Categories
мэдээ нийгэм

“Шилэн” Цогоо хүүхэлдэй шатаав

Ардын намын гишүүн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Үндэсний аудитын газрын үүдэнд гал тавьжээ. Үүнийгээ “ҮАГ-т гомдол гаргаад 130 хоноход иргэн надад ямар ч хариу өгөөгүй учраас миний бие болон иргэдийн төлөөлөл ҮАГ-т суулт хийж, тус газрын гадаа Сор залахаар ирээд байна. Монгол төрийн байгууллагад шигдэж, хүнд суртал гаргаж байгаа нөхдүүдийг үтэр түргэн зайлуулахын тулд энэ хүмүүсийн дүрээр Сор залж байна” хэмээн тайлбарлажээ.

Тэд “Зангад” гэсэн бичиг наасан хүүхэлдэйн дээр бензин асгаж шатаасан бөгөөд Б.Цогтгэрэлтэй явсан хоёр ч хүн гал унтраах үеэр шатахаа шахав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүгчдийн сонгон шалгаруулалт зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 18 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихийг хүссэн хуульчийн баримт материалыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны болон нэр дэвшихийг хүссэн хуульчийн бүрдүүлэх баримт материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.judcouncil.mn хуудаснаас танилцаж болно. Лавлах утас: 7000-8030, 7000-8041. Эдгээр мэдээллийг авч, шүүгчийн сул орон тоонд өрсөлдөнө үү гэж Шүүхийн Мэргэшлийн хорооны ажлын албанаас мэдээллэв.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг хуралдав

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох бөгөөд энэ хүрээнд 04 дүгээр сарын 21-22-нд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болно.

2016 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжаар байгуулагдсан юм. Тус Ажлын хэсгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын явцтай танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдөв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс багтжээ.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг шинэчилнэ

Энэ жил нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх бөгөөд нийслэлд авто замаас илүү гүүрэн байгууламж хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Замын цагдаагийн уулзвар, Яармаг, Сонсголон, Баянзүрхийн товчоо гэсэн дөрвөн газарт томоохон гүүр барина.

Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17.7 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Налайхын замын шинэчлэлийг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Хятадын банкнаас тендер зарлах юм байна. Мөн Толгойтын 3.5 км, Орбитын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто замыг энэ жил барьж эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалтад нийслэлийн төсвөөс гадна улсын төсвөөс ч хөрөнгө оруулах аж.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын бүлгийн мэдээлэл хойшлогдов

УИХ дахь АН болон МАН-ын бүлгээс мэдээлэл хийхээр тов зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа. Тус бүлгүүд өнгөрсөн долоо хоногт хуралдаад хаалтаа хийсэн ээлжит бус чуулганы асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэж байжээ. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн, “ХҮН”-ын дарга С.Ганбаатар мэдээлэл хийхээр тов зарлаад байсан ч мөн л хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Удахгүй сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана

Сонгуулийн шинэ хуулиар энэ сард багтаан сонгуулийн хэсгүүдийг байгуулж, тэдгээрийн нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Мөн улс төрийн нам, эвслээс сонгуульд зориулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Зардлын дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсан бол шинэ хуулиар Үндэсний аудитын газарт хамаарах болжээ. Өмнө УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээг хоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд тогтоодог байв. Түүнчлэн орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө тогтоодог байсныг 90 хоног болгон сунгаснаар ирэх сарын 31-нээс өмнө тодорхой болгох шаардлагатай.

Categories
гадаад мэдээ

Бээжин утаагаа салхин сэнсээр үлээлгэнэ

Бээжин хотын удирдлагууд утаа униар, агаарын бохирдолтой хүчтэй салхин сэнсний сүлжээ байгуулан тэмцэхээр төлөвлөж байгаа аж. Салхижуулалтын коридорууд нь хотын агаарын урсгалыг түргэтгэн хорт хаягдлыг үлгээлгэх гэнэ. Бээжингийн хот байгуулалтын хорооны орлогч даргын ярьснаар нийтдээ таван салхижуулалтын коридорыг 500 метрийн урттайгаар, туслах төхөөрөмжүүдийг нь 80 метрийн зайтайгаар хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албанд нэр дэвшсэн 38 хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэв

АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8,283 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8,119 нь мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.

Эдгээрээс, 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан байна. Мөн 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоожээ. 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөнд шинийн арван таванд зориулж ном хурна

Өнөөдөр аргын тооллын 2016 оны хоёрдугаар сарын
22, билгийн тооллын гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт
сайн өдөр. Шинийн 15-ны өдрийг бурханы шашинд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр
хэмээн үздэг. Тодруулбал, Бурхан
багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид
хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор Монгол бөхийн өргөөнд сүсэгтэн олонд зориулан лам нар
ном хурах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 2033 төгрөгт хүрлээ

Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 2032 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкуудад 2033 төгрөгөөр худалдаж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өсч байна.