Categories
мэдээ нийгэм

Мексикийн мисс Андреа Саенз Монголд ирнэ

Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international 2016” тэмцээн энэ онд манай улсад зохиогдох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус тэмцээнд 60 орны мисс ирж оролцох бөгөөд одоогоор хоёр улсын миссийн нэр тодорчээ. Тухайлбал Мексикийн мисс тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз Монгол улсад хүрэлцэн ирж, “Face of beauty international 2016” тэмцээний титмийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Мөн Унгарын мисс Ники Рудольф тодорчээ. Тэднээс гадна 57 орны миссийн нэр тун удахгүй олон нийтэд хүрэх юм байна.

Харин тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж, ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулах аж. Санал асуулгаас шалгарсан охин тэмцээнд оролцох эрхтэй болно.

Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Мексик улсын төв телевиз 10 гаруй улсад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос шууд дамжуулах аж. Иймд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Тэмцээнд оролцох миссийг дагаж 200-300 гаруй жуулчин Монголд ирэхээр тооцоолж байна. Тиймээс энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил” гэдгийг хэлж буй юм.

Тав дахь жилдээ зохиогдож титмийн эзнээ тодруулах тус тэмцээн ирэх есдүгээр сард Монголд зохиогдоно.

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулах их сургуулийн сонсогч галаас хүний амь аврав

Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн 422 дугаар дамжааны сонсогч Б.Пүрэв-Очир хүний амь аварчээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 60 айлын нэгдүгээр давхарт энэ сарын 18-ны өдөр гал гарсан билээ.

Тус орцонд нийт 20 айл оршин суудаг бөгөөд гал гарсан айлд 60 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байжээ. Энэ үеэр сонсогч Б.Пүрэв-Очир гал гарсан айлын хаалгыг эвдэн орж хүний амь насыг авран хамгаалсан байна. Мөн дээд давхарын айлуудад мэдэгдэн, гал түймрийн аюулд өртөн угаартах аюултай байсан олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалжээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Жанцан Цэцийг удирдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн
цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах шийдвэр гаргаснаар Цэцийг
удирдах эрх мэдэл хамгийн өндөр настай гишүүн болох Н.Жанцан гишүүнд
шилжиж иржээ.

Цэцийн тухай хуульд зааснаар “Цэцийн дарга нь нас нөгчсөн,
чөлөөлөгдсөн, огцорсон, түр эзгүй тохиолдолд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн
удаан ажилласан гишүүн нь орлоно” хэмээн заасан байдаг аж. Хуульд
байгаа дээрх зохицуулалтын дагуу тус газрын даргын үүргийг гишүүн
Н.Жанцан түр орлон гүйцэтгэх юм байна.

Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй байх учиртай. Ж.Амарсанаа
гишүүнийг чөлөөлснөөр шинэ хүнийг нөхөн томилох ёстой болж буй. Шинээр
нэр дэвшүүлэх хүнийг Улсын Дээд Шүүх санал болгох юм. Учир нь
Ж.Амарсанааг санал болгож томилуулсан, мөн чөлөөлөхөд нь санал ирүүлсэн
газар нь Улсын Дээд Шүүх аж. Ийм учраас тус газраас шинэ хүн санал
дэвшүүлсэн цагт УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүний
дараа Цэцийн бүрэлдэхүүн бүрдэж, есүүлээ хуралдан, Цэцийн даргыг
дундаасаа сонгох аж. Санал хураалт нууцаар байхаар хуульд зааж өгчээ.

Харин УИХ-аас гаргасан Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах
шийдвэрийг Цэц хэлэлцэх үү гэсэн асуудалд эх сурвалж энэ тухай гомдол
Цэцэд ирээгүй цагт хэлэлцэх боломжгүй гэсэн хариулт өгч байна.

Тэгвэл Цэцийг удирдаж эхэлсэн Н.Жанцан нь өмнө нь ҮХЦ-ийг удирдаж
байсан аж. МУИС-ийг 1972 онд хуульч мэргэжлээр төгсч, ОХУ-д хууль зүйн
ухааны докторын зэрэг хамгаалсан, Ул­сын ерөнхий прокурорын газарт
хэлтсийн даргаар ажиллаж байсан, 1992 онд Ерөнхийлөгч нэрийг нь
дэвшүүлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болжээ. Улмаар 1998 онд дахин
томилогдон Цэцийн дар­гаар сонгогдсон. Харин 2005 оноос Цэцийн орлогч
дарга, гишүүн зэрэг албыг тус бүр хашиж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал хангаагүй тохиолдолд МХЕГ-аас хурдан морины уралдааныг хориглоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар харьяа хэлтэс, албан хаагчидтайгаа цахим хурал хийжээ. Энэ үеэр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглохоо мэдэгджээ. Тэрээр “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэжээ. Түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын сугалааны мөнгө энэ сарын 26-ны дотор олгогдоно

НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрч эхэлснээр нийтдээ дөрвөн сугалаа явагдсан. Сугалаанд азтан болсон зарим иргэдийн мөнгө дансанд нь орохгүй байгаа тухай яригдах болсон. Энэ талаар НӨАТ-ын урамшууллын системыг хөгжүүлэх төслийн сугалаа, сурталчилгаа хариуцсан ахлах менежер Б.Болормаагаас тодруулахад “ Нэг болон хоёр дахь удаагийн тохиролд азтан болж, баримтаа баталгаажуулсан 1000 гаруй хүний мөнгийг өгсөн. Харин гурав болон дөрөв дэх удаагийн сугалааны азтангуудад мөнгийг нь олгох ажил явагдаж байна. Энэ сарын 26-ны дотор олгож дуусгахаар ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн цирк Монголд ирнэ

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20
хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35
мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая
жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг
өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн
Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшлийн
байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус
хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга
хэмжээнүүдийн талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал
хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
Б.Батцэнгэл, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ерөнхий захирал
Ч.Мөнхзул нар мэдээлэл өглөө.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан
соёл урлагийн 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, 500
гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран
бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190
гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон юм.

Энэ онд нийслэлд үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд
соёл урлаг, спорт, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна.


“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД
ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Хугацаа

1

Дэлхийн цирк Монголд

НСУГ

Монгол циркийн хөгжлийн төв

3-р сарын 26 наас
4-р сарын10

2

“Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль

НСУГ
Улаанбаатар хотын төв номын сан

Номын соёлт ертөнц-ТББ


5-р сарын 20-21

3

“Гэгээн Муза” драмын урлагийн наадам

НСУГ

УДБЭТеатр


5-р сарын 15-21

4

“Венийн вальс” үдэшлэг

НСУГ
Нийслэлийн Улаанбаатар чуулга

СУИС
УДБЭТеатр
Улсын филармони
Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо

6-р сарын 11

5

“Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш

НСУГ

СУИС
Монголын мэргэжлийн бүжгийн Спортын холбоо


6-р сарын 18

6

“Плей тайм” амьд хөгжмийн наадам

НСУГ

Хай Пай рекордс-ХХК


6-р сарын 24-26

7

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш

НСУГ

УДБЭТеатр


7-р сарын 02

8

“Учиртай гурван толгой” дуурь

НСУГ

УДБЭТеатр

7-р сарын 10

9

“Сайланс вайт” электро хөгжмийн наадам

НСУГ

Монгол Микс Прожект-ХХК

7-р сарын 12

10

“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам

НСУГ

Монголын урлагийн ажилтаны холбоо
Соёлын төв өргөө
Улсын филармони
УДЭТеатр
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

7-р сарын 12

11

“Бест оф Морин хуур” олон улсын уралдаан, наадам

НСУГ

СУИС
Хөгжим бүжгийн коллеж
Жамьян сан-ТББ


7-р сарын 14

12

“Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз

НСУГ

Их талын жазз нийгэмлэг-ТББ


7-р сарын 14

13

“Алдрын од” ёслолын арга хэмжээ

НСУГ

Хонхны дуу- ТББ

7-р сарын 30

14

“Даншиг наадам-Хүрээ цам”

Монголын бурхан шашинтаны төв Гандантэгчэнлин хийд
Дашчойлон хийд
Мамба дацан хийд

8-р сарын 06-07

15

“Уул усны домог” уран нугаралтын фестивал

НСУГ

Нийслэлийн Улаанбаатар чуулга
“Шинэ цирк” төв


8-р сарын 06

16

“Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл

НСУГ


8-р сарын 07

17

Моно жүжгийн олон улсын наадам

НСУГ

Монголын Моно жүжгийн төв-ТББ


8-р сарын 15-20

18

“Улаанбаатар” олон улсын кино наадам

НСУГ

Монголын урлагийн зөвлөл
Монголын кино урлагийн холбоо

Categories
мэдээ соёл-урлаг

О.Дөлгөөн Офелияд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2012 онд Уилльям Шекспирийн зохиол “Гамлет” жүжгийг шинэчлэн найруулж, тайзнаа дахин амилуулсан. Тэгвэл энэ жүжигт О.Дөлгөөн тоглохоор болжээ. Тэрээр театрт жүжигчнээр ороод удаагүй байгаа ч Жульетагийн дүрд чадварлагаар тоглосон билээ. Тэгвэл О.Дөлгөөн өөрийн цахим хуудсандаа доорх зургийг тавьжээ. Ингэхдээ “Театр хэмээх том айлд ороод оноогдсон гурав дахь дүр минь” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Энэхүү жүжгийг 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгож, анхны Гамлетад Ардын Жүжигчин Л.Жамсранжав, Офелияд Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байсан байна. Мөн 2012 онд УДЭТ-ийн жүжигчид болох С.Болд-Эрдэнэ Гамлетэд, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар Офелиягийн дүрд тоглож байсан билээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг түрүүлжээ

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд “Монгол Коосэн” сургуульд оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн болж өнгөрлөө. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин оролцсон байна.

вейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг аван түрүүлж, Г.Гэрэлболд 14, Ц.Сүхбат 11 оноогоор удаалжээ.

Харин эмэгтэйчүүд долоон өрөг тоглонсоо Олон улсын их мастер М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг аван аваргалж, спортын мастер М.Одгэрэл, А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэй ангилалд түрүүлсэн Ц.Отгонбилэг, эмэгтэй ангилалд аварга болсон байна.

Categories
гадаад мэдээ

FIFA-гийн ерөнхийлөгчийг баривчилахаар төлөвлөжээ

АНУ-ын холбооны мөрдөх товчоо FIFA-гийн удирдах албан тушаалтнуудыг
баривчлах арга хэмжээг Конгрессийн өдөр буюу энэ сарын 26-нд эхлүүлж магадгүй гэнэ.

Учир
нь энэ үеэр Цюрихэд болох ёслолд хөлбөмбөгийн үндэсний шигшээ холбоодын
209 гишүүн ирэх юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард
Швейцарийн прокурорын газраас FIFA-гийн ерөнхийлөгч Иосеф Блаттерт холбогдох
хавтаст хэргийг нээсэн бөгөөд ёс зүйн хорооны шийдвэрээр Блаттер болон
УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини нарыг 90 хоногийн турш хөл бөмбөгийн үйл
ажиллагаанд албан ёсоор оролцохыг хориглосон. Швейцарийн хуулийн
байгууллагынхан Блаттер нь Платинид, 2011 онд хууль бусаар 2 сая Швейцарийн
франк (ойролцоогоор 2 сая ам.доллар) шилжүүлсэн хэмээн үзэж буй юм. Мөн
өнгөрөгч оны тавдугаар сард уг холбооны нэр бүхий шилдэг менежер, гишүүд
хахууль авсан гэх хэргээр ял авсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад руу 16 тонн хонины мах экспортлов

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ-руу мах экспортлох ажил албан ёсоор эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн 2015 онд махны экспортыг нэмэгдүүлэх, түүхий махыг хөрш орнууд руу худалдаалах чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу16 тонн хонины мах экспортлов. Үүнд Хүнс, хөдеө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бегөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Баруун таван аймгийн хувьд “Мон тува” компаниас гадна “Завханы хүнс”, “Хөвсгөл мах маркет” компаниуд үйлдвэрийн аргаар бэлдсэн махыгБНХАУ рууэкспорт- лох эрхтэй юм. Өмне нь олон улс руу түүхий мах экспортлоход малын өвчлөл, шүлхий саад болж байсан. БНХАУ-ын зүгээс манай улсад бүхэлд нь шүлхийн хорио тоггоогоод байсан бол өнгөрөгч есдүгээр сард шүлхййн өвчний эрсдлийн үнэлгээ шинжилгээ хийж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгорзэрэг таван аймгийн түүхий махны шүлхийн хорйгийг цуцалсан талаар албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн БНХАУ-аас гадна Вьетнам улсад гүн хөлдөөсөн хонь ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг манай улсын найман үйлдвэрт олгосон байна. ОХУ-ын гурван мужид мах гаргаж байсан бол бүс нутгийг өргөжүүлж найман мужид үхэр, хонь, ямааны махыг гаргахаар болсон аж. Манай улс БНХАУ-ын 13 боомтгой хиллэдэг байна. Газар нутгийн байршлын хувьд Бургастайн боомт нь баруун таван аймгуудтай хамгийн дөт холбогддог юм.