Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга иргэдийн өргөдлийг хүлээн авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдийнхээ саналыг сонсов. Түүнчлэн яаралтай шийдвэрлэвэл зохистой өргөдөл, гомдлыг холбогдох газар, албаны хүмүүст хүргүүлэхээр тогтлоо.

Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултад хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

Дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ

Дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ. Баягол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын хажууд үл таних хоёр залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Баянгол дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч гэрлүүгээ явж байхдаа дээрэмдүүлсэн байжээ. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч А нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Х-г зодож, түрүүвчтэй бичиг баримт, хүзүүний мөнгөн гинжийг дээрэмдэж зугтаасан байна. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг ил болгожээ

“Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцлоо. Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй учраас ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.

Categories
мэдээ улс-төр

МАН, МАХН хамтарсан мэдэгдэл хийлээ

МАН, МАХН-ын хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Тэд баяраа хамтран тэмдэглэх ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эх орончдын баярыг тэмдэглэх хүрээнд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал зохион байгуулах аж.

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр нам нэгдэх асуудал ямар шатанд байна” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Хоёр нам нэгдэх асуудлыг намын олонхиос санал гарч байгаа. МАН үндэсний зөвшилцлийг бий болгох хүрээнд парламентад суудалтай, суудалгүй намуудад санал тавьж, хамтран ажиллах чиглэлээр ажил зохион байгуулдаг. Аливаа улс гүрний хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс улс төрийн томоохон хүчнүүд нь тодорхой байр суурийг хадгалж, жижиг намуудаа өөртөө нэгтгэж, нэгдэж явдаг жишиг байдаг. Энэ үүднээс санал санаачлага байгуулж явдаг. МАН нь 1921 оны гуравдугаар сарын нэгэнд байгуулагдсан. Монголдоо төдийгүй Азид улс төрийн анхны хүчин. Энэ ч утгаараа хоёр нам нэгдвэл МАН буюу УДШ-ийн бүртгэлээр нэгдүгээр байдаг намд нэгдэнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Байцаалтын тусгай өрөөтэй болжээ

Төв аймгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канад сан”-гаас 46.8 сая төгрөг олгож, уг хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн 2-10 дахин татах чадвартай хяналтын камер, дуу бичлэгийг нь хурааж хадгалах компьютер, техник ширээ сандал, тусгай толин хаалтаар тоноглосон, сэжигтнийг танин олуулах өрөө байгуулжээ.

Уулзалт, байцаалтын тусгай өрөө нь мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогчийн, аюулгүй байдлыг ханган, хамгаалах, хохирсон хүн гэмт этгээдийн нүдэн дээр тэдгээрийг заахгүйгээр тусгаарласан шилэн хаалт бүхий өрөөнөөс таньж зааснаар заналхийлэлд өртөхгүй байх орчныг бүрдүүлсэн байна. Энэхүү өрөөнд ярианы болон дүрс бичлэг хийж хадгалдаг техник хэрэгслүүдийг суурилуулсан нь байцаан шийтгэх ажиллагааг баримтжуулахдаа хүний эрхийг зөрчих, эрүүдэн шүүх явдал гарахаас урьдчилан сэргийлснээрээ чухал ач холбогдолтой төдийгүй, эрүүгийн хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх хэргийг шударгаар шийдвэрлэхэд эрс ахиц гаргасан үйл явдал болжээ. Мөн энэ өрөөг ашиглах болсноор сэжигтэн, яллагдагч нараас гадна өмгөөлөгч, прокурорыг байлцуулан мөрдөн байцаагч нар нь тайлбар мэдүүлгийг авах боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Найман аймагт гоц халдварт өвчин дэгдээд байна

Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Булган аймагт малын халдварт болон гоц халдварт өвчин гараад байна.

Тодруулбал, найман аймгийн 23 суманд цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.Дорнод аймагт таван сумын 31 өрхийн 4785 толгой хонийг вакцинжуусан байна. Мөн өвчин илэрсэн Сэргэлэн, Матад суманд энэ сарын 1-нд хорио цээрийн дэглэм тогтоож, 22-нд цуцалжээ.Харин Хэрлэн суманд энэ сарын 16-наас хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк ”сэтгэл хөдлөл”-тэй боллоо

Фэйсбүүк компанийн удирдлагууд өнгөрсөн оноос эхлэн “лайк” буюу “таалагдлаа” гэх тэмдгийг орлох тэмдэгтүүдийг бүтээж эхэлсэн юм.

Уг нийгмийн сүлжээний нэг дутагдал нь ямар ч мэдээллийн дор лайк дарах эсвэл дарахгүй байх хоёр сонголттой байдаг билээ.

Тиймээс инженерүүд удаан хугацааны турш ажиллаж, фэйсбүүкийг илүү сэтгэл татам болгохын тулд “Таалагдлаа буюу лайк”, “Хөгжилтэй”, “Гайхалтай”, “Харамсалтай”, “Ууртай”, “Жаргалтай”, “Хайртай” гэх тэмдэгтийг бүтээсэн талаар “www.fox6now.com” мэдээллээ.

Марк Цукерберг “Тун удахгүй фэйсбүүк хүмүүс шиг сэтгэл хөдлөлтэй болно. Хэрэглэгчид фэйсбүүкээр нэгнийхээ сэтгэлийг өвтгөөсөй хэмээн хүсэхгүй байна. Тиймээс л эдгээр сэтгэл хөдлөлийг бүтээсэн ” гэж мэдэгджээ.

Гэхдээ энэ товчлуур дунд “Таалагдсангүй” буюу “Dislike” товчлуур багтаагүй байна. Өнгөрсөн онд Цукерберг “Таалагдсангүй” товчлуур бүтээх болсноо мэдэгдсэн билээ. Сэтгэл хөдлөл дунд “Таалагдсангүй” товчлуур багтаагүй шалтгааныг Цукерберг “Удахгүй хэлэх болно” гэсэн байна.

Эдгээр сэтгэл хөдлөлийг өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд ашиглах боломжтой гэнэ.

Categories
мэдээ улс-төр

”Сайдын цаг”-т Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцоно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцоно.

Тэд 12.00 цагт эхлэх тус уулзалтаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулах юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна

Өнөөдөр нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна. Энэхүү хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд 800 төлөөлөгч оролцож буй бөгөөд Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж буй юм. Дээр нь бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх аж. Нийслэлийн МАН нь 45 мянган гишүүнтэй аж. Нийслэлийн МАН-ын даргаа Ц.Сандуй ажиллаж буй бөгөөд тэрээр энэ албан тушаалыг авахад нийслэлийн МАН-ын рейтинг 24 хувьтай байсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 35 хувь хүртэл өсгөсөн гэнэ. Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан байна. Түүнчлэн Сонгинохайрахн дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарыг ялуулсан юм.

МАН-ын зүгээр чадварлаг боловсон хүчний тоонд орох түүнд ихээхэн найдлага тавьж буй аж.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн хүүхдийн эмнэлэг хүлээлгийн өрөөтэй болжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын долоон дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж байна.

Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн, чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах, хөгжих боломжтой тохь тухтай ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө.