Categories
мэдээ нийгэм

ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулахыг хүсэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид мэдээлэл хийж төр засагтаа хандан хуулиа хэрэгжүүлж, хохирлыг барагдуулахыг хүсэмжилсэн юм.

Тэд хохирогчдыг төр засаг хууран мэхэлж байна гэв. Хадгаламж зээлийн хоршоод 2006 онд ээлж дарааллан дампуурлаа зарласнаас болж хадгаламж эзэмшигчидэд хөрөнгөөрөө хохирч байсан. Тэд хохирлоо барагдуулахын тулд хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад төрийн байгууллагад хандсанаа рхөрөнгийн 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эргүүлэн авсан билээ. Харин үлдсэн хөрөнгө болох 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсаас битүүмжилсэн хэдий ч одоо хүртэл олгогдоогүй байна. Нийт 8000 нь хохирогчоос хохирлыг барагдуулаагүй гэх 6000 гаруй байгаа аж. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын зөвлөх Г.Нямдорж “Аливаа албан байгууллага дхуулийн дагуу Улсын дээд шүүхээс дампуурсан гэсэн шийдвэр гаргадаг. Гэтэл Хадгаламж зээлийн хоршоодод тийм шийдвэр огт гараагүй байсан” гэлээ. Тиймээс ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардлаа

Хохирогчдын төлөөлөгч Г.Нямдоржийн өгүүлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хохирогчдын хохирлыг барагдуулах тухай асуудлыг авч хэлэлцэн УИХ–ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг тус тус үндэслэн Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулан байгуулжээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Батзандан, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж, нар багтжээ. Харамсалтай нь ажлын хэсэг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хоёр жилийн нүүр үзэж байгаад бухимдсан ХЗХ-ны төлөөлөл УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй уузах хүсэлтээ бүтэн хоёр жилийн турш гаргасан байна. Гэвч эрхэм сайд хохирогчдоос зугтаасаар байгаа аж. Иймд хохирогчид УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг УИХ-д сонгогчдыг төлөөлж ажиллаж чадахгүй хүн хэмээн үзэж, хэвлэлийн бага хурал зарлахын дээр УИХ-ын байнгын хороонд хандахаар болжээ.

Б.Баттулга

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

Дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Цогт болон талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт Шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон.

Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол
шүүх бүрэлдэхүүн ийнхүү эцсийн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм. Гэсэн ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж оногдсон ялын хэмжээнээс хоёр жилийг хөнгөлүүлээд байгаа юм. Тэгвэл Г.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон. Тэрээр одоог хүртэл хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Телевизүүд төлбөртэй болох санал гаргалаа

“Монголын телевизүүд”-ийн ээлжит форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар “Контентын үнэлэмж Монголд” ямар түвшинд явааг хэлэлцэж, үзэгчдийн тоогоо алдах болсон телевизүүд хэрхэн мөнгө босгож, чанартай контент үйлдвэрлэдэг болох талаар хэлэлцэж буй юм. “Максима Медиа” компанийн судалгаанд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг гэжээ. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 10 минутаар буюу гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн рекламынхаа орлогоор ажилчдаа цалинжуулж, мэдээ нэвтрүүлгээ үйлдвэрлэдэг телевизүүд ингэж үзэгчгүй болсон нь хөрөнгөгүй болсонтой холбоотой гэж телевизийн захирлууд ярьж байна. Техник, технологийн хөгжлийг харуулсан сайн, чанартай контент телевизүүд хийдэг болохын тулд үзэгчдээсээ мөнгө авдаг болох хэрэгтэй. Ингэхдээ телевизүүдийн уран бүтээлчдийн бэлтгэж хийсэн бүтээгдэхүүнийг дамжуулдаг оператор компаниудын үзэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг үзэгчдийн шалгуураар телевизүүд хуваан авах нь зөв. Муу мэдээ, нэвтрүүлэг хийсэн нь огт мөнгө авдаггүй, сайн бүтээл туурвисан нь мөнгөний ихэнхийг авдаг байх зарчмаар орлогоо шударга хуваадаг болохыг зарим телевизийн удирдлагууд санал болгож байна.

Зохиогчийн эрхийн тухай, Оюуны өмчийн тухай хуулиудыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Цаашид зохиогчийн эрх зөрчигдсөөр байвал хэвлэл мэдээллийн салбарын чанарын талаар ярилтгүй. Зохиогчийн эрхийг сайтар дээдлээд явбал чанаргүй телевизийн тоо цөөрнө. Хэвлэлийн салбарт хуваарилах төсөв, сурталчилгааны хүртээмж нэмэгдэнэ. Мөн аль суваг нь их үзэгчтэй, үзэгч ямар телевизийг илүү сонгож байна гэдгээр нь үзэгчээс авах орлогыг хуваарилаад явах нь энэ салбарын хөгжлийг тодорхойлох хамгийн энгийн гарц болох нь ээ.

Монгол Улс нэг хүнд ноогдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16 мянга 216 хүн тутамд нэг телевиз ноогдож байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ёсны зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн буюу агаараар цацагддаг 18, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кабелийн 53 телевиз, орон нутагт 20 орчим кабелийн суваг, 60 орчим өргөн нэвтрүүлгийн телевиз байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аюулгүй байдлын тал дээр Герман, Итали, Франц зэрэг орнуудтай хамтран ажиллана

Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл хийлээ. Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа аж. Энэ удаад Монгол Улс АСЕМ-ын Дээд төвшний уулзалтад бэлтгэж байгаа ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор хүрэлцэн иржээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс энэхүү чуулга уулзалт зохион байгуулахаар болсонд баяр хүргэе. АСЕМ-ын уулзалтад олон орны тэргүүлэгч, төлөөлөгчид ирэх учраас бэлтгэл ажлыг маш сайн ханган ажиллах шаардлагатай. 1996 онд анх Ази Европын санаачилгаар АСЕМ-ыг Бангкогт явуулж байсан. Хоёр жилд нэг удаа зохиогддог уулзалт билээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа гэдгээрээ онцлог юм. Бид бэлтгэл ажил хангаж байгаа яам, төлөөлөгчидтэй уулзсан АСЕМ-ын бэлтгэл ажил одоогийн байдлаар маш сайн хангагдаж байна. Монгол Улс өмнө нь олон улсын хэмжээний бага хурлуудыг зохион байгуулж байсан туршлагатай. Тийм учраас дээд хэмжээний уулзалтыг сайн зохион байгуулна гэдэгт бид итгэж байна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон угтаж болох арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангахаар Герман, Итали, Франц улстай хамтарч ажиллаж байгаа” гэсэн юм.

Бүх АСЕМ-ын гишүүн улсууддаа урилга хүргүүлснээс 20 гаруй орон оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Мөн АСЕМ-ын уулзалтаас гадна олон томоохон уулзалтууд Монголд болохоор төлөвлөгдөж байгаа. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 21-22-нд Парламентийн түншлэлийн уулзалт болно. Энэ нь АСЕМ-ын дээд төвшний уулзалтын өмнө болох томоохон хэмжээний хурал юм. Мөн зургадугаар сарын дундуур Сангийн сайд нарын уулзалт болно гэдгийг албаны хүмүүс мэдэгдлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гоо сайхны газарт охидын биеийг үнэлүүлдэг байжээ

Охид, эмэгтэйчүүд массажны газарт биеэ үнэлж байгаад хууль хяналтын байгууллагын саатуулагдсан тохиолдол их бий. Тэгвэл энэ удаад массажны газарт бус гоо сайхны газарт бусдын биеийг үнэлүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Жим” гоо сайхны газарт54 настай У гэх эмэгтэй охидын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Сэжигтэн У үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд гоо сайхны газар ажиллуулах нэрээр ийн охидыг бэлгийн мөлжлөгт оруулжээ.

Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хутгалуулсан иргэдийн биеийн байдал хүнд байна

Өвөрхангай аймгийн Хархорин суманд өмнө нь 15 жилийн ял эдэлж байсан этгээд дөрвөн иргэнийг хутгалж гэмтээсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ. Тодруулбал, 46 настай Б гэгч этгээд 34 настай А, 45 настай С гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, улмаар цээж гарт нь хутгалж гэмтээгээд зугтсан байна.

Мөн32 настай эрэгтэй Э-г зургаан удаа хутгалж, 51 настай Ц гэх эмэгтэйг хэвлийн тус газарт хутгалж гэмтээжээ.Тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа 20 гаруй км зайтай айлын өвөлжөөнд бүгэж байсныг Өвөрхангай аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээрсэжигтэн этгээд Б нь Э-ийн туслах малчнаар ажилладаг байжээ.Тэрээр Э-тэй хамт архи ууж байгаад маргалдан, түүний цээжин тус газарт дөрвөн удаа, даланд нь нэг удаа хутгалж, амийг нь хөнөөх зорилгоор толгой руу хоёр удаа сүхээр цохиод, хэргийн газраас зугтсан байна.

Мөн зугтаж явах замдаа 50 орчим км-ийн зайтай орших 45 настайС-ийнд ирж, түүнийг хүчирхийлэхийг завдан, улмаар гар болон хөлөнд нь хутгалж гэмтээжээ.Тэндээс гараад 51 настай Ц-ийнд очиж архи нэхэж өгөөгүйн улмаас түүнийг хутгалж, гэмтээсэн байна. Улмаар Ц-ийн охин А-г хүчирхийлэхийг завдаж, мөн хутгалж гэмтээгээд зугтжээ.

Одоогооргэмтсэн иргэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд, бүгд хагалгаанд орсонбайна.

Сэжигтэн этгээд 1995 оны хавар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан бөгөөд 2000 онд хоригдож байхдаа хүн хутгалж, ялаа нэмэгдүүлж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний нийлүүлэлт буурчээ

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж хоёр хувь буурсан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн хадгаламж, 20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах, 9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.Түүнчлэн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу 141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын, 34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын зээл бүрдүүлж байна.

Categories
мэдээ спорт

Талбайн теннис сонирхогчдын дунд нээлттэй тэмцээн болно

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн теннисний анхдугаар тэмцээн ирэх сарын 5-6-ны өдрүүдэд болно. Тус спорт цогцолбороос зохион байгуулж буй анхдугаар тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар болох юм.

Тэмцээний ангилал:

Өсвөр үе: 10-12, 13-15 нас

Насанд хүрэгчид: 32 хос

эрэгтэй, эмэгтэй хосын төрөл

холимсог хосын төрөл

Нийт дөрвөн сая шагналын сантай тус тэмцээний бүртгэлийг jiyongkim32@gmail.com хаягаар гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

“Хавай” спорт цогцолбор нь Баянгол дүүргийн ДЦС-4 урагш 400 метрт байрлаж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг 9936-9628, 8817-7637 дугаараас лавлаарай.

Categories
мэдээ спорт

Т.Батчимэг УАШТ-ний хошой аварга боллоо

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ний шигшээ тоглолт Завхан аймгийн Улиастай хотод болж өндөрлөлөө. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсон тус тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер Г.Мөнхгал 11 тоглолтоос ес хожин, түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Т.Батчимэг 11 өргөөс ес хожин, хоёр тэнцсэн амжилтаар түрүүлсэн байна. Тэрээр тэмцээн дуусахаас хоёр өргийн өмнө хошой аварга болох болзлоо хангажээ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусийн зогсоох аргыг олжээ

Бразил улс Зика вирусийн тархалттай шинжлэх ухааны аргаар тэмцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, эрэгчин шумуулуудыг гамма туяаны нөлөөлөлд оруулах замаар үргүйдүүлж үржлийг зогсоохоор ажиллаж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Өмнө нь энэ аргыг Португалийн Майдер аралд үр жимсний жижиг ялааг үржихээс сэргийлэх, хортон шавьжтай тэмцэхэд хэрэглэж байжээ. Зика вирус нь хэдийгээр үхлийн аюулгүй ч жирэмсэн эхийн урагт маш хортойгоор нөлөөлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг вирусын тохиолдлууд дэлхийн 30 гаруй улсад бүртгэгдээд байна.