Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлчүүд “Гэр бүлийн өдөр”-тэй болов

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр сар бүрийн сүүлийн өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр болсныг мэдээлэв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэх буюу эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байх гэсэн шийдвэрийг гаргасан байна. Мөн энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Гэр бүлүүд дээрх уриалгыг идэвхтэй хүлээн авч хэрэгжүүлбэл, тухайн гэр бүлийн зэврүүн уур амьсгал дулаан болж, гэр бүлийн гишүүд биесээ ойлгож, харилцан хүндэтгэлтэй хандаж, үл ойлголцох, өсвөр насныхны тулгамдсан асуудлыг аав ээжүүд ойлгож туслан, зөвлөдөг болно. Мөн хүүхдүүд ахмад настнаа хүндэлж, өвөө эмээгийнхээ сургаал, үгийг сонсож, ёс заншил, өв уламжлал, ураг төрлөө дээдэлж, хамгаална гэж уг өдрийг санаачлагчид итгэж байна. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ гадуур дэмий сэлгүүцэх биш, чөлөөт цагаа аав ээжтэйгээ үр бүтээлтэй өнгөрүүлдэг болно зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарна гэж тэд хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын залуус жагсав

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын
залуучуудын холбооныхон АТГ-ын үүдэнд тайван жагсав. Тэд энэ үйлдлээ “Авлигатай тэмцэх газар бие даасан, хараат
бус бөгөөд соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага. Гэтэл АТГ нь бие
даасан байдлаа алдаж, улстөрийн нөлөөнд автсан. Тиймээс “АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс
аврах хөдөлгөөн” гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлав.

Уг жагсаалыг хийх болсон шалтгаан үндэслэлээ
“МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба,
Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе
шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн
хэлмэгдүүлэлт удаа дараа явуулж байна. Одоо бол 1937 он биш. Нэг нам, нэг
хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага
өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Тиймээс тус байгууллага
цаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр
аргагүй байдалд хүргэж байна” гэж АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар
тайлбарласан юм.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт ирэх сард тулалдахаар болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ оны анхны тулаанаа ирэх сард хийхээр болжээ. 2015 оноос хойш АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж мэргэжлийн бокст хүч үзэж буй түүний тав дахь тулаан ирэх сарын 15-нд болох аж. Түүний өрсөлдөгч 38 настай Рафаэль Базкуез юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мүүнизм христийн шашинтай ямар ч холбоогүй гэв

Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастор
ахлагчдын холбооноос Мүүнизм урсгал нь Христийн шашинтай
огт холбоогүй гэж мэдэгдлээ. Мөн
сүүлийн үед
христэд итгэгчдийн нэр хүндэд санаатай болон санамсаргүйгээр
халдаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мүүнизмийн тухай мэдээлэл түгээхдээ,
христэд итгэгчдийн гэрэл зургийг ашиглаж байгаа нь зүйд
нийцэхгүй гэв. Мүүнизм болон өөр бусад гаж
урсгалуудад, танихгүй хүнтэй гэр бүл болгох, нийгмээс тусгаарлах, гэр бүлтэй нь
уулзуулахгүй байх зэргийг шаарддаг.
Харин христийн шашин эсрэгээрээ гэв. Монголын Эвангелийн эвсэл нь шашны
гаж урсгалаас итгэгчдээ хамгаалах, олон нийтэд христийн номлолыг хүргэх,
бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэмээсэн юм.

Categories
гадаад мэдээ

Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ

ОХУ “Георгий Агафонов” нэртэй хөлгөөр Монголын далбаан дор Сири рүү зэвсэг, цэргийн техник тээвэрлэсэн талаар Украины “Правда” сонинд мэдээлжээ. Уг хөлгийг ОХУ-ын арми Украинаас худалдаж авсныхаа дараа Монголын далбаан дор тээвэрлэлт хийж байсан талаар Стокгольм дахь энхийн төлөөх судалгааны олон улсын институт мэдээлсэн аж. Тус институтийн мэдээлснээр ОХУ тус хөлгөөр танк эсэргүүцэгч пуужин, танк зэрэг техникийг Сирид тээвэрлэн хүргэсэн бололтой.

Харин одоо тус хөлөг “Казань-60” нэрээр ОХУ-ын тэнгисийн цэргийн далбаан дор тээвэрлэлт хийх болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УИХ-ын гишүүн Х.Баттулга үзэсгэлэн гаргахаар зэхэж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулга уран зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, ирэх намар өөрийн үзэсгэлэнгээ олон нийтийн хүртээл болголохоор бэлтгэж байгаа бололтой.

Тэрбээр өөрийн гараар зурсан нийт 200 гаруй уран бүтээлээрээ анхны үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Х.Баттулга гишүүн нь Дүрслэх Урлагийн дунд сургуулийг төгссөн юм. Тэрбээр наймдугаар анги төгсдөг жилээ тус сургуульд элсэн орж 1982 онд төгссөн байдаг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хар
тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир
нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв. Х.Тамирыг
хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж
өнгөрсөн сард анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч мөрдөн байцаалтад
буцаасан юм. Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин
хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ спорт

“Бүх оддын тоглолт-2016”

02.26 – “Залуучуудын шигшээ баг” – “Легионеруудын баг” (Орхон аймаг “Хангарьд” спортын ордон)

02.27 – 12.00 – Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт “Олимп” цогцолбор)

02.28 – 12.00 – Монгол Улсын үндэсний шигшээ баг – АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт “Олимп” цогцолбор)

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолт өнөөдрөөс эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Орхон аймаг болон Хандгайт дахь спортын ордонд зохион байгуулагдахаар болсон. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт “Хангарьд” спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.

Мөн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордноос Хандгайт руу 10.00, 10.30, 11.00, 11.30 цагуудад автобус явахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Хэт даврагчид Марк, Цукербергийг заналхийлжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукерберг болон твиттер сүлжээг үндэслэгч Жэк Дорсей нарыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид твиттер хуудастаа Цукерберг, Марк хоёрын зургийг нийтлээд, 25 минут үргэлжлэх видео бичлэгийг интернэтэд байршуулжээ.

Бичлэгт хэт даврагчид “Та нар гал дээр тос нэмлээ. Хэрвээ бидний хөтөлдөг нэг хаягийг хаавал бид хариуд нь 10 хаяг хаах болно” гэсэн байна. Тэднийг ийнхүү заналхийлж буй нь хэт даврагчдыг ашигладаг фэйсбүүк, твиттерийг устгасантай холбоотой гэнэ. Удирдлагууд терроризмыг өдөөн турхирах мэдээ, мэдээлэл нийтэлсэн гэгдэх 150 мянган хаягийг блоклосон гэнэ.