Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дэлхийн мэтгэлцээний зөвлөлд элсчээ

Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах 36 дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн Бүгд найрамдах Грек Улсын Тессалоники хотод он дамжин болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж анх удаа “Отгонтэнгэр” их сургуулийн багш, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат, тус сургуулийн оюутан Г.Энх-Үйлс нар амжилттай оролцоод ирлээ.

Энэ жилийн дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд 100 гаруй улсын 400 гаруй баг оролцсон бөгөөд манай улсаас оролцсон баг шүүгчдээс өндөр үнэлгээ авч Монголын мэтгэлцээний урлагийг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо.

Мөн энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний үеэр “Дэлхийн мэтгэлцээний зөвлөл”-д “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа.

Энэ үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас энэ онд дэлхийн хэмжээний гурван их сургуультай харилцаа тогтоон хамтран ажиллахаар болсон юм.

Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим нь 1998 оноос эхлэн Монгол Улсад нэвтэрч хөгжиж ирсэн мэтгэлцээний урлагийг Монгол залуу хүн бүрийн хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд мэдээлэл хийнэ

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно. Тэрбээр нийт нутгийн өвөлжилтийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Хамгийн сүүлийн байдлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байгаа гэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхэллээ

Улаанбаатар хотын
нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх гудамж, зам талбайд
халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай
арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж,
халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилгоор шалгалт хийж
эхэллээ. Шалгалтын ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж
байгаа юм. Нэгдүгээр ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн
нэгжүүдийн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил,
үүссэн халтиргааг шуурхай арилгах ямар арга хэмжээ авсантай танилцав. Хоёрдугаар
ажлын хэсэг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллаж байна. Ажлын
хэсгүүдээс тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн
аж ахуйн нэгжүүдэд “Халтиргаа гулгаа үүсэхээс нь өмнө шуурхай цэвэрлэгээг
тогтмол хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ өнөөдөр эхэлнэ

Монголын хүндийн өргөлтийн холбооны нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш Спортын төв ордны “А” зааланд болно.

Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 6 нийт 13 жинд болж, аваргуудаа тодруулна.

Жингийн ангилал:

  • Эрэгтэй: 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, +85 кг.
  • Эмэгтэй: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +69 кг.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч шагналын хуулиар мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй нүүр тулж уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж. Уулзалт өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Автобусны зогсоол” аян эхэллээ

Нийслэлийн тээврийн газраас “Автобусны зогсоол” аяныг эхлүүллээ. Зөвхөн том оврын автобус, тусгай дуут дохиот машин зорчих ёстой нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Замын хөдөлгөөний тухай хууль болон автотээврийн тухай хуулийн 10.2.5-р зүйлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусны зорчих хэсэгт саад учруулахгүй байхыг тодорхой тусгасан байна. Энэ нь нийтийн тээвэртэй холбоотой осол аваарийн дийлэнхи нь нэгдүгээр эгнээнд суудлын тэрэг урт дараалал үүсгэн зогсдогтой холбоотой аж.

Хэрвээ та зорчигч суулгаж буулгахаас өөр тохиолдолд нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу 30-50 мянган төгрөгийн торгууль төлнө. Суудлын автомашинаас гадна нийтийн тээврийн автобусууд ч мөн буруу зогсвол хариуцлага хүлээх юм байна. Замын баруун гар тал буюу автобусны буудлын хашлагад тулж зогсох, зогсоолд ирсэн дарааллаараа хөдлөх ёстойг анхааруулав. Дашрамд дурьдахад, нийслэлийн зорчигч тээвэрт нийтдээ 910 том оврын автобус нийт 50 гаруй чиглэлд нийслэлчүүдэд үйлчилж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Банк дээрэмдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Хэргийн сэжигтнийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран сэжигтнийг барих ажиллагааг явуулж байгаа гэнэ.

Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор хуулийнхан гэмт этгээдийг баривчилж чадаагүй бөгөөд орон даяар эрэн сурвалжилж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Соёлын төвийн Г корпусыг хувьчилна

Нийслэл энэ онд өмч хувьчлалаас 46 тэрбум төгрөг олж, төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаа явуулж хувьчлахаар болсон юм. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнх нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж хотын удирдлагууд үзжээ.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС 2016 ОНД ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Нэг. Хуулийн этгээд

д/д

Байршил

Хувьчлагдах хуулийн этгээдийн нэр

Үйл ажиллагааны чиглэл


Хувьчлалын арга хэлбэр

1

Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо

“Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ

Спорт сургалт

Нээлттэй дуудлагын худалдаагаар

Хоёр. Эд хөрөнгө

д/д

Байршил

Хувьчлагдах эд хөрөнгийн нэр

Одоогийн ашиглалт

Хувьчлалын арга хэлбэр

1

Баянгол дүүрэг, 7 дугаар хороо

“Эрхэмжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

ТББ байгууллага байрладаг.

Нээлттэй дуудлагын худалдаагаар

2

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо

“Шар дэгд” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

3

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо

20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга

Айл амьдарч байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

4

Баянгол дүүрэг,
20 дугаар хороо

20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга

Түрээсийн гэрээтэй

ИХ-ийн 105 дугаар зүйлийн дагуу

5

Сүхбаатар дүүрэг
6 дугаар хороо

Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга

Дугуйлан

Нээлттэй дуудлагын худалдаагаар

6

Сүхбаатар дүүрэг,
6 дугаар хороо

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга

Шүүх байрлаж байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

7

Сүхбаатар дүүрэг,
8 дугаар хороо

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

8

Сүхбаатар дүүрэг,
8 дугаар хороо

Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

9

Сүхбаатар дүүрэг,
13 дугаар хороо

Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

10

Сүхбаатар дүүрэг,
18 дугаар хороо

Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

11

Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо

Өмчийн харилцааны газрын барилга

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

12

Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо

Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга

Спорт заал

Нээлттэй дуудлагын худалдаагаар

13

Чингэлтэй дүүрэг,
9 дүгээр хороо

“Нандин хүсэл” Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

Хадгаламж зээлийн хоршоо байрлаж байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

14

Чингэлтэй дүүрэг,
10 дугаар хороо

39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

15

Чингэлтэй дүүрэг,
18 дугаар хороо

“Үйлс нэгт” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

16

Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо

13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

17

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо

14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

18

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо

2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

19

Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо

3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаантай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

1.Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

3.Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

4.Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

5.Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

6.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

7.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

8.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчдын улсаас зохиолчдын улс” нийтлэл хэвлэгдлээ

Ургах нартай уралдан “Өдрийн сонин” уншигчдынхаа гарт хүрч байна. Төрийн 200 гаруй үйлчилгээг Дүнжингарав худалдааны төвд төвлөрүүлэх болсон билээ. Эндээс бэлдсэн сурвалжлагыг тэргүүн нүүрэнд онцоллоо. Иргэд худалдаа хийнгээ төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Эл төрийн үйлчилгээний төв нь “Дүнжингарав” худалдааны төвийн байрны зүүн хэсэгт товхинож байгаа. Эндээс ямар ямар төрийн үйлчилгээг, хэрхэн авч болох талаарх сурвалжлагын үргэлжлэлийг арваннэгдүгээр нүүрнээс дэлгэрэнгүйгээр уншаарай.

Мөн пүрэв гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох болсон талаар мэдээлэл хэвлэгдсэн байна. Хүүхдийн мөнгө буюу Хүний хөгжлийн сангаас сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг ялгавартай олгох тухай УИХ-аар баталсан Төсвийн тухай хууль мөн 103 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан 1-17 дугаар түвшний айл өрхийн хүүхдүүдэд тэтгэмж олгохоор болсон. Харин өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Улс төрийн эргэн тойрон дахь үйл явдлыг голчлон хүргэдэг хоёрдугаар нүүрнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяртай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Улсын төрийн намын тухай шинэчилсэн хулийн талаар түүнтэй ярилцсан юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгох асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр ипотекийн зээлийн хүүг сар шинээс өмнө таван хувь болгох боломжтой хэмээн үзэж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг хоёр болон тавдугаар нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол” буланд Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчдын улсаас зохиолдын улс” нийтлэл хэвлэгдлээ.Тэрбээр энэхүү нийтлэлдээ өнөөгийн Монголын зохиолч, яруу найрагчид, уран зохиолын салбарынхны асуудлыг хөнджээ. Түүний нийтлэлийн хэсгээс иш татвал “…ХХ зууны сүүлийн хагасаас иргэн суурьшиж, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсонтой зэрэгцэн уран зохиолын хамгийн сайн уншигч ард түмэн болсон юм, манайхан. Энэ үзэгдэл үргэлжилсээр өнөөдөр хамгийн их зохиогч үндэстэн болон хувираад байгаа зүй зохистой явдал уу, эсвэл эсвэл онцгой үзэгдэл үү? Яруу найраг, уран зохиол бол хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний тусгал, тодруулан хэлбэл сэтгэлгээний эрх чөлөөний толь юм. Хүн төрөлхтөн бүгдээрээ утга зохиолд дурладаг байж болох ч манайхан шиг нийтээрээ найрагч нь цөөн. Ялангуяа, үеийн үед хамгийн цөөнх, сонирхогчдын бүлэг, клубээс цааш гарч байгаагүй яруу найраг, шүлгийн ертөнц тал нутагт бүх нийтийн поп урлаг болдогийн учир юунд байна?…” гэсэн байна. Энэхүү нийтлэлийг гурав болон зургадугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Энэ долоо хоногоос эхлэн Хятадын хөрөнгийн биржүүдийн индекс огцом унах болсон. Ийнхүү биржүүдийн индекс огцом унасан нь тус улсын эдийн засагт тун муугаар нөлөөлж, зарим үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа. Харин Монголын эдийн засагт ямар хамааралтай болохыг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой.
Өчигдөр өсвөр насны охидуудад гэрээслэл бичиж үлдээгээд хамтдаа 12 давхар байрнаас үсэрсэн харамсалтай хэрэг гарлаа. Юунаас болж охид амиа хорлосон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар нүүрэнд нийтэллээ.
Оны шилдэг улсын их сургуулиар шалгарсан ХААИС-ийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгагийн ярилцлагыг наймдугаар нүүрнээс уншаарай. Түүнтэй дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцсан байна.
Дэлхий дахины мэдээ мэдээллийг хүргэдэг есдүгээр нүүрнээс Умард солонгосчууд устөрөгчийн бөмбөг турсан талаарх мэдээлэл нийтлэгдлээ.
“Хүнсчдийн холбоо”, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад “Ерөнхий сайд аа, импортын гурилын квотоо үндэсний үйлдвэрлэгчдэдээ бус гурил дамлагчдад яагаад олгов оо” хэмээн уламжилжээ. Дээрх мэргэжлийн холбоод нэгдэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд дарга нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд шинэ жилийн баяртай давхцуулан “2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох тухай” А467 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаар хоёр том компанид давуу эрх олгосон нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна. Энэ талаарх мэдээллийг 12 дугаар нүүрнээс уншаарай.
“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т багтаж, эвлэгхэн хоолой, уран яруу үг хэллэг, жүжиглэх авьяасаараа олны хайрыг хүлээсэн уран уншигч охин Э.Нандинзаяатай хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншина уу.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаараас хүлээн авч уншаарай.