Categories
мэдээ цаг-үе

Дараагийн сайдад дайх 5 үг

Салбарын шинэчлэлийг хуулиараа, эрх мэдлээрээ, дэд сайд биш, төрийн нарийн биш сайд л хийдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа тул тун удахгүй томилогдох шинэ сайдад дайж хүсэх хэдэн үг байна.

Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа сүүлийн 20 жилийг зориулж түүнээс 10 жилийг нь харийн оронд сурч боловсорч, ажиллалаа.

Эх орныхоо эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байдаг нь энэ салбарыг хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй минь холбоотой бизээ. Доорх чиглэлээр шийдэл гарц бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм.

1. Эрүүл мэндийн салбар үндсэн зорилгоо эргэн нэг харж тэрэндээ тохирсон бүтэцтэй болох.

Бидний эрхэм зорилго чанартай тусламж үйлчилгээгээр ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн нэгнийг зөв оношилж, бүрэн төгс эмчилж ард иргэдийг өвчингүй, эрүүл урт наслуулах мөн гэдэгтэй санал зөрөх хүн олдохгүй бизээ.

Гэтэл өнөөгийн эмнэлгийн бүтэц өвчтөн биш эмнэлгийн дотоод менежмэнтэд тохируулж хийсэн бүтэц загвартай юм. Эмч, тасгууд тус тусдаа хүлээн авахтай, орон зайн хувьд хол байдаг. Өвчтөн хүнийг эмч хүн латин нэр томьёо бүхий өвчний онош төдийгөөр хардаг нь түгээмэл байна. Гэтэл ихэнх өвчтөнгүүд маань олон төрлийн өвчин, дээр нь бие, хэл, сэтгэлээрээ шаналсаар орж ирдэг. Өнөөдрийн салбарын бүтэц тэр шаардлагыг биелүүлэх бүү хэл хүлээж авах чадваргүй болтлоо үндсэн зорилгоо умартжээ. Японы нэгэн эмч улс төрч хэлсэн байдаг юм. Жижиг эмч өвчин эмчилдэг, дунд эмч хүнийг эмчилдэг, том эмч улс орноо эмчилдэг гэж. Өнөөгийн анагаах ухааны хөгжил эмч нарыг маань олон нарийн мэргэжилд хувааж улам жижигрүүлсээр байгааг бид харсаар байж гар хумхиж суух нь зохисгүй байнаа. Өвчтөн өөрөө тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын хооронд учраа олохгүй бөмбөг шиг шидэгдэх биш ороод ирсэн өвчтөнд шаардлагатай бүх нарийн мэргэжлийн эмч нарыг нэг дор цуглуулж чаддаг бүтэц бидэнд нэн үгүйлэгдэж байна. Тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дүгнэлтийг нэгтгээд өвчтөнд тайбарлаад анх эмнэлэгт орж ирээд гаран гартал нь тусалж дэмждэг, эмч мэргэжилтэй эмчилгээний менежер үгүйлэгдэж байна.

Эрүүл мэндээс бусад олон салбарт нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсээр л байна. Олон салбарт хүнд суртал арилж төрийн үйлчилгээ хурдан шуурхай болсоор л байна. Бид яагаад болохгүй гэж? Өнөөдрийн эмнэлгүүдийг өвчтөн төвтэй бүтэц, үйл ажиллагаатай болгоход нэг их мөнгө шаардагдахгүй. Зориг хүсэл байхад болох л асуудал.

2. Өрсөлдөөнд тулгуурлаж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах.

Эхлээд хаана яваагаа тодорхой болгох. Аливаа юмыг харьцуулахад заавал хэрэгтэй хийх алхам бол хэмжих байдаг. Хэмжих зүйл нь тодорхой биш байхад харьцуулах тухай бодоод ч хэрэггүй. Бид өөрсдийгөө хааяа магтаж урамшуулах дуртай ард түмэн. Би ч бас эрүүл мэндийн салбарын ололт амжилтаар омогшиж бахархах дуртай нэгэн. Гэтэл бид олон тохиолдолд хэмжихээ мартаад зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө магтаад байдаг шүү дээ.

Гэтэл яг юуг хэмжих ёстой гэж? Буцаад л нөгөө эрхэм зорилго дээрээ очно доо. Эцсийн зорилго нь ард түмнийг эмчлэх биш ард түмнийг эрүүлжүүлэх биш гэж үү? Тэгвэл бид энэ салбарын үйл ажиллагааг хэдэн хүн хэвтүүлснээр нь биш, хэдэн хүнд дусал зоосноор нь биш, чухамдаа хэдэн хүн эдгээснээр нь үнэлэх нь чухал байна. Гэтэл эмч, эмнэлгийн хэдэн хүн эдгээсэн тухай тайлан хуруу даран цөөхөн. Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр нас нь уртассан тухай мэдээлэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй хэмжээнд байна. Эмч болгон дээр эмчилсэн болон эдгээсэн хүний мэдээллийн сан бий болгоод тэрийгээ олон нийтэд ил болговол хүссэн хүсээгүй тусламж үйлчилгээний өрсөлдөөн бий болдог юм билээ. Энэ тогтолцоог гадны олон орон туршаад үр дүнтэй нь батлагдсан. Энэ өрсөлдөөнөөс тусламж үйлчилгээний үнэ буурдаг, эмчилгээ оношилгооны чанар сайжирдаг, эмч, эмнэлгийн ажилчдын хандлага соёлтой боловсон болдог, алдаа дутагдлууд цөөрдөг байна. Үнэтэй болгон чанартай байдаг гэдэг буруу ойлголт юм. Тусламж үйчилгээ зөв, оновчтой байх тусам илүүдэлтэй, буруу эмчилгээний зардал багасч харин ч хямдардаг юм. Гар утас, компютерийн үйлдлийн систем сайжрах тусам үнэ нь нэмэгдээд байдаггүй, харин ч хямдраад байдагтай адилхан юм. Зөв өрсөлдөөн гэдэг өөрөө ийм ид шидтэй зүйл.

Энэ зөв өрсөлдөөн мэдээллийн ил тод байдлаас л эхэлнэ. Жишээ нь мэс заслын эмч 100 хүнд хагалгаа хийгээд хэдэн хүндрэл гарав. Хэд нас барав. Хагалгаанаас хойш хэвийн амьдралдаа эргэн орж чадав уу. Хагалгаанаас хойш хэд насалсан бэ. Хагалгаанаас хойш амьдралын чанар нь сайжирсан уу. Нас барахдаа ямар өвчний оношоор нас барав? Гэх мэт энгийн судалгаагаар ил тод байдал бий болох юм. Энэ мэдээллийн санг бий болгоход бас их мөнгө шаардагдахгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ бол хүсэл зоригийн асуудал юм. Энэ нь өөрөө эдгэрэлтэнд суурилсан тогтолцоог бий болгох хамгийн анхны алхам байх болно. Эмч нар, эмнэлгүүд үүнийг хийх дуртай ч байж болно дургүй ч байж болно. Дургүйцэх шалтгаан бас бий л дээ. Тухайн эмнэлэг, эмчийн чадвар ард түмний нүдэн дээр ил харагдах юм. Чадвар муутай зарим нь олны шүүмжлэлд өртөж болзошгүй. Зарим иргэд тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн дотооддоо ч биш гадны эмнэлэг, эмчтэй харьцуулж эхлэх байх. Тэгсэн хэдий ч энэ ажлыг хийх л хэрэгтэй. Мэдээлэл ил тод болсны дараа чанар сайжирдаг нь хууль юм. Мэдээлэл ил тод болсны дараа эрүүл өрсөлдөөн бий болдог нь бас хууль юмаа.

3. Цогц багц үйлчилгээг үзүүлье.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээний бэлтгэл хангах, эмчлэх, сэргээж засах, эмчилгээний дараах хяналт хийх гэдэг бол нэг цогц үйчилгээ юм. Энэ үйлчилгээг ямар ч өвчтөн багцаар нь, цогцоор нь авах сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр, өрхийн эмнэлэг урьдчилан сэргийлэх, онош тогтоох нь дүүрэг, болон төв эмнэлгүүд, эмчилгээг нь мөн гуравдугаар шатлалын эмнэлэг хариуцах жишээтэй. Хамгийн хэцүү нь тэдний хооронд ажлын уялдаа холбоо маш сул байгаа юм. Цахим эрүүл мэндийн шийдлээр энэ салангид олон үйлчилгээг нэгтгэх боломжтой юм. Энэ нь өвчтөний сэтгэл ханамжид нөлөөлөх чухал шийдэл юм. Эрүүл мэндийн яаманд чадах зүйл чадахгүй зүйл гэж бий. Үе үеийн салбарын сайд нарын гаргадаг хамгийн том алдаа бол бүгдийг зэрэг шийдэх гэж оролддог явдал юм. Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт нь бүгдийг зэрэг шийдэх боломжгүйг харуулсаар байна. Нас баралтын шалтгаанаар нь ажил бодлогоо эрэмбэлдэг болмоор байна. Уг нь энэ асуудлыг Удвал сайд олон удаа зөвөлсөн билээ.

Жишээ нь зүрх судасны өвчнөөр монголчууд бид хамгийн их нас барж байна. Гол анхаарал хөрөнгө оруулалтыг тийш нь чиглүүлмээр байгаа юм. Транс тосны асуудлыг хөндөөд байгаа нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг учраас л тэр. Хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан, түүний дотор бараг талыг нь элэгний хорт хавдар эзэлдэг шүү дээ. Тиймээс вирусын эмчилгээг миний бие чухалчилж ирсэн билээ. Осол гэмтэл гуравдугаар шалтгаан юм. Бусад яамтай хамтарч энэ асуудлыг анхаармаар байна. Зөвхөн Эрүүл мэндийн яам дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй билээ. Бүгдийг биш чухлыг нь гэдэг санааг Эрүүл мэнд, спортын яам л ойлгомоор байгаа юм.

4. Оношилгоо эмчилгээний хөндлөнгийн хяналт

Оношийг цэгцэлж сайжруулах ажил өмнөх олон Засгийн газруудаар хийгдсээр ирсэн. Тэгсэн хэрнээ одоог хүртэл гажуудал ихтэй хэвээрээ л байгаа. Тоног төхөөрөмж байлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Түүнийг ашиглаж чаддаг боловсон хүчин хэрэгтэйгээс гадна урвалж оношлуур, засвар үйлчилгээний тогтвортой байдал чухал юм. Цөөхөн оновчтой шинжилгээгээр оношийг зөв, өндөр нарийвчлалтай хиймээр байна. Буруу оношилж, буруу эмчилсэн ажилтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг (хууль хяналтын байгууллагаар биш) салбарын хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан алдаа хийсэн нэгэндээ тогоондоо хариуцлага тооцож чадахгүй байдалд ортлоо ялзарчээ.

Монголд оронд жилд хэдэн эмч, эмнэлгийн мэргэжилтний алдаа гардаг вэ? Түүнээс хэдэд нь дотооддоо хариуцлага тооцдог вэ?

Ижил мэргэжлийн эмчээр тухайн эмчийн оношилгоо эмчилгээг давхар хянуулдаг, санал нийлэхгүй тохиолдолд яагаад санал болгосон онош, эмчилгээн дээрээ өөртөө тийм их итгэлтэй байгаагаа тайлбарладаг тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол оронд манай салбарын хөндлөнгийн хяналтыг ижил мэргэжлийн эмч биш мэргэжлийн бус телевиз юм уу сонингийн сэтгүүлч хийдэг болжээ. Энэ нь өөрөө нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөө боловч нөгөө талаасаа нийгмийн сэтгэл зүйг буруу зүг рүү чиглүүлэгч, эмч өвчтөний зөв харилцаа, хоорондын итгэлцлийг үгүй хийх хүчин зүйл болсон байна. Аливаа оронд эмч өвчтөний итгэлцэл үгүй болсноор “Хамгаалалтын анагаах ухаан” хөгжих суурь тавигддаг байна. Энэ нь эмч өвчтөний төлөө чин сэтгэлээсээ эдгээх зорилгоор тодорхой хэмжээний эрсдлийг өөртөө үүрээд ч болов бүрэн төгс эмчлэх гэж зүтгэх биш харин арьсаа хамгаалж, сүүлд нь элдэв асуудалд орохгүй байхаар, хамгийн наад захын стандарт эмчилгээг хийхийг хэлдэг байна. Эмчээ шүүхэд өгөх дуртай орнуудад ийм анагаах ухаан хөгжин цэцэглэдэг. Үүнээс эмч өвчтөн хэн ч хождоггүйг дэлхийн бусад орны туршлага харуулж байгаа юм. Монгол оронд эмчээ шүүхэд өгдөг явдал бусад оронтой харьцуулахад харьцангүй бага юм. Энэ нь ч зөв. Тэгэхдээ салбарын яам нь хүчтэй хариуцлагын тогтолцоогоо бий болгож чадаагүйн балгаар хариуцлага нэхсэн маш том хоосон орон зай бий болжээ. Цаашид энэ байдлаар удаан үргэлжилбэл тун удахгүй эмч өвчтөний хооронд мөсөн хана босоход бэлэн болсон гэж анхааруулмаар байна. Хайнга, хариуцлагагүй, мэдлэггүйн улмаас буруу онош эмчилгээ хийж байгаа эмч нартаа салбар дотроо шуурхай, хатуухан арга хэмжээ авчихдаг байсан бол өвчтөн, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд оролцох байсан гэж үү?

5. Эмчилгээ оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх

Дэлхийн анагаах ухааны хөгжил өдөр сараар урагшилж байна. Бид тэрхүү шинэ техник, технологийг нэг өдрийн ч болов өмнө оруулж ирж гэмээнэ ард иргэдийн эрүүл мэнд хожно. Хүний гений мэдээллийг уншаад ямар өвчнөөр өвдөх магадлалтай, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг тогтоох жишээтэй. Нуруу нугас нь гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаад мэдээтэй болгох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлэх, эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээгээр 5 минутын дотор хийдэг гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт нэг их дарамт болохгүйгээр шийдэх боломж байгаа. Тэр нь эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэхгүй байгаа, тоосонд дарагдсан тоног төхөөрөмжүүдийг дуудлага худалдаагаар зарах, мөн салбарын шаардлагагүй зарим орон тоо тусламж үйлчилгээг цөөлж, зарим ажлыг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлснээр улсын төсвөөс ихээхэн мөнгө хэмнэж, тэр мөнгийг шинэ технологи нэвтрүүлэх ажилд зориулж болно гэж харж байгаа юм. Шинэ технологи нэвтрүүлснээр маш олон хүний амийг аварч болно гэдгийг онцолж хэлмээр байна.

6. Хүний нөөцийн тал дээр

Эмчийн лицензийн шалгалтыг улам чанаржуулж, ар өврийн хаалгаар эмчлэх эрх авдаг явдлыг үндсээр нь арилгах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа хүссэн өөрчлөлтүүдээ бүрэн хийж чадаагүй ч эмчлэх эрхийн лицензийн шалгалтыг чанаржуулах асуудлыг нэг шат ахиулсан билээ. Шалгалтын тестийн санг нэг мянгаас 10 мянга болтол өргөжүүлсэн нь чанартай эмчтэй болох эхлэлийг тавьж чадсан боловч харамсалтай нь ар өврийн хаалгаар зовлонгүй тэнцдэг тогтолцоо бас давхар бий болсон гэж албан бусаар яригдаж байна. Уг нь энэ ажлыг цааш нь улам эрчимжүүлж, чанаржуулах хэрэгтэй юм.

Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж буй боловсон хүчний мэдлэг чадварын ялгаа их болсонтой холбогдуулж, улсын томоохон эмнэлэгт ажиллаж байгаа зарим боловсон хүчнийг богино хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.

Эмчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч ашиг сонирхлын зөрчилтэй шинжилгээ, эмчилгээг санал болгох асуудалд цэг тавих цаг болжээ. Үүний эсрэг хууль олон оронд байдаг (жишээ нь АНУ-д эмчийн ашиг сонирхлын эсрэг Stark ийн хууль гэж байдаг) боловч манай оронд байхгүй байгаа нь шаардлагагүй эмчилгээ, эм, шинжилгээ санал болгох түүнээс эрүүл мэндийн ажилчид хувь хүртэх асуудал нь даамжирч эцэстээ хэрэглэгчийн эрх , эрүүл мэнд хохирох хэмжээнд хүрээд байна.

Үнэн худал нь мэдэгдэхгүй олон үзмэрч, ид шидтэнгүүд гараад ирлээ. Тэр хүмүүс үнэхээр эдгээгээд байна уу? Ард иргэдийн эрүүл мэндээр тоглоод байна уу? Үүнийг анхааралдаа авах л хэрэгтэй. Нотолгоожуулж баталгаажуулах л хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа, буруу, ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл хийж ард иргэдийг төөрөгдүүлсэн эмчийн хүн эмчлэх эрхийг цуцалдаг хууль олон оронд хэрэгжиж байна. Бид хариуцлагагүй, худлаа зөвөлгөө өгсөн хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Энэ асуудлыг цэгцлэх цаг бас болсоон.

Дадлагажигч эмч (резидэнт) ээс төлбөр авдаг систем дэлхийн аль ч улс оронд байхгүй байтал зөвхөн манай оронд ийм тогтолцоо байсаар байна. Дадлагажигч эмч нь оюутан биш бөгөөд 6 жил төлбөр төлж төгссөн эмчлэх эрхтэй эмч хүн билээ. Бусад улс орнууд резидент эмчид цалин өгдөг болохоос төлбөр авдаггүй. Дадлагажигч эмчийн сургалтыг нэгдсэн системд оруулах цаг болжээ. Дадлагажигч эмчийг бэлтгэх 2 тогтолцоо зэрэг яваад байгааг яаралтай зогсоох цаг болсон. Ийм гажуудал зөвхөн Монголд л амь бөх оршсоор байна.

7. Уламжлалт анагаах ухааныг зөв хөгжүүлж дэлхийд гаргах

Монголын уламжлалт анагаах ухаан нь манай ард түмний үнэлж баршгүй үндэсний өв соёл юм. Гэтэл салбарын яаманд нь энэ асуудлыг эрхэлсэн 1 мэргэжилтэн байх бөгөөд тэр хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээ гэх мэт давхар 3 асуудал хариуцдаг байх жишээтэй. Уг нь Монголын уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчтөнг бие хэл сэтгэлээр нь бүхлээр нь харж оношилж эмчилдэг, хямд өртөг бүхий, гаж нөлөө багатай, олон зууны турш амьдралаар туршигдсан анагаах ухаан билээ. Үе үеийн салбарын сайд нараас яаман дотроо энэ асуудлыг хариуцсан газар биш юмаа гэхэд хэлтэстэй болохыг хүссэн боловч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй ирлээ. Уламжлалт анагаах ухааны зөв хөгжүүлж чадвал Монгол орон дэлхийн брэнд болж, цэвэр байгалын гаралтай органик эм танг дэлхийд экспортлож, валютын урсгалыг Монгол руу татах бүрэн боломжтойгоос гадна ард иргэдийг эрүүл зөв амьдрах сургаалиар соён гэгээрүүлэх боломжтой юм. Нийгмийн эрүүл мэндийн олон чухал сургаалийг бид гадны соёл биш чухам уламжлалт анагаах ухаанаас тусгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан хүчтэй хөгжсөн зарим олонд энэ асуудлыг хариуцсан тусдаа яам хүртэл байдаг юм шүү.

Олныг нуршилгүй, нэн яаралтай анхаарал хандуулах асуудлыг бичлээ.

Таныг хүндэтгэсэн, АУ доктор Ж. Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Хятадын иргэд Тайваниар дамжин нислэг үйлдэх боломж нээгдэв

Хятадын эрх баригчид иргэдээ бусад улс руу нисэхдээ Тайвань арлаар дамжин өнгөрөх боломж олгохоор болжээ. Ингэснээр Хятадын Жянши мужийн Нанчань хот, Юньнань мужийн нийслэл Куньмин, мөн Чунцин зэрэг хотоос яваа агаарын тээврээр зорчигчид Тайванийн олон улсын нисэх буудалд онгоцны чиглэлээ сэлгэх боломж нээгдлээ. Хятадын иргэд ийнхүү Тайваниар дамжин өнгөрөхдөө нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй юм байна.

Хятад улс энэ шийдвэрээрээ дамжуулан Тайваньтай харилцаагаа сайжруулж байгаагаа бататган харуулахаар оролдож байна гэж ажиглагчид дүгнэж байна. Тайваньд дараа долоо хоногийн бямба гарагт ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Энэ сонгуульд Хятадаас салан тусгаарлах үзэлтэй сөрөг хүчний намын нэр дэвшигч ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Иймээс Хятадын тал хоёр талын харилцаа сайжрах нь Тайваньд бас ашиг тусаа өгнө гэдгийг харуулж, эрх баригч намын нэр хүндийг өсгөх оролдого хийж байна гэх тайлбарыг ажиглагчид өгч байна.

Categories
мэдээ спорт

Дидье Дрогба Челсигийн туслах дасгалжуулагч боллоо

Шилдэг менежер Жозе Моуриньог халснаас хойш дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд аль хэдийнээ нэр яваад байсан эрхэм бол Челсигийн экс довтлогч Д.Дрогба юм. Лондоны багйиг улирал дуустал гэрээ үзэглэсэн Г.Хиддинк туслах дасгалжуулагчаарай өмнө хамтарч ажиллаж байсан түүнийг сонгох хүсэлттэй байгаа мэдэгдэж байсан боловч Зааны ясан эргийн довтлогч Канадын “Монреаль”-тай хийсэн гэрээ нь дуусаагүй байсан учир ажиллах боломжгүй байв. Ингээд багийн эзэн Раман Абрамович, дасгалжуулагч Г.Хиддинкийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авахаас аргагүй байдалд орсон бөгөөд ингэснээр Дрогба Канадын багтаа хийсэн үлдсэн нэг жилийн гэрээг цуцалж хуучин багтаа гурав дахь удаагаа туслах дасгалжуулагчийн хувиар эргэн ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдад 6565 тонн өвс үнэгүй олгоно

Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар тогтоол гаргаж улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлээд байна. Тухайлбал, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн автомашиныг олгожээ.

Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгохоор хуваарилж, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ ням гаригт эхэлнэ

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно-

Энэ сард манай топ спортын төрлүүдийн УАШТ болж байна. Маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт эхэлнэ. Тэгвэл чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд бямба, ням гаригуудад болно.

Харин боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт Спортын төв ордонд эхлэхээр болсон. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах УАШТ эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 8 жинд болох юм. Олимпийн жилийн тэмцээн учраас түрүүлсэн тамирчин эрх олгох тэмцээнд оролцох учиртай. Тиймээс жин тус бүр өрсөлдөөнтэй өрнөх нь дамжиггүй. Шинэ оны өмнөхөн Улаанбаатар хотноо Монгол туургатны тэмцээн болсон. Энэхүү тэмцээн улсын аваргын өмнө болсноороо том сорилго болсон билээ. Тус тэмцээнээс харвал хашир тамирчин Б.Батхүү, Азийн аварга Д.Отгондалай нарын хооронд ширүүн тулаан болох болов уу. Мөн 56 кг-д Э.Идэрхүү, Б.Цэндбаатар, 69 кг-д ОУХМ З.Энхзориг гээд хүчтэнүүд даагаа нэхэх бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөх юм.

Ийнхүү үзүүштэй, сонирхолтой болох боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын амралтад өөрчлөлт оржээ

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын 12-осс 1-р сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 12-оос 1-р сарын 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид 3-р сарын 29-өөс 4-р сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид 3-р сарын 15-аас 3-р сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:

-I–V ангийн сурагчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 25-ныг дуустал 5 долоо хоног;

– VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 25-ныг дуустал 3 долоо хоног;

-X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 12-ноос 25-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:

-Бүх сурагчид 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 04-ныг дуустал 1 долоо хоног амарна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн 0101 -р ангиас цэргүүд оргожээ

Зэвсэглэсэн цэргүүд оргож, машин хөлөглөн зугтсан ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн цэргийн 0101 -р ангиас оргосон хоёр цэрэг зэвсэглэн тус ангийнхаа машиныг хөлөглөн зугтсан байна. Ингэхдээ буу тулган зугтсан гэх мэдээлэл бий.

Дуудлагаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг шуурхай баривчилсан. Харин хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Цэргүүд чухам ямар учраас зугтсан, зэвсэг машин хулгайлах нөхцлийг хэн бүрдүүлэв гээд хэрэгт шаардлагатай мөрдөн байцаалт эхлээд байна.

Зэвсэглэн оргосон цэргүүд нь Хил хамгаалах ерөнхий газрын харъяа анги нэгтгэлээс оргосон бөгөөд энэ талаар өнөөдөр ХХЕГ-аас шуурхай мэдээлэл хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдаанй төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэллээ. Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа 25 байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Туршилтаар ажиллаж эхэлснээс хойш эхний өдөр 546, хоёр дахь өдөр 561 иргэн буюу нийт хоёр өдрийн турш 1107 иргэн нэгдсэн төвөөс үйлчилгээ авчээ. Энэ нь төвийн үйл ажиллагаа чигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллахад үйлчлүүлэх иргэдийн урсгал багагүй нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.

Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.

/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Захирагчийн ажлын алба
  • Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
  • Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
  • Ус сувгийн удирдах газар
  • Нийслэлийн Архивын газар
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн Агаарын чанарын алба
  • Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
  • Нийслэлийн Боловсролын газар
  • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газар
  • Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
  • Нийслэлийн Хөдөлмөрийн газар
  • Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
  • Нийслэлийн Авто замын газар
  • Нийслэлийн Татварын газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
  • Нийслэлийн Соёл урлагийн газар
  • Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар

Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар цаашид тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд стандарт, журам батлах, нийтийн тээврийн чиглэлийн цагийн хуваарийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр холбогдох албаныхан үүрэг өглөө. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагааг 2016 оны 01 сарын 14-ний өдөр зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

Netflix хүрээгээ тэллээ

Дижитал контентын үйлчилгээ үзүүлэгч томоохон компанийн нэг болох Netflix үйлчилгээний хамрах хүрээгээ тэлж, бараг дэлхий дахинаа хүргэж эхэлж буй тухайгаа CES 2016 үзэсгэлэнгийн үеэр мэдэгдлээ.

Тус фирм шинээр 130 улсад үйлчилгээгээ хүргэхээр болж байгаагийн дотор Монгол Улс ч багтжээ.

Харин өмнөд хөрш БНХАУ-д үйлчилгээгээ нэвтрүүлэхээр тус улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа ч багагүй цаг хугацаа орох бололтой байгаа гэнэ. Энэ тухай “Хятад бол маш том зах зээл. Тэрбум хятад хүн бидний контентыг үзэхэд бэлэн байна” хэмээжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуур наадам болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын бүртгэл энэ сарын 15 хүртэл явагдаж байна. Харин тэмцээний шалгаруулалт сарын 16-28-ны өдрүүдэд болох юм. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны байранд бүртгэж байна.