Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч хүний амь нас хохироожээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч осол гаргаж, хүний амь нас хохироожээ.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө, Таван буудлын “Фортуна” авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд амины “Chevrolet Cruze” маркийн автомашины жолооч М, явган зорчигч эмэгтэй, 25 настай Ж-г мөргөж амь насыг хохироосон байна.

Осол гаргасан жолооч М-ыг согтруулын зэрэг хэмжих багажаар шалгахад Драгер 3.45 хувь гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн УАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ оны УАШТ 8-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болж байна. Жүдо бөхийн 2016 оны УАШТ-ийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпоос медаль хүртсэний 20 жилийн ойд зориулан тус аймагт зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, “Хангарьд” спорт хороо хамтран зохион байгуулж байгаа.

УАШТ-ий жингийн барилдаанууд 8-9-нд явагдах бол 10-нд багийн тэмцээн болно. Тэмцээнийг MNB шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Эрэгтэй 7, эмэгтэй 7 мөн эрэгтэй, эмэгтэй багийн аваргууд тус тус тодорно.

Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг
Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг
Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,
Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсын аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно.

Categories
мэдээ нийгэм

600 хөтөч, тайлбарлагчийг өнөөдрөөс бүртгэнэ

АСЕМ-ын тухай товчхон: 1996 онд анхны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын Уулзалт буюу АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европын 30 улс, 2 олон улсын байгууллага (Европын Холбооны Комисс, АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар)-ыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөдулс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.

1 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтаас гадна 9 салбар хуралдаан, чуулган зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагааг өнөөдөр “Чингис хаан” зочид буудлын 1 давхрын танхимд 11:00-16:00 цагт зохион байгуулна.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

  • Англи, Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц хэлний ярианы чадвартай байх,
  • Синхроны орчуулга хийх чадвартай иргэд,
  • 20-60 насны иргэд хамрагдах,
    • Үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд өөрийн ур чадвар, мэдлэгээс хамаарч оролцоно.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • 2% цээж зураг
  • Диплом, сертификатын хуулбар /гадаад хэлний/

Дэлгэрэнгүй мэдээлэл болон БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

Нийслэлийн Хөдөлмөрийн газар

Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар

Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502

Факс: (976)-11-329752

НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896

Цахим хаяг:www.ubbirj.ub.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна

Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.
Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.
Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтнийг амралтын өдрүүдэд 10-18 цагийн хооронд бүртгэнэ

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 8-10-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Өнөөдөр жингийн үзлэг болж, маргааш, нөгөөдөр барилдаан болох юм.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг NTV, “Сүлд” телевиз шууд дамжуулахаар болсон байна. Мөн МҮОНТ-ээр бичлэгээр үзүүлэхээр болжээ.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.

ХӨТӨЛБӨР:

Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
  • Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
  • 15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
  • 16:30-20:00 Хагас шигшээ барилдаан

/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-20:00 Хагас шигшээ барилдаан

/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Төрийн шагналын талаарх хуулийн төслийг танилцуулгыг хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн одон медалыг авах хүний тоо 2-5 дахин буурна” хэмээн ярьсан юм. Та энэ талаарх дэлгэрэнгүйг II нүүрнээс уншаарай. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Төрийн тархи зөв ажиллах ёстой” гэв. Түүний үндсэн хуулийн талаарх дэлгэнгүй ярилцлагыг II, V нүүрнээс унших боломжтой. Өдрийн сурвалжлагаар НӨАТ-ын урамшууллал эхэлсэнтэй холбоотой иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр албаны эх сурвалжаас мэдээлэл авч хүргэлээ. Мөн кассын шинэ системд хэрхэн нэвтрэх талаар зааварчиллаа. Энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү” нийтлэл хэвлэгдлээ. Цэцийн шийдвэртэй холбоотой орон сууцны найман хувийн хүү зогсчихоод байгаа билээ. Үүний дараа Иргэдийн сонордуулга нэртэй хуудас нийслэлийн гудамж, талбайгаар наасан. Сонордуулгад Цэцийн шийдвэрээс болж орон сууцны найман хувийн зээл зогссон гэх мэт утга бүхий байсан талаар дээрх нийтлэлд өгүүлсэн юм.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр 16 аймгийн 50 сум зудтай байгааг дуулгаад урьдчилсан сэргийлэх ажил нь гамшгийн эрсдэлийг бууруулах гол суурь нь болно хэмээн ярьжээ. Энэ талаарх мэдээлэл V нүүрт хэвлэгджээ.
Баримт, үйл явдал нүүрэнд “Талийгч охид сурлагадаа сайн, зан суртахууны доголдолгүй байсан гэв” хэмээх ар гэрийнхэнтэй уулзаж тодруулсныг уншаарай. Мөн өчигдөр болсон мэдээ, мэдээллийг унших боломжтой.
“Соёл урлаг” нүүрт “Авъаслаг монголчууд” шоунд оролцсон ёочинчин, либэчин хоёрын ярилцлагыг уншаарай. Мөн кино, кино, кино булангаас “Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусан нь” кинон 40 жилийн ой тохиож байгаатай холбож дурсамж бичжээ. Кино яаж бүтсэн талаар болон жүжигчид одоо юу хийж байгаа талаар уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Volkswagen” шинэ загварын цахилгаан машинаа танилцууллаа

“Volkswagen”-ийн нэрийн хуудас болсон “Golf” загварын цахилгаан машиныг болон “Budd-e” төсөөлөл загварыг олонд дэлгэсэн байна. “Golf” загварын хувьд цахилгаан хөдөлгүүртэйгээс гадна “Volkswagen”-ийн хэрэглэгчтэй харилцах шинэ системийг суурилуулсан болохыг тус компани онцолжээ. Энэхүү системийг хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчилж болохоос гадна дуу хоолойгоор удирдах шинэ программыг суурилуулж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-тай ялтан солилцоно

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт олголоо.Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Хон Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байна. Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй 2, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна.Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Мөн эх орондоо ял эдлэхийг хүссэн, Хон Конгт ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажлыг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Түргэнийхэн Бээжин рүү дуудлаганд явжээ

Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн анх удаа хил дамнаж, алсын дуудлагад явжээ.

Тодруулбал, “103” төвийн их эмч Б.Тэгшжаргал, жолооч Ж.Золжаргал нар Бээжин хотод хагалгаа хийлгэж, биеийн байдал нь хүндэрсэн байсан өвчтөнийг эх оронд нь авч ирсэн байна.

Өвчтөн тархины хорт хавдартай байсан бөгөөд энэ сарын 6-аас 7-нд шилжих шөнө ухаангүй байхад нь эсэн мэнд авч иржээ. Ийн яаралтай түргэн тусламжийн эмч ээжтэйгээ уулзах хүсэлтэй өвчтөний эцсийн хүслийг нь биелүүлсэн байна. Харин тэд энэ талаараа харъяа яамандаа мэдээлэл хийжээ.