Categories
гадаад мэдээ

Ан Сан Су Чи парламентад сууна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мьянмар улс анх удаагаа ардчилсан байдлаар парламентын чөлөөт сонгуулиа хийсэн билээ. Сонгуулийн дүнд Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын 300 суудлын 180-д ялалт байгуулж, олонхи болсон юм.

Хэрэв “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь парламентын сонгуульд ялбал Мьянмар улсын Засгийн газрыг тэргүүлнэ гэж хүний эрхийн домогт хамгаалагч, улстөрч, тэрс үзэлтэн Ан Сан Су Чи амласан байдаг.

1962 оноос хойш тус улсыг цэргийн дэглэм удирдаж байсан бөгөөд саяхан буюу 2010 онд парламентын засаглалтай болсон. Гэхдээ тус улсын хуулиар парламентын суудлын 25 хувийг армийнхан авахаас гадна Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтөд хориг тавих эрхийг тэдэнд өгсөн байдаг.

Одоогоор Мьянмарыг удирдах шинэ Ерөнхийлөгчийн нэр тодорхойгүй байгаа хэдий ч Ан Сан Су Чи ерөнхийлөгч болохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь тэрбээр гадаад нөхөртэй юм. Тус улсын хуулинд зааснаар гадаад хүнтэй гэр бүл болсон хүн улсаа удирдах эрхгүй байдаг аж. Тэрбээр Ерөнхийлөгч болох боломжгүй ч удахгүй тангаргаа өргөж парламентад суухаа мэдэгджээ.

Тэгвэл ирэх сарын 1-нд тус улсын шинэ парламентын гишүүд албан ёсоор тангаргаа өргөх юм.

Г.Сайнбилэг

Categories
мэдээ улс-төр

Хүний хөгжил сангийн хуулийг шинэчилнэ

УИХ-ын даргад Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Тус компанийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилж, чөлөөлөх, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, түүний гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа, тэдгээрийг томилох тухай, мөн хуулийн 10.3-т Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай, мөн хуулийн 10.9-т компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх тухай харилцааг тус тус зохицуулсан бөгөөд уг албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилно” гэж заажээ.

Гэвч бүх гишүүдийг төрийн байгууллагын төлөөлөл болгож, хараат бус гишүүнгүй байхаар заасан нь төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байх тухай заасан Компанийн тухай хуулийн 75.4 дэх заалтын зарчим, агуулга, зохицуулалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.9-т “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх тухай зохицуулалттай зөрчилддөг.

Ийнхүү Хүний хөгжил сангийн тухай хуулийн дээрх заалтуудаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүний дарга болон гүйцэтгэх захирлыг Засгийн газраас шууд томилж байгаа нь Компанийн тухай хуульд тусгасан хараат бус, бие даасан байх зарчим болон дээр дурдсан тус хуулийн зохицуулалттай зөрчилддөг. Түүнчлэн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын тодорхойлсон оролцогч талуудын тэгш оролцоог хангах, компанийн удирдлагын оновчтой бүтцийг бүрдүүлэх, аливаа этгээдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах тухай олон улсын компанийн засаглалын тулгуур зарчмуудтай зөрчилдөж байна.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх хяналтын зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж, томилохоор зохицуулсан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд тодорхой асуудал хариуцсан хороог байгуулан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 13 дугаар бүлгийн зохицуулалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, бодлого тодорхойлох үндсэн чиг үүрэг бүхий Улсын Их Хурлыг бизнесийн үйл ажиллагаанд оролцууахад хүргэж байна.

Иймд Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн хуулийн эцсийн найруулгыг сонслоо

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Мөн Цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг ирэх долоо хоног болгож хойшлуулсан. Эдгээрийн дараа Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсож дууслаа.

Харин үдээс хойших хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, гишүүдийн асуулгад хариулт явах ёстой байсан. Гэвч асуулга тавьсан нэр бүхий гишүүдийн зүгээс үүнийг хойшлуулах хүсэлт гаргасан тул чуулган үдээс хойш хуралдахгүй болов.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох аж.

Categories
мэдээ улс-төр

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өнөөдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дараахь шийдвэрийг гаргажээ. Ирээдүйн
тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн
мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хуулийн зорилго нь тэтгэврийн даатгалын
тогтолцоонд шинэчлэл хийж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг
хангах, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан
зорилтыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Хүн амын насжилт, эдийн засаг,
санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн
даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас
хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус
санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр
хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд
нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй
уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон
сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой
шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн
урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр
ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох тогтоолын төсөл өргөн барина

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж
дараахь шийдвэрийг гаргажээ. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд
хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны
өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Эдийн засгийн
хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний
хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй
холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг
зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх
насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох
тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны 1
дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган
хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган
хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон.
Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь
гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин
үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад
Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар
Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж
байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн
өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц НӨАТ-ын хуулийг 15-нд хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн байна гэж тэд үзжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлолоо.

Categories
мэдээ нийгэм

Автобус компанийн удирдлагуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Автобус компанийн удирдлагуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, “Тэнүүн огоо”, “Тулга огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтнүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлжээ.

Дээрх төрийн болон хувийн хэвшлийн компаниудын захирлууд бусдын онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж, 3,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Буян” ХХК-ийн ажилчдын байранд гал гарчээ

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Буян” компанийн ажилчдын байранд өчигдөр гал гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” ХХК-ийн ажилчдын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албандэнэ сарын 7-ны өглөөний 07:02 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Аврагч, гал сөнөөгчид утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, эрүүл мэнд, амь насаа алдах эрсдлээс аварчээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөр настанг дээрэмдэн, хүнд бэртээжээ

Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан эмгэнийг цахилгаан шат руу орох үед дээрэмдэж, шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан хэрэг гарчээ. Тэдгээр этгээдийн бичлэг орцны камерт бичигдэж үлдсэн бөгөөд мэдэх хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандах буюу 88084113 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь хүссэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.

Дээрэмдүүлсэн эмээгийн бие тааруухан байгаа бөгөөд “Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө.

Тиймээс доорх бичлэгт гарч буй этгээдүүдийг таньж мэдэх хүмүүс цадаагийн байгууллагад хандах эсвэл ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхийг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

7000 гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар тээвэрлэж эхэлсэн юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сургуулийн автобусны үйлчилгээнд нийт 33 сургуулийн 3424 хүүхдэд автобусны үйлчилгээ хүрсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 54 сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7 276 суралцагч үйлчлүүлж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Үүнээс төрийн бус өмчийн 28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны үйлчилгээтэй болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дүүрэг Сургууль Автобусны тоо Рейсийн тоо Хүүхдийн тоо /давхардсан тоогоор/
1 Баянзүрх Сувилал-яслийн 10-р цогцолбор 1 2 19
“Хишиг” дунд сургууль 3 2 150
“Эрэл” сургууль 5 2 260
Улаанбаатар сургууль 4 4 760
УБ лицей 2 4 224
Мон-Турк дунд сургууль 3 2 435
“Шинэ Монгол ” сургууль 6 6 846
14-р сургууль 1 4 128
55-р сургууль 1 2 48
Итгэл 1 2 26
120-р сургууль 1 4 112
87-р сургууль 1 4 128
85-р сургууль 1 4 104
53-р сургууль 1 4 128
92-р сургууль 1 4 120
79-р сургууль 1 4 128
16 33 54 3616
4 Баянгол дүүрэг Шинэ Эхлэл сургууль 3 6 73
Шинэ-Эрин сургууль 1 2 50
Радуга сургууль 1 4 80
Оюуны нахиа сургууль 1 2 35
Хүрээ тулга сургууль 1 2 30
Гурван тамир сургууль 3 12 81
19-р сургууль 1 2 20
70-р сургууль 1 2 54
Жаргалан 1 2 30
Хэсгийн дүн 9 13 34 453
Чингэлтэй дүүрэг Тусгал сургууль 1 2 38
117-р сургууль 1 2 28
Шинэ зуун билэг 1 2 48
Басархан цэцэрлэг 1 1 20
Хэсгийн дүн 4 4 7 134
6 Сонгино 121-р сургууль 1 3 33
122-р сургууль 1 3 72
67-р сургууль 1 6 118
Ромашка сургууль 1 2 32
Хэсгийн дүн 4 4 14 255
7 Налайх дүүрэг Тэнүүн төгөл цэцэрлэг 1 1 12
119-р сургууль 1 3 135
Эрдмийн оргил ЦС 1 4 68
Хэсгийн дүн 3 3 8 215
ЕРӨНХИЙ ДҮН 58 133 176 7276