Categories
мэдээ нийгэм

Жолооны шалгалтыг цахимаар өгдөг боллоо

Шинээр жолоодох эрхийн үнэмлэх авах болон жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авдаг болжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс, цахим шалгалт авах танхим нээж, нэг зэрэг 40 хүнээс шалгалт авах боломжтой болгожээ. Ингэснээр жолооны шалгалт өгсөн иргэд шалгалтын дүнгээ шууд харах боломжтой. Өнөөдөр жолооны шалгалтыг тестийн аргаар авч байнаа. Ингэхдээ шалгалтын дүнг гараар засдэг шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах зэрэг сөрөг талтай байсныг цагдаагийнхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Харвардын профессор Марк Элиот Монгол улсад айлчилж байна

Харвардын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Проф. Марк Элиот Монгол улсад айлчилж байна. Проф. Элиот “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” нийгэмд үйлчлэх ТББ буюу MHI-ийн 2016 оны 1-р сарын 8-нд болох нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ба тэрээр энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУЯ-ы сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Ламбаа, Нийслэлийн засаг даргын тамгийн газрын удирдлагуудтай уулзаж Харвард Монголын хооронд гүүр болон ажиллаж байгаа MHI байгууллагаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ.

MHI нь Харвардын их сургуулийн албан ёсны салбар хүлээн авагч статустай болж байгаа ба 2015 оны намраас эхлэн “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааг хэрэгжүүлж байна. Тус байгууллага Д аминдэмийн дутагдалтай, сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй орчинд амьдарч буй хүмүүст Д аминдэмийг нэмэлтээр хэрэглүүлснээр тухайн хүний биемахбодийн өвөрмөц бус дархлааг сайжруулж сүрьеэгийн далд халдварыг бууруулах эсэхийг тодорхойлох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10,000 хүүхдийг хамруулсан судалгааны ажлыг АНУ-ын Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн (NIH)-гийн санхүүжилтээр АШУҮИС-тай хамтран гүйцэтгэж байна. Д аминдэмийн дутагдалтай хүн бүрийг анхаарч, Д аминдэмийн зохистой хэрэглээг хэвшил болгох зөв зохистой бодлого баримтлан ажиллаж, сүрьеэгээр өвдөх эрсдэлийг бууруулах нь нийгмийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтойг уг судалгааны баг онцолж байна. Хүн төрөлхтнийг үхлийн аюулд хүргэх гол өвчний нэг болсон сүрьеэтэй аюулгүй, харьцангуй хямд аргаар тэмцэхийг эрэлхийлж байгаа нь энэхүү судалгааны онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн худалдаа эхэллээ

Шинэ жилийн баярын дуулиан шуугиан намдаж амжаагүй байтал үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төвд эхлүүлжээ. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийсэн байна. Дөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.

Нийт 130 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох юм гэдгийг үзэсгэлэн зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар аваргуудыг дараалан ялж, Д.Сумъяа ээлжит түрүүгээ авлаа

Орхон аймгийн “Хангарьд” ордонд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр шилдэг залуу жүдоч Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Г.Болдбаатар болон мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг дараалан ялж, аваргын Алтан медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд:

1. Ц.Цогтбаатар

2. Д.Амартүвшин

3. Н.Сэр-Од

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд:

1. Д.Сумьяа

2. Ц.Хулан

3. Ө.Буянхишиг нар тус тус медаль хүртлээ

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорч эхэллээ

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит энэ оны залуучуудын улсын аварга тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчид өрсөлдөж байна. 21 хүртэлх насны залуучуудын дунд болдог УАШТ эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргуудаа тодруулах юм.

Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, эрэгтэй 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорно. Үдээс өмнө эмэгтэй 48, эрэгтэй 50 кг-ын жингийн тэмцээн болж, аваргууд тодорлоо.

Одоогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан байна. Мөн энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангажээ.

Эхний жингийн дүнг танилцуулья:

Эмэгтэй 48 кг:

Огцом:

Ч.Нямзул (спортын мастер, “Самбуу сан” клуб) 63 кг (өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекорд)

Б.Золбоо (спортын мастер, “Самбуу сан” клуб) 59 кг

Б.Тунгалаг (Төрөлжсөн сургалттай БТДС) – 56 кг

Түлхэлт:

Б.Золбоо (“Самбуу сан” клуб) 73 кг

Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) 70 кг

А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) -59 кг

Нийлбэр:

Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) -133 кг

Б.Золбоо (“Самбуу сан” клуб) -132 кг

А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) 108 кг – (Спортын дэд мастерын болзол биелүүлэв.)

Эрэгтэй 50 кг:

Огцом:

А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -70 кг

М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -61 кг

Э.Хосхүлэг (“Алдар” спорт хороо) -57 кг

Түлхэлт:

А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -85 кг

У.Баярхүү (“Алдар” спорт хороо) -71 кг

О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -70 кг

Нийлбэр:

А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -115 кг

М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -131 кг

О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -126 кг-аар тус тус орлоо.

Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ. Маргааш эрэгтэй 69, 77, 85, +85, эмэгтэй 69, +69 кг-ын жингийн тэмцээн болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Татварын хөнгөлөлтийн тайлангаа өгөөрэй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн
орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух
зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан
авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх
орлогыг чөлөөлсөн байдаг.

Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь
хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан
олгодог юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон
орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны
хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой. Мөн Албан байгууллагад
хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр
татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан
татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэний тайланг Дүнжингарав
төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч
эхэллээ. Татвар төлөгч та бүхэн ажлын өдрүүдэд 8.00-20.00, бямба
гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн
үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ОРЛОГО ЧӨЛӨӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ /2015 ОН/

1. “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас
авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон
сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая
төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/

Д/Д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх Монгол шуудан компаниар хүргүүлэх
1 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна.
Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл
хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг
наториатаар баталгаажуулсан байх
2 Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),
ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх
3 Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа
татварын албанд 2. санхүүгийн
асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ.
/татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих,
санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар,
дансны дугаарыг зөв бичих/
4 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай
тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
5 Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай
тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
6 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь
хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г
хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ
дарж баталгаажуулна.
Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх
/Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь
хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г
наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр
гэрчилгээнд бичигдсэн байх/
7 Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн
зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл
олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ
нотариатаар баталгаажсан байх
8 Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа
байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх
9 Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад
зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон
сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого
гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа
орон сууцны барилга
барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай.
Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ
байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн
даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг
хуулбарын хамт авч ирэх
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон
сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого
гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа
орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах
орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан
тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх
бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын
бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх
10 Хөрөнгийн үнэлгээний тайлан Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн
үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг
барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын
жагсаалтыг гаргасан байх
11 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг
худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсанэтгээдийн үл хөдлөх эд
хөрөнгө
борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
12 Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан
албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын
үсгээр баталгаажсан байх
2. Орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан орлого”-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ ХОЁР ДАХЬ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
Д/д Бүрдүүлэх баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б)
маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх
2 Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын
албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид
гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ.
/татварын албанд гаргах хүсэлтэнд чөлөөлөгдөх орлогын эцсийн үлдэгдэл,
хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн
асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны
дугаарыг зөв бичих/
3 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх,
ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
4 Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,
ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
5 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь
хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г
хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ
дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд
наториатаар баталгаажуулсан байх
6 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,
тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх,
Татварын улсын байцаагч хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл
хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг
наториатаар баталгаажуулсан байх
7 Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан
татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ /2015 ОН/
2.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад,
дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн
суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа
төлбөрийн хэмжээгээр “
албан татварын хөнгөлөлтийг үзүүлэхэд /ХХОАТТХ-ийн 24.6/
Д/д Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах
2 Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний 1. харъяа татварын
албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид
гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /
сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих,
санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
3 Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг
хуулбарын хамт авч ирж эх хувьтай тулгаж баталгаажуулах
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар баталгаажсан байх
4 Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн
чиглэлийг тусгасан байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны
сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг Монгол хэлээр
баталгаат орчуулгаар орчуулсан байх/
5 Сургалтын төлбөр төлсөн баримтууд Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин
төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн
сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна.
6 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн
этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна.
Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын
байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл
хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг
наториатаар баталгаажуулсан байх
7 Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт Хүснэгтэнд овог нэр , албан тушаал ,цалингийн дүн , суутгуулсан
албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр
баталгаажсан байх
8 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,
ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
9 Орлого нотлох бусад баримт Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авч ирэх

3.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо
албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их,дээд болон мэргэжлийн
боловсролын сургууль,
коллежид суралцагчийг энэ хуулийн 24.7-д заасан” хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.7/
Д/д Бүрдүүлэх баримт Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын
албанд авч ирэх
Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол
хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын
үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна.
Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын
байцаагч эх хувьтай тулгаж,хуулбар дээр
тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл
хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг
наториатаар баталгаажуулсан байх
2 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах
3 Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний 1. харъяа татварын
албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид
гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /
сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих,
санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
4 Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх,
ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ
дарж баталгаажуулах
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
5 Сургалтын төлбөр төлсөн баримтууд Сургалтын төлбөр төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх
хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн
сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна.
6 Оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль,
мэргэжлийн чиглэлийг тусгасан байх
7 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх
ТУБ эх хувьтай нь тулгаж тэмдэг даран баталгаажуулна.
Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх,
8 Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан
албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр
баталгаажсан байх

ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mta.mn/, http://www.nta.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн багш зургаан настай хүүхдийг халуун будаагаар түлжээ

Өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг балмадаар зодож буй бичлэг олныг сэртхийлгэсэн. Тухайн хэргийн шуугиан намжаагүй байхад дахин нэг багш хүүхдийг түлж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын дунд сургуулийн бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлж, гэмтээжээ. Тус сургуулийн бага ангийн багш “Үдийн цай” өгөх үеэрээ сурагчаа “Аягагүй ирлээ” хэмээн загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байна. Зургаан настай нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулж, айсандаа халуун будааг асгахгүйг хичээж удаан барьсны улмаас гараа гүн түлжээ. Түүнээс хойш хүү сэтгэл санааны цочролд орж, татаж унадаг болсон байна. Сурагчаа түлж гэмтээсэн багшийн асуудлыг тус аймгийн Боловсролын газар тавьснаар ажлаас нь халж арга хэмжээ авчээ. Эл хэргийг Булган аймгийн цагдаагийн байгууллага шалгаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэнэ

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд маргааш, нөгөөдөр хоёр өдөр Төрийн ордонд Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болох юм. Харин даваа гаригт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслол болно. Нэгдүгээр сарын 13-нд Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн нээлт, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндорж нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор “Г.Буяндоржид холбогдох хэргийг буруу тусгаарласан, мөн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн санал гаргасан байна.

Уг саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман хувийн зээлийг сэргээх хуулийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн бөгөөд гол төлөв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг бүрдүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 27 гишүүн санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх, банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй, урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ