Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн зарим сумд руу зорчих зам хаагдах хэмжээнд хүрчээ

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сум руу машин явахад хүндрэлтэй болжээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас улсын чанартай орон нутгийн зам хаагдах хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Эрдэнэцагаан сум руу хот хоорондын зорчигч тээврийн машин явах боломжгүй болсон байна. Тус сумаас пургон машин 7-10 цаг явж байж аймгийн төвд ирж байгаа гэнэ.

Онцгой байдлын газар орон нутгийн байгууллагатай хамтран зам нээж байгаа ч байнгын шуургатайн улмаас нээсэн зам нь өдөртөө хаагдаж байгаа ажээ. Тиймээс орон нутгийн замд гарч байгаа жолооч нарыг машин техникийн аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх эрхээ энэ сарын 15-ны дотор баталгаажуулаарай

Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.

Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.

Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм.

Categories
мэдээ спорт

“Мастерс лиг”-ийн тэмцээн болж байна

Монголын
сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) хоёр дахь жилдээ “Мастерc лиг”-ийн тэмцээнийг
зохион байгуулж байна. Долоо хоног бүрийн ням гаригт болох лигийн тэмцээнд
гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, “Алтайн бүргэдүүд”,
“Бизнесийн чөтгөрүүд” зэрэг 9 баг оролцож буй. Лигийн тэмцээний нээлтийн
ажиллагаа Спортын төв ордны “А” зааланд болж, тэмцээний эхний тоглолтууд
явагдана.

“Бизнесийн Чөтгөрүүд” VS “Алтайн Бүргэдүүд”
багуудын тоглолтоор эхэлж, 15.30 цагаас
“1+11” VS “Монхаус” багуудын тоглолтоор өнөөдрийн хуваарь өндөрлөх юм.

Categories
мэдээ спорт

Харумафүжи аварга зүүнийг магнайлан барилдана

Японы
мэргэжлийн сумо бөхийн 2016 оны эхний барилдаан буюу Хацү башё өнөөдөр эхэлнэ.
Энэ сарын хацу башёгийн банцүкэг харвал дээд гурван зиндааг монгол бөхчүүд
тэргүүлж барилдах нь. Макүүчи зиндааны энэ удаагийн Хацү башёг мэргэжлийн сумо
бөхийн 70 дахь Их аварга, 2015 оны сүүлийн башёд долоо дахь түрүүгээ хүртсэн
Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас 69 дэх их аварга
Хакүхо М.Даваажаргал аварга босох бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд зүүний
магнайн удаад босч барилдана. Дээд зиндаанд манай найман бөх хүчээ сорин
барилдахаар болсон байна. Озэки Кисеносато озэки цолтнуудаа тэргүүлэн
Тэрүнофүжи, Котошёогикү, Гойдо нар удаалж байна. Харин Жүрёо зиндаанд манай
долоон бөх хүч үзэхээр нэр нь тодорчээ. Энэхүү дэд зиндааг Сэйро Э.Өнөболд
тэргүүлж байгаа юм.

East Rank West
Yokozuna
Yokozuna
Ozeki
Ozeki
Sekiwake
Komusubi
Maegashira #1
Maegashira #2
Maegashira #3
Maegashira #4
Maegashira #5
Maegashira #6
Maegashira #7
Maegashira #8
Maegashira #9
Maegashira #10
Maegashira #11
Maegashira #12
Maegashira #13
Maegashira #14
Maegashira #15
Maegashira #16
Categories
мэдээ улс-төр

УИХ-аар Цэцийн тухай хуулийг хэлэлцэнэ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;
  • Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагт 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг танилцуулах Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй уулзалт, ярилцлага 15.00 цагаас “Б” танхимд.

01 дүгээр сарын 15-ны Баасан гарагт:

  • Эдийн засгийн байнгын хороо болон Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран зохион байгуулах “Санхүүгийн зах зээлийн үндэсний форум-2016” 09.00 цагаас “Их танхим” болон “А, Б, В” танхимуудад;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Бусад.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;
  • Өргөдлийн байнгын хорооны 2016 оны төлөвлөгөөг батлах;
  • Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
  • Бусад.

01 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  • Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Нууц асуудал /хаалттай/;
  • Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай;
  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нууц асуудал /хаалттай/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар.
Categories
мэдээ улс-төр

Онц ноцтой хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнажээ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наран нарыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав нь цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллахдаа 7-н жил ахлагч бүрэлдэхүүнд ажилласан туршлагатай алба хаагч нарын нэг юм. Тэрээр дөрвөн хүнийг хутгалж, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг алба хаагч нартайгаа хамтран шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагджээ. Харин цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24-н жил ажилласан. Бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтан булгийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагдсан байна. Цагдаагийн алба хаагчийн хувьд гарсан хэргийг илрүүлэх гэдэг бол хамгийн том гавьяа, хамгаас илүү бахархал байдаг. “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнагдсан хоёр алба хаагчдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн арга хэмжээнүүд үргэлжилж байна.

Хөтөлбөр ёсоор өнөөдөр 11.00-17.00 цагийн хооронд шатрын тэмцээн болж, аваргууд тодорно. Харин маргааш Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслол болох бол 13-нд Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн талаархгэрэл зургийн үзэсгэлэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цас орж явган шуурга шуурна

-ЦАС ОРЖ ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН БАЙНА-

Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Аруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна гэж

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАС ОРЖ ЯВГАН ШУУРГА ШУУРНА –

Маргааш буюу энэ сарын 11-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ГАВЬЯАТУУД ЯЛАГДАЖ, ШИНЭ АВАРГУУД ТӨРӨВ

Өчигдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон юм. Өчигдрийн хувьд олон сонирхолтой барилдаан болж, шөвгийн наймд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Б.Батмагнайд, энэ оны Монголын шилдэг тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Д.Цогтбаатарт ялагдан хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номинг ялж, өнөө жилийн улсын аварга болов. Эдгээр жинд шинэ аваргууд төрлөө.

Өчигдрийн барилдааны медальтнуудыг дор танилцуулъя.

Эрэгтэй

57 кг:

1. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хорооны бөх, үндэсний
шигшээ багийн тамирчин/
3. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш”
компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн
оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-нйй хүрэл медальт,
залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
3. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/

65 кг:

1. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо,
армийн дэлхийн аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/
3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний
шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт,
азийн наадмын аварга/

70 кг:

1. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин,
оюутны дэлхийн аварга/
2. Болдхүүгийн Батсүх /Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб/
3. Буянцогтын Цогтгэрэл /Хан-Уул дүүрэг/
3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/

97 кг:

1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ
багийн тамирчин, азийн аварга/
2. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Амарын Батмөнх /”Харгант-Цамхаг” клуб/

Эмэгтэй:

48 кг:

1. Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн
оюутны шигшээ багийн бөх/
2. Бямбасүрэнгийн Мөнхнар /Баянзүрх дүүрэг/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын
аварга/
3. Батбаатарын Мөнхтуяа /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб/

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
2. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
3. Нандинцэцэгийн Анударь /”Цастын барс” клуб/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

60 кг:

1. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
2. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/

69 кг:

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
2. Очирбатын Насанбурмаа /”Хангарьд” клуб, үндэсний штигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/
3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб/
3. Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нартаа баярлалаа

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн С.Цэнд-Аюуш

Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө хоёр гар маань мэдээгүй, гартаа ямар ч чадалгүй болчихсон. Нэлээд зовлонтой болж, удаан шаналж явсан юм. Олон ч эмнэлгээр явсан даа. Хүзүүний артикуляци гэж хэлж байсан. Энэ оношийн дагуу 300-гаад зүү хүзүүндээ тавиулсан ч нэмэр болоогүй. Дараа нь сувилалд очиж шавар тавиулаад ч үр дүнд хүрээгүй.

Би НАХЯ болон Хилийн цэрэгт ажиллаж байсан хүн. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт эмчлүүлсэн. Тус тасгийн их эмч А.Жавзмаа зөв оношилж, чиглүүлж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Энэ дагуу “Рефлекс” эмнэлэгт бичлэг хийлгэж, шинжилгээ өгсөн юм. Тэгэхэд “Та энэ чигээрээ яваад байвал таны гар ажилгүй болно. Таны 12 судас асуудалтай байна. Зарим нь дарагдсан, мэдээгүй байгаа нь их муу үзүүлэлт шүү. Яаралтай мэс засалд орох хэрэгтэй” гэсэн билээ.

Нэгэнт онош тодорхой болсон тул хоёр гартаа мэс засал хийлгэхээр болсон юм. Надад мэс засал хийж, сайхан үйлчилсэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, хошууч Д.Нямдорж, их эмч Э.Анужин, сувилагч Д.Болормаа, үйлчлэгч Ж.Мөнхжаргал нартаа болон Мэдрэлийн тасгийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Мундаг ажилладаг улсууд байна лээ.