Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүн 90 жилийн чөдрөөсөө салах боломж ирэх үү?

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар ид ярилцаж байна. Өчигдөр л гэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Манай сонин энэ хуулийн талаар өмнө нь бичиж байсан.

Шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар цөөхөн хүн нам байгуулах боломжтой болж байгаа нь улс төрийн намуудыг хүчгүй болгож сульдаах, устгахын үндэс. Нам хүчгүйдэж алга болбол оронд нь дарангуйлагч л гарч ирэх сөрөг талтай хэмээн шүүмжилж байсан билээ.

Шинэ хуулийн төсөлд энэ мэт дэмий заалт байгаа. Гэхдээ энэ удаа дэмий заалтыг нь гол болгон шүүмжлэх гэсэнгүй.

Түүний оронд бас шинэ дэвшилттэй олон заалт байгааг дуулгах гэсэн юм. Эдгээр нь ард түмэн, улс оронд хэрэгтэй гэж болохоор зүйлүүд байна. Тухайлбал, улс төрийн намууд хатуу гишүүнчлэлгүй болох, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ намаас нэр дэвшихгүй байх, гурван мянгаас доош хүн амтай сум сууринд намын анхан шатны үүр байгуулахгүй гэх зэрэг чухал хэрэгтэй заалтуудыг нэрлэж болох юм.

Монголчууд бид өвөрмөц сэтгэлгээтэй үндэстэн. Нэг намын гишүүн бол нөгөөхөө үзэж чадахгүй болтлоо мууддаг. Ялангуяа сонгуулийн үеэр ийм авир их тод илэрнэ. Нэг дорынхон байтугай нэг гэр бүл дотроо нам намаа өмөөрч муудалцах нь энүүхэнд. Намаар талцан хуваагдахаас гадна намын нэрээр бизнес хийж яаж дампууруулж болдгийг бид хангалттай харлаа.

Тийм болохоор олон ололттой зүйл заалт бүхий шинэ хуулийг даруйхан баталчих хэрэгтэй юм. Харин шинэ хууль батлагдангуут одоогийн намуудыг татан буулгаж дахин бүртгэх нь хамгийн эрүүл хувилбар байж мэднэ. Яагаад гэвэл шинэ хуулиар бүх намууд шинэ гараанаас ижил нөхцөлд гарах ёстой гэсэн үүднээс.

Нам мөнгө олох гэж аж ахуйн ажил эрхлэх, байр сав гэх зэрэг их хөрөнгөтэй байх нь үйл ажиллагаанд нь хэрхэн сөргөөр нөлөөлдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж болно. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөлд улсын төсвөөс намуудад суудлынх нь тоогоор мөнгө хуваарилах, мөн намын хандивыг ил тод, тодорхой хязгаартай байхаар зааж өгсөн нь их зөв зүйл болжээ.

МАН байгуулагдаад 90 жил болж байна. Анхнаасаа л хатуу гишүүнчлэлтэй нам байсан. Намын гишүүн бус бол хүн биш дайсан мэт үздэг байсан үеийн тухай ахмадууд ярьдаг. “Салхилгагүй” хүмүүсээ намаас хөөж шийтгэдэг, намаас хөөгдөгсдийн амьдрал гэр бүл, ах дүүсээрээ нэгмөсөн нурж унадаг нийгмийн тухай түүхийг бид гайхан сонсдог. Гэтэл ийм гишүүнчлэл одоогийн намуудад ч хэвээрээ байгаа шүү дээ.

Өдгөөгийн энэ цагт эрх барьж буй намын гишүүн биш л бол ажилгүйчүүдийн эгнээнд марш. Ялсан намын гишүүн гайгүй ажилд ордог, ялагдсан намын гишүүд хичнээн мэдлэг боловсролтой байгаад ч гудамжинд лааз өшиглөөд явж байдаг. Монгол Улс угаасаа цөөхөн хүн амтай болохоор боловсон хүчний нөөц бага.

Байгаа хэдэн боловсон хүчнээ намууд өмчилж аваад өөрийн намын биш хүмүүсийг дайсан мэт үзэж ажлаас нь халаад байхаар монгол төрийн чадвар чадавхи тэр хэрээр суларч байна. Хэрэв намын хатуу гишүүнчлэлгүй болбол ялсан нам нь аль л туршлагатай, мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ шилж сонгож ажиллуулах боломж бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, аль ч нам ялсан ялгаагүй өөрийн хүний гэхгүй болохоор төрд мэдлэг, чадвартай хүмүүс ажилласан хэвээрээ байх болно. Нэг ёсондоо боловсон хүчин аль ч намд ажиллаж болдог болж хөрвөж байна гэсэн үг.

Ингэж чадвал монголчууд намын гишүүнчлэл гэсэн 90 жилийн чөдрөөсөө салах боломж гарч байх шиг байна. Сонгууль болсны дараа төрд ажиллаж байгаа хүмүүс намын харьяаллаар хэдэн зуугаараа халагддаг байдал арилж төр тогтвортой, залгамж халаатай чадамж чадвартай болно. Гагцхүү тэрхүү боловсон хүчнүүд Төрийн албаны тухай хуулиа л хатуу чанга мөрдөх хэрэгтэй. Улс төрийн намын хууль шинэчлэгдвэл төрд ажиллаж байж намдаа хэт үйлчлэх, намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах, намаа сурталчлах гэх мэт зүйлүүд аяндаа алга болох юм.

Манайх МАН, АН гэсэн хоёр том намтай гэдэг ч яг нам гэдэг үндсэн ойлголтоороо бүрэлдэн төлөвшиж чадаагүй байгаагийн шалтгаан нь боловсон хүчний хомсдол юм. Боловсон хүчин дутагдалтай учраас нам нь хувь хүнээс шалтгаалахгүйгээр өөрөө өөрийгөө аваад явчих институци болж тогтож чадаагүй байна. Тиймээс олон улсад мөрдөгддөг зарчмуудын дийлэнх нь манайд тохирдоггүй. Тэдгээр зарчмын нэг нь боловсон хүчнээ, төрийн түшмэдүүдээ бүүр тодруулбал сэхээтнүүдээ намаар нь хуваагаад байвал монгол төр дампуурдаг юм байна гэдгийг сүүлийн 20 гаруй жил бид харлаа.

Олон жил намын харьяалалтай байж, ялсан намын хүн л ажилд томилогддог ойлголттой болсон хүмүүс намын хатуу гишүүнчлэлгүй байна гэдгийг эсэргүүцэж мэднэ. Тэгвэл намын гишүүнчлэлгүй хэрнээ яаж тогвортой ажиллаж болдог жишээ бас манайд байна аа. Цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хүчний байгууллагуудыг 20 гаруй жилийн өмнөөс намын харьяалалгүй болгосон. Монголын төрөөс тэд л өнөөдөр тогтвортой, мэргэжлийн бас сайн ажиллаж байна шүү дээ. Аль нэг ялсан намынхан шүүхийг бид өөрсдийн хүнээрээ дүүргэнэ гэвэл юу болох билээ. Цагдаа, прокуророо бид намын хүмүүсээрээ хийлгэнэ гэвэл улс орон хөл толгойгоо алдана биз дээ.

Ялсан намынхан сайндаа л дээрх байгууллагын дарга нарыг нь сольдог. Боловсон хүчин арай гайгүй нь тэр чигийн мэргэжлийн хүнийг, боловсон хүчний нөөцгүй нам нь 40 мянгатад хулгай хийж явсан хүнийг ч хамаагүй толгойд нь тавьдаг. Тэглээ гээд мэргэжлийн системд нь өөрчлөлт ордоггүй. Өөрчлөлт оруулах боломж ч байхгүй, тийм мэргэшсэн багийн нөөц ч манайд алга. Ер нь нэг дарга солигдоод нийт системд өөрчлөлт орохгүй гэсэн үг.

Яг үүн шиг боловсон хүчнээ намууд өмчилж авмааргүй байна. Хэрэв намын хатуу гишүүнчлэлийг алга болговол манай цөөн боловсон хүчин аль ч төрийн үед хөрвөж ажиллах боломж бүрдэх юм.

Сүүлийн үед монголчуудын төрдөө итгэх итгэл илт буурсан шиг харагддаг. Хүн бүр л төрд алба хашиж байгаа хүмүүсээ харааж зүхэж, элдвээр хэлж байна. Төр, ард түмэн хоёр ингэж хөндийрч холдохын эхлэл мэргэжлийн бус хүмүүс төрд ажилласнаас үүдэлтэй. Тэгвэл тийм хүмүүс яагаад төрд очдог юм бэ гэж. Ялсан намын гишүүд бялуунаас хүртэх ёстой гэсэн улс төрийн хатуу гишүүнчлэлтэй намын дүрмээс болж тэнд үүрлэдэг.

Мэргэшсэн, чадварлаг, туршлагатай хүмүүс ажиллах ёстой газар ялсан намын гишүүд болох мэдлэг чадваргүй нөхөд очоод суучихаар хүмүүсийн итгэл үнэмшил багасаад ирдэг. Төр, ард түмэн хоёр холдож хөндийрөхийн гашуун түүхийг Украины сүйрлээс бид харж болно.

Categories
мэдээ улс-төр

Д.Баттулга УИХ-ын даргад хүсэлт хүргүүлжээ

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын даргад хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд Сонгуулийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн 11.1-д сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчмуудыг тус тус баримтлахаар хуульчилсан.

Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг.

Иймд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Сильвестр Сталлоне анхныхаа “Алтан бөмбөрцөг”-ийг гардлаа

Энэ өдрүүдэд Америкийн Лос Анжелес хотноо кино урлагийн нэгэн нэр хүндтэй наадам болох “Алтан бөмбөрцөг”-ийн 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслол явагдаж байна. Та бидний сайн танил Сильвестр Сталлоне олон жил кино урлагт хүчээ сорьж явсны эцэст анх удаа энэ шагналыг хүртлээ. Тэр “Крид. Роккигийн залгамжлагч” кинонд бүтээсэн туслах дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хүртэж байх юм. Сталлоне урд нь гурван ч удаа дээр шагналд нэр дэвшээд “хоосон хоцорч” байсан билээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

Өнөөдөр УАШ боксын тэмцээн эхэлнэ

Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр 14:00 цагт эхлэх гэж байна.

Тэмцээн энэ сарын 17-ны өдрийг хүртэл явагдах ба нийт 28 байгууллага, клубын ширэн бээлийтнүүд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 8 жинд өрсөлдөх юм.

Олимпийн жилийн тэмцээн учраас түрүүлсэн тамирчин эрх олгох тэмцээнд оролцох юм. Тиймээс жин бүр өрсөлдөөнтэй байж таарна. Тэмцээнд Б.Батхүү, Азийн аварга Д.Отгондалай, мөн 56 кг-д Э.Идэрхүү, Б.Цэндбаатар, 69 кг-д ОУХМ З.Энхзориг нарын хүчтэнүүд өрсөлдөх юм. Долоон өдрийн турш эдгээр хүчтэний ширүүн өрсөлдөөнийг үзэх нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Жаргалсайхан сайд М.Зоригтыг АТГ-д шалгуулах хүсэлт гаргажээ

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгчээ.

Тэрээр өргөдөлдөө “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт нь Зам тээврийн сайд болсон цаг үеэс хойш өөрийн хариуцсан салбарын эрх ашгийг хангаж хуулиар олгогдсон эрхийнээ дагуу үйл ажиллагааг бодлогын түвшинд нь зохицуулах бус өөрийн хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, сайд гэх албан тушаалын байдлаа давуу байдал болгон ашиглаж, Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) төрийн өмчит хувьцаат компанийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь Монгол Улсын Их Хурлаас төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”-ын баримт тусгагдсан зармыг зөрчиж буй нь Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан буюу хэтрүүлсэн гэж үзэж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Даваасүрэн: Импортын квотыг олгосноор гурилын үнэ хямдарна

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ИМДОРТЫН ГУРИЛЫН ЭСЭРГҮҮЛЦЭЖ БУЙ ГОЛ ШАЛТГААН БОЛ ӨӨРСДИЙНХӨӨ ГУРИЛЫН ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАХ ГЭСЭН ЭЦСИЙН ЗОРИЛГОТОЙ-

Өнгөрсөн зун гантай байсны улмаас манай улс ургацаа алдаж, ОХУаас гурил, улаан буудай авахаар болсон билээ. Импортын гурилын тухайд 40 мянган тны квот олгосон юм. “Цеснанэрийн чанартай гурилаар ард түмнээ хангасаар ирсэнӨегкомпанийн ерөнхий захирал, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан Г.Даваасүрэнтэй ярилцлаа.

Юуны өмнө үүсгэн байгуулагдаад 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе.

-Манай “Өег” компани 1990 онд байгуулагдсан цагаас хойш ОХУ, Казахстанаас гурил импортлоод 18 жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд бид улсын төсөвт 20 гаран тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. МХАҮТанхимаас шилдэг аж ахуй нэгжүүдийг тодруулдаг “Топ” компаниар 12 жил шалгарсан гээд манай хамт олон арвин амжилтаар 25 жилийнхээ ойтой золголоо.

Манай улс өнөө жил гаднаас 40 мянган тн гурил авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Танай компанийн тухайд хэдэн тн гурил импортлох квот олгосон бэ?

-2014 онд улсын хэмжээнд 450 орчим мянган тн улаан буудай хурааж авч байсан. Тэр үед эх орны газар тариалан эрхлэгчид болон дотоодын гурил үйлдвэрлэгчдийг төрөөс бодлогоор хамгаалж нийт 23 мянган тн гурил импортлох эрх олгож байв. Үүнээс манай “Өег” компанид 3100 тн гурилын квот өгсөн.

Бид 2400 тн-ыг нь том, жижиг 40 гаруй хүнсний үйлдвэрт нийлүүлсэн. Үлдсэн бага хэмжээний гурилыг зах зээлд борлуулсан.

Харин 2015 онд гантай байснаас орон даяар ургац алдаж, 200 гаруй мянган тн улаанбуудай хурааж авсныг монголчууд мэдэж байгаа. Иймд гурилын хомсдол үүсгэхгүйн үүднээс төр оновчтой арга хэмжээ авсан. Тодруулбал, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 125 мянган тн улаан буудай, 40 мянган тн гурил импортлох шийдвэр гаргасан юм. Энэ дагуу улаанбуудай импортлох эрхийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Харин гурил импортлон худалдаалах аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтын журмаар тодруулсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд сонгон шалгаруулалтын дүн гарч, “Өег” компанид 7000 тн орчим гурил импортлох эрх олгоод байна.

Гурил импортлогчдод ахиу квот олгосныг дотоодын үйлдвэрлэгчид нэлээд эсэргүүцэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмнийг гурилаар тасалдуулахгүй, үүсч болзошгүй гурилын хомсдолыг гаргахгүйн тулд “Өег”, “Алейск импекс” зэрэг энэ салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа найдвартай компаниудад ахиу квот олгосон болов уу гэж бодож байгаа. Эдгээр компани сүүлийн арав гаран жилийн турш Монголын зах зээлд импортын гурилын жилийн хэрэгцээний 70-80 хувийг хангасаар ирсэн. Энэ хоёр компани ОХУ болон Казахстан улсын гурилын үйлдвэрүүдтэй олон жил хамтран ажиллаж байгаа. Мөн байнга харилцдаг тогтсон тээврийн компаниудтай. Бид гурил импортлоход шаардагдах санхүүгийн асуудлыг өөрийн компанийн хөрөнгө болон шугаман зээлээр санхүүжүүлэх замаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн олон шаардлагыг хангасан болохоор дээрх компаниудад арай илүү гурил импортлох эрх олгосон болов уу. Гэтэл Засгийн газрын энэ шийдвэр хэсэг бүлэг хүмүүсийн ямар эрх ашгийг нь хөндчихсөн болоод биднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гурил дамлагчид” гэж янзан бүрээр нэр томьёо өгч байна вэ. Тэд ө өрсдийнхөө гурилын үнийг өндөр байлгах гэсэн эцсийн зорилготой болох нь импортын квотыг эсэргүүцэж буй явуулгаас нь шууд харагдаж байгаа юм. Тиймээс биднийг “Гурил дамлагчид” гээд нэр хоч зүүлгээд байгаад нь гомдож, эмзэглэх зүйл үнэндээ алга. Зах зээлд бизнес хийж байгаа хэн бүхэн ашгийн төлөө явдаг. Ер нь энэ хоёр компанид олгосон 14000 тн гурилын квот Монгол Улсын гурилын нийт хэрэгцээний зургаан хувьд ч хүрэхгүй юм шүү дээ.

Гурил импортлогчид улсад хичнээн хувийн татвар төлдөг юм бэ?

-Манай “Өег” компанид олгосон долоон мянган тн гурил импортлох квот нь зах зээлд тодорхой хэмжээний гурилын хангамжийг шийдвэрлэхээс гадна улсын төсөвт ойроцоогоор 1.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх юм. Ер нь бол дотоодын гурилын зах зээл өндөр татвараар хамгаалагдсан байдаг. Бид дотоодын гурилаас 26.5 хувийн илүү татвар төлдөг. Тэд ийм хамгаалалттай байж яагаад хэдхэн тн-ы квоттой гурил импортлогчдоос айгаад байгаа юм бол.

Хүнсний үйлдвэрүүдийн хувьд та бүхнээс өндөр үнээр гурил авах шаардлагатай болно. Иймд талх, гурилан бүтээгдэхүүний үнэ зайлшгүй нэмэгдэх болчихоод байна гээд эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Энэ бол маш их инээдтэй бөгөөд эмгэнэлтэй асуудал. Бараа бүтээгдэхүүний үнэ гэдэг бол зах зээлийнхээ зарчмаар эрэлт нийлүүлэлтээс хамаараад тогтож байдаг. Харин өнөө жил ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш суларсанаар бидэнд одоо импортлох гурилын үнийг бууруулах бүрэн боломж гарч ирж байгаа юм. Энэ бол Монголын зах зээлд гурилын үнийг тогтворжуулах гол хүчин зүйл болно гэж бодож байна. Ийм боломж гарч ирж байгаа нь зөвхөн үндэсний гэгддэг хэдхэн гурил үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндөж буй юм. Тэдний үйлдвэрлэсэн гурил болон бүтээгдэхүүний үнэ буурах болохоор импортын гурилыг ингэж эсэргүүцээд байгаа хэрэг. Харин ч импортын гурилын квотыг олгосноор хямд гурил хэрэглэх хүсэлтэй гурван сая иргэдийн эрх ашигт эергээр тусна. Эндээс ямар дүр зураг харагдаад байна вэ гэхээр гурилын үнэ тодорхой хэмжээгээр хямдарч, үндэсний тодотголтой гурил үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурах учраас тэд бухимдаад байгаа байх. Үүнийг далимдуулж бусдыг буруутгасан үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид гурилын үнэ хэдэн төгрөгөөр буурах бол?

-“Цесна” гурилын хувьд кг тутамд 100-150 төгрөгөөр буулгаж байгаа. Үүнийг Г.Даваасүрэн гэдэг хүн сайндаа ч буулгаж байгаа юм биш. ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш буурсанаар бид хямд гурил авах бололцоо бүрдэж байна.

Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд ч гэсэн мөн адил хямд гурил үйлдвэрлэх боломжтой байгааг хэлэх нь зүйтэй байх. ХХААЯ-наас 125000 тн улаанбуудай импортлох квот олгосон мөн дээр хэлсэнчилэн ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш суларч хямд улаанбуудай худалдан авах боломжтой юм. Улаанбуудай импортлоход гурил импортлохоос хамаагүй бага гаалийн татвар төлдөг зэрэг нөхцөлүүд бүрдээд байгаа болно.

Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнчилэн гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй юм байна гэж ойлголоо. Танай компаниас 40-өөд үйлдвэр гурил авдаг гэж та дээр хэллээ. Тэдэнд ямар нөхцөлөөр гурил нийлүүлдэг юм бэ?

-Бид зах зээлийнхээ үнээр үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Гол нь эдгээр үйлдвэрүүд 7-20 хоногийн хугацаатай гурилаа зээлээр авч хэрэглэдэг юм. Нэг ёсондоо биднээс авсан гурилаа үйлдвэрлэж, ашгаа гаргачихаад дараа нь мөнгөө төлдөг. Шууд бэлэн мөнгөөр гурил авдаг үйлдвэрүүд тоотой цөөхөн байгаа.

Импортын гурилын үр дүнд зах зээл дэх гурилын үнэ хямдарна гэдгийг дотоодын үйлдвэрлэгчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ худлаа мэдээлэл цацаад байх юм. Улмаар үндэсний гэдэг нэртэй, стратегийн гэх тодотгол өгчихсөн гурилын асуудлаар тэд өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд төр засгийг, хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг ийм зах зээл дэлхийд хаана ч байхгүй. Сүүлийн жилүүдэд гурилын үнийг тогтворжуулна гэж төр засгаас янз бүрийн арга хэмжээ авч, тариаланчид болон дотоодын гурил үйлдвэрлэгчдийг дэмжсэн үйл ажиллагаа явууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Монголбанк, тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх гурилын үйлдвэрүүдийн өр гэхэд тав, арван тэрбумаар тоологдож байна шүү дээ. Тэд эх орончид юм бол өр ширээ төлчих хэрэгтэй баймаар. Харин гурил импортлогчид тэдэн шиг төрийн хайр ивээлд багтаж, санхүүгийн дэмжлэг аваад байдаггүй. Мөрөөрөө бизнесийнхээ үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдийг чанартай гурилаар хангасаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай импортолдог гурилыг “Чанаргүй байна. Үнэтэй байна” гэх асуудал огт гарч байгаагүй. Хэдийгээр үнийн хувьд дотоодын гурилаас арай илүү ч хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлж авдаг.

Цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ цаг үед гурил хомсдохгүй харин ч үнэ нь хямдарна гэсэн сайхан мэдээ дуулгасан танд уншигчдынхаа өмнөөс талархъя.

-Эдийн засаг хямралтай байгаа үед импортын гурилын ачаар хэрэглэгчид хямд үнэтэй гурилаар хангагдах боломжтой боллоо. Монголчууд жил бүр сар шинийн баяраараа “Цесна” гурилаар хэвийн боов, бууз, баншаа базаагаад сурчихсан. Ялангуяа ахмадууд маань энэ гурилаар хийсэн тавгийн идээ, ширээн дээрх зоог өнгөлөг сайхан, амттай байдгийг андахгүй болохоор байнга сонгодог. Ингээд ахмад буурлууддаа болон Монгол түмэндээ ирж буй гал бичин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөж сар шинийн баярын мэнд дэвшүүлж байна.

Салбарынхаа асуудлаар илэн далангүй ярилцаж, үнэн бодит мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 2015 оны шилдгүүд

Categories
мэдээ нийгэм

“Херо” энтертайментаас мэдээлэл хийнэ

Өнгөрсөн
амралтын өдрүүдэд цахим ертөнцөд “Херо” энтертайнмэнтийн бүтээл “Монгол
тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон
нэвтрүүлгийн хар материал цацагдаж, олны анхаарлын төвд орсон. Хар материал
алдагдсантай холбогдуулан “Херо” энтертайментынхан өнөөдөр 12:00 цагаас
“Mongolnews” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болсон байна. Өчигдөр
тэд олон нийтэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ-аас хэргийг шуурхай илрүүлэх чиглэл өгчээ

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа. Мөн талийгаачийг өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байгаа талаар Ерөнхий прокорурын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Энхбатад холбогдох хэргийг шүүнэ

Өнөөдөр Б.Энхбатыг шүүх хурал болж байна. Хонхэрэйдийн Б.Энхбат нь охиныхоо найз залууг буудаж амь насыг нь хохироосон хэрэгт анхан шатны шүүхээс цаазын ял сонсч, улмаар давж заалдах шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял сонсож байсан юм. Түүнд холбогдох хяналтын шатны шүүх хурал өнөөдөр болж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд болох байсан шүүх хурал өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэсэн шалтгаанаар хойшилж байсан юм.