Categories
мэдээ улс-төр

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналд нэгдэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, санал нэгджээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болжээ. Мөн ахмад настан болон залуу гэр бүлийг хамруулахад анхаарахаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн байна.

Бүлгээс мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН зээлийн хүүг бууруулахыг дэмжиж байгаа гэлээ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх зохицуулалт оруулж ирсэн. Эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах хэрэгтэй юм байна. Хүний хөгжил сангаас иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа “Эрдэнэс тавантолгой” компанид байдаг, хэрхэх талаар судлах шаардлагатай гэж үзэн Ж.Эрдэнэбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. 0-18 насны хүүхэд бүрт Хүүхдийн мөнгийг тэгш олгох шийдлийг МАН дэмжиж байгаа аж.

Мөн “Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл орж ирсэн. Ардын нам ипотекийн зээлийг 6 хувиар тогтоож байсан, Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг 8 хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга 5 хувь руу болгох боломжтой юм байна гэдэг байр суурийг илэрхийллээ. Үүнийг дэмжиж байгаа. Хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ анхаарах ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Автомашин зөөж шилжүүлэх ААН-ийг сонгон шалгаруулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа бол Хан-Уул, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт өсчээ.

Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт:

Нийслэлийн хэмжээнд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс цацав

Явган хүний зам талбай, гарцан дээрх халтиргаа гулгааг цэвэрлэх, халтиргаа, гулгааг арилгах, сэргийлэх зорилгоор давс, бодисыг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвлийн улиралд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс, 1760 метр күб элс дайрга цацав. Одоогоор давс бодисны зарцуулалт 70 гаруй хувьтай байгаа нь урьд жилүүдээс өндөр байна. Нөөцийг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр 100 тонн бодис, 350 тонн давс авахаар ажиллаж байна.

Халтиргаа гулгааг бууруулахад хяналт тавих 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна

Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод халтиргаа гулгаа үүсдэг 329 цэгийн байршлыг тогтоон халтиргаа гулгаа, хог хаягдлыг бууруулахад хяналт тавих нийт 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна. Мөн “Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн, журмын дагуу 12 сарын 25-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, гүүрэн гарц, хайс хашлага байршуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах үүрэг даалгавар өгчээ.

Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй ажиллалаа

Шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавих ажиллалаа. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх авах арга хэмжээний хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцож ажилласан байна.

Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

• Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах

• 2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах

• Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах

• Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд байгуулагдсан тул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт болно

“Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-нд болно


Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.

“Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм. Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:30, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Булганд газар хөдөлжээ

Булган аймгийн Могод сумын төвөөс урд зүгт 33 км-ийн зайд “Түлээ уул” гэдэг газар өчигдөр 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор нэг минут орчим, дуу чимээтэй болж өнгөрсөн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Энэ сарын 8-нд Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т өчигдөр өглөө 05:29 цагт 3,8 магнитутын газар хөдлөлт болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Бие даагчид ипотекийн зээлтэй холбоотой төслийг дэмжинэ гэлээ

Өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөл зарим асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Тус хуулийн төсөлд, 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн СЕХ дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзжээ. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт тэд байр суурь нэгдсэн аж.

Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараагаар бие даагчдын зөвлөл ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаан уншиж танилцуулсан билээ. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй заалтыг хуульд зохицуулан өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон байна. Мөн Хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгуулсан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэв.

Үүний зэрэгцээ ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжихээ бие даагчид мэдэгдлээ. Түүнчлэн ЭМС-ын сайдыг томилох тухай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр 11 цаг 40 минутад Төрийн түүхийн музейд болов.

Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр заллаа.

Хүндэтгэлийн ёслолын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд улс орон даяар тэмдэглэдэг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж, иргэд олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатайгаар Төрийн түүхийн музейд байрлуулах Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломжтой гээд ардчилсан шинэ Үндсэн хуулиа туйлбартай сахиж, хүндэтгэж явахыг хүслээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын санаачлагаар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж иргэд, олон нийтэд толилуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн ёслолын нэг онцлог нь Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож байгаа явдал юм гээд Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа үнэн зөв байсны илэрхийлэл юм гэдгийг онцлов.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Осгож нас баржээ

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Иймд иргэдийг осгож, хөлдөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр иргэн осгосны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн нутаг Цагаан давааны эх гэх газар тус сумын харьяат 57 настай эрэгтэй нь осгож нас барсан хэргийг шалгаж буй юм байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт оршин суух, 26 настай, эмэгтэй С гэгч осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдэн, эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулиудад тэтгэлэг олголоо

БСШУЯ-наас
“Боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь
Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж
байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 200 дунд сургуулийн бичсэн төсөлд урамшуулал
болгон тус бүр 3000 ам.долларын тэтгэлгийг өнөөдөр гардуулж өгчээ. Төслийн
хувьд 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоолжээ.
Дээрх хөтөлбөр нь бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны
сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM
боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх
зорилготой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Баатар “Архивын бичлэг алдагдсан нь зохион байгуулалттай ажиллагаа” гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Херо” энтертайментийн архивын бичлэгээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хар материал олон нийтэд цацагдсан.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Херо” энтертайментийн захирал Г.Баатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Манай архиваас бичлэгүүд алдагдсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон өөр хэд хэдэн бичлэг алдагдсан. Энэ дүрсээ алдаж хариуцлагагүй байдал гаргасандаа Херо” энтертайментийн өмнөөс Н.Энхбаяраас уучлал гуйж байна” гэв.

Мөн бичлэг алдагдсан нь маш том зохион байгуулалттай тусгай ажиллагаа гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Одоогоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 50 нэвтрүүлэг явж байгаа аж.