Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна.

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлээ.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын генсек Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ

МАН-аас “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан мэдээлэлтэй нь холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн. Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна.

МАН-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндэд халдсан гүтгэлэг болохыг тогтоолгож, МАН-ын нэр хүндийг сэргээх буюу МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөр болон түүний твиттер хуудсаар уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэх үйлдвэрийн оронд баригдах барилгын ЗУРГИЙН уралдаан зарлажээ

“Таван богд” групп Төрийн ордны зүүн талд байрлах хуучнаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар 23 тэрбум 850 сая төгрөгөөр авсан билээ.

Тэд энэ газартаа тун удахгүй GALLERIA ULAANBAATAR нэртэй худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан.

Барилгын өнгө төрх дизайныг шинэчлэх ажлын хүрээнд Монгол дахь зураг төслийн компаниудын дунд Экстерьер зургийн уралдаан зарлаж байгаагаа тус компанийн зүгээс мэдэгдлээ.

Түүхэн дурсгалт газар, үндэсний уламжлалыг шингээсэн энэхүү үйлчилгээний төвийн барилгын ажил тун удахгүй эхлэх ажээ. Таван Богд групптэй холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу.

Categories
мэдээ нийгэм

Архангайн ааруулыг 13000-25000 төгрөгөөр борлуулж байна

Одоогоор сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа цөөн хэдэн газар явагдаж байна. Ерөнхийдөө үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэх хүний тоо өмнөх жилүүдээс харьцангуй цөөн байгааг худалдаачид хэлж байв.

Үндэсний үйлдвэрийн “Made in Mongolia” худалдааны төвд очиход эл хуль, хижээл насны гурван эмэгтэйгээс өөр худалдан авагч алга. Тэд Чингэлтэй дүүргийн иргэд аж. Сар шинийн бэлтгэлээ базаахаар иржээ. Эдийн засаг хямарлаа гээд ээж нар хямарч болохгүй гэж С.Дулам хэллээ. Тэрээр гурван бэрдээ бэлэг нүнжигтэйг нь бодоод үндэсний хувцасны загвартай ноолууран даашинз авч өгье гэж шийдсэн байна. Ийм даашинз 70000-120000 төгрөгийн үнэтэй байгааг С.Дулам дуулгав. Т.Норжмаа, Х.Даариймаа нар ноосон өмд, цамц, “Тод оймс”-ын бүтээгдэхүүнийг авлаа. Ноосон зузаан оймсыг ширхгийг нь 4000 төгрөгөөр борлуулж байв. Бөөнд нь авбал хямдарна гэж байсан.

Харин “Дүнжингарав” худалдааны төвөөр арай олон хүн үйлчлүүлж байв. Учир нь энд сар шинийн бэлтгэл болох хэвийн боов болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж буйг сонсоод ирснээ үйлчлүүлэгчид хэлж байв.

“Дүнжингарав” төвд хэвийн боовны үнэ ханш ямар байгааг доорх хүснэгтэд сонирхуулъя.

Үйлдвэрийн нэр

Ширхэг

Үнэ /төгрөгөөр/

Онцлог

Өгөөж өрнөх

1

15

21

1200

18000

25200

Энгийн хэвийн боов

1

7000

Том суурь еэвэн

Суман гүн

1

15

21

2100

31500

44100

Шар тостой хэвийн боов

1

8000

Том суурь еэвэн

1

4000

Дунд суурь еэвэн

Өгөөж

1

15

21

1950

29250

40950

Энэ сарын 24-нийг хүртэл урамшуулал зарлажээ. 15 болон 21 ширхэгтэй хайрцагтай хэвийн боов худалдан авбал нэг суурь еэвэн бэлэглэнэ

1

1200

Хотол-хэвийн боов

Мөнх Ундрам

1

2600

Гандангийн хэвийн боов-Шар тос зөөхийгөөр багсарсан

1

2600

Торгууд гүрмэл

Өгөөмж Архад

1

21

2000

42000

Зүсээгүй хэвийн боов-Шар тостой

1

21

2300

48300

Зүссэн хэвийн боов-Шар тостой

1

1500

Өрөмтэй хэвийн боов

Мөн Архангайн тодотголтой цагаан идээг “Дүнжингарав”-т борлуулж байна. Гурил холиогүй энгийн цагаан ааруул нэг кг нь дунджаар 15000 төгрөг, хорхой ааруул нэг кг нь 13000 төгрөгийн ханштай байсан. Архангайн брэнд сүүн хуруудыг нэг кг-ыг нь 25000 төгрөгөөр, жижиглээд 1800-5900 төгрөгөөр үнэлэн худалдаж байв. Шар тос нэг кг нь 10000 төгрөгөөр, тогооны өрөм 10000 төгрөгийн ханштай байна.

Харин сар шинээр өмсөх дээлийн ханш өнгөрсөн жилээс нэмэгдээгүйг худалдаачид онцолж байсан. Охидын дээл 30000-45000 төгрөг, хөвгүүдийнх 35000-45000, эмэгтэй дээл урт богино, хийц, материалаасаа хамаарч 50000-150000 төгрөгөөр борлуулж байх юм. Эрэгтэй дээл даавуун бол 150000-160000 төгрөг, кашмеран нь 180000 төгрөгийн ханштай байна. Малгайн хувьд “Равсал панз”-ын гэж иргэдийн тодотгодог нь 45000 төгрөг, жанжин малгай нь 50000 төгрөг, охидын гоёлтойг нь 23000-25000 төгрөгөөр борлуулж байна.

Иргэд сар шинийн баяраар үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэх, бэлэглэх сонирхолтой болсон. Тиймээс дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ авч байлаа. Тухайлбал, арьсан тэлээ болон машины толины зүүлт оосрыг олноор худалдан авч байв. Ийм тэлээ ширхгээр нь авбал 18000 төгрөг, бөөнөөрөө бол 15000 төгрөг, харин машины толины зүүлт оосор 3500 төгрөгийн ханштай байна.

О.Нямсүрэн

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи худалдсан С.Баярмаад 10 жилийн хорих ял оноожээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Баярмаа болон түүнд бараа нийлүүлдэг Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцжээ.

С.Баярмаа нь олон жилийн турш хар тамхины наймаа эрхэлсэн бөгөөд өмнө нь хоёр ч удаа хэрэг нь мөрдөн байцаалтад буцаж байжээ.

Харин өчигдөр түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, мансууруулах төрлийн бодис удаа дараа олж авч, хилээр гаргаж, бусдад худалдаалсан үндэслэлээр 10 жилийн хорих ял оноосон байна. Харин бараа нийлүүлдэг хамтрагчид нь хоёр жилийн хорих ял оноожээ. Х.Мөнх-Эрдэнийн хувьд өмнө нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан, тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон тул хорих шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгай, залилан, хүчирхийллийн хэрэг өсчээ

Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээллээ. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд нийт 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 1.6 хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь нь хотод, 35.2 хувь нь орон нутагт гарчээ. Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөн бол орон нутагт гэмт хэргийн гаралт 1.3 хувиар буурсан судалгааг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс гаргасан байна. Нийслэлд үйлдэгдсэн хэргийг дүүргүүдээр харьцуулахад хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт нийт гэмт хэргийн 23 хувь буюу хамгийн олон 4272 гэмт хэрэг бүртгэгджээ. Орон нутагт Ховд аймагт гэмт хэрэг өссөн бол эсрэгээрээ Завхан аймагт гэмт хэргийн гаралт буурсан байх юм.

Гэмт хэргийг үйлдсэн газраар авч үзвэл гэр орон сууц, нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 3.6-16 хувиар өсчээ. Харин ангиллаар нь ялгахад хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг өссөн бол хүнд, онц хүнд гэмт хэрэг 5.8 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 33.3 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй нь хулгайн гэмт хэрэг болжээ. Ингэснээр хулгайн болон залилангийн гэмт хэрэг 8.8-12.2 хувиар өссөн бол бусад төрлийн гэмт хэрэг буурчээ. Харин гэр бүлийн хүчирхийлэл 3.8-26 хувиар нэмэгджээ.

Долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт нийт гэмт хэргийн 47 хувь нь үйлдэгджээ. Өрөөр хэлбэл тус өдрүүдэд гэмт хэрэг ихээр гардаг гэж цагдаагийн байгууллага судалсан байна. Хувь хүний төлөвшил ёс суртахуун, согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсныг цагдаагийнхан тодотголоо. Энэ нь гэмт хэргийн шалтгааныг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй холбохоос гадна хувь хүнтэй холбож тайлбарлаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Гарьд Б.Гончигдамба чөлөөт бөхийн клуб байгуулжээ

Улсын гарьд Б.Гончигдамба “Даян” нэртэй чөлөөт бөхийн клуб нээжээ. Тэрбээр үндэсний бөхөөс гадна ийн чөлөөт бөхөөр хичээлээж буй залууст өөрийн хувь нэмрээ оруулахын тулд өөрийн клубээ нээжээ. Байгуулагдаад удаагүй тус клубээс а.а Б.Чимэдвандан, а.з Т.Бэгзсүрэн, а.х П.Өсөхбаатар нарыг гарьд Гончигдамба өөрөө дасгалжуулан УАШТ-нд сойсон бөгөөд тэднээс а.х П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртснээр клубынхаа амжилтын гараагаа эхлүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Индонезид 6.4 магнитудын газар хөдөлжээ

Индонезийн Хойд Сулавеси мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Филиппиний зүүн өмнөд хэсгийн Сарангани мужаас 233 км зайнд 12.9 км гүнд байсан аж.

Индонезийн цаг уурын албаныхны мэдээлснээр газар хөдлөлт шөнө дундаас 22 минутын дараа Хойд Сулавеси мужийн Талауд арлын зүүн өмнөд хэсэгт болжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Талауд аралд хүчтэй мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн цунами гамшиг үүсээгүй бөгөөд хохирлын мэдээлэл гараагүй байна.

Өмнө нь 2004 онд Суматра арлын эрэгт хүчтэй газар хөдөлснөөс цунами үүсэж хөрш орнуудад 230 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Стивен Сигал Сербийн иргэн боллоо

Америкийн тулаант киноны од Стивен Сигал Сербийн иргэн болжээ. Сигалийг иргэн болгох шийдвэрт Сербийн ерөнхий сайд Александар Вучич энэ сарын 8-нд гарын үсэг зурсан байна. Стивен Сигал өөрийн өвөг эцгээ Оросын Монгол хүн байсан гэдэг бөгөөд харин эцгээ Оросоос Америкт дүрвэсэн Жүүд хүн гэж ярьдаг юм. Тэрбээр Монгол тулгатны 100 эрхэмд оролцож байсан, Монгол эхнэртэй билээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа

“Зөв амьдрах ухаан” ТББ-ынхан өчигдөр Чингисийн талбайд хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа. Тус байгууллага нь орон гэргүй тэнэмэл, архи болон мансууруулах бодист донтсон, гэмт хэрэг үйлдээд хорих ангиас суллагдсан, өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдэд нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход тусалдаг байна. Нийслэлээс орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд тус байгууллагатай өнгөрсөн 2013 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

2013 оны хоёрдугаар сарын 19-нд орон гэргүй 60 иргэнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д хариуцуулж өгчээ. 130 гаруй хүнтэй болсон тус байгууллагыг НЗДТГ-аас 2013 онд 129 сая, 2014 онд 162 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тус байгууллагын тэргүүний хэлснээр энэ онд тус байгууллагад 121 сая төгрөг олгохоор төлөвлөсөн боловч үүнээс дээрх мөнгийг олгожээ. Харин үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаагаас тэд ийнхүү жагсчээ.

Дашрамд дуулгахад тус байгууллагад харьяалагдаж буй 130 гаруй хүний 60 нь хүүхэд байдаг аж. Өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эдгээр хүүхдүүдийг авчирч байсан юм. Харин өчигдрийн төв талбайд болсон жагсаалд багачуудыг авч ирээгүй байлаа.