Categories
мэдээ улс-төр

З.Энхболд үе, үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр үе үеийн УИХ-ын дарга нар дурсгалын зураг татуулсан байна.

-ҮЕ ҮЕИЙН УИХ, УБХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ТӨРИЙН ОРДОНД ЗАЛАВ-

Мөн эл үйл ажиллагааны дараа үе үеийн УИХ, Улсын бага хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээ болсон юм.

Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээ гУИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “ Монгол Улс сүүлийн 24 жилд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг шинэтгэн өөрчлөх их үйлсдээ олон том сорилтыг даван туулж, олон бодитой амжилтанд хүрч чадсан. Энэ бүхэнд Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой билээ. Монголын парламентат ёсны өв уламжлалыг хүүхэд залуус, хойч үедээ таниулж сурталчлах үүднээс Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордны хананд хүндэтгэн залахаар бид энд цуглаад байна. Энэхүү цомог нь Монголын парламентын түүхийн чухал толь болохын сацуу Төрийн ордны хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байна. Үе үеийн парламентын гишүүд, энд хуран цугласан зочид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Northern Railways компани Эрдэнэт-Овоот чиглэлд төмөр зам тавихаар болжээ

“Aspire Mining” компани Монгол улсад төмөр замын холболтын цэг тавих болон шугам зам тавих сүүлийн зөвшөөрлийг авсан талаар www.worldcoal.com мэдээлжээ.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газраас тус компанийн охин компани болох “Northern Railways”-тэй Эрдэнэт- Овоот чиглэлд төмөр зам тавих тухай гэрээ хийгээд байсан юм. Уг гэрээг хийснээр” Aspire Mining” компанийн эзэмшиж буй Овоотын нүүрсний ордыг Монголын гол төмөр замтай холбох аж. Гэрээний хугацаа гучин жил ба урьдчилсан байдлаар 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гараад байгаа юм. “Northern Railways” нь өөрийн хамтран ажиллаж буй China Railways-тай хамтран хөрөнгө оруулалт татахад зориулсан ТЭЗҮ-ийг хийх юм. Мөн Овоотын коксжих нүүрсний ордоос эхний ээлжинд жилд 5 сая тн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд цаашид 10 сая тн болгож нэмэгдүүлэх аж. Ордын ашиглах хугацааг 21 жил гэж тооцжээ.

Уг мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хувьцааны ханш 12.5 хувиар өсөөд байгаа тухай Лондоны хэвлэл мэдээллээр цацагджээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва дэд даргын суудлаасаа чөлөөлөгдөхийг хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх
хүсэлтээ гаргажээ. Шинэ оны өмнөхөн түүнийг дээрх хүсэлтийг гаргана гэх “бор
шувуу” Төрийн ордонд ниссэн нь ийн батлагдлаа.

Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан түүнийг намын удирдлагуудтай тодорхой
асуудлууд дээр санал нийлэхгүй зөрөлдөх болсон учраас өөрийн хүсэлтээр
сонголтоо хийсэн гэж үзэх хүн байгаа юм. Одоогоор МАХН-ын дарга эзгүй байгаа,
ирснийх нь дараа дэд даргын асуудлыг хөндөж орны хүнийг томилох асуудал яригдах
аж.

МАХН-ын дэд даргын суудал ийн сулрах болсон нь гишүүдийнх нь дунд
марафон өрнүүлж, амбиц ихтэй нэгнийг хөдөлгөж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20 гартал хүйтэрнэ

Идэр гурван есийн хүйтэн ид дундаа үргэлжилж байна. Ойрын хэдэн жилд гурав, дөрвөн есөд ч төдий л хүйтрээгүй. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас давж хүйтэрч байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд ихэнх нутгаар хүйтэрчээ. Нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт л гэхэд шөнөдөө 35 хэм хүйтэрч, Яармаг, Сонгинын орчимд 40 хэм хүртэл хүйтэрснийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн хэлж байна.

нэ сарын 16-наас эхлэн хүйтний эрч эрс чангарч, цас ихээр орох төлөвтэй байгаа аж. Баруун, Төв Сибирээс манайх руу хүйтэн агаарын масс чиглээд ирэх үед хүйтний эрч эрс чангардаг. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15, зарим нутгаар 16-20-ныг дуустал хүйтний эрч эрс нэмэгдэж, цас орох юм байна. Нэгдүгээр сарын 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд салхи Алтайн уулс, говь талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. 15-нд нутгийн хойд хэсгээр 16-наас бүх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Идэр, Тэс, Отгон голын сав, Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс, Завхан, Орхон, Булган, Төв, Дархан, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгийн зарим сумдаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь зэрэг аймгуудын нутгаар 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна гэж цаг уурчид мэдээллээ.

Агаарын температур нийт нутгаар энэ сарын 20-ныг дуустал эрс чангарах нөхцөл бүрдэж байгаа тул зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, мал бэлчээрт гарч чадахгүй болох, хот, суурин газрын төвлөрсөн халаалтад таагүй нөлөө үзүүлж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Ц.Баасандоржийг нэг сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна. Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзэн ийнхүү торгосон аж.

Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзах болсон шалтгаанаа “Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Антарктид тивд судалгааны баазтай болно

Антарктид тив судлаач Д.Батмөнх Дэлхийн Өмнөд туйлд 10 гаруй хоног судалгаа хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр Болгар, Испани улсын судлаачдын багтай хамтран ажилласан байна. Д.Батмөнх нь Өмнөд туйлд судалгаа хийсэн монголын долоо дахь эрдэмтэн болж байгааг Антарктид тивийн судлалын нийгэмлэгийнхэн хэлсэн юм.

Урьд нь манай улсын судлаачид бусад улс орны судлагааны багтай хамтрахгүйгээр өмнөд туйлд очих боломжгүй байжээ. Харин өнгөрсөн онд Монгол Улс Антарктидын гэрээнд нэгдсэнээр өөрийн гэсэн судалгааны багийн мөсөн тивд байгуулах эрхтэй болсон.

Өмнөд туйлд дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь хадгалагдаж байгаа мөн их хэмжээний ашигт малтмалын нөөц бий гэсэн судалгаа байдаг. Тиймээс өндөр хөгжилтэй улс орнууд судалгааны багаа олноор Антарктид руу илгээх болжээ. Зарим улс байнгын судалгааны багтай болсон байна. Гэхдээ олон улсын Антарктидын гэрээнд “Мөсөн тив хэн нэгний өмч биш. Тиймээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж заасан байдаг. Бид энэ гэрээний дагуу өмнөд туйлд судалгаа явуулах боломж нээгдэж байгаа нь дэлхийд өөрсдийгөө сурталчлах, монгол эрдэмтдийн чадамжийг олон улсад үнэлүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хуучин орон сууцыг дахин төлөвлөх компанийг батламжиллаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Хабул констракшн” ХХК шалгарсныг батламжиллаа. Шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших эрхээ 24 иргэн, байгууллагууд баталгаажуулжээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/1002 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулав.

Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ БАТАЛГААЖСАН

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ


д/д

Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр

Газрын

Газрын байршил /хороо/

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа /жил/

Эдэлбэрийн хэлбэр

Баталгаажигдах эх үүсгэвэр

Баянгол дүүрэг

1

Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг

12

Цэцэрлэг

1083

15

Эзэмшүүлэх

НЗД-ын 2011 оны 266 дугаар захирамжаар нийслэлийн Боловсролын газарт 540 м2 газрыг эзэмшүүлж цэцэрлэг баригдсан

2

Х.Болд

4

Худалдаа үйлчилгээ

199

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2014 оны А/274
Ү-2205017105

3

Боса ХХК

16

Худалдаа үйлчилгээ

359

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/481
Ү-2205015903

4

Тайёобридж интернэшнл ХХК

20

Авто угаалга, үйлчилгээ

548

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/156

5

Г.Буяндулам

20

Авто засвар, үйлчилгээ

2500

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/511

6

Говьброс партнерс ХХК

3

Авто засвар

1300

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/96

Баянзүрх дүүрэг

7

Энэтхэг улсын иргэн Соном Даржа

2

Амины сууц

600

5

Ашиглуулах

ДЗД-ын 2011 оны 457, Ү-2204014995

8

Б.Дагвадорж

13

Эмнэлэг

672

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2006 оны 54
/Элэг эмнэлэг ХХК, 300 м2/

9

Т.Баярдаваа

16

Үйлчилгээ

30

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2012 оны А/161

Сонгинохайрхан дүүрэг

10

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль

22

Сургууль

3700

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/303

11

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

22

Эмнэлэг

10000

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/389

12

Ц.Баянжаргал

12

Худалдаа үйлчилгээ

88

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2010 оны 141

13

Ч.Занданхүү

20

Үйлдвэрлэл

6910

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2010 оны 354

14

Г.Энхболд

32

Үйлдвэрлэл

719

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/371

15

Вос ХХК

4

Худалдаа үйлчилгээ

8774

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/225

16

Шим групп ХХК

20

Худалдаа үйлчилгээ

700

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2003 оны 43

17

МВС ХХК

20

Үйлдвэрлэл

12265

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2010 оны 101
/5 жил/

Сүхбаатар дүүрэг

18

Агаарын чанарын алба

16

Суурин харуулын байр

36

15

Эзэмшүүлэх

Агаарын чанарын суурин харуулын байр

Хан-Уул дүүрэг

19

Улаанбаатар их сургууль ТБАГУТҮГ

10

Сургууль

100000

15

Эзэмшүүлэх

НИТХ-2014 оны 21/29 дүгээр тогтоол 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.

20

Скайтел ХХК

13

Үүрэн холбооны станц

80

15

Ашиглуулах

21

Ц.Баярцэцэг

8

Аж ахуй

5206

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2014 оны А/199

22

Өнөванчир ХХК

3

Авто засвар

300

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2011 оны А/399

Багануур дүүрэг

23

Ц.Пүрэврэнчин

1

Шатах хий түгээх станц

2000

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/362

24

Ц.Пүрэврэнчин

3

Шатахуун түгээх станц

2000

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2015 оны А/361

Categories
мэдээ спорт

Өнөөдөр боксын хагас шигшээтэй

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө явагдана. Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолт болох юм.

Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа билээ. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос ч эмэгтэй тамирчид оролцож байна. Өвөрмонголын оролцож буй 54, Г.Цасанцэцэг, 57 кг-ын О.Доноо нар өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд үлдээд байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гаригт эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн тулаан болно.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 26 хувиар өсчээ

2015 онд улсын хэмжээнд 28 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 26 хүн амиа алджээ.

2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт сая 500 мянган дуудлага ирснээс 30 хувийг нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг эзэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 78 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг насны ангилалаар нь авч үзвэл 17 хүртлэх насны 43 хүүхэд, 18-24 насны 143 , 25-35 насны 571 хүн хохирсон байна. Эндээс харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд болон залуучууд өртөж байна гэсэн үг.

Нийт гэмт хэргийн 65 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг. Цоожтой хаалганы цаана байдаг гэр бүлийн хүчирхийллийн улмаас ганцхан жилийн хугацаанд 26 хүн амиа алдаж, 1200 орчим хүн бэртэж гэмтсэн байна