Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг маргааш нээнэ

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд гурван сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэлсэн.

Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.

/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Захирагчийн ажлын алба

Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК

Ус сувгийн удирдах газар

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Нийслэлийн Агаарын чанарын алба

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар

Нийслэлийн Боловсролын газар

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар

Нийслэлийн Нийгмийн даатгалын газар

Нийслэлийн Хөдөлмөрийн газар

Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар

Нийслэлийн Авто замын газар

Нийслэлийн Татварын газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Нийслэлийн Соёл урлагийн газар

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

Нийслэлийн Онцгой байдлын газар

Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 01 сарын 14-ний өдөр болно.

Categories
мэдээ нийгэм

Завханы сумдад нүүрсний орд илрүүлжээ

Завхан аймгийн зургаан сумын 10 гаруй газарт нүүрсний орд бүхий илэрц байгааг тогтоожээ.“Цэцэнс” нэртэй компани тус аймгийн нутагт сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг эхлүүлээд байсан аж.

Судалгааны үр дүнд нүүрсний гурван ч томоохон орд бүхий газар байгааг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар хэдий хэмжээний газар нутгийг хамарсан болоод хэр хэмжээний нөөцтэй эсэх талаар тодорхойлоогүй байна.

Хэрвээ энэхүү нүүрсний ордуудын нөөцийг тогтоож, ашиглах боломжтой нь тогтоогдвол Завхан аймгийн төдийгүй зэргэлдээх аймаг, сумдын нүүрсний хэрэгцээг хангах бүрэн боломжтойболох юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зургаан чоно агнажээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хууль бус ан агнуурын тухай мэдээлэл хийлээ.

Тодруулбал, НМХГ-аас он гарсаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохихэрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно агнасан байсныг илрүүлжээ.

Түүний нийслэлд оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанаас илрүүлэн хураан авсан бөгөөд 6,900,000 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Энэ үеэр НМХГ-ын БОГУУХХ-ийн дарга Д.Бат-Өлзий Монгол Улсын “Амьтны тухай” хуульд зааснаар нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнах ёстой. Харин ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болно.

Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосонбайдаг бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнахыг зөвшөөрдөг юм хэмээн ярив.

Хуульд зааснаар нэг ширхэг чононд 120 мянган төгрөгийн төлбөр төлж агнах эрхийг авдаг байна. Тэгвэл зургаан чоно агнасан этгээдүүд зохих зөвшөөрөл аваагүйгээс ийнхүү хариуцлага хүлээж байна.

Өнгөрсөн оны хувьд хууль бус ан хийсэн 34 тохиолдол илэрсэн тухай мэргэжилтнүүд онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Боловсролын салбарт цогц шинэчлэл хийсэн

“Бид” нэвтрүүлгийн шинэ дугаарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцлоо. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэе.

-Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт бодлогын өөрчлөлт хийгдсэн. Үүний хэрэгжилт ямар байгаа бол, үүнээс яриагаа эхэлье.

-Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө таван зүйлийг дэвшүүлсэн. Үүний нэг нь “Эрдэм боловсролтой-Монгол хүн” хөтөлбөр. Үүнийгээ 2012 онд Засгийн газар байгуулагдахад мөрийн хөтөлбөр болгон шинэчилсэн. Мөрийн хөтөлбөрийн гол цөм нь монгол хүүхэд бүрийг зөв монгол хүн болгож хөгжүүлэхийн төлөө боловсролын салбарыг ажиллуулъя гэсэн зорилт дэвшүүлсэн юм. Нэг хэсэг элит бэлддэг, нэг хэсэг дунд сурлагатан бэлддэг байсан. Үүнийг өөрчилж хамрагдаж байгаа бүх хүүхдээ хөгжүүлье, бүх хүүхдэд ямар нэгэн авьяас билиг, ямар нэгэн чадах зүйл байх ёстой тэрийг олдог, илрүүлдэг, дэмждэг, төлөвшүүлдэг байхыг зорьсон. Үүнийгээ бид зөв хүүхэд хөтөлбөр болгож орон даяар хэрэгжүүллээ. Ингэж хэрэгжүүлэхдээ сургуулийн өмнөх боловсрол олгохдоо хүүхдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр судалгаа хийхэд үзэл санаа нь хоцрогдсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүний насан туршийнх нь боловсролын суурь үе юм байна гэдгийг тодорхойлж 2012 оноос хөтөлбөрийн өөрчлөлтийг хийлээ. 2014 онд бүтэн жилийн хугацаанд 80 гаруй цэцэрлэгт туршилтын ажил хийж 2015-2016 оны хичээлийн жилд орон даяар нэвтрүүллээ. Энэ хөтөлбөрийн өөрчлөлт нь хүүхэд хөгжингөө суралцдаг болгож байгаа юм. Товчхондоо, үр ашиггүй өнгөрөөдөг байсан цагийг үйлийн аргаар сургадаг болгож байгаа юм. Ингэснээр хүүхдэд байгаа сайн чанарыг олж нээхэд чухал алхам болж байна. Энэ хүүхдийг сургуульд ороход нь өнгө ялгадаг болгоё гэж зорьдог байсан бол хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдэд байгаа чадамж нь юу юм, юуны төлөө тэмүүлдэг, юунд дуртай юм гэх мэтчилэн сайн чанарыг нь тодорхойлоод, муу зүйлийг нь багасгах зорилготой юм.

-Тэгэхээр үүнийг дагаад бага боловсрол олгох процесс бас өөрчлөгдсөн байх?

-Бага боловсролыг Зөв монгол хүүхдийн хөгжлийн суурь үе гэж тодорхойлж тухайн хүүхдэд чадвар өгөх, суралцах арга барил эзэмшихэд чиглүүлж байна. Хуучин бага боловсрол ямар байсан бэ гэхээр цээжилж, тогтоодог байсан бол одоо хүүхдүүд шинжилдэг, судалдаг, юмны учрыг олохын төлөө тэмүүлдэг болсон. Товчхондоо багш тооны хариуг хэлж өгдөг биш хүүхэд өөрөө боддог, шинжлэн судалдаг, судлан шинжилдэг урсгалаар суралцах боллоо. Ингэснээр тухайн хүүхдэд байх чадваруудыг илрүүлдэг болсон. Багш нарын хувьд хүүхдийнхээ ахицыг харж, амжилтыг нь тодорхойлж, дүнгээс илүүтэй тухайн асуудлыг ойлгосон эсэхэд дүгнэлт хийдэг болж байгаа юм. Хүүхдүүдийн тунгаан бодох чадварыг эзэмшүүлэхэд бага боловсролын шинэчлэл чиглэгдсэн. Энэ бол бүрэн хийгдсэн, гэхдээ нэг амьсгаагаар хийчихдэг ажил биш бүх багш оролцсон. Хүүхдийн оролцоотой сургалтыг бий болгоход хамгийн түрүүнд багш нар оролцох ёстой. Ийм зарчмаар 2012 оныг бүхэлд нь багш нарт зарцуулсан. 2013 онд багш нарын оролцоотой боловсруулалтыг хийсэн. Ингээд суурь боловсролын шинэчлэлтийг хийж суралцах арга барилыг бүрэн эзэмшсэн хүүхдийг бэлтгэхэд энэ хөтөлбөр чиглэгдэж байгаа юм.

-Суурь боловсролын шинэчлэл хийгдсэнээр хүүхдийг дүнгээр дүгнэдэг бус, тэр хүүхэд юу хийж чаддаг, сурах арга барил нь ямар гэдгийг нь дүгнэдэг болсон гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хуучин бол тэр хүүхэд юу мэддэг юм бэ гэдэг нь чухал байсан. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд мэддэг байхаас гадна чаддаг байх, чадамжуудыг эзэмшсэн байх ёстой болж байгаа юм. Товчхондоо, мэдлэг +чадвар+чадамж+хүмүүжил гэдэг томъёоллыг хэлж болно. XXI зуунд тавигдаж байгаа шаардлага бол ерөөсөө л энэ. Мэддэг, чаддаг, чадамжтай, нийгэмд зөв амьдрах хүмүүжлийг нь боловсролын байгууллага юу хийх вэ гэдгийг илэрхийлсэн боловсролын хөтөлбөр шинэчлэгдсэн дөрвөн жил байлаа.

-Боловсролын шинэчлэл хийгдчихлээ. Харин хүүхэд суралцах орчныг сайжруулах талаар ямар ажил хийгдэв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн сургууль цэцэрлэг ашиглалтад оров?

-Дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн төсөв, Монгол Улсын нэгдсэн төсөв, дэлхийн банкны тусламж дэмжлэгээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны 315 барилга ашиглалтад оруулсан байна. Одоо 140 орчим барилга баригдаж байгаа. Мөн эргэн төлөлтийн гэрээгээр баригдаж байгаа 100 орчим барилга байна. Гурван ээлжээр хичээллэж байна гээд шүүмжлээд байгаа юм л даа. Яг үнэндээ 536 мянган сурагчаас минь 6000 нь гуравдугаар ээлжээр хичээллэж байгаа юм. Тэгэхээр энэ хэдэн хувь нь вэ гэдгийг бодно биз. Үүнийг хараад л боловсролын салбар болохгүй нь гээд уцаарлаад байна. Боловсролын сайдын хувьд 21 аймагт очиж ажилласан, бүх багш нартай, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургуулиар ороход нэг ээлжээр хичээллэж байна, цэцэрлэг нь бүх хүүхдээ хамруулсан байна. Энэ юу хэлж байна вэ гэхээр нэг, хоёрдугаар ээлжээр хичээллэж байгаа нь олон байгаа шүү. Жилд дунджаар 70-80 барилга ашиглалтад оруулаад явж байна. 2015 оны эцсээр төсвийн нэгдсэн нэгтгэл гарахад 90 орчим барилгыг ашиглалтад оруулжээ.

Бас сонирхолтой тоо байгаа нь намайг сайд хийдэг дөрвөн жилийн хөрөнгийг өмнөх сайдын үед зарцуулсан хөрөнгө, урсгал зардалтай харьцуулахад хоёр дахин өссөн байдаг. Ингэж өссөн шалтгаан нь хүн амын өсөлт. 2004, 2005 онд төрөлт маш ихээр нэмэгдсэн. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилга яригдана. 1970 онд ашиглалтад орсон барилга муудсан. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгыг маш хурдтайгаар сэргээж барих шаардлага бидний өмнө байна. 2014 онд гэхэд хувийн цэцэрлэг 120 орчмоор нэмэгдсэн. Энэ нь цэцэрлэгт хөрөнгө оруулагчид нэмэгдсэн гэсэн үг. Хувийн цэцэрлэг нэмэгдэх болсон шалтгаан нь тавигдах шаардлагыг л сулруулсан юм. Ингэснээр нийт хүүхдүүдийн 85 орчим хувьд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

-Багш нарт чиглэгдсэн ажил нэлээдгүй хийсэн байх. Багш нарыг хөтөлбөрт хамруулсан уу?

-Багшийн хөгжил, Авьяас, Ном хөтөлбөрүүдийг 2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүллээ л дээ. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд багшийн оролцоо чухал. Тийм ч учраас багш нар бүх хөтөлбөрт хамрагдаж, хамтарч байгаа. Хүний суралцахуй бол хийх үйл дээр тогтдог юм гэдгийг багш нартайгаа хамтарч гаргасан. Үүнээс улбаалаад багш нар арга барилаа өөрчилсөн. Дүн тавьж хүүхдийг дүгнэдэг байдлыг 1-5 дугаар ангиудад болиулсан. Энэ ямар учиртай вэ гэхээр нэгдүгээр ангид ороод дөнгөж хоёр сар болж байгаа хүүхдэд муу дүн тавихаар тэр хүүхэд шууд л муугийн эгнээнд орно.

-Таныг сайд болохоос өмнө ч тэр, одоо ч тэр яригддаг нэг асуудал нь их, дээд сургууль төгссөн оюутнууд ажлын байранд гарахаараа гологдож байна гэдэг. Үүнээс үүдээд хувийн хэвшлийн их, дээд сургуулиудыг яаж чанаржуулах вэ, энэ талаар ямар ажил хийгдэв?

-Боловсролын салбарын аль нэг хэсгийг салгаж аваад өөрчилнө гэж байдаггүй юм байна. 12 жил суралцаад их сургуульд орж ирж байгаа хүн яадаг вэ гэхээр өөрийгөө таньсан, зорилгодоо үнэнч байдаг. Намайг сайд болоход хамгийн том бэрхшээл нь хүүхдүүд өөрийгөө таньж чадаагүй, маш олон сургуульд сурдаг байсан. Тэгэхээр өнөөдөр их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд өөрчлөлт гарсан гэж хэлж чадахгүй. Харин нэг зүйлийг маш зоригтойгоор хэлж чадна. Энэ бол 1-9 хүртэлх ангид суралцаж байгаа хүүхдүүд их сургууль төгссөнийхөө дараа ажилгүй байна гэж хэзээ ч байхгүй. Маш өөр хүн төрж байгаа. Заавал их сургуульд сурахгүй, би юу хийх вэ гэдгээ мэддэг болсон хүүхдүүд бий болсон.

Гэхдээ бид дээд боловсролд маш олон өөрчлөлт хийсэн. Дээд боловсрол яагаад цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй хоцроод байдаг вэ гэхээр тухайн цаг үед гарч ирж байгаа дэлхийн шинжлэх ухааны үр дүнг ашиглаж чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнө зааж байсан лекц нь шинэчлэгдээгүй. Оюутнуудын сурахаар зорьж байгаа зүйл нь хоцрогдсон байсан гэсэн үг. Тиймээс үүнийг бид бүгдийг нь шинэчилсэн. Намайг сайд болоход 800 гаруй хөтөлбөр байсан. Үүнийг бид 200 болгож цөөлж, хувирах чадвартай мэргэжилтэн бэлтгэе, чанартай хөтөлбөр гаргая, багш нарыг өрсөлдүүлье гэж зорьсон. Энэ ажлууд хийгдээд явж байгаа.

Нөгөө нэг ажил нь судалгааны ажлын чадамж. 2009-2012 оны хооронд дээд боловсролын судалгааны ажлын санхүүжилт таван тэрбум төгрөг байсан. Миний сайд хийсэн цаг хугацаанд 60 тэрбум төгрөг буюу 12 дахин их мөнгийг их сургуулийн судалгааны чадамжийг нэмэгдүүлэхийн тулд зарцуулсан. Хамгийн сүүлд 3.5 тэрбум төгрөгөөр 78 төслийг санхүүжүүлж байна. Оюутан залуучуудад энэ цаг үеийн шинэ мэдээллийг зааж байгаа багш шинэ мэдлэгийн тээгч болчихоод байгаа юм.

-60 тэрбум төгрөг зарцуулсны эцэст тодорхой үр дүн гарсан уу?

-Энгийн жишээ гэвэл тухайн их сургуулийн багшийг дэлхийн хэмжээний сургуулийн багштай нэг түвшинд аваачих зорилготой. Одоо мэдрэгдэж байгаа зүйл маш их. Олон төрлийн судалгааг манай эрдэмтэд дэлхийд гаргаж ирж чадаж байна. Хэрэгжүүлсэн хөтөлбөрөө шинэчилж чадаж байна.

1000 инженер төслийг хоёрхон жилийн дотор хэрэгжүүлэхэд багш нарт хөрөнгө оруулсны үр дүн гарч байна. Японы сургуулиуд Монголын инженерийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд ирчихлээ. Монголд Японы стандартаар сургалт явуулдаг гурван сургууль бий болсон. Суралцагч нар нь Японд 2+2 хөтөлбөрөөр суралцах эрхээ авчихлаа. Нэг үгээр хэлбэл, багш нар судалгааны ажил хийж, харилцан туршлага судалсны үр дүнд өнөөдрийн явж байгаа сургалтын хөтөлбөртөө дүгнэлт хийж өөр зүйлийг эрэлхийлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын анхны сугалааны тохиролд сая 500 сугалаа бүртгэгджээ

ГТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох талаар мэдээлэл хийлээ.

Анхны сугалааны тохирлыг орон даяар энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж, МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулахаар тогтжээ.

Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтойюм байна.

Одоогоор тохиролд оролцох нийт 1,500,000 сугалаа бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Барилга барих зөвшөөрлийг таван жилээр олгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд барилга барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохоор заажээ.

Эл асуудлын хүрээнд байнгын хорооны дарга Ц.Баярсайхан “Усан цахилгаан станц барихад 5-6 жил шаардлагатай. Том бүтээн байгуулалтад үүнээс ч их цаг хугацаа шаардана. Барилгаа барьж ашиглалтад хүлээлгэж өгч амжаагүй байтал тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусах болж байна. Барилгын салбарт 70-80 жил ажилласан туршлагатай компаниуд олон бий. Ер нь барилгын тусгай зөвшөөрөл олгох хугацаагаа эргэж харах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.

Тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь “Хугацааг олон талаас нь ярилцаж, 5 жил тохиромжтой гэж үзсэн. Хугацаагаа дахин сунгуулахад 5 жил, тэгэхээр нийтдээ 10 жил болж байгаа” гэсэн тайлбар хийв.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тайлбарласнаар барилга барих тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага олгох аж.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор одоо ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байрны захиалга 30 хувиар буурчээ

Өнгөрсөн онд нийт 78 мянга орчим ажлын байрны захиалга Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд иржээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 30 хувиар буурсан үзүүлэлт аж. Ажлын байрны захиалгыг худалдаа үйлчилгээний салбараас хамгийн их өгсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа Европын орнуудаар аялан тоглоно

МУГЖ, дуучин Б.Сарантуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд буюу “Монгол бахархлын өдөр”-өөр Герман улсын нийслэл Берлин хотод “Сэхүүн салхи” CD-ний баяраа тэмдэглэсэн. Мөн “Хөх толботон” нийгэмлэгийн урилгаар Польшийн Брадиславль хотод тоглолтоо хийгээд буй. Тэгвэл энэ удаад “Евро аялал” тоглолтоо үргэлжлүүлэн Европын орнуудаар аялан тоглохоор болжээ.

Энэ сарын 15-ны өдөр Швейцарийн Женев хотоос тоглолтоо эхлэхээр төлөвлөөд буй гэнэ. Түүний дараагаар Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вени, Белгийн Антверпен, Туркын Станбул зэрэг зургаан хотод тоглох юм байна. Түүний тоглолтод залуу дуучин, Гэрэл болон охин Хулан нар оролцох аж.

Б.Сарантуяа 30 жилийн турш тайзнаа дуулсан бөгөөд энэхүү баяраа тэмдэглэхээр хандив цуглуулж тоглолт хийж буй тухайгаа хэлж байсан. Мөн “Энэ удаагийн тоглолт харийн нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудад аз жаргал, эрч хүч бэлэглэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээсэн юм.

Categories
гадаад мэдээ

Герман жуулчид халдлагад өртөн амиа алджээ

Туркийн Истамбул хотын Султанахмет талбайд өчигдөр /I.12/ амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 10 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн байна. Халдлагад Германы ес, Перу улсын нэг жуулчин амь үрэгджээ.

Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдээлснээр амиа золиослогч нь 1988 онд төрсөн сири эрэгтэй гэнэ. Түүнийг саяхан Туркт ирсэн хэмээн мэдээлжээ. Амиа золиослогчийг ДНК-ийн шинжилгээгээр хэн болохыг нь таньсан байна.

Халдлагын дараа Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу канцлер Ангела Меркель руу утасдаж эмгэнэл илэрхийлжээ. Халдлагад “Исламын улс” бүлэглэлийг буруутгаж байна. Гэхдээ Исламын улс бүлэглэлээс халдлагын хариуцлагыг өөртөө авсан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Өмнө нь Туркт гарсан халдлагуудад курдын зэвсэгт дайчдыг буруутгадаг байсан юм. Туркийн засгийн газар зүүн өмнөд хэсэг дэх курдын зэвсэгт дайчдын эсрэг тулаан хийж байгаа билээ. Туркийн засгийн газар болон Курдын Ажилчдын намын хоорондох гал зогсоох гэрээ өнгөрсөн долдугаар сард зөрчигдсөнөөр зөрчил мөргөлдөөн дахин эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналыг И.Дашнямд олголоо

Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор нэр хүндтэй шагналыг хуульч И. Дашням хүртжээ. УИХ-ын дарга З.Энхболд шагналыг гардуулсан юм. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр “Та бүхэнд Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

нгөрсөн онд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүртсэн билээ. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлүүдийг хөхиүлэн шагнах зорилготой юм.

Бид өнөөдөр Бяраагийн Чимидийн нэрэмжит хоёр дахь шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч Ишийн Дашнямын “Монгол улсын төр, эрх зүйн түүх” хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна” гэж хэлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН