Categories
мэдээ нийгэм

“Цагаан cap-2016” үзэсгэлэн эхэлнэ

Хүнс хөдөө ахуйн яам, Аж
үйлдвэрийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас жил бүр хамтран зохион
байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан cap-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын
27-оос эхэлж, ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаа “Хүннү молл”,
“Хархорин” худалдааны төв, шөнийн захад тус тус болох юм. Тус үзэсгэлэн
худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 19-22- ны өдрүүдэд бүртгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Солонгост хулгай хийсэн иргэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг Монголын хоёр иргэн хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Иргэн 38 настай А болон түүний төрсөн эрэгтэй дүү 32 настай Б нар Солонгос улсад аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс хулгай хийсэн юм. Тэд таван удаагийн үйлдлээр таван сая 460 мянган воноор үнэлэгдэх гутал, цүнх, хувцас хулгайлж, барааг ачаа, тээврийн компаниар дамжуулан Улаанбаатар хот дах гэр рүүгээ илгээж байсан байдаг. Ар гэрийнхэн нь хүлээж авсан барааг зарж борлуулан бэлэн мөнгө болгодог байсан нь илэрчээ. Өнгөрсөн оны 10-р сард болсон шүүх хурлаар дүүд нь 2 жил хоригдох ял оноосон бол эгчид нь нэг жил хоригдох ял оноосон байна. Гэвч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлал өнөөдөр хуралдаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас Т.Лхагвасүмбэрэл агсны үхлийн шалтгааныг тайлбарлав

“Ирвэс хамгаалах
сан”-ийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан амиа алдахдаа согтууруулах
ундааны зүйлс хэрэглэсэн байжээ. Энэ
талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн бөгөөд шинжээчдийн дүгнэлтээр
Т.Лхагвасүмбэрэл агсныг живэлт болон хөнгөн зэргийн согтолтын улмаас амиа
алдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн
Т.Лхагвасүмбэрэл агсны машинаас хагас шил архи, унаа зэрэг зүйлс олдсон
байна.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцны зээлийг сэргээх хуулийг дэмжлээ

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжигдлээ.

Ингэснээр энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо. Хуралдаанд 63 гишүүн оролцсоноос 96.8 хувийн саналаар буюу 61 нь дэмжиж, харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар дэмжсэнгүй. Дээрх хуулийн төсөл батлагдвал ашиглалтад орсон 18 мянган орон сууц, нөгөө талаас орон сууцад орох гэсэн олон мянган иргэний зорилгыг биелүүлэх давуу талтай гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ маргаашийн дотор өгөөрэй

Хүүхдийн хорин мянган төгрөгийг энэ онд бүх хүүхдүүдэд үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Харин энэ мөнгийг хуучин журмаар олгох бөгөөд иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.

Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэнэ. Уг судалгаанд хамрагдах хүсэлтээ өгөөгүй болох хамрагдаагүй бол хүүхдийн мөнгө авахгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон хүүхдийг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ

Сураггүй болсон хүүхдийг
эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Сант сумын Эвэн багийн “Улаан чих” гэдэг
газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 13 настай, эрэгтэй З энэ сарын 10-ны
өдрийн 17:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 12-ны өдрийн
09:00 цагт өгчээ. Дуудлагын дагуу
онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион
байгуулж сураггүй болсон хүүхдийг 12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон
байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын чиглэлд хот хоорондын зам, даваа цас ихтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангахийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Драгон автотээврийн төв цагт 300 орчим тээврийн хэрэгсэл 3000-4000 зорчигчдод үйлчилдэг байна. Оюутан сурагчдын хичээл сургууль амарсан, сар шинийн баяр ойртсонтой холбоотой орон нутгийг зорих зорчигчид нэмэгдэж байгаа юм. Хэдий цас ихтэй байгаа ч нэмж хур тунадас орохгүй бол зам давааны нөхцөл байдал хэвийн байгаа тухай жолооч нар ярьж байна.

Мөн зам давааг цасанд боогдохоос сэргийлж замын цэвэрлэгээний компаниудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 16-наас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын аж ахуйн нэгж байгууллага, оршин суугчдын анхааралд!

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдтэй харьцуулахад цас ихээр орж, хүйтний эрч чангарч байгаагаас шалтгаалан инженер хангамжийн байгууллагууд өвлийн оргил ачаалалд ажиллаж байна. Тиймээс хэрэглэгчид:

  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээнүүдэд мөрдөж байгаа горим ажиллагааг тогтвортой хангах
  • Дур мэдэн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд үйлдэл хийж горим ажиллагаанд нөлөөлөхгүй байх, гэмтэл саатал гаргахгүй байх нөхцөл бололцоог хангаж байнгын хяналт тавьж ажиллах
  • Гэмтэл саатал гарсан нөхцөлд холбогдох байгууллагуудад шуурхай мэдэгдэж мэргэжил арга зүйн туслалцаа авч тэдний хяналтан дор залгалт таслалт, засварлах ажлуудыг гүйцэтгэх
  • Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэж инженерийн шугам сүлжээнд гэмтэл учруулахгүй байх
  • Ус, дулаан, цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулахыг уриалж байна.

Таны дур мэдэн зөвшөөрөлгүй хийсэн нэг үйлдэл инженерийн шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлж өөрсдийгөө болон бусад хэрэглэгчдийг эрсдэлд оруулж болзошгүйг анхаарна уу. Түүнчлэн өдөр тутам гулгаа үүсч байгааг анхаарч автомашин хэрэглэгчид хурдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэхийг анхааруулж, автомашинаа асаахдаа гал алдаж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт иргэдэд сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцны зээлийг таван хувь болгох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг үргэлжлүүлэх зорилготой төсөл юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн. Бие даагч гишүүд “Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ижил тэгш эрх байдаггүй, байгалиасаа. Энэ үед төрөөс зохицуулалт хийж өмч хөрөнгөө хамаагүй хямд үнээр битгий алдаарай гэдэг эрхийг л хангаж өгөх ёстой. Түрээслэх, хөлслөхөд барьцаа ямар ч хамаагүй. Банкуудаа одоо ломбард гэж нэрлэцгээ” хэмээн мэдэгдсэн.

.

Categories
мэдээ цаг-үе

Ромео, Жульетта жүжгийг хориглох хэрэгтэй байна

Английн зохиолч У.Шекспирийн тэртээ XVI зуунд бичсэн “Ромео Жульетта хоёр” гэж зохиол байдаг. Энэ зохиолоор жүжиг, кино хийн ариун хайрын бэлгэдэл, үнэнч дурлалын түүх үүнээс өөр байхгүй гэх мэтээр магтан дуулдаг. Ромео, Жульетта хоёрынх шиг ариун хайр хаана байна вэ, ертөнцөд үүн шиг нандин дурлал байхгүй гэж цээжээ дэлдэн хийрхэцгээж байна. Хүн төрөлхтөнд алдартай уг зохиолд ерөөсөө л арван дөрөвхөн настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бие биедээ хэрхэн дурлаж буй тухай өгүүлдэг. Улмаар жаахан хүүхдүүдийн дурлалыг хориглосны төлөө хоёулаа амиа хорлон үхэж буй тухай сурталчилдаг юм. Энэ бүхэн утга зохиолоос авах ёстой зөв үлгэр дуурайл мөн үү. Хар багадаа хэн нэгэнд дурласныхаа төлөө амиа хорлоно гэдэг хэрхэвч зөв зүйтэй алхам биш. Зохиолын өгүүлэмж орчин үеийн бодит амьдралтай огт нийцэхгүй байна. Одоо үед хүмүүс хэрсүү болсон. Урт насалдаг болсон. Бид хоёрыг учруулсангүй гэсэн жижигхэн шалтгааны улмаас амиа хорлохдоо хүртэл бачуурахаа больсон байна. Ромео, Жульетта хоёрын амиа хорлож үхдэг нь хайр дурлал гэхээсээ илүүтэй хэт хувиа бодолтын сонгодог дууль. Хэрэв зохиолд гардагчлан 14 настай хоёр хүүхдийн амийг хорлуулахгүйгээр 18 насанд хүргэсэн бол яах байсан бол. Зүгээр л дөрвөн жилийн турш бие биенээс нь хол, огт уулзуулахгүй байсаар 18 нас хүрэх үед нь дахин учруулсан бол урьдынх шигээ нэгэндээ дурласаар байх байсан болов уу. Гал халуун дурлал нь урьдынх шигээ дүрэлзэн нэг хором хамт байхын төлөө бүхнээ зориулах байсан болов уу. Аягүй бол аль хэдийнэ нөгөөхөө байдаг гэдгийг ч мартчихсан тууж явах байсан биз. Бүр цаашлаад 28 настай байхад нь уулзуулбал амиа золиослоход хүрээд байсан сэтгэл нь хэвээрээ байна гэж байх уу. Орчин үеийн 28 нас гэдэг бол ид залуу нас. Хайрандаа шатаж, зүрх сэтгэлээрээ дурладаг нас. Энэ насанд шохоорхлын байдлаар биш чин сэтгэлээсээ нэгийгээ хайрлан гэр бүл зохиодог учиртай. Ингээд бодохоор Ромео, Жулиетта жүжиг орчин үетэй огтхон ч нийцэхгүй байна. Бидний амьдарч байгаа нийгэмд урлаг, утга зохиол болон амьдралын тухай сургаалууд бодит амьдралтай нийцэхгүй болоод удаж байна. Орчин үед ч биш аль хорьдугаар зууны сүүлээс л нийцэхээ больсон доо. Энэ цаг хугацаа сэтгэгчдийн хувьд бүр XVIII зууны сүүл болж урагшлах байх. Утга зохиол бодит амьдралтай тохирохгүйгээр зогсохгүй нийгмийн амьдралд хортой нөлөө үзүүлж эхэлж байна. Үүний хамгийн бодит жишээ бол “Ромео, Жульетта хоёр” зохиол.

Саяхан арван дөрөвхөн настай, аав ээжийнхээ хайранд умбах ёстой цэцэг цэврүү шиг хоёр охин амиа хорлосон хэрэг гарлаа. Захиа өгч байсан банди өөрийг нь тоосонгүй гэсээр тэд энэ ертөнцөөс өөрийнхөө хүслээр явчихсан. Үнэндээ 14 гэдэг бол дурлал ярьж, гэрээслэл бичих нас биш. Арван дөрөвтэй хүүхдүүд ирээдүйн урт удаан, аз жаргалтай амьдралдаа бэлдэж, мэдлэг мэргэжилтэй болохоор өөрийгөө бэлддэг үе. Ёс суртахуунтай, нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлдэг сайн хүн болохын төлөө суралцдаг нас. Энийг охид, хөвгүүдэд зөв сурталчлан ойлгуулах хэрэгтэй байна. Жинхэнэ бодит амьдрал дээр 18 нас ч дурлал ярих үе биш. Гэтэл амьдралын их далайд хөл тавиагүй байгаа насанд нь хайр дурлалаас өөр зүйл байхгүй мэт ойлголт төрүүлж байгаа нь буруу. Хэн нэгэнд хайртай болж, хэн нэгнээр хайрлуулахгүй бол амьд явах ямар ч утга учиргүй мэтээр зогсоо чөлөөгүй сурталчилж байгаа энэ үед монгол охид харин ч гүжирмэг юм. Нэг үгээр хэлбэл цөөн тохиолдолд амиа хорлож байгаа нь бусад улстай харьцуулахад харин ч бага. Гэтэл худалч хүнд Япон, Солонгосын өсвөр насны охид, хөвгүүдийн бараг тал нь амиа хорлочихдог юм билээ. Тэнд нүүрээ будсан шалдан охин, дэрс шиг бандид дурласан дунд сургуулийнхан хиарах хэмжээнд очтолоо амиа хорлодог гэсэн. Тэрэнтэй харьцуулахад монгол охид харин ч гүжирмэг байна. Яагаад гэвэл ном зохиол, театр, зурагтаар өдөр шөнөгүй тэсэхийн аргагүй сурталчилгаа явах юм. Хэн нэг хүнтэй хайр дурлалаар холбогдож, үржих үйл ажиллагаанд орохгүй бол хүн биш мэтээр сурталчилж байгаагаа зогсоомоор байна. Хайр дурлал гэдэг чинь эцсийн дүндээ хүний өсөн үржихтэй холбоотой шүү дээ. Энэ бол байгалийн зохилдлого. Үүнийг арай хэтэрхий сурталчилж байна. Уг сурталчилгааг аль ч цаг үед “Ромео, Жульетта хоёр” жүжиг манлайлсаар ирлээ. Залуус, тэр дундаа өсвөр насныханд маш буруу үлгэр дуурайл үзүүлдэг энэ буруу сурталчилгааг болиулъя. “Ромео, Жульетта хоёр” жүжгийг хаая. Амьдрал гэдэг чинь зөвхөн хайр дурлал биш юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Бодит амьдрал дээр 14 насандаа амиа хорлоогүй байсан бол 20 жилийн дараа мэдлэг мэргэжилтэй, тогтсон ажилтай, түших хань, тэврэх үртэй болчихсон аз жаргалаар бялхан амьдрах учиртай. Тэр үед хорин жилийн өмнө дурлаж явсан хүүхдээ эргээд нэг хараарай. Аягүй бол энэнд би дурлаж явсан гэж хэлэхээсээ ч ичнэ дээ. Ихэнх тохиолдолд тийм л байдаг.

Монголын урлаг, утга зохиолд гарч байгаа үйл явдлыг тоймлоё л доо. Алдартай, баян болчихсон хүүхэд багадаа дурлаж явсан анхны хайрын эзэнтэйгээ 20 жилийн дараа уулздаг. Эртний дурлалт хос эргэн уулзсан тэр өдрөөсөө хойш хагацаж салалгүй өмнөх дурлалаа сэргээсэн хойноо хань, үр хүүхэд гээд байдаг бүхнээ орхиод явчихна. Гэвч үнэндээ бодит, жинхэнэ амьдрал дээр хэзээ ч ийм байдаггүй. Өнөөх балчир насандаа хайртай байсан банди нь хогийн архичин, эсвэл худалч, хулгайч болчихсон байдаг. Үнэндээ ийм хүнтэй хэн эргэж нийлэх вэ дээ. Үгүй ядаж л ганц орой ярилцаж сууя гэхээр хөлснийх нь эвгүй үнэр үнэртээд хэцүү биз дээ. Утга зохиолд ингэж бичээд байхаар бодит амьдралд хэтэрхий гологдож байна. Ингэж бичиж байгаа нь орчин үеийн хүмүүсийн сэтгэхүйд огтхон ч нийцэхгүй болчихлоо. Тиймээс бүгдийг өөрчилж, жинхэнэ амьдралд ойртуулж бичмээр байна. Эрт үеийн хоцрогдсон арга барилаар бичсэн ном, зохиолыг уншихад цаг хугацаа ч хайран болчихсон. Дээрээс нь амьдралд байх боломжгүй худлаа, буруу сурталчилгаа явуулж байгааг таслан зогсооё. Хойч үеийнхэндээ хэн нэгэнд дурласнаас болж амиа хорлодог гэх буруу сурталчилгааг уншуулмааргүй, үзүүлмээргүй байна. Хэрэв бид үүнийг эрт мэдэрсэн бол, эрт эхлүүлсэн бол Монголын ирээдүй болсон 14 настай алдрай жаахан охид амьд сэрүүн байх ч байсан юм бил үү. Дурлалдаа шатаж амиа хорлодог биш, сайхан амьдрал цогцлоохын төлөө сайн сурах ёстойг сурталчилдаг болъё. Бид амьд байх нь юу юунаас илүү чухал билээ.