Categories
мэдээ улс-төр

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын
гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж,
үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.15/ өргөн барилаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 2015 оны 12 дугаар сарын
9-ний өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт
хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын
байгууллага зэрэг олон талуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулж,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал
солилцож, уг хуулийн төсөл болон түүнийг даган нэмэлт, өөрчлөлт орох
хуулийн төслүүдэд зарим шаардлагатай өөрчлөлтийг тусган өргөн мэдүүлж
байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд бүрэн тусгагдаагүй эсвэл зохицуулалт
шаардлагатай байгаа үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн
тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл
ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж,
үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн
тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын
эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, эмнэлгийн тусламж,
үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит
төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг
хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг
олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтын
асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Categories
мэдээ спорт

Маргааш Хандгайтын ордонд лигийн тоглолт болно

Үндэсний супер лигийн тоглолтууд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд маргааш болно. Мөн хоёр дахь удаагийн эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн нээлт болно.

Тоглолтын хуваарийг танилцуулбал:

10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт

12.00 Дархан- ҮБТДС БХ /Эмэгтэй/

14.00 Архангай Лидер-Дархан Гарьд

16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд

Сагсан бөмбөг сонирхогчдод үйлчлэх автобус Спортын төв ордноос явах юм байна. Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд болох байсан ч завсарласан билээ. Учир нь тэнд Риогийн олимпод улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм.

Супер лигийн тоглолтуудыг үргэлжлүүлэн Дархан, Зуунмод хотод зохиохоор төлөвлөж байгаа аж. Aнхны аялан тоглолтыг уг нь Дарханд өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөсөн ч Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан анхааруулгыг харгалзан хойшлуулжээ. Учир нь ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэх мэдээтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Жакарта дахь монголчуудын анхааралд

Энэ сарын 14-ний 10.50 цагт Жакарта хотын төв дахь Тамрин дүүргийн
газар нутагт болсон террорист халдлагын улмаас индонезийн нэг, гадаадын
нэг иргэн амь алдаж, 24 хүн шархадсанаас 4 нь гадаадын иргэн байсан ба
террорист халдлага үйлдсэн 5 этгээдийг устгасан болохыг Индонезийн
цагдаагийн газраас мэдээлэв.

Тус ЭСЯ-наас Жакарта хотноо ажиллаж , амьдарч буй Монгол Улсын
иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг даруй
хүргүүлсэн бөгөөд уг террорист халдлагад Монгол Улсын иргэд өртөөгүй
байна.

Иймд Индонезид байгаа болон зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын
иргэддээ хүмүүс олноор цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр,
худалдааны төвөөр явахдаа сонор сэрэмжтэй байх, онцын шаардлагагүй
тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны +62 21 5795 8140, консулын асуудал
хариуцсан ажилтны +62 878 7704 7078 дугаарын гар утсаар болон ЭСЯ-ны
Facebook, Twitter хуудаст хандана уу.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдүүдэд 20 мянгыг олгохыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 90.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтот хэсэгт хүргэхээр болж, төсвөө батлуулж байсан. Харин хоёр сар орчмын дараагаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болж, дээрх хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэхдээ 2016 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлээгүй нь дээрх тогтоолыг баталлаа ч хуулиа давахгүй гэж үзэх гишүүн цөөнгүй байв.

Categories
мэдээ нийгэм

Инфляци буурсан үзүүлэлттэй гарчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Өнгөрсөн оны турш эдийн засаг хямарлаа, аж амьдрал хэцүүдлээ хэмээн мэдээлсээр ирсэн ч инфляци эрс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хоёр оны заагт улс орны хэмжээнд инфляци 1.9 хувьтай гарчээ. Инфляци буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өсчээ. Инфляци буурахад мах, махан бүтээгдэхүүний хямдрал нөлөөлснийг ҮСХ-ныхон онцлов.

Харин арваннэгдүгээр сараасаа ялимгүй өсөлттэй гарахад боловсролын үйлчилгээ, хувцас, бөс бараа, гутлын болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ бага зэргийн нэмэгдсэн нь нөлөөлжээ. Инфляцийн түвшинг оноор нь гаргавал 2013 онд 11 хувь, 2014 онд 12.3 хувьтай байсан юм.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээр Монгол Улс 2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дээрх үзүүүлэлтүүд 19.1-27.5 хувиар буурсан гэсэн үг юм. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь голлон нөлөөлжээ

Categories
мэдээ улс-төр

Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар өнөөдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Дипломат корпусын ахлагч Эрхэм Элчин сайд аа,

Эрхэм Элчин сайд, Түр хамаарагч нар аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Уламжлал ёсоор Та бүхэнтэй шинэ он гаргаад уулзаж байгаадаа болон Улаанбаатар дахь Дипломат корпус ам бүл нэмэгдэж байгаад бид баяртай байна.

Шинэ он гаргаад бид уулзаж байгаа нь өлзий дэмбэрэлтэй учрал юм. Бид шинэ оноо угтаад удаагүй байгаагаас гадна бас Монголын цагаан сар дөхсөн, Цагаан сарын уур амьсгал залгасан үед уулзалдаж байгаа энэ мөчийг ашиглан Эрхэм Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Танай бүх дипломатчдад, гэр бүлийнхэнд, улмаар Та бүхний төлөөлөн суугаа улс орны иргэдэд шинэ 2016 оны шинэ жилийн баярын мэнд, мөн ирж буй мичин жилийн Цагаан сарын баярын мэндийг хамтатган дэвшүүлье.

Бид 2015 оноо амжилт бүтээлээр үдлээ. Гадаад харилцаа маань ч идэвхтэй байлаа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд ялсан, гадаад сурталчилгааны болон эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн, гурван талт коридор байгуулах ажил дуусч байна, Монгол-Япон-АНУ-ын гурван талт уулзалт хийсэн, “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол, Японы хоорондын хэлэлцээр байгуулж, батлуулсныг энд жишээ болгон дурдаж болох юм.

Шинэ 2016 он маань бүр ч их ачаалалтай, бүтээл арвинтай жил болно.

Шинэ 2016 онд Монголын улс төр-нийгмийн амьдралд хоёр чухал үйл явдал бараг давхцан тохионо.

Монголчууд парламентын ээлжит 7 дахь сонгуулиа явуулна. Энэ сонгууль Монголын ард түмний ойрын жилүүдийн хөгжил дэвшлийн хувь заяаг тодорхойлох тул түүнд Монголын төр-засаг онцгой ач холбогдол өгнө. Монголчууд улс төр-эдийн засгийн салбарт хос шилжилтийг амжилттай хийсэн туршлагатай, энэ хэрээрээ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт нэр хүндтэй, дэлхийд ардчиллаараа хошуучлагчдын эгнээнд явдаг орны хувьд энэ жилийн сонгууль ардчиллын түүхийн маань томхон үйл явдал болно. Манай улс төрийн бүх нам, иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, хууль дүрмээ ягштал биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний энэ туршлагыг бүс нутгийн хэмжээнд үнэлж, үлгэрлэн дагаж байна.

Шинэ 2016 онд монголчууд бид Ази-Европын чуулга уулзалт болох – АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах зочин улсын хүндтэй үүргийг өөртөө аваад байна. АСЕМ-ийн дээд хэмжээний энэхүү уулзалт нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцах тул ойн арга хэмжээ, уулзалт маань зэрэгцэн явагдана. Манай Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс, ГХЯ, АСЕМ-ийн бэлтгэл хангах ажлын алба нэн идэвхтэй ажиллаж байна.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан Ази, Европын улсуудын Элчин сайд нар Та бүхэн энэ уулзалтад онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад бид баяртай байна. Та бүхний төлөөлөн суугаа улс орны Төр-засгийн тэргүүн нар Улаанбаатарт тавтай саатан морилно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм ноёд хатагтай нар аа,

Миний бие Монгол Төрийн тэргүүний хувиар Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачилгаа дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ санаачилгаа дэлхий дахинд зарласан билээ.

Энэ санаачилга маань Байнга төвийг сахих тухай Монгол Улсын хууль болон УИХ-д өргөн баригдсан. Хэдийгээр санаачилга, түүний үндсэн дээр боловсруулагдсан хууль гэж үзэж болох боловч үнэндээ шинэ алхам биш гэдгийг Та бүхэн мэднэ.

Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогоо явуулж ирсэн сүүлийн 20 гаруй жилд олон улсын тавцанд үндсэндээ төвийг сахисан бодлого баримталсан. Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, нээлттэй, ардчилсан улс. Тэр хэрээрээ олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулдаг. Гадаадын ямарваа улс оронтой ашиг сонирхлын зөрчил байхгүй, нутаг дэвсгэрийн маргаан байхгүй. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар бид аль нэг гүрнийг аялдан дагалддаггүй, их гүрнүүдийн маргаан зөрчилд хөндлөнгөөс оролцдоггүй, аль нэг талд нь зогсдоггүй, энэ бүхэн маань төвийг сахисан бодлого байсан юм.

Иймд төвийг сахих тухай Монгол Улсын байр суурийг зөвөөр ойлгож, дэмжихийг төлөөлөн суугаа улс орнуудынхаа төр-засагт уламжлахыг Та бүхнээс дахин хүсч байна.

Монгол Улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын байр суурийг дэмжих, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар Та бүхний туслалцаа дэмжлэгийг бид цаашид ч авах болно.

2016 он Та бидний найрсаг хамтын ажиллагааны ололтын жил байх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Улаанбаатар дахь дипломат корпусын ахлагч, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга эрхэмсэг ноён З.Энхболд, Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Л.Пүрэвсүрэн,

Хатагтай, ноёд оо.

Юуны өмнө та бүхэнтэй учран шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх завшаан олгосонд Монгол Улс дахь дипломат корпусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Улиран одсон 2015 оныг Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авсан онцгой үйл явдлаар угтсан билээ. 7 дугаар сард ардчиллын үндсэн үнэт зүйлийн нэг болох анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өнгөрсөн жилийн турш өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн олон айлчлал хийгдэн гадаад харилцааны хувьд ололт амжилтаар дүүрэн жил боллоо хэмээн дүгнэж байна. Мөн 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улс 172 орны саналаар тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа хэдий ч үүнийг даван туулахын тулд чамгүй идэвх чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд макро эдийн засгийн үзүүлэлтэд зарим ахиц ажиглагдаж байна. Өнгөрсөн оны эцэст анхаарлын төвд байсан Оюутолгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон сурталчилгаа болсон бөгөөд цаашид гадаадын хөрөнгө оруулалт сэргэх аваас Монголын эдийн засаг сайжрах нь ойлгомжтой.

Энэ оны 7 дугаар сард болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Монголд олон уулзалт зохион байгуулагдана хэмээн ойлгож байна. Монгол Улс энэхүү өргөн цар хүрээтэй, өндөр дээд түвшний олон улсын уулзалтыг анх удаа даргалах эрхийг хүлээн авсан. АСЕМ-ийн 20 жилийн тэмдэглэлт ой тохиож буй энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь АСЕМ-ийн хүрээн дэх бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд Монгол Улс хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх өндөр ач холбогдолтой сайхан завшаан болно. Иймд хамт олныхоо өмнөөс АСЕМ-ийн дээд түвшний уулзалт амжилттай болохын ерөөлийг дэвшүүлье.

Мөн ирэх 6 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Уг сонгуулийн дүн Улаанбаатар хот дахь Дипломат корпусын төдийгүй олон улсын хэмжээнд анхаарлын төвд байх нь дамжиггүй. Сонгууль тэгш эрх, шударга ёсны зарчимд тулгуурлан амжилттай явагдана гэдэгт итгэлтэй байна. Үүний сацуу, сонгуулийн үеэр төрийн ажил саатаж тасралгүй явагдах, сонгуулийн дараа шинэ Засгийн газраа түргэн шуурхай эмхлэн байгуулах, Монгол Улсын Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах нь бидний төлөөлж буй найрсаг харилцаатай орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагатай цаашид өрнүүлэх хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгоход маш чухал болохыг анхаарна хэмээн найдаж байна.

Эцэст нь, 2016 ондоо Та бүхэнд эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан явахыг хүсэхийн зэрэгцээ Монгол улс, Монголын ард түмэнд хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн уг эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцааж залав

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хүндэтгэлтэйгээр буцааж залах ёслол өнөөдөр 10 цаг 45 минутад /2016.01.15/ болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейн тусгай хоргоноос авч Ерөнхийлөгчийн албан өргөөнд хүндэтгэлтэйгээр заллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг тав хоногийн хугацаатайгаар Төрийн ордонд залж иргэд, олон нийтэд сонирхууллаа. Энэхүү боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурал, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гээд шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулж өгөв.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн түүхийн музейд залж, тав хоногийн хугацаанд Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы ажиллагаатай танилцсан иргэд, олон нийтэд үзүүлж сонирхуулсан юм.

Үндсэн хуулийн уг эхийг буцааж залах ёслолд Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Батбилэг нар оролцлоо.

Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг улсын аварга болов

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын шигшээ наймын тоглолт дуусч, Азийн наадмын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр “Од” клубын тамирчин О.Энхмаатай аваргын төлөө тоглож техникийн илт давуугаар ялжээ. Энэ нь М.Нандинцэцэгийг улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 13 дахь медаль юм. Тодруулбал тэрээр арван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. М.Нандинцэцэгийн хувьд ОХУ-ын Буриадын Серебрякова Кристина, Сүхбаатар аймгийн Б.Мөнхнаранг 3:0, Өмнөд Монголын Жао Дандан, “Алдар” спорт хорооны тамирчин А.Энхцацралыг 2:1, “Эрдэнэт” бокс клубын тамирчин Б.Мөнгөнсаран, “Ихэр бээлий ” клубын тамирчин Х.Уянга нарыг ялсан юм.

Улсын аварга болсон тамирчид энэ онд болох олимпийн эрх авах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Эмэгтэй тамирчдын хувьд 2016 онд олимпийн эрх авах хоёр ч тэмцээн хүлээж байна.

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн оролцооны талаарх санал асуулгын дүнг танилцуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр “Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын эхний дүнг ирэх даваа гарагт олон нийтэд танилцуулна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран энэ санал асуулгыг зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга санал асуулгын эхний дүнтэй танилцаад сэтгэл хангалуун байгаагаа профессор Ж.Фишкинийг хүлээн авч уулзах үеэрээ өнөөдөр илэрхийлэв. Тэрээр санал асуулгын дүн сонирхлын зөрчилгүй, бодит байдалд үндэслэсэн шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Профессор Ж.Фишкин Улаанбаатар хотын иргэд байгаль орчинд санаа зовж байгаа, төвлөрлийг сааруулж, хэд хэдэн дэд төвтэй байх бодлого болон үйлдвэрүүдийг хотоос гаргах төслүүдийг дэмжсэн урьдчилсан дүн гарсныг дуулгав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадмын бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Уламжлал ёсоор наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлдэг.”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод болох юм. Энэ 2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас ийнхүү Улаанбаатарт хийхээр шийджээ. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна.

Наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урьдчилсан шалгаруулалтгүй наадамд өрсөлддөг.