Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харагч бэлтгэх сургалт болно

УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд
харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв
зохион байгуулах юм байна. Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг
2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд
дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг
бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.

Үүнд:

  1. Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын
    дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
  4. Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
  5. Сургалтын төлбөр төлсөн баримт

Хэрвээ та “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй бол дүүргийн хүүхэд
гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн
төвөөс зохион байгуулах “Хүүхэд харагч”-ийн сургалтад хамрагдаж,
гэрчилгээ авах ёстой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны
дүгнэлтийг Хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай.
Үүний дараа хорооны Засаг даргын дүгнэлтэнд үндэслэсэн Дүүргийн Засаг
даргын захирамж юм байна.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн
Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 70118835 дугаарын утсанд хандаарай.
Сургалтын хуваарийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

Д/д

Дүүрэг

Сургалтын хугацаа

Сургалтад хамрагдах хүний тоо

Сургалт зохион байгуулах байр

Холбогдох утас

1

Хан-уул

2016.01.15-19

50 хүн

60-р сургууль

98211727

2

Чингэлтэй

2016.01.16-20

25 хүн

16 хороо,
14 хороо

98648086

3

Сүхбаатар

2016.01.18-22

75 хүн

3 сургууль

11-357645

4

Сонгинохайрхан

2016.01.17-21

75 хүн

62-р сургууль

96440047

5

Баянгол

2016.01.16-20

75 хүн

51 сургууль

21245255

6

Баянзүрх

2016.01.16-20

125 хүн

Цэцээ гүн

70005494

Нийслэл

2016.01.15-22

425 хүн

70118535

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн
анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, ойрын хоногуудад хүйтний эрч
эрс чангарахыг анхааруулж байна. 2016 оны нэгдүгээр сарын 15-ны 16
цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
хойноос 5-10 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж,
явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч
Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм,
өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15
хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга
шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын
хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 31-35 хэм, Хэнтэйн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37
хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 21-26
хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим
газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12
метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 33-38 хэм, бусад
нутгаар 28-33 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө
18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө
18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага
зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад
хэсгээр 30-32 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 17-ноос нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 17-нд зарим газраар, 18-нд
зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,
20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс,
Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын
хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43
хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27
хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26
хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
Ж.Батзандан өнөөдөр /2016.01.15/ хэвлэлийн бага хурал зарлаж,
сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр, 2015 онд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд,
Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн 443 буюу 11,9 хувь
нь иргэдийн эрүүл мэндийн асуудлаар ирүүлсэн өргөдөл байна гэв. Үүнд,
эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирүүлсэн
өргөдлийн 70 орчим хувь нь иргэд эмчилгээний зардалд санхүүгийн
туслалцаа авах асуудлаар, 20 орчим хувь нь энэ салбарт гардаг зөрчил
тухайлбал эмнэлгийн оношлогоо үйлчилгээний хүртээмж тааруу, эмч
ажиллагсад ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүнд суртал гаргадаг, өрхийн
эмнэлгүүдийн үйл ажиллагаа сул асуудлаар өргөдөл ирүүлсэн бол, 10 орчим
хувийг нэр бүхий иргэд, хувийн эмнэлгүүдээс ирүүлсэн эрүүл мэндийн
салбарын бодлого оновчгүй, тодорхой бус, зөрчил доголдол их, ялангуяа
хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулахад дарамт шахалт их
байгаа тухай гомдол гаргаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг
сайжруулах талаар анхаарч нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч гэсэн
хүсэлтүүдийг ирүүлсэн байна гэлээ.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо эрүүл мэндийн салбарын асуудлаар 2014
онд 23 зүйл заалттай Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Үүний
хэрэгжилтийг 2015 онд авч үзэхэд хангалтгүй дүгнэгдсэн. Иймд ӨБХ-ноос
ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарын өргөдлийн дагуу ажиллахаар
төлөвлөж байна гэв.

Үүнд:

1. 2016.01.18-ны Даваа гарагт зарим эмнэлэг, эмнэлгийн
байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, иргэд,
эмнэлгийн ажилтнуудын саналыг сонсох, хүлээн авах ажлын зохион
байгуулна.

2. 2016.01.20-ны Лхагва гарагт Эрүүл мэнд, спортын
яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн
салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6
дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийнэ.

Үүний үр дүнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай
хуулийн төслүүдэд иргэд, эмнэлгийн салбарын ажилтнуудын саналыг
холбогдох Байнгын хороонд хүргүүлж ажиллана гэж тус байнгын хорооны
дарга Ж.Батзандан хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлон тэмдэглэллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарыг хол явахгүй байхыг анхаарууллаа

Ус цаг уурын хүрээлэн болон ОБЕГ-аас ойрын өдрүүдэд эрс хүйтрэхийг сануулж байгаа. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс иргэд, жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргав.

вс, Завхан аймаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай саваар -45 хүртэл, Улаанбаатарт -35-40 хэм хурч болзошгүй байна. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс жолооч нарт шатах тослох материалын нөөцөө сайн бүрдүүлэн, техникийн бэлэн байдлаа хангаж замд гарахыг анхааруулав. Онцын шаардлагагүй бол замд гарахгүй байж, осгож хөлдөхөөс сэргийлэхийг санууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол
Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн
арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Тэрээр “найдвартай, чанартай бөгөөд
боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор
Засгийн газраас зургаан чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж
байгаа” гэлээ. Тухайлбал, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг
боловсруулсныг УИХ-аас 2015 онд баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх,
эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоог бий болгохын тулд эхний ээлжинд эрчим
хүчний хэрэглээний стандартыг сайжруулах, салбар бүрт тохирсон эрчим
хүчний стандартыг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эхлүүллсэн байна. Мөн
2015 онд УИХ “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг
баталсан. Бодлогыг урт болон дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээр
дамжин хэрэгжүүлж байгаа бөгөөд дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний
хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна.

2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Мөн шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний
үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12 дугаар
сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц /Арван долоон сая найман зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүчинд 1.4 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Багануурын 700/Мегаватт/--ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5”, “Баруун бүсийн 60 /Мегаватт/--ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”, “Тавантолгойн 450 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”- төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Түүнчлэн Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 /Мегаватт/-аар
нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 2 хэлхээт
цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө
оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр,
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан,
Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны
шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр
шийдвэрлээд байгаа гэлээ.

Эрчим хүчний салбарын хэмжээнд үйл
ажиллагааны нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна. ОХУ болон
БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг
бууруулж, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилласны үр дүнд эрчим
хүчний импортыг 120.0 гаруй сая киловатт цагаар буюу 18.0 тэрбум
төгрөгөөр бууруулжээ.

2015 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем нийт 7,288.488 /Долоон тэрбум хоёр зуун наян найман сая дөрвөн зуун наян найман мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч боловсруулахаар төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7045.167 /Долоон тэрбум дөчин таван сая нэг зуун жаран долоон мянган киловатт цаг/ийг боловсруулах тооцоотой байна.

Эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд нийт 1,436.7 /нэг тэрбум дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч импортоор худалдан авсны 78 хувийг БНХАУ-аас, 22 хувийг ОХУ-аас тус тус импортлосон байна.

Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажилласан гэдгийг онцоллоо.

Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц
2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн
өр төлбөрийг барагдуулсан.

2015-2016 онд хувьчлах, өөрчлөн
байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр
цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт
хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган
Монголын хөрөнгийн биржээр арилжих, түүнээс орох орлогыг компанийн
техник, технологийг шинэчлэхэд ашиглах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн
төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган
Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин
чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр
шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр “Шивээ-Овоо”-ийн 4800 МВт /Мегаватт/-ын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 9240 /Мегаватт/
болгох техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх санамж бичиг
болон БНХАУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээнд
гарын үсэг зурсан. Энэхүү хөнгөлттэй зээлийн хөрөнгийн 85 хувийг эрчим
хүчний салбарт Эгийн голын 315 /Мегаватт/-ын
усан цахилгаан станцын төсөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан
дамжуулах агаарын шугам төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 /Мегаватт/-ын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд зарцуулахаар Засгийн газар шийдвэрлээд байна.

Дэлхийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын
сангийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх
хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, олон улсын байгууллагаас манай улсад
хэрэгжүүлэх төсөлд 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “2015 онд
эрчим хүчний салбарын хувьд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй
болгосон, үнэ тарифын бодлогод шинэчлэл хийсэн, зах зээлийн зарчмаар
ажиллах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилтыг
хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан жил боллоо. 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилгыг тавьж, бүтээн байгуулалтын МЕГА
төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эрчим
хүчний салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын
эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат
байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох ажлыг эхлүүлэх
том зорилтыг тавин шинэ оны ажлаа эхлээд байна. Эрчим хүчний салбарын
өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник,
технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс
хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барин ажиллах болно. Сүүлийн
3 жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн
зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлэн цаашид эрчим хүчний
үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байна”
гэсэн юм.

Ерөнхий сайдаас гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУЯ-наас гадаад тэтгэлгийн талаар мэдээлэл өгнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистр, доктрантурт
оюутан суралцуулах ээлжит тэтгэлэг зарлалаа. Мөн Японы Хёго их сургууль,
Унгар улсын ЗГ-ын тэтгэлэг, ОХУ-ын Роснефьт компанийн санхүүжилтээр
ОХУ-д суралцуулах тэтгэлгүүд зарлагдсан байна. Эдгээр БСШУЯ-наас
зарладаг тэтгэлгүүдийн талаар сонирхсон иргэдэд энэ сарын 28, хоёрдугаар
сарын 18-ны өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн
байранд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Засгийн
Газрын тогтоолоор баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүд багтсан
байна. Тухайлбал Боловсрол, Соёл урлаг, Анагаах ухаан эрүүл мэнд, Хөдөө
аж ахуй, Барилга хот байгуулалт, Байгаль орчин ногоон хөгжил гэх мэт
мэргэжлүүд багтжээ. Хёго их сургуулийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтын
бүртгэл нэгдүгээр 15-ныг хүртэл, ОХУ-ын “Роснефьт” компанийн тэтгэлэг
хоёрдугаар сарын 15 хүртэл, Унгар улсын Засгийн Газрын тэтгэлэг
гуравдугаар сарын 25 хүртэл тус тус бүртгүүлэх материал хүлээж авна.
Эдгээр тэтгэлгүүдийн сонгон шалгаруулалтыг тус улсаас Монгол улсад
суугаа Элчин Сайдын яамнаас зохион байгуулах юм байна.

Харин дэлхийн шилдэг их, дээд сургуульд
оюутан суралцуулах хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтыг ирэх
дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар
дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцсэн Монгол улсын 171 иргэн
Засгийн Газрын тэтгэлгээр суралцаж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгээс шаардлага хүргүүллээ

МАН-ын бүлгээс зохион байгуулдаг
“Морин цаг” мэдээллээр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага
хүргүүллээ.

Тус шаардлагад тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээл болон
бусад зээлийг хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулахыг шаарджээ. Уг
мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар
хийсэн байна.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи гэмтлийн улмаас барилдахгүй болов

Тэрүнофүжи гэмтлийн улмаас энэ сарын тэмцээнийг орхив. Исэгахама оякатагийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол тэрээр тэмцээний дөрөв дэх өдөр Аойяматай барилдах үеэрээ баруун эгмээ гэмтээсэн байна. Исэгахама ояката Тэрүнофүжиг хэр гэмтсэн, ямар хугацаанд эмчлүүлэхийг мэдэхгүй хэмээн нэмж хэлжээ. Тэрүнофүжи энэ сарын тэмцээнд гурав ялж, 2 унаад байсан юм. Озэки Тэрүнофүжи өнгөрсөн есдүгээр сарын тэмцээний үеэр баруун өвдөгний чагтан холбоосоо хүнд гэмтээсэн билээ. Гэмтлээ эдгээж амжаагүй ч 11 дүгээр сарын тэмцээнд оролцож, ес ялсан юм. Үүний дараа эмнэлэгт хэвтэлгүй, бэлтгэлээ хийж байхдаа зүүн өвдгөө мөн гэмтээж байсан. Сүмогийн дүрмээр Тэрүнофүжи ирэх гуравдугаар сард цолоо хамгаалж барилдах учиртай. 50 хувийн амжилт гаргаагүй, эсвэл тэмцээнд зодоглохгүй бол арслан цолоо алдах юм байна. Мөн Тэрүнофүжигийн нэг дэвжээний бөх Аминишики өнөөдрөөс тэмцээнийг орхиж байна. Учир нь Аминишики ханиад хүрчээ. Иймээс Исгэхама ояката өрсөлдөгч бөхчүүдэд нь ханиад халдаахгүйн тулд барилдааныг нь зогсоох шийдвэр гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид бэлэн мөнгөгүйгээс тэжээлийн үнийг хямдруулж авах хүсэлт гаргажээ

-ЗАРИМ СУМД РУУ ТОМ ОВРЫН МАШИНААР ЗАМ ГАРГАЖ БАЙНА-

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн
удирдлагуудтай цахим уулзалт хийж Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар
аймгуудын өвөлжилтийн талаар мэдээллийг сонсож, хүндрэлийг давахад
шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцлаа. Дээрх аймгуудын
ихэнх сумдад өвөлжилт хүндэрч цасны зузаан тал газраа 2-12 см, уулархаг
нутгаараа 20-40 см болж сүүлийн хэд хоног хүйтний эрч эрс чангарч байгаа
тул өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Орон нутгийн удирдлагууд аймгийн
Засаг даргын мэдлийн өвс тэжээлийг сум багуудад хүргүүлж дууссан, ирэх
долоо хоногт Улсын нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион
байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Зарим сумдад хүрэх зам харгуй
хаагдсанаас том оврын машинаар зам гаргаж байна. Сүхбаатар аймгийн таван
суманд цэцэг өвчин гарсан бөгөөд вакцины хүрэлцээ муу байгаа аж. Нийт
аймгууд өвөлжилтийн хүндрэлийг давахад тусгагдсан санхүүжилт орж ирэхгүй
байгааг санууллаа. Мөн малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас тэжээлийн
үнийг хямдруулж, зээлээр авах хүсэлтэй байгааг энэ үеэр уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой
комиссын дарга Ц.Оюунбаатар нийт аймгуудад 6580 тн өвс, 2678 тн
тэжээлийг хямдралтай болон үнэ төлбөргүй хуваарилан хүргүүлсэн, ирэх 7
хоногт 2430 тн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад дахин
хүргэнэ гэлээ. Үүнээс гадна ЭМСЯ-ны чиглэлээр түргэн тусламжийн 47
автомашиныг зарим аймгийн сумдад хуваарилахаас 30 гаруйг нь Засгийн
газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх юм байна.
Өвөлжилтийн хүндрэлийг давж гарахад 1 тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн
бөгөөд Төрийн сангийн гүйлгээ ойрын хугацаанд хийгдэж эхлэх тул
хөрөнгийн асуудал удахгүй шийдэгдэнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 гаруй
сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумдад зудархуу, бүх нутгаар цасан
хучлага 10-40 см байна. Ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа
учраас орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах, хил залгаа аймаг, сумд
мэдээллээ харилцан шуурхай солилцож, зам арчилгаа, отроор өвөлжиж
байгаа мал, малчин, Улаанбаатар хотруу тээвэр хийж байгаа машин
техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд хүн
хүч, техникийн тусламжийг бэлэн байлгахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын
дарга С.Баярцогт үүрэг болголоо. Аймгуудаас тавьсан саналуудыг нэгтгээд
нэн чухал шаардлагатайг эхний ээлжинд шийднэ. Мөн өвөлжилтөөс гадна мал
төллөлт, хаврын тариалалт зэрэгт анхаарах, тэргүүний аймаг, сум
шалгаруулах материалаа ойрын хугацаанд ирүүлэх хэрэгтэйг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Ми 8”-ын ослоор амиа алдсан ахмадын ар гэрт хоёр өрөө байр өгчээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Налайх
дүүрэгт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг шөнийн
сургалтын нислэг хийж байгаад осолдож, ахмад Н.Батбаяр амиа алдсан
харамсалтай хэрэг гарсан. Мөн 10 хүн хүнд хөнгөн гэмтэл авч, Цэргийн төв
госпитальд хэвтэн эмчлүүлж, эхнээсээ эмнэлгээс гарсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн
байдлаар нэг албан хаагчийн тархины гэмтэл бүрэн эдгэрээгүй учир
үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Батлан хамгаалах яамны удирдлагууд
ослын улмаас амиа алдсан ахмад М.Батбаяр агсны ар гэрийнхнээс албан
ёсоор уучлалт гуйж, хоёр өрөө орон сууц олгохоор болсноо мэдэгджээ.