Categories
гадаад мэдээ

Лусын дагинын усны хувцсыг хориглов

Шинэ Зеландын Окленд хотын захиргаа
аврагчдын гомдлыг үндэслэн лусын дагиных шиг загвартай усны хувцсыг
хориглох шийдвэр гаргажээ.

Усанд сэлэгчийн бүсэлхийнээс доош хэсэг нь далдлагддаг ийм загвартай
усны хувцас өмсөхийг Австрали, Их Британийн усан сангуудад ч мөн
хориглоод байгаа юм байна.

Хэдийгээр ийм загвартай усны хувцас нь мэргэжлийн, туршлагатай
сэлэгчдэд зориулсан ч нийтийн усан санд үйлчлүүлэгчид өмсөх болсон нь
санаа зовоож байгаа ажээ.

Лусын дагинынх шиг загвартай усны хувцаснаас болж охин нь усан санд
живэх шахсан тухай нэгэн ээж Facebook хуудсандаа бичсэний дараа олон
эцэг эх үүнийг худалдаалахыг хориглохыг шаардсан юм.

Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ дахин 29 ам.доллараас уналаа

Пүрэв гаригт үнэ нь гурав орчим хувиар нэмэгдсэний дараа нефтийн үнэ
идэвхтэй доошлон таваас 6,7 хувиар уналаа. Баасан гаригийн Лондоны ICE
биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн нэг баррель нь 28,95
ам.доллараар зарагдаж, үнэ нь 6,7 хувиар буужээ. Энэ нь ирэх даваа
гаригт албан ёсоор цуцлагдах Ираны эсрэг хоригийн улмаас үнэ ийнхүү
уналаа.

Долоо хоногийн дотор нефть ойролцоогоор 10 хувиар үнээ алджээ. Оросын
Сангийн сайдын орлогч Максим Орешкин нэгдүгээр сарын 13-нд нефтийн үнэ
тогтвортой болтол жилийн хугацаа хэрэгтэй гэсэн юм. Баасан гаригийн
нефтийн үнийн уналтын дараа дэлхийн бүх хөрөнгийн биржүүд уналтаар
арилжаагаа хаажээ.

Categories
мэдээ нийгэм

50 хүн барилгын осолд өртжээ

Өнгөрсөн онд барилгын осолд нийт 50 хүн өртжээ. Үүнээс 12 хүн нас барж,
6 хүн тахир дутуу болжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан
судалгаанаас үзэхэд осолд орсон ихэнх хүмүүс түр хугацаагаар хөдөлмөрийн
чадвараа алддаг байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт сэжиглэн, гэрт нь нэгжлэг хийв

Оросын Челябинск хотын прокурорын газар тойргийн татварын албаны дарга Александр Путинд авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн албан өрөөнд нь болон гэрт нь нэгжлэг хийжээ. Тойргийн татварын албаны даргыг Өмнөд Уралын татварын албаны барилгын засварын ажлын томоохон тендерын шалгаруулалтад нэр бүхий компанийг ялуулахын тулд албан тушаалаа ашиглан нөлөөлсөн, шахалт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм байна.

Татварын албаны дарга Путинд барилгын компаниас өгсөн авлигыг
Челябинск хотын Думын гишүүн зуучилж дамжуулсан гэнэ. Өдгөө дээлээ
нөмөрч магадгүй татварын албаны дарга ерөнхийлөгч Путинтэй нэр нэгтэй
гэдгээрээ хэрэг нь олны анхаарал татжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөхөөс сэрэмжлүүлж байна

Нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд
ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон
голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна.
Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл
тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон
голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний
даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа
тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр
хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас башёг орхижээ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацу башёгийн
тэмцээн амжилттай үргэлжилж байна. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
эгэмдээ гэмтэл авсаны улмаас энэ сарын башёд барилдаж чадахааргүй болсон
байна.

Ингэснээр мэргэжлийн сүмогийн дээд
зиндааны гурван бөх бэртлийн улмаас барилдахааргүй болоод.
байна. Түүний дэвжээ нэг Аминишики ханиад хүрсэн тул ойрын гурван өдрийн
барилдаанд барилдахааргүй болжээ. Жокорюү өвдөгний гэмтлийн улмаас
жагсаалаас гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын системийн сугалаа маргааш явагдана

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу анхны сугалааны
тохирол маргааш явагдах гэж байна. Тохирлыг МҮОНТ 19:30 цагаас шууд
дамжуулан үзүүлэх юм.

Иргэн та худалдан авсан бараа,
үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой ба сугалааны сан
өнөөдрийн байдлаар 184 сая 660 мянган төгрөгт хүрсэн. Одоогоор сугалаанд
оролцох нийт 2 сая 150 мянга 258 баримт хэвлэгдээд байгаа юм. Харин
улсын хэмжээнд 11984 баримт хэвлэх цэг ажиллагаанд орж, иргэдэд НӨАТ-ын
урамшууллын системийн эрх бүхий цахим баримт хэвлэж үйлчилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хонхэрэйдийн Б.Энхбатад холбогдох хэргийг даваа гаригт хэлэлцэнэ

Төрсөн охиныхоо найз залууг хээр аваачиж буудаж амийг нь хохироосон
хэрэгт анхан шатны шүүхээс цаазын ял сонсч, улмаар давж заалдах шатны
шүүхээр чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял сонссон
Хонхэрэйдийн Б.Энхбатад холбогдох хяналтын шатны шүүх хурал өнгөрсөн
сарын 16-нд Дээд шүүхэд болох байсан ч өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэйгээ
танилцаагүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм. Тэгвэл түүнд холбогдох
хавтаст гаригийг ирэх даваа гаригт буюу энэ сарын 11-нд Дээд шүүхэд
хэлэлцэхээр тов гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх Даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 4
дэх хуралдаан ирэх Даваа гарагт буюу 2016 оны нэгдүгээр сарын18-ны
өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус
хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН – Хэлэлцэх асуудал
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №4
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
Хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай
Ц.ОЮУНБААТАР
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*
Ц.ОЮУНБААТАР
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
С.БАЯРЦОГТ
Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Л.ПҮРЭВСҮРЭН
Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд
Б.БОЛОР
Л.ПҮРЭВСҮРЭН
Элчин сайд нарыг томилуулах тухай*
Л.ПҮРЭВСҮРЭН
Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах)
Б.БОЛОР
“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын
пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь
тайлан”-гийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай
Д.ДОРЛИГЖАВ
Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай
Д.ДОРЛИГЖАВ
Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон
Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн
батлах тухай
Д.ДОРЛИГЖАВ
Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай*
М.ЗОРИГТ
Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай
Г.БАЯРСАЙХАН
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар*
С.БАЯРЦОГТ
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай*
С.БАЯРЦОГТ
Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харагч бэлтгэх эхний ээлжийн сургалт эхэллээ

УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна. Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.

Үүнд:

Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/

Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/

Сургалтын төлбөр төлсөн баримт

Хэрвээ та “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй бол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс зохион байгуулах “Хүүхэд харагч”-ийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны дүгнэлтийг Хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай.