Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаад завсарласан байна. Тус бүлгийн хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, мандатын тоо, хэсгийн хороодын үйл ажиллагаа зэргийг хэлэлцээд шийдэлд хүрээгүй гэнэ. Үдээс хойш дахин уг асуудлаар хуралдах юм байна. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” зэрэг уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулна. Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг нийслэлийн мандатын тоог хэлэлцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөжээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулжээ.

УИХ энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэж эхлэх хуваарьтай байгаа юм. Энэ хүрээнд нийслэлээс УИХ-д сонгогдох мандатын тоог 14-өөс 21 болгож нэмэгдүүлэх асуудал яригдаж буй билээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонссон байна.

Categories
мэдээ нийгэм

Аргаль айлын хот булаалдах болжээ

Зудын улмаас Баян-Өлгий аймагт аргаль бэлчээр, өвс тэжээлээр гачигдаж эхэлжээ. Нутгийн иргэдийн мэдээлснээр уулнаас буусан 400-500 орчим аргаль айлын хотонд орж ирэн, малын бэлчээр булаалдаж эхэлжээ.

Өнгөрсөн жилүүдэд байгаль хамгаалах байгууллагуудын зүгээс тэдэнд өвс тэжээл хүргэж өгдөг байсан нь энэ жил тасарчээ. Аргалийн тоо толгой харьцангуй өссөн ч гадны анчдын “олз” болсоор буй аж. Иймд мал сүргийн нэгэн адил энэ ховор амьтныг байгалийн гамшгаас аврах арга хэмжээ авах хэрэгтэйг нутгийн иргэд мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хониндоо явсан хүү амиа алджээ

Энэ сарын 16-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Сархиаг гэх газар өвөлжилж байсан малчны 15 настай хүү хониндоо яваад ор сураггүй болжээ. Энэ талаархи мэдээллийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын албаны утсанд өгсөн байна. Дуудлагын дагуу Гал унтраах 43 дугаар ангийн 10 алба хаагч, онцгой байдлын алба хаагчид ар гэрийнхний найман хүнтэй хамтарч эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, хүүгийн цогцсыг олжээ. Хүү гэрийнхээ ойролцоох өндөр хаднаас унаж амиа алдсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулав. Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна. Тиймээс жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдпыг хангуулж замд гарах, онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын анхны сугалаагаар 1044 азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын системийг улс даяар нэвтрүүлж, анхны сугалааг өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ний ням гаригт явууллаа. Сугалааны тохирлыг МҮОНТ-ээр шууд дамжуулсан юм. Сугалаа явагдахаас өмнө тус урамшууллын системийн төслийн нэгжээс анхны сугалаагаар хамгийн багадаа 570 азтан тодорно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдрийн сугалаанаас нийтдээ 1044 азтан тодорчээ.

Хамгийн өндөр дүнтэй хонжвор нь 500 мянган төгрөг байсан бөгөөд хагас сая төгрөг хожсон азтанаар есөн хүн тодорчээ. Түүнчлэн 89 хүн 100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Сугалааны тусгай кодных нь сүүлийн 3,4,5 орон нь тохирлын үеэр таарсан нийт азтануудын гар утас руу мэдээлэл хүргүүлсэн байна. Сугалаанаас 20-100 мянган төгрөг хожсон иргэд ebarimt.mn сайтад нэвтэрч, хувийн мэдээлэл хэсэгт банкны дансаа бичиж, тохируулах учиртай юм. Ингэснээр сугалааны хонжвор таны данс руу шууд орно. Харин 500 мянган төгрөг хожсон иргэд өөртөө хамгийн ойр татварын байгууллагад хандахыг хүслээ. 500 мянган төгрөгийн азтанууд татварын албанд биеэр очиж, өргөдөл бичин, дансаа тохируулах ажээ.

Дашрамд дуулгахад, НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанд хонжвор хожсон азтанууд сугалааны үнийн дүнгээсээ ашгийн гэх тодотгол бүхий арван хувийн татварыг суутгуулахгүй юм байна. Учир нь сугалааг төрөөс зохион байгуулж буйн дээр энэхүү сугалаа нь ашгийн төлөө явагдаагүй учир азтанууд хожсон мөнгөн шагналаа бүхлээр нь авна.

Магадгүй уншигч та ч азтан болчихоод түүнийгээ мэдээгүй явж байж болох юм. Тиймээс та дээрх зурган дээр байгаа цэнхэр бөмбөлөг дэх тоонуудыг өөртөө байгаа QR код бүхий талонтой тааруулаарай. Хэрвээ таны талон дээрх тооны сүүлийн гурван орон цэнхэр бөмбөлөгтэй тохирч байвал 20 мянган төгрөг, дөрвөн орон таарч байвал 100 мянган төгрөг хожно.

Харин ар талд нь байгаа улаан бөмбөлөг дээрх 8 оронтой тоо наймуулаа тохирч байх юм бол та шууд 150 сая төгрөгийн супер шагналын эзэн болно шүү. Сугалааны код бүхий баримтаа дахин нэг нягтлаад зурган дээрх тоонуудтай тохирч буй эсэхийг шалгаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д оролцох яруу найрагчдыг бүртгэж байна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом” яруу найргийн наадам ирэх сард болно.

Наадамд оролцох яруу найрагчдыг бүртгэж байна. Уламжлалын дагуу наадамд оролцох хүсэлтэй яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлэх ёстой. Харин наадамд тэргүүлж байсан яруу найрагчид урьдчилсан шалгаруулалтгүй оролцох аж. Энэ онд Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Сэнгээ нарын мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт зохиогдож байсан “Болор цом” наадам Улаанбаатар хотод зохиогдох гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно

Өнөөдөр
Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган болж байна. Тус
чуулганд 21 аймаг, нийслэлийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Таван
жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны
тэргүүнийг нууц санал хураалтаар сонгох юм. АЭХ-ны тэргүүнд доорх арван эмэгтэй
нэр дэвших батламжаа гардаж аваад буй. 1.Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн 2.
С.Одонтуяа- УИХ-ын гишүүн 3. Г.Хажидмаа 4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх,
Барилга хот байгуулалтын дэд сайд асан 5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн 6.
Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх 7. И.Нарантуяа-
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга 8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч 9.
Д.Оюунцэцэг 10. Д.Цэрэнчимэг Нэмж мэдээлэхэд, уг холбооны тэргүүнээр одоо
ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй
бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж буйгаа мэдэгдээд байгаа юм

Categories
мэдээ спорт

Хакүхо башёг тэргүүлж явна

Японы
мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё талдаа орлоо. Хацү башёгийн найм дахь
өдөр тэмцээнийг тэргүүлэгч 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал секиваки
Ёшиказиг давснаар барилдааныг үргэлжлүүлж байна. Ингэснээр тэрээр 40 дэх башёд
нэг ч унаагүйгээр найм давж байгаа юм. Харин 70 дахь ёкозүна Харүмафүжи
Д.Бямбадорж комүсүби Икойтой барилдаж долоо дахь даваагаа авсан бол 71 дэх
ёкозүна Какүрю М.Ананд нутгийн бөх Ичиножо А.Ичинноровтой барилдаж башёгийн
зургаа дахь даваагаа авсан юм. Энэ башёг Хакүхо, озеки Котошогекү нар нэг ч
унаагүй тэргүүлж байна. Өнөөдөр Хакүхо секиваки Точиозантай, Харүмафүжи
Котоюкитэй, Какүрю озеки Гоэйдотой тус тус барилдана.