Categories
мэдээ нийгэм

Х.Ханбаатарыг хохирогчийн эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй гэв

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх эмэгтэйг онц хэрцгийгээр хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Тэгвэл хохирогч эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж, маргааш хагалгаанд орох гэж байгаа аж. Түүний биеийн байдал сайнгүй байгаа гэнэ. Хохирогч эмэгтэйд мэс засал хийлгүүлэхийн тулд тэдний ар гэрийнхэн банкнаас зээл авчээ. Харин Х.Ханбаатарын ар гэрийнхэн болон Тамгын газрын дарга Ариунболд нар эмчилгээнд нь зориулж огт мөнгө өгөөгүй байна.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс олон нийтэд хандан тусалж дэмжихийг хүссэн хүмүүсээс тусламж хүсч байгаа бөгөөд 9944-4212, 8819-1432 дугаараар холбогдож болох юм байна. Мөн Хаан банкны 5030496142 /В.Бадамсүрэн ээж/ хандивын данс байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноён доллар түүхэнд байгаагүйгээр өсөв

Ам.долларын ханш огцом өсч 2008 төгрөгт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр ханш болоод байна. Үүний шалтгааныг Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа гэнэ. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн юм. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах магадлал өндөр байгаа юм байна. Энэ нь ам.долларын ханш дэлхий даяар чангарах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнээс гадна хэд хэдэн шалтгаан нөхцөл байгааг дэлгэрэнгүйгээр нь та өнөөдрийн “Өдрийн сонин”-оос унших боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн өвчүү 54-100 мянган төгрөгийн үнэтэй байна

“Хүчит шонхор” худалдааны төвд хамгийн жижиг ууц 100-120 мянга, дундаж нь 170-200 мөнгөн төгрөгийн үнэтэй байна. Сүүл сайтай том ууц 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн үед иргэд өөх тостой идээ ундаанаас зайлсхийх болсон учраас ууц гэхээсээ илүү үхрийн өвчүү худалдан авах болжээ. Үхрийн өвчүү нэг кг нь 6000 төгрөг бөгөөд хэмжээнээсээ хамаарч 54-өөс 100 мянган төгрөг болж байна. Үхрийн цул мах кг нь 6200, хониных 4500 төгрөг. Хонины мах гулуузаараа кг нь 3500 төгрөг. 10 кг-аар шуудайлсан Улаанбаатар гурил 13000, Цесна 19000, Алтан тариа 15000 төгрөгийн үнэтэй байна. Харин ул боов 1200-2600 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Намын гишүүн нь аливаа улс төрийн үзэл бодол, үйл ажиллагааны зан байдлаараа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, эсрэг байж болохгүй гэсэн. Энэ чухал заалт. Гэхдээ үүнийг Сонгуулийн төв байгууллага хянана гэж байна. Үүнийг яаж хянах юм бэ” хэмээн асуухад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.ӨнөрбаярЭнэ үзэл санааны шинжтэй заалт юм аа. Түрүүн Ж.Батзандан гишүүний хэлсэнчлэн фашист үзэл санаа ч юм уу. Эсвэл төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдох, арьс өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах зэрэг үйл ажиллагааг хориглоно. Үүнийг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо зохицуулахгүй. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндсэн хууль бусад олон хуулиар зохицуулагдана” гэсэн юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэж байгаа юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томъёолсон байна. Хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүйтэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос дараахь тодруулгыг авлаа.

Энэ хүйтэн хэр удаан үргэлжлэхийг хүмүүс мэдэхийг хүсч байгаа. Энэ сарыг дуустал үргэлжилнэ гэдэг үнэн үү?

-Хүйтрэлт үндсэндээ ойрын хоёр, гурван хоногоос илүү их мэдрэгдэж байна л даа. Ер нь арванхоёрдугаар сар харьцангуй дулаахан өнгөрсөн. Гэхдээ энэ өвлийг өмнөх жилтэй харьцуулбал цастай нутаг илүү их байгаа юм. Ноднин өвөлжингөө хүмүүс надаас цас нэхсэн. Энэ жил цас яагаад орохгүй байна гэхгүй байхыг бодоход цас хүрэлцээтэй байгаа юм байлгүй. Харин зуншлага муутай, энэ өвөл тун хэцүү болно доо гээд шуугиад байсан чинь ямар ч байсан өвлийн эхэн, дунд сар гайгүй өнгөрчихөв үү дээ. Өвлийн адаг сардаа л үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг болох гэж байгаа юм болов уу. Ойрдоо хүйтний эрч чангараад л байна. Өвлийн сард Монгол оронд их хүйтрэх нөхцөл юунаас үүсдэг гэхээр баруун Сибирь, төв Сибирь рүү хүчтэй их даралт бий болоод ирэхээр өндөр өргөргөөс манай нутаг руу хүйтэн агаар шилждэг. Хүйтэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Бичин жилийн зуд болно гээд хүмүүс их сэрэмжилсэн. Бичин жилийн өвөл жирийн үеийнхээс их хүйтэрдэг гэдэг үнэн үү?

-Бичин жилийн зудын тухай ярих эрт байна. Бичин жил чинь гараагүй байгаа шүү дээ. Бичин жилд зуд турхан болж байсан уу гэвэл байсан. Тэр үеэр илүү хүйтэрсэн үе байдаг. Бичин жил биш ч зуд болоод, цас ихтэй, олон жилийн дунджаас хүйтэрсэн, хүйтэн олон сараар үргэлжилж байсан үе бий. 2009-2010 оны зудны үеэр дөчин хэдэн оны бичин жилийн зуднаас ч их малын хоргодол гарсан. Тэгэхэд энэ бичин жил биш байсан. Заавал бичин жил болохоор зуд болдог гэх аргагүй. 2009-2010 оны өвөл гэхэд л арваннэгдүгээр сараас эхлээд цас орж, арванхоёр сар, нэгдүгээр сард хүйтрэлт үргэлжилсэн, их цастай, зун зуншлага муутай, мал тарга аваагүй, бэлтгэл тааруу байсан.

Ер нь бичин жил эхлэх үедээ хатуу байдаг юм уу, төгсгөлдөө хатуурхдаг уу?

-Бичин жилийн зун нь зуншлага муутай болоод, ган гачиг болбол өвөлдөө хэцүүддэг. Одоо бол бичин жилийн хавар эхэлнэ. Энэ зун асуудал үүсвэл ирэх өвөл зуд нүүрлэх эсэх нь тодорхой болно.

Хамгийн их хүйтэрдэг газруудаар хэд хүрч байна вэ?

-Завханы хойд нутгаар 48 хэм хүрч хүйтэрч байгаа. Монгол оронд хамгийн хүйтэн болсон тохиолдол 56 хэм гэж тэмдэглэгдсэн байдаг. Ийм хүйтрэлт Увс аймгийн Зүүнговь суманд ажиглагджээ. Улаанбаатар хотод 1954 оны арванхоёрдугаар сарын 30-нд Нисэх, Яармагийн орчимд 49 хэм хүрч байсан удаа бий. Тэр нь морь жил байсан.

Ес эхэллээ гэцгээдэг. Гунан үхрийн эвэр хуга хөлддөг гэгддэг гурван ес үргэлжилж байна. Ардуудын энэ ажиглалт шинжлэх ухаанаар батлагддаг уу?

-Цаг уурт есөн ес гэж байхгүй. Арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлдэг шүү дээ. Олон жилийн дундаж үзүүлэлтээр 20-д гараад манай нутагт хүйтний үзүүлэлт эрс нэмэгддэг. Энэ хүйтрэлт явсаар байгаад дөрвөн есийн үед эрч нь суларна. Өдөр харьцангуй уртсаад байгаа биз дээ. Нарны тусгал нэмэгдээд, хонхор хотгорт байсан хүйтэн агаарыг түрж, өдөртөө хүйтний эрч сулраад ирэх жишээтэй. Манайхан олон жилийн ажиглалтаар өдөр шөнө тэнцдэг өдрөөс эхлээд хүйтэрдэг, дөрвөн есийг авчих юм бол бас учиртай болдог гэдэг нь цаг уурын олон жилийн дундаж үзүүлэлттэй давхацдаг. Ес эхлэхэд их хүйтрэх зүгээр л гэдэг юм билээ. Энэ өвлийн ес эхлэхдээ хүйтрээд эхэлсэн. Ямар ч байсан хоёр дахь есөөс хүйтний эрч чангарсаар дөрвөн есийн үеэс хүйтний эрч сулрах юм болов уу.

Дэлхийн дулаарал хүйтний эрчид нөлөөлж байна уу?

-Нөлөөлж байгаа шүү дээ. Өвөл харьцангуй цас их унадаг боллоо. Жилд ордог тунадасны 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь хүйтний улиралд ордог байсан бол одоо 10 гаруй хувь нь өвлийн цагт ордог болоод байгаа. Өвөл харьцангуй дулаарч байна. Хотын хүмүүсийн хувцаслалтыг ч хар. Айхавтар зузаалаад, битүү үсэн дотор явдаг хүн багасаад, хөнгөн хувцаслаж байгаа биз дээ. Энэ чинь нэг талаасаа уур амьсгалын дулааралтай холбоотой. Зуны цагт олон хоногоор халах, тунадас багасч, ган гачиг зудны давтамж ойртоод ирэх жишээтэй. Хуучин цагт 5-10 жилдээ гангийн асуудал яригддаг байсан бол энэ тоо улам ойртоод байна.

Гамшгийн давтамж дэлхий даяар ихэсч байгаа гэдэг?

-Манай судалгаагаар цаг агаарын аюултай үзэгдлийн тоо жилдээ 1980-аад оны үед 25-30 удаа ажиглагддаг байсан бол одоо 50 гаруй удаа ажиглагдах жишээтэй. Ялангуяа зуны аадар бороотой холбоотой аюултай үзэгдэл улам нэмэгдэж байгаа. Энэ бүхэн уур амьсгалын дулааралтай холбоотой тайлбарлагддаг. Хэт халалтаас үүдэлтэйгээр өдрийн цагт үүл үүсч, аадар бороо орсноос хохирлын хэмжээ ихэсдэг. Хүчтэй салхи Монгол орны хувьд нэгт явдаг цаг агаарын аюултай үзэгдэл. Дараа нь цасан болон шороон шуурга, зун цагийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, хуй салхи орно. Зун гэр орноо хөнгөлдөг. Хүчтэй хуй салхи гэрийг нь нураагаад хаячихдаг. Аянга цахилгаанд хүнтэй малтайгаа цохиулчих гээд байдаг.

Фэйсбүүкт хамраараа татсан цасан дунд яваа морины зураг байна лээ. Ингэхэд цас хэр их орсон бэ?

-Морины хамар далдрахаар их цастай нутаг Монголд байхгүй байх аа. Жалган дотор оруулж байгаад зургийг нь авчихаагүй юм бол. Түүнээс биш цасны зузаан хамгийн ихдээ л 20 гаруй см байгаа. Хунгарласан газраа 40 см байгаа юм шиг байна лээ. Энэ бол адууны хамраар хүрэхгүй л дээ.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт “Эрүүл мэндийн газар”-ын шинэ байр ашиглалтад орлоо

Архангайд зориулалтын сургалт, сурталчилгаа, үзлэг, зөвлөгөөний кабинет бүхий “Эрүүл мэндийн газар”-ын шинэ барилгыг өчигдөр хүлээлгэн өглөө. Энэхүү барилгын төсвийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 2011 онд Эрүүл мэндийн сайд байхдаа шийдвэрлэж байсан ажээ.

Барилгын ажлыг “Наран тээл” компани улсын төсвийн 869 сая төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Та эдгээр газар зогсвол машинаа ачиж журамлуулна

Машин ачиж журамлах үйл ажиллагаа явуулах гудамж, замуудын жагсаалтыг доорх хүснэгтээс харна уу

Гудамж, замын нэр

Сүхбаатар дүүрэг

1

Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрээс Д.Сүхбаатарын гудамж хүртэл

2

Олимпын гудамж

3

Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл

4

Сөүлийн гудамж

5

Их сургуулийн гудамж

6

Д.Сүхбаатарын гудамж

7

Ерөнхий сайд Амарын гудамж

8

Ж.Самбуугийн гудамж ШУТИС-ийн баруун хойд уулзвараас Төв музейн урд уулзвар хүртэл

9

Бага тойруу, МУБИС-ийн уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэл

10

Эрхүүгийн гудамж

11

Их тойруу, Сүхбаатарын гудамжны хойд уулзвараас Сэлбийн хос гүүр хүртэл

12

Цагдаагийн гудамж

13

Ногоон нуурын гудамж

14

Чингэлтэйн өргөн чөлөө

15

Нэгдсэн Үндэсний гудамжГерман улсын ЭСЯ-гы уулзвараас зүүн тийш Бага тойруу хүртэл

16

Бээжингийн гудамж

17

П.Гэндэнгийн гудамж

18

Элчингийн гудамж

19

Г.Чагдаржавын гудамж

20

Н.Содномын гудамж

21

С.Зоригийн гудамж

22

Усны гудамж

23

Цэрэндоржийн гудамж

24

Чойдогийн гудамж

Чингэлтэй дүүрэг

25

Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Баруун 4 зам

26

Жуулчны гудамж

27

Их тойруу, баруун 4 замаас Гэсэр сүмийн урд уулзвар

28

Хувьсгалын зам, Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл

29

Ж.Самбуугийн гудамж, Төв музейн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

30

Бага тойруу Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн уулзвараас Цэцэг төвийн баруун урд уулзвар хүртэл

31

Анкарагийн гудамж

32

Их тойруу, Хүрдийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл

33

Баруун сэлбийн гудамж

34

Нэгдсэн үндэсний гудамж, Герман улсын ЭСЯ-ны уулзвараас баруун тийш Бага тойруу хүртэл

35

39-р сургуулийн хойд уулзвараас Нарантуул-2 худалдааны төв хүртэл

36

Л.Лааганы гудамж

37

Төмөрчний гудамж

38

Ц.Жигжиджавын гудамж

39

Б.Ширэндэвийн гудамж

40

С.Данзангийн гудамж

41

С.Чоймболын гудамж

Баянгол дүүрэг

42

Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл

43

Жалханзхутагт Дамдинбазарын гудамж

44

Даливхутагт Жамсрангийн гудамж

45

Л.Энэбишийн гудамж, Тасганы овооны уулзвараас Өргөө кино театрын урд уулзвар хүртэл

46

Ард Аюушын өргөн чөлөө, Өргөө кино театрын уулзвараас 3 хорхооллын эцэс хүртэл

47

Нарны зам, Материалимпекс ХК-ийн хойд талын замын уулзвараас Барс захын зүүн хойд уулзвар хүртэл

48

Ажилчны гудамж, Саппорогийн уулзвархаас Хөсөг трейдийн уулзвар хүртэл

49

Хатанбаатар Магсаржавын гудамж

50

Х.Чингүүнжавын гудамж

51

Үндсэн хуулийн гудамж

52

С.Амарсанаагийн гудамж

53

Нарны гүүр Үндсэн хуулийн гудамжаас Энгельсийн гудамж хүртэл

Сонгинохайрхан дүүрэг

54

Москвагийн гудамж, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Товчооны зам хүртэл

55

Өнөр хорооллын гудамж

56

Хувьсгалын зам, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс Зурагтын хуучин эцэс хүртэл

Баянзүрх дүүрэг

57

Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрнээс Чулуун овооны тойрог хүртэл

58

Да хүрээ гудамж

59

Намъянжугийн гудамж

60

Нарны зам, Нарантуул захын баруун урд уулзвараас Өгөөмөр зах хүртэл

61

Энхтайваны өргөн чөлөөнөөс, Баянзүрх зах хүртэл

62

Энхтайваны өргөн чөлөөнөөс Бөхийн өргөөний зүүн талын зам

63

Бөхийн өргөөний зүүн талын зам

64

Нийслэл хүрээ өргөн чөлөө, нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл

65

Шар хадны гудамж

66

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Халдварт өвчин судлалын үндэсний төв зүүн урд автобусны буудал хүртэл

67

Их тойруу, Сэлбийн хос гүүрнээс Зүүн 4 зам хүртэл

68

Токиогийн гудамж

Хан-Уул дүүрэг

69

Дунд голын гудамж, Энгельсийн гудамжнаас Махатма Гандигийн гудамж хүртэл

70

Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрнээс Энгельсийн гудамж хүртэл

71

С.Шаравын гудамж

72

Ажилчны гудамж, Эрчим хүчний гудамжнаас Дунд голын гудамж хүртэл

73

Их Монгол улсын гудамж Нарны замаас Нийслэл хүрээ өргөн чөлөө

Тайлбар:

  • Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх болон тарах цагаар тухайн цэцэрлэг, сургуулийн ойролцоох зам талбайгаас ачилт хийхгүй байхаар зохицуулалт хийх
  • Эмнэлэгийн ойр орчимд 30 минутаас дээш хугацаатай зогсохгүй байх зохицуулалт хийж, цагийн хязгаарлалт хийх.
Categories
мэдээ спорт

Боулингийн “Baganuur оpen” тэмцээн боллоо

Боулингийн “Baganuur оpen” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүргийн усан спорт, боулингийн төвд боллоо.

“Багануур боулинг” клубээс санаачлан зохиосон тус тэмцээнд 16 багийн эрэгтэй 38, эмэгтэй 12 тамирчин оролцов. Багийн болон ганцаарчилсан төрлөөс гадна шидэлт, саадтай шидэлтээр болсон нь тэмцээнийг бүр ч их өрсөлдөөнтэй болголоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Магсаржалам (Strike ’s) аваргалж, С.Баярхүү (Big bowling), Г.Төмөрбаатар (Багануур) нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Х.Өлзийхорол (Big bowling) түрүүлж, Ж.Майннэгэн (Багануур), Н.Дуламсүрэн (Багануур) нар удаалав. Харин багийн төрөлд Ц.Лхаасүрэн ахлагчтай “Big Bowling-1”-чүүд илүүрхсэн бол Д.Зоригт ахлагчтай (Strike ’s-III), Ш.Гэрлээ ахлагчтай (Strike ’s-I)-ийн боулингчид мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Шидэлийн төрөлд Ш.Баатар, С.Хандаа, С.Дэлгэрцэцэг, саадтай шидэлтэд Ц.Лхаасүрэн, Г.Төмөрбаатар, Г.Магсаржалам нар тус тус медальт байрт шалгарав. Эрэгтэйчүүдээс Ш.Түвшинсанаа 235, эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол 203 оноо тус тус авч, шилдэг тамирчнаар тодорлоо.

Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хуулийг баталлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг
гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм.

Уг хууль батлагдсанаар арилжааны банкууд таван хувийн хүүтэй ипотекийн
зээлийг үргэлжүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Машин нь эвдэрч, хөдөө таг гацсан гэр бүлийнхэнд тусалжээ

“Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын хэсэг залуус Булган аймгийн Бүрэгхангай суманд цасанд боогдон, машин нь эвдэрсэн малчин залууд туслахаар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Өнгөрсөн мягмар гаригт малчин залуу жирэмсэн эхнэр, есөн настай хүүтэйгээ Булганы аймгийн Дашинчилэн сумаас Эрдэнэт орохоор явах замдаа машин нь саатсан хэдий ч аз болоход машин эвдэрсэн газраас холгүйхэн өвөлжиж байсан Ядмаа хэмээх малчныд очиж, осгож үхэх аюулаас аврагджээ. “Pajero, Prado service”-ийнхэн, “Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын залуустай хамтарч малчин залуугийн машиныг үнэгүй засч өгөхөөр болцгоож, хотоос хөдөлцгөөсөн нь энэ аж. Тэд өнгөрсөн бямба гаригийн үүрээр зорьсон газраа хүрч, эвдэрсэн машиныг засчихаад уржигдар шөнө хотод иржээ. Фейсбүүк группынхээ залуусыг төлөөлж малчин залууд тус хүргэсэн “Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын санаачлагч Н.Болор “Урд хойд дугуй нь зуураад хөдөө таг гацчихсан залууд туслах санал гаргасныг группын залуус бүгд дэмжсэн. Зарим нь түлшиндээ нэмэрлэ гэж мөнгө хүртэл өгсөн. Ингээд өнгөрсөн баасан гаригийн 17 цагт Улаанбаатараас мицибуши челенжер, мицибуши пажеро маркийн хоёр машинтай, Б.Баянмөнх, Х.Эрдэнэбаатар нартайгаа гурвуулаа гарсан. Машин нь яагаад эвдэрсэн гэхээр мөстсөн нарийн гол дээгүүр явтал мөс нь цөмөрсөн байгаа юм. Гол таг хөлдчихөлгүй ёроолоороо урсаж байсан гэсэн үг. Голоо гатлангуутаа зогсож, ачааны татлагаа чангалчихаад хөдлөх гэтэл урд хоёр дугуй нь зуурчихаж. Зуурсан хэдий ч дугуй эргээд байсан учраас мэдэлгүй хэсэг газар явтал бүр таг гацчихаж. Уг нь бол өвлийн цагт гол гаталсан бол дор хаяж 200 метр орчим газар явж байгаад зогсвол дээрх эрсдэл гарахгүй. Бид зуурсан мостыг нь янзалж, моторын севчээ, зарим утаснуудыг сольсон. Бид машиныг нь засчихаад өчигдөр үүрээр хотод ирцгээсэн” гэсэн юм.

Тус “Pajero challenger Mongolia off-road” групп 1890 гаруй гишүүнтэй бөгөөд группээрээ дамжуулаад бид гишүүдийнхээ дунд аялал, уралдаан тэмцээн зохиохоос гадна машин тэргээ засч янзалах тал дээр нэгэндээ зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг аж.