Categories
мэдээ нийгэм

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгтэн өршөөл хүсчээ

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн, Малайзын Тусгай ажиллагааны ангийн ажилтан асан Азилах Хадри Малайзын Селангор мужийн султанаас өчигдөр өршөөл хүссэн байна. Азилах Хадригийн хуульч Датук Хазман Ахмадын хэлснээр, түүний хүсэлтийг өчигдөр өглөө султаны Шах-Ала мордон дахь хувийн нарийн бичигт хүргүүлж, мөн хуулбарыг Селангор мужийн Ерөнхий прокурорт өгчээ. “Хүсэлтийг Селангор мужийн Өршөөл үзүүлэх зөвлөлд танилцуулна. Уг зөвлөлийг Селангор мужийн султан даргална” гэж Датук Хазман Ахмад мэдэгдээд, монгол эмэгтэй намийг хөнөөсөн хэрэгт Азилах буруутай гэсэн шийдвэрийг дахин хянах хүсэлтийг Холбооны улсын шүүхэд илгээх асуудлыг авч үзнэ гэжээ. Энэ тухай мэдээллийг “The star”-т нийтэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Эвтэй дөрвөн амьтан” борлуулалтаараа тэргүүлэв

“Интерном” дэлгүүрээс борлуулалтаараа тэргүүлж буй хүүхдийн номын жагсаалтыг гаргаад байна.

Ингээд энэ жагсаалтыг танилцуулъя.

Номын нэр

Агуулга

Онлайн дэлгүүрийн үнэ

1

Эвтэй дөрвөн амьтан

Эрт урьдын цагт үзэсгэлэнт ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрвөн амьтан олон жил хөрш зэргэлдээ амьдарчээ. Нэгэн өдөр саглагар том модны доор цугларан ярилцан суутал тэр модны орой дээр амтат улаан жимс ургасан байжгэнэ. Жимсийг авч идэхээр сармагчин модруудүүлсэн ч арай л хүрсэнгүй. Туулайны хувьд жимсийг авна гэдэг санасны гарз байлаа. Эцэст нь тэд эв найрамдлын хүчээр хэрхэн тэрхүү амтат жимсийг авч иддэг талаар энэ номд өгүүлдэг.

480 төг

2

Би өөрөө №178 /4-6 нас/

Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргадаг энэ сэтгүүлд бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгавраас гадна монгол ёс зан заншлыг таниулах, танин мэдэхүйн ач холбогдолтой дуу, шүлэг, үлгэр багтжээ.

2000 төг

3

Би өөрөө №178 /2-3 нас/

Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргадаг энэ сэтгүүлд бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгавраас гадна монгол ёс зан заншлыг таниулах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий эх, дуу, шүлэг, үлгэр багтжээ.

2000 төг

4

Хэрүүл гэж юу вэ /Бяцхан ном-108/

Мазуухай бол сониуч бамбарууш. Түүнд мэдэхгүй зүйл олон. Нэгэн удаа ахаасаа “Хэрүүл гэж юу байдаг юм бэ” гэж асуув. Мазаадай ах нь “Чамд ойлгуулах их амархан. Намайг дагаад яв” гэлээ. Тэд ойн чөлөөгөөр явсаар нэгэн том модны дэргэд ирэв. Энд ирснээр Мазуухай хэрүүл гэж юу болохыг олж мэддэг.

600 төг

5

Анна ба цасан хатан

Эльзагийн мөсний ид шид санаандгүй хяналтаас нь гарч эгч дүү Анна, Эльза хоёр гэнэтийн сорилтуудтай тулгарлаа. Сүр жавхлант Аренделийн хаант улс нь аюулд оров.Иймд Анна эгчтэйгээ эргэн уулзах, хаант улсаа аврахаар алсын замд зориглон гарч, хүнд сорилтуудыг хэрхэн даван туулсан талаар номд өгүүлдэг.

13400 төг

6

Миний анхны үлгэрийн ном

“Миний анхны үлгэрийн ном”-ын тусламжтайгаар хүүхдүүд аливааг танин мэдэж, мэдлэгээ бататган, шинэ үг хэллэг тогтоох боломжтой.

4750 төг

7

Хүний ертөнц галтай болсон нь

Эрт урьдын цагт манайхаас гадна тэнгэрийн дээр, газрын доор ч бас тив байж гэнэ. Манай тивийнхэн галгүйгээс хоол ундаа ч болгож иддэггүй байжээ. Орой нь бүрийгээр тэнгэрт үй түмэн түүдгийн оч гялалзан, онцгой содон хоолны үнэр ханхалдаг юмсанж. Ингээд манай тивийнхэн “Хүйтэнд дулаацуулж, хүнс хоолыг амттай болгодог шидтэй гал гэгч дээд тивд байна. Хурмаст тэнгэрээс дээш нисэхэд бидэнд далавч алга. Иймд шувууг илгээе” гэж тохирчээ. Номд шувуу хэрхэн манай тивийнхнийг галтай болгосон талаар өгүүлнэ.

600 төг

8

Жолооны сургууль

ХотРодсынхон Радиатор Спринг рүү уралдаэ ирэхдээ хурд хэтрүүлжээ. Энэ нь их аюултай тул МакКуин, Мэтр хоёр жолооны хичээл заахаар боллоо. ХотРодсынхонд хэрхэн жолооны сургуульд суралцсан талаар өгүүлнэ.

6200 төг

9

Үнэний тухай домог

Эрт урьдын цагт эцэг эхээсээ өнчирсөн нэгэн хүү баян ламд шавь оржээ. Хүү бурхны ном сурч, буян нүглийг ялгадаг болох гэж багшийнхаа хэлснийг ёсчлон биелүүлдэг байж. Нэг удаа багш нь айлд залагдав. Тэрээр шавьдаа “Орон гэрээ сайн харж, орой үдэш сэрэмжтэй байгаарай” гэж захиад аян замд гарлаа. Хүү багшийнхаа захиасыг яаж биелүүлсэн, юу мэдэж авсан талаар номд өгүүлнэ.

600 төг

10

Үүлэн бор

Энэ номд “Эгчдүү хоёр”, “Үүлэнбор”, “Жавар”, “Оюун ухаан төгөлдөр отгонхүү Иван”, “Долоон Симеон”, “Мэлхий гүнж”, “Илбэт цурхайн тушаалаар”, “Сайхан Василиса”, “Хун галуу” зэрэг орос ардын 16 шидэт үлгэрийг багтаажээ.

14550 төг

Бэлтгэсэн О.Нямсүрэн

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарынхан маргааш жагсах гэж байснаа больжээ

Өнөөдөр УИХ-аас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хуулийг баталсантай холбоотой Монголын барилгын үндэсний ассоциацаас мэдээлэл хийлээ. МБҮА-ын тэргүүн Б.Нэмэхбаяр “УИХ, Засгийн газар идэвхисанаачилгатай шуурхай ажилласны дүнд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон Иргэний хуульд өөрчлөлт оруулж ипотекийн зээлийг ганцаанаас нь гаргалаа. Өөрөөр хэлбэл моргейжийн зээлийн эрх зүйн орчинг хэвийн байдалд орууллаа.Нэгэнт моргейжийн зээлийн эрх зүйн орчин хэвийн болсон тул УИХ-аас гарсан тус шийдвэрийг хэрэгжүүлэхжурмыг шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Бидний зүгээс моргейжийг урт хугацаатай, урьдчилгаа төлбөр багатай буюу зээл хүссэн иргэдэд таатай нөхцөлтэй байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.Тэд мэдээлэл хийх үеэрээ барилгын материал болоод байрны үнийг өсгөхгүй байх боломжтой гэж үзэж байгаагаа дуулгав.

Түүнчлэн МБҮА-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийг шаардаж, маргааш төв талбай дээр жагсах гэж байсан юм: Өнөөдөр энэ асуудал нэгэнт шийдэгдсэн учраас маргаашийн жагсаалаа цуцалснаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Бүх Ерөнхий боловсролын сургууль орчин үеийн лабораторитой болно

Бид өмнө Ерөнхий боловсролын сургуулийн
хүүхдүүд үнэртэй ус, саван, шампунь, нүүрний крем, уруулын будаг зэргийг
хийж бүтээж байгаа тухай сурвалжлага бэлдэн хүргэж байсан. Тодруулбал,
Нийслэлийн “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль”-ийн
16-17 настай сурагчид хичээлийн төлөвлөгөөний дагуу ийм
бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө судалж, туршин гаргаж буй юм.

Энэ сургуулийн хувьд хими, физикийн
хичээлээр туршилт хийх лабаораторитой учир хүүхдүүд үеийнхнээсээ илүү
бүтээлч, санаачлагатай болон төлөвшиж буй юм. Тэгвэл ЕБС-иудад байгалийн
ухааны иж бүрэн лабораторийг нийлүүлэхээр болсон байна. Хүүхэд бүрийг
дээрх жишгээр бие даан хийж суралцах боломжийг олгож, одоогийн хэвшил
боловсон боловсролын системийг өөрчилж шинэчлэх зорилготой юм байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас
өнгөрсөн жилүүдэд төрийн өмчийн 428 сургуульд орчин үеийн физик, химийн
лаборатори байгуулж өгсөн байдаг.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит
хуралдаанаар Элчин сайдуудын асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, БНХАУ-д суух Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад
суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали
улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Улсад Бүгд
Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг тус
тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцаасан гэдгийг үгүйсгэв

Улсын Прокурорын ерөнхий газарт “Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн” болж байгаа юм. Тус зөвлөгөөний үеэр шалгагдаж байгаа зарим ноцтой хэргийн талаар мэдээлэл өгөв.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татаж, заримыг шүүхийн шийдвэрээр Авлигатай тэмцэх газар цагдан хорьж, хэргийг шалгаж эхэлсэн билээ.

Сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналт дор байгаа аж. Удахгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокуророос шийдэх юм байна. Харин Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татсан, гадагш явахыг эрхийг түдгэлзүүлсэн зэрэгт тодорхой хариултыг Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат өгсөнгүй. Тэрбээр одоогоор нэг ч Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт буруутган шалгаагүй гэж мэдэгдэв.

Харин Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцааж байна гэсэн эх сурвалжийн мэдээллийг Г.Эрдэнэбат орлогч үгүйсгэж, ар гэрийнхэн нь сэжигтэнтэй уулзах албан хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах ёстой. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээн шалгах сэжүүр гарсан гэлээ. Мөн тус хэрэгт хэдэн хүн сэжигтнээр татаж, хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаа прокурорынхон нууцаллаа. Гэхдээ хуулийн хүрээнд, сэжигтний эрхийг хангаж дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буйгаа Г.Эрдэнэбат орлогч хэллээ.

Харин усанд живж амиа алдсан гэх талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, өргөн хүрээнд үргэлжилж байгааг тодотгосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулах болсон. Тэрээр Ч.Сайханбилэгийг томилогдсон өдрөөс эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүний энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү зэрэг гишүүд дэмжээд байсан. Гэсэн хэдий ч үүнийг дэмжигч гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрээгүй учир саналыг өргөн барих боломжгүй байсан юм. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянгын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжигч гишүүдийн тоо нэмэгдэж, улмаар 20-д хүрсэн учраас тэрбээр дөнгөж сая Ерөнхий сайдыг огцруулах бичгээ УИХ-ын даргад өргөн барилаа. Түүний саналыг дэмжиж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Су.Батболд, Ё.Отгонбаяр нарын МАН-ын гишүүд гарын үсэг зуржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2012.01.19-Ы АРХИВ: Соёолон чоно осгож үхмээр идэр есийн хүйтэн

Өнөөдөр чинь дөрвөн ес эхэлж байгаа юм даг уу даа. Дөнжин үхрийн эвэр тас хөлддөг юм гэсэн. Тэгэхээр айхтар л хүйтэрдэг нь мэдээж. Ийм хүйтнийг ч бид юман чинээ саналгүй туучаад л өнгөрдөг. Наад захын жишээ дурдахад, соёолон чоно осгож үхмээр есийн тэсгим хүйтэнд гэр хорооллын хүүхдүүд зуны ботинктой автобусны буудал дээр дэрийтэл зогсож байна шүү дээ. Эцэг эх нь санаа зовно гэж байхгүй, дулаан хөнжилд өө дугжраад л хоцорно.

Тэдгээр нялх үрс ч нус нь хацартаа хөлдчихөөд байхад огт тоосон шинжг үй зогсох нь үнэндээ гайхмаар. Тоолоо гээд ч яах билээ. Уулын там Түвд, хүйтний там Монгол гэж үүнийг л хэлээд байгаа. Идэр есийн тэсгим хүйтнийг Улаанбаатарынхан шөнөдөө осгон амиа алдаж байгаа иргэдийн тооноос, үзэгдэх бараагүй нөмөрсөн утаан хар хөшигнөөс мэдэрдэг. Нар ханын толгойд тусчихаад байхад хот тэр аяараа харанхуйлчихсан, машин дотор хоолой хорсоод өөрийн эрхгүй л хоёр нүдэнд манан сууна шүү дээ, хөөрхий. Ёстой там даа, там.

Ийм хүйтэнд улс орны хөгжил, эдийн засгийн байдал бүр хүйтрэх нь аймшигтай. Бензин шатахууны үнэ хэдэн зуугаар огцом өсөхөд ард иргэд дөнжин үхрийн эвэр тэс хөлддөг дөрвөн есийн хүйтнээс илүү, бараг л амьсгал царцмаар хүйтэн жаварт хайрагдаж байгаа юм. Төр засаг энэхэн цаг үед иргэдээ ингэж л амьдаар нь осгоож тамлаж байна даа. Малчид ч ялгаагүй махныхаа үнийг санаанд оромгүйгээр өсгөөд хүйтэн царайгаа харуулах нь гомдмоор. Улирлын хүйтэнд бус улс төр, эдийн засгийн жаварт хамаг бие минь дагжин чичирч байна даа гэж.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг буцаалаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ төслийг хойшлуулах хэрэгтэй. Одоо үлдэж байгаа хугацаандаа юуг анхаарав вэ гэдгээ ойлголцох хэрэгтэй. Хортой, эргэлзээтэй асуудлаа хойш тавих нь зүйтэй. Цагаан сар болсны дараа сар орчим ажиллаад сонгууль руугаа орцгоох байх. Та бүхэн улсынхаа байдлыг ярилц. Ямар дайсан аваачаад тавьчихсан биш. Бүх зүйлээ хорлоод дууслаа. Ирэх жил олон зээлүүд, өр төлж эхэлнэ. УИХ-ын удирдлагын түвшинд ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хардаад биш цаасан дээр буусан үг өгүүлбэрийг уншаад дэмжихгүй байгаа юм. Энэ бол шулуухан хэлэхэд МАН-ыг чадах гээд Монгол төрийг бужигнуулах гэсэн төсөл байна шүү. Доороо суурь байхгүй, 3001 хүнээс бага хүн амтай бол нэгж байхгүй, толгой цээж нь данхайсан бүтэц болох нь, ээ улс төрийн нам. Намын их хурал нь 90 хүний бүтэцтэй байх гэнэ. Үүгээр халагддаг ч үгүй, солигддог ч үгүй хүмүүс байх бололтой. Үндсэндээ дээрээ данхайсан улс байхаар харагдана. Энэ бол үндсэн массаас тасарсан хуйвалдаагүй байгууллага болох нь ээ. Нам олон түмнээсээ тасраад явахаар л болдоггүй. 200 гаруй суманд нэгжгүй болно гэхээр юуных нь улс төрийн хүчин байх вэ?

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Намуудын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Манайд адил хууль үйлчилж байгаа хоёр өөр үед намуудад өөр өөрөөр үйлчилж байна. Нэг хэсэг хүмүүс нам шиг хэрэггүй юм алга гэж ярьж байгаа. Өөрт хэрэгтэй үед нам хэрэгтэй гэж ярьдаг, хэрэггүй үед нам шиг хэрэггүй юм алга гэж хэдэн нүүр гаргаж байгаа хэсэг бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр намын тухай ийм төсөл оруулж ирж байгаа нь буруу. Суурийг нь жижиглэх, самрах бодлого төрийн бодлогыг хүчгүй болгоно. Энэ хууль Үндсэн хууль зөрчиж байгаа” гэж байлаа.

Гишүүд ийн үг хэлсний дараа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, санал хураалтаар гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Чуулганы хуралдаанаар дараагийн асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Дипломат албаны тухай хуулийг өргөн барина

Засгийн газрын хуралдаанаар Дипломат албаны
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй
холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн
дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын хоёр болон олон талт
гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн түвшинд өрнөж
буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ, гишүүний хувиар гүйцэтгэх үүрэг
байнга нэмэгдэж байна. Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн
зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох,
тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч
байна.