Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар худалдан авалт” чуулган болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд 9.00 цагаас эхэллээ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно.

“Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой.


ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

НЭГДСЭН ХУРАЛДААН

9:00-9:20

Бүртгэл

9:20-9:30

Нээлт

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга

9:30-9:50

“Улаанбаатар хот-хөрөнгө оруулалт 2016 он”

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа

9:50-10:10

“Ногоон худалдан авалт”

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ

10:10-10:30

“Төр, хувийн хэвшлийн түншлэл”

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин

10:30-10:50

Цайны завсарлага

10:50-11:05

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл

11:05-11:20

“Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитр”

Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг

11:20-12:00

Нээлттэй хэлэлцүүлэг

Бүх оролцогчид

12:00-14:00

Үдийн хоол

Хурлын модератор:

Ц.Ганзориг

Eagle TV-ын ерөнхий продюсер

Панеллист:

Д.Баттулга

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

С.Очирбат

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

Н.Батаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

Ж.Од

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч

О.Амартүвшин

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал

Ч.Баасандаш

ШУТИС-ийн проректор

Азийн хөгжлийн банкны эдийн засагч

САЛБАР ХУРАЛДААН

А ТАНХИМ

САЛБАР ХУРАЛДААН 1 – ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

14:00-14:05

Салбар хуралдааны нээлт

14:05-14:20

2016-2020 он хүртэлх дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат

14:20-14:35

Нийслэлийн 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар

14:35-14:50

Нийслэлийн 2016 оны худалдан авах ажиллагаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга Ү.Энхтайван

14:50-15:05

Хөрөнгө оруулалт – 2015 ба өнөөдөр

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа

15:05-15:20

Цайны завсарлага

15:20-16:30

Хэлэлцүүлэг

16:30-17:00

Үр дүнгийн хаалт

Хурлын модератор:

Л.Отгонтуяа

Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор

Панеллист:

С.Очирбат

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

Н.Гантөмөр

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

С.Баярбаатар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

Л.Нарантуяа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

Д.Нанзаддорж

Нийслэлийн Авто замын газрын дарга

Ү.Энхтайван

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга

Б ТАНХИМ

САЛБАР ХУРАЛДААН 2 – НОГООН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТ

14:00-14:05

Салбар хуралдааны нээлт

14:05-14:20

Нийслэлийн ногоон хөгжлийн төслийн танилцуулга

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Т.Бат-эрдэнэ

14:20-14:30

Электролиз усны технологийг Улаанбаатар хотод хэрэглэх боломжууд

ШУТИС-WSM&I компанийн захирал Д.Одончимэд

14:30-14:40

Хог хаягдлын менежментийг сайжруулах, эко парк төсөл

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал

14:40-14:50

“Эко Улаанбаатар”

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан

14:50-15:05

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр ба Ногоон зээлийн механизм”

Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү

15:05-15:20

Цайны завсарлага

15:20-16:30

Хэлэлцүүлэг

16:30-17:00

Үр дүнгийн хаалт

Хурлын модератор:

Д.Ончинсүрэн

Deliotte-Onch ХХК-ийн Ерөнхий захирал

Панеллист:

Т.Бат-эрдэнэ

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Б.Бадрал

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Г.Пүрэвсүрэн

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга

Д.Одончимэд

ШУТИС-WSM&I компанийн захирал

Д.Бямбасайхан

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Ерөнхийлөгч

Д.Төмөрхүү

Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал

В ТАНХИМ

САЛБАР ХУРАЛДААН 3 – ХУВИЙН ХЭВШЛИЙН САНААЧИЛГА БА КОНЦЕСС

14:00-14:05

Салбар хуралдааны нээлт

14:05-14:15

Нийслэлийн концессын худалдан авалт

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хоролсүрэн

14:15-14:25

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК ба Төр хувийн хэвшлийн түншлэл

“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин

14:25-14:35

Ногоон хөгжилд бизнесийн оролцоо

Гудамж төслийн нэгжийн захирал Д.Батболд

14:35-14:45

“Аркад стрийт”

MCSP ХХК-ийн Бизнес Хөгжлийн албаны дарга Ц.Нарангарав

14:45-14:55

Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо

Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмэн

14:55-15:05

“Хүүхэд, Залуучуудын Усан Парк, Спорт комплекс төсөл”

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амарбаясгалан

15:05-15:15

“Хотын захиргааны шинэ төв”

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр

15:15-15:25

Цайны завсарлага

15:25-16:30

Хэлэлцүүлэг

16:30-17:00

Үр дүнгийн хаалт

Хурлын модератор:

О.Амартүвшин

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал

Панеллист:

Н.Батаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

Э.Тэмүүлин

“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал

Б.Тэлмэн

Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал

Д.Хоролсүрэн

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Д.Батболд

Гудамж төслийн нэгжийн захирал

Ц.Нарангарав

MCSP ХХК-ийн Бизнес Хөгжлийн албаны дарга

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна гэв

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар үүлэрхэг, салхитай байна. Зарим бүс нутгаар цас орж, явган шуургатай байх төлөв ажиглагдаж байгаа талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал, баруун аймгуудын нутгаар Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Завхан голын эхээр шөнөдеө 43-48, едөртөө 29-34 хэм хүйтэн байна.

өн Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор ийм хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шенөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Тиймээс энэ бүс нутагт амьдардаг, иргэд, тээвэрчид болон малчдыг сонор сэрэмжтэй байхыг, өвлийн бэлтгэлээ сайтар бэлтгэхийг холбогдох газраас анхааруулж байна. Харин энэ сарын 24-ний өдөр буюу ирэх долоо хоногоос эхлээд хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Унгарын Ерөнхий сайд айлчилна

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Уг айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана. Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх аж. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Нийслэлд мандатын тоогоо нэмүүлэхээр үе, үеийн хотын дарга нар хөөцөлдөж ирсэн байдаг

-МАНДАТЫН ТООГ НИЙСЛЭЛД НЭМЭХЭЭР БОЛБОЛ АЛЬ ДҮҮРЭГТ ХЭД ГЭДГИЙГ УИХ ШИЙДНЭ-

НИТХын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

Та нийслэл дэх УИХын сонгуулийн мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХын болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарт хүргүүллээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйн хэрэг байх. Яагаад ийм үндэслэл гаргах болов?

-Өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Сонгуулийн тухай хуулийн 22.5-д УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтооно гэсэн байгаа. Энэ бол шударга заалт л даа. Үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нарт албан тоот явуулсан юм. Хуульд заасан зарчмаа баримтлаад нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлээч гэж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг сая 314 мянган хүн амьдарч байна. Энэ бол Монгол Улсын хүн амын 44 хувь нь. УИХ-ын 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдоно. Тойргийн 48 мандатыг хүн амд нь харьцуулбал нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо 21 болохоор байгаа. 2012 оны сонгуулиар нийслэлээс 14 гишүүн сонгогдож байсан шүү дээ. Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын энэ тоог долоогоор нэмэгдүүлэх нь зөв юм аа гэсэн хүсэлт л тавьсан.

Аль аль дүүрэг дээр мандатын тоог нэмэгдүүлнэ гэж харж байгаа вэ. Хүн амын тоогоо харгалзаж таарах байх даа?

-Дүүргүүдийг сонгогчдын тоогоор нь харьцуулж гаргахаар нэмэгдэж таарна. Тэгвэл хоёр том дүүрэг болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг мөн Баянгол дүүрэг дээр ч нэмэгдэх байх. Бусад дүүрэг дээр нэмэгдэх боломж байгаа. Ер нь мандатын тоог нэмэхээр шийдвэр гаргахаар бол УИХ-аас чухам аль дүүрэг дээр гэдгийг шийдээд явна л даа.

Таны хүсэлтэд албан хариу өгсөн үү?

-Миний авсан мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүсэлтийг авч хэлэлцээд дэмжсэн гэсэн. Нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг үе, үеийн хотын дарга нар сонгууль болохын өмнө тавьж их хөөцөлддөг. Хамгийн гол нь УИХ дээр очоод хана мөргөчихдөг байсан юм билээ.

Тантай уулзсаных нийслэлийн талаар асуухгүй өнгөрөхийн аргагүй. Өнгөрсөн гурван жил нийслэлд хийсэн гол, гол бүтээн байгуулалтуудаас та алийг нь онцлох вэ?

-Нэрлэвэл олон л юм байна. Улаанбаатар хот 2012 онд ямар байсан, 2016 онд ямар болов гэдгийг нийслэлийнхэн маань хараад мэдэж байгаа байх. Би хувьдаа нийслэл хотод нэлээд дэвшил гарсан гэж үздэг. Улаанбаатар маань өнгөө заслаа. Хогны менежментийг сайжрууллаа. Мөн ногоон байгууламжийг их хэмжээгээр нэмэгдүүллээ. Өмнө нь хотын төв нь рекламны самбар л байлаа шүү дээ. Хогондоо дарагдчихсан, ногоон байгууламж гэж бараг үгүй. Хаа сайгүй шороо тоосондоо дарагдсан орчин тойрон нүдэнд тусдаг дүр зураг байлаа. Тиймээс бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр их ажилласан. Гол нь аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах чиглэлээр энэ ажлыг өргөн хүрээнд хийсэн. Өнгөрсөн жил гэхэд л 44 тэрбум төгрөгийн ногоон байгууламж, тохижилтын ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн байна. Хотын өмнөх удирдлагуудын үед ногоон байгууламжийн ажлыг цэвэр хотын төсвөөс гаргадаг байсан. Тэгэхээр бид том дэвшил авчирч чадсан. Өнгөрсөн онд хийсэн өөр нэг томоохон ажил бол нийтийн тээвэр, замын түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн явдал. Хүмүүс норм дүрмээ барьдаг боллоо. Зогсоолын тоог нэмэх асуудлыг бүрэн шийдэж чадаагүй ч ямар ч байсан нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачдаг болсонд иргэдийн зарим хэсэг нь дургүйцэх хандлага гаргасан ч байхаас аргагүй гэдгийг мэдэрч байгаа болов уу. Аливаа зүйл дүрэм журмаар зохицуулагдаж байж эмх цэгцэнд ордог гэдгийн баталгаа болж, автомашины түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлж байгаа арга хэмжээний нэг гэдэгтэй нийслэлийн иргэд санал нийлэх болсон нь ажиглагдаж байгаа.

Нийтийн тээврийн салбарт хийсэн шинэчлэл одоо ч шүүмжлэл дагуулсан хэвээр байх шиг байна

-Нийтийн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлж, парк шинэчлэлтийг сайжруулсан. Энэ бол маш том өөрчлөлт. Мэдээж шинэ юм бүхэн араасаа шүүмжлэл дагуулдаг. Харин одоо энэ шинэчлэлийг Монголынхоо хөрсөнд суулгаж, улам сайжруулахын төлөө нийслэлийн шинэчлэлийн баг зүтгэж байна.

Улаанбаатар хотын замын 30 гаруй уулзварыг шинэчилсэн нь хөдөлгөөний эргэлтийг сайжруулсан арга хэмжээ боллоо. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд өмнөх жилүүдээс хурдтай байна. Зуслангийн замуудаар л жишээ аваад ярихад хангалттай шүү дээ. Үнэндээ Улаанбаатар хот зуслангийн замаа тавьж, шинэчилж чадалгүй 30-40 жил “мөлхсөн” ажлыг гурав дөрвөн жилд хийж болдгийг харууллаа. Хотын төвийн замуудаас гадна Гачуурт, Нисэх, Шувуун фабрик, Өлзийт хорооллын томоохон замуудыг шинэчиллээ. Ер нь ирэх зургадугаар сарын 1 гэхэд зуслангийн бүх замын ажил дуусч, ашиглалтад орно.

Дэд бүтцийн асуудлуудыг шийдлээ. Онцлоод хэлэхэд, өнгөрсөн зун хотын төвийн зам доогуурх дулааны шугамыг солилоо шүү дээ. Аль 1960-аад оноос өмнө тавьсан, труба нь “хүүхдийн зулай” шиг нимгэрсэн шугамуудыг сольж шинээр тавина гэдэг бол том ажил. Хэрэв энэ ажлыг хийгээгүй бол өнөөдөр Улаанбаатар хот өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх аюултай байлаа. Энэ бол нийслэл хот өвлийн бэлтгэлээ сайн базаасны баталгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар шатанд яваа вэ?

-Хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 38 компани оролцож байгаа. Нийт 1500 га газрыг хамарсан ажил явж байна. Ашиглалтад орсон 800 гаруй айлын орон сууц байна. Хэдийгээр бага санагдаж байж болох ч ажил урагшилж л байна. Энэ зун гэхэд хэд хэдэн газарт 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Энэ мэтчилэнгээр яриад байвал Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажил их байна.

Дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихлаа, орон гэргүй боллоо гэсэн хэл ам гарах нь бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бүх талдаа гацаа саадгүй төгс сайн явж байна гэж хэлэхгүй л дээ. Хүндрэл бэрхшээл байгаа нь үнэн. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихсан нэг ч иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин төсөл хэрэгжүүлэгч компани иргэн хоёрын хооронд байгуулсан гэрээг зарим нэг компани хэрэгжүүлэхгүй, дутуу хэрэгжүүлснээс иргэдийг гомдоох зүйл гарч байгааг нуухгүй. Тухайлбал, иргэдийн газрыг аваад түрээсийн байранд оруулна гээд гэрээ хийчихсэн. Иргэн газраа чөлөөлөөд түрээсийн байранд орчихоод байхад түрээсийн мөнгийг нь өгөхгүй. Сүүлд нь түрээсийн төлбөрийг бууруулж өгөх асуудал гарч байгаа. Мөн эдийн засгийн хямралаас үүдээд байраа барьж дуусаагүй компаниуд ч бий. Үүнээс болоод гомдолтой иргэд байгаа. Тиймээс бид аль болох иргэдээ хохиролгүй болгох үүднээс төсөл хэрэгжүүлэгч компаниудын дэд бүтцийн асуудал дээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгчдийг гадна дотны хөрөнгө оруулагчидтай холбох ажлыг хийж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бидний анх санасанд хүрэхгүй байгаа ч огт үр дүнгүй байна гэж хэлж болохгүй л дээ.

НИТХ тогтмолжсон тухай та их ярьдаг. Үнэндээ ч хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд явуулж, тогтмолжуулсан нь анзаарагдах болсон. Энэ бас нэг өөрчлөлт мөн үү?

-2012 онд иргэдтэй уулзаад явж байхад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж чухам юу байдаг. Дарга нь хэн байсан бэ гэдгийг мэддэг хүн тун цөөн байлаа. Яагаад гэхээр НИТХ жилдээ үсрээд хоёр, гурван удаа хуралддаг байсан. Тэгвэл одоо сар бүр хуралдаж байна. Шаардлагатай үед ээлжит бус хуралдаан хийж байна. Тэргүүлэгчдийн хурлаа явуулж байна. Хурлыг нийслэлчүүддээ ил тод байлгах үүднээс телевизээр шууд дамжуулж байгаа. Тиймээс нийслэлийнхэн миний сонгосон төлөөлөгч юу ярьж байна гэдгийг хараад суух боломж бүрдсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хууль эрх зүйн хүрээнд юу шийддэг юм гэдэг дээр ахиц гарсан. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд хэрвээ хуулиар тодорхой заагаагүй бол ИТХ өөрийнхөө хэмжээнд тодорхой асуудлаар журам гаргаж эрхзүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс бид олон журмыг баталлаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг зохицуулах хууль өмнө нь байгаагүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүнийг зохицуулах хуулийг УИХ баталлаа. Энэ хүрээнд НИТХ-аараа хэлэлцэж, журам гаргаад явлаа шүү дээ. Энэ мэтчилэн нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон хөтөлбөр, журмыг ИТХ баталж, нийслэлд мөрдүүлж байгаа.

Зуны саруудад үзэгдээд өнгөрөх цэцгэнд хот асар их мөнгө зарлаа гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс их өрнүүлдэг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотод зуны дөрөвхөн сард цэцэг тарьж яах гээд байгаа юм гэдэг. Боломжтой бол нэг сар байсан ч тарих л ёстой. Нэгдүгээрт, энэ бол хотын гоо үзэмжийн асуудал. Хоёрдугаарт, хүмүүсийн эрүүл мэндэд тус нэмэртэй зүйл. Хотыг цэцэгжүүлэх ажилд өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан гэж шүүмжилдэг. Гэтэл хотын төсвөөс жилдээ 250 орчим сая төгрөг зарцуулдаг. Үлдсэн мөнгийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж цэцэг тарьдаг шүү дээ.

Өнгөрсөн зун соёл урлагийн олон арга хэмжээг хот зохион байгуулсан. Энэ ажлууд өнөө жил үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ. Дуурийг хүн болгон очиж үзээд байж чаддаггүй. Гэтэл “Учиртай гурван толгой” дуурийг Чингисийн талбайд тоглолоо. Дуурийн эх орон италичууд гаднаа л дууриа тоглож, олон түмнийг бишрүүлдэг биз дээ. Тэр л жишгээр явсан асуудал. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авна гэдэг зорилт тавьчихсан байна. Тиймээс зан заншил, өв соёлоо сэргээх үүднээс Даншиг наадам хийлээ. Энэ наадмыг өнөө жил дахиад хийнэ.

ХуучинУлаанбаатархэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдаагаар их үнэ хүрлээ. Энэ бол хотын төвийн газрын бодит үнэ цэнийг тогтоосон явдал болов уу?

-Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар бол хэмжээгээрээ бага шүү дээ. Үүнийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахад 23 тэрбум 850 саяар зарагдлаа. Энэ бол Улаанбаатар хотын төвийн газар ямар үнэтэй юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулсан явдал. Чингисийн талбайг тойрсон газруудыг та нар хараарай. Зам дагуу олон барилга баригдсан байгаа. Эндээс нэг ч газрыг дуудлага худалдаагаар худалдаагүй байдаг юм шүү. Өмнөх хотын удирдлагууд захирамж гаргаад л өгсөн байдаг. Хэрвээ энэ газруудыг тухайн үед дуудлага худалдаагаар худалдсан бол ямар үнэд хүрэх байж вэ, хотын төсөвт ямар хэмжээний мөнгө орж ирэх байсан бэ гэдэг нь харагдлаа. Хоёрдугаарт нийслэлийн Засаг даргын захирамжид зурах нэг хүний гарын үсэг тэр үед ямар үнэ хүрч байсныг саяын дуудлага худалдаа харуулаад өглөө. Ямартай ч газрыг дуудлага худалдаагаар худалдах ёстой. Энэ хуулийн дагуу бид ажлаа хийлээ. Өмнөх Засаг дарга нар газрыг дуудлага худалдаагүй шууд захирамж гаргаад өгчихсөн байдаг юм. Тэр хүмүүсийн газрын эрхийг цуцалчих гэхээр бид шүүхэд очоод унаад байдаг. Тэгэхээр ямар арга хэмжээ авсан бэ гэхээр “Нэгэнт Засаг даргын захирамж гарсан бол та газраа авч болно. Харин хуулийн дагуу дуудлага худалдааны анхны үнээ л төлчих” гэж байгаа. Тэгж компаниудаас анхны үнийг авахад хоёр жилийн дотор 50 гаруй тэрбум төгрөг цугласан шүү. Дуудлага худалдаагаар орсон бол тэр газрын үнэ хоёр, гурав дахин өснө биз дээ.

Ерөөсөө бид аливаа ажил тогтоосон хэм хэмжээ тодорхой стандартын дагуу байх ёстой гэдэг л зарчим барьж ажиллаж байгаа. Аль ч нам засагласан тэр стандартын дагуу ажил явдаг байгаасай гэдэг үзлээр ажиллаж байна даа. Хуучин шигээ газраа замбараагүй олгодог, ИТХ хуралдаж байгаа нь мэдэгдэхгүй хөшигний ард шийдвэр гаргадаг байдал руу аль ч үед ордоггүй байх тэр тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна. Тэгэхээр бидний өөр нэг том ололт бол хотод ажил хийх тодорхой жишгийг тогтоочихлоо. Үүнийг цааш нь аваад явах ёстой. Стандарт сайжирна гэдэг хот цаашаа хөгжинө л гэсэн үг.

Хотын татварын талаар юу хэлэх вэ. Сүүлийн үед янз бүрийн татвар нэмэгдэх болж дээрээс нь хотын татвар гээд гараад ирлээ гэх хүмүүс бий

-Хотын татварыг хуулийн хүрээнд 1994 онд гаргаж ирсэн юм билээ. Шинэ ойлголт биш. Хэрэгжиж эхэлсэн цаг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс юм. Зөвхөн архи тамхинаас нэг хувийн татвар авч байгаа юм биш. Ресторан, баар, караоке, амралтын газарт үйлчлүүлсэн бол үйлчилгээнээс нэг хувийн татвар авна. Архи, тамхи хэрэглэх баар, ресторан, амралтын газар очих нь тэр хүний сонголт. Хоолны газар биш ресторан шүү. Улаанбаатар хотод 800 орчим ресторан байдаг юм билээ. Энэ бол өөрийн тоног төхөөрөмжтэй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлчилгээний зэрэглэл өндөр газрууд юм. Түүнээс биш жирийн нэг монгол, солонгос, хятад хоолны газруудаас татвар авахгүй. Би зүгээр хошигнож хэлдэг юм. Та хотын татвар төлөхгүй гэх юм бол эртхэн л гэртээ харь. Тэгвэл илүү татвар төлөхгүй гэж.

Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд хотод ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ зургаан сард яг ийм тийм юм хийнэ гэж төлөвлөөд сонгуульд бэлдээд байхгүй ээ. Урьд нь яаж ажиллаж байсан тэр жишгээрээ ажиллаад л явна. 2015 оны сүүлээр 2016 оны хотын төсвийг баталсан. Төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлал, концессын жагсаалтыг батлаад өгчихсөн. Үүний дагуу үйл ажиллагаа явж байна. 2016 оны зун хийх тодорхой бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Түүнийхээ бэлтгэл ажил, тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендерийг зарлах, компанийг шалгаруулах гээд ажил ундарна. Энэ мэтчилэнгийн хийх ёстой, мөрийн хөтөлбөрт туссан ажлууд байгаа. Нэг томоохон ажил бий. Маргааш (өнөөдөр) Дүнжингаравт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээх гэж байна.

Ажиллаад эхэлчихсэн биз дээ?

-Ажиллаад эхэлсэн. Албан ёсоор маргааш (өнөөдөр) нээх гэж байна. Уг төвөөр төрийн үйлчилгээг иргэд шууд авах тэр боломжийг бүрдүүлж байгаа. Одоо манай Хангарьд ордонд иргэд олноор ирж, дугаарлаад бөөн явдал чирэгдэл болдог. Тэгвэл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд бүх үйлчилгээ төвлөрсөн. Иргэд нэг цэгээс түргэн шуурхай хугацаанд, даргын үүд сахиж царайчлах шаардлагагүйгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Хотын захиргааны ажилтнууд тэнд очно. Ингээд иргэдтэй нүүр нүүрээ хараад ажиллана гэсэн үг. Асуудлыг зөвхөн хууль, журамд тусгасны дагуу шийдээд явна. Ямар нэгэн авлига, хүнд суртал үгүй болж байна гэсэн үг. Бүх юм ил тод болж байна. Энэ бол маш том хувьсгал шүү. Үүнийгээ цаашид улам сайжруулж, дүүрэг бүрт ойртуулахаар төлөвлөж байгаа.

Хямрал болж байна гээд байх юм. Нийслэлийн төсвийн хувьд хүндрэл байна уу?

-Нийслэлийн төсөв ер нь гайгүй шүү дээ. Нийслэлийн төсөв 500 гаруй тэрбум төгрөг байдаг. Тодорхой хэмжээний тасралт бий. Нийслэлийн төсвийн 70 гаруй хувь нь Хүн амын орлогын албан татвар байдаг. Тогтвортой гэсэн үг. Гэтэл эдийн засаг хямраад аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад ирэхээр ажилгүйдэл ихсээд Хүн амын орлогын албан татвар буураад байгаа юм. Хуучин цагт далд хэлбэрээр явдаг байсан газрын худалдаа, өмч хувьчлал зэргийн олон арга замыг ил болгож энэ тасралтыг нөхөх боломж, гарц хайж байна. Ингэсний хүчинд хэдийгээр хямарч байгаа боловч төсвийн хүндрэлд орохгүйгээр ажиллаад байна гэдгийг хэлье. Мэдээж хүндрэл байгааг хэлэх ёстой.

Одоо ашиглалтад орсон ч худалдаалагдаагүй 17 мянган байр байна гэдэг. Бүр 30 мянга гэх тоо ч бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулаад банкуудын холбоо ипотекийн зээл гаргахгүй байна. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд муугаар нөлөөлж байна уу?

-Сөрөг нөлөө үзүүлж байгаа тал байгаа шүү. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг онцлог нь газрын эзнээс газрыг нь аваад буцаагаад байранд оруулчихаж байгаа юм. Одоо энэ 17 мянган байр бол газар чөлөөлөлтгүй, сул газар барьчихсан юм. Барилга барьж байгаа компаниуд сул газар эрэхээсээ илүүтэй айл өрхүүдтэй тохиролцоод газрыг нь чөлөөлөөд тэр хүмүүсийг тохилог орон сууцанд оруулаасай. Ингэвэл аль алинд нь ашигтай шүү дээ.

Гэхдээ илүү гарсан орон сууцнуудаа худалдаж байж компани ашиг олно?

-Тийм болохоор бид борлуулалт дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. Нийслэлийн албан хаагчид байр авахад үзүүлж байгаа 15 хувь байна. Энд найман хувийн ипотекийн зээл зогссон нь нөлөө үзүүлсэн. Гэхдээ үүнийг УИХ авч хэлэлцээд нэг тийш нь болгоно гэж найдаж байна.

Иргэдийг амины орон сууцтай болгох ажил юу болсон бэ. 2012 оны сонгуулиар та бүхний амласан зүйлсийн нэг шүү дээ?

-Энэ ажил өнөө жилээс эрчимтэй явна. Ер нь эхэлчихсэн. НИТХ ноднин Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах журмыг баталчихсан шүү дээ. Айлууд газраараа яаж хөршлөх юм, илүү гарсан газраа яах юм, дэд бүтцээ яаж татах юм, компаниа хэрхэн сонгох юм гэх мэтийн асуудлуудыг энэ журамд тусгасан. Энэ бүхний бүх эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр, гурван жил гэр хорооллын асуудал хариуцсан хүмүүс иргэдтэй уулзаж, нийт зургаан газар 200 орчим айл өрх нэгдээд гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах ажилд ороход бэлэн болчихсон байна.

Метро барих тухай асуудал юу болсон бол?

-Метроны асуудал нэлээд эрчимтэй явж байсан. Иргэдээсээ асуухад дэмжсэн. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Япончууд ТЭЗҮ-ийг гаргачихсан. Одоо Сангийн яам Японы талтай зөвлөх үйлчилгээний асуудлаар гэрээ хэлцэл хийгээд байгаа юм. Өмнө нь япончууд зөвлөх үйлчилгээгээ 30 сая ам.долларт хийж өгье гэж тохирсон. Одоо 47 сая ам.доллар болгосон. Ингээд л гацчихсан. Зөвлөх үйлчилгээнд нь ажлын зургийг бий болгох, олон улсын тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендер зарлах, бүтээн байгуулалтын явцад техникийн хяналт тавих ажлууд багтдаг юм билээ. Хоёрдугаарт, манай эдийн засгийн хүндрэл энэ ажилд нөлөөлсөн. Ийм л асуудал байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Л.Дэмидбаатар: Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайд шавь орж сурсан хорь гаруй уртын дуутай хүн шүү дээ, би

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИСийн багш СТА Л.Дэмидбаатар болон түүний гэргийУлаанбаатар чуулга”-ын гоцлол дуучин СТА М.Анхтуяа нар хамтран уран бүтээлийн цэнгүүн хийхээр болсон байна. Энэхүү цэнгүүний талаар жүжигчин Л.Дэмидбаатартай ярилцсан юм.

Драм, хошин урлагийн жүжигчин, дуучин гэргийтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолт хийнэ гэхээр үзэгчид их сонирхож байх шиг байна. Уран бүтээлийн тайлан тоглолтоо яагаад заавал гэргийтэйгээ хийхээр болов?

-Монголд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага буюу УДЭТ байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, “Улаанбаатар чуулга” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд эхнэр Анхтуяатайгаа хамтраад “Оршихуй” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байна. “Улаанбаатар чуулга” олон дуулалт жүжиг тавьж байсан. Дуулалт жүжиг гэдэг үндсэндээ орчин цагийн мэргэжлийн урлагийн театр үүсч хөгжих үндэс суурь болсон. Энэ утгаараа хоорондоо нарийн холбоотой юм. Хоёулаа л ард түмнийхээ оюуныг гийгүүлэх зорилготой. Бид хоёрын хувьд хамтдаа уран бүтээл хийж байгаагүй юм билээ.

Тэгвэл та хоёрын уран бүтээлийн цэнгүүн драм, чуулга гээд олон уран бүтээлч сүлэлдсэн тоглолт болж таарах нь ээ?

-Тэгж таарлаа. Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Оршихуй” уран бүтээлийн цэнгүүн маань болно. Тоглолтод Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, уран бүтээлчид болон “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид оролцоно. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, гавьяат Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, хийлч Дээгий оролцохоос гадна “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Соёлын тэргүүний ажилтан удирдаач Р.Ганбат, Д.Нямдаш, уран нугараач А.Уранбилэг, Монголын хошин урлагийн “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох /юм. Мөн миний үе үеийн шавь нарын төлөөлөл оролцох болно.

Таныг ардын дууг чамгүй сайхан дуулдаг гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн шавь явсан гэдэг байх аа?

-СУИС-д дуулах ур зүйн хичээлийг Гончигдорж, Гэлэгжамц багш нар ордог байлаа. Мөн тэр үед дуу, бүжгийн хичээлийг сонгон суралцах боломжтой байсан юм. Надад гэр бүл, эмэг эхээс минь заяасан дуулах авьяас бий гэж боддог. Н.Норовбанзад гуайн шавь сургалтад ангийнхаа Оюунжаргалтай хамт явж байлаа. Н.Норовбанзад багшаар дуулах ур чадварын хичээл заалгаж, 10 гаруй уртын дуу сурсан. Сүүлдээ 20 гаруй дуутай болсон. Сүүлдээ багш минь намайг “Энэ хүүхэд ч дуулбал дуулчих л юм байна” гэж үнэлсэн. Багштайгаа хамт Япон, Германаар тоглолтод хүртэл оролцож байлаа.

Өмнө нь хэд хэдэн дууны уран бүтээлээр дагнасан тоглолт хийж байсан санагдана?

-Би 2001 онд “Урлагийн тэнгэртэй залуу нас” гэж анхны уран бүтээлийн тайлан тоглолтыг хэсэг найз нарынхаа тусламжтайгаар хийж байсан. 2005 онд “Сэтгэлээс гарах аялгуу”, 2008 онд “Дөрвөн цагийн аяс буюу миний Монголын аялгуу” хэмээх тоглолтыг хийсэн удаатай. Энэ тоглолтод ардын харилцаа дуу болох “Хулсан ташуур”, “Сумья ноён”, “Сүнжидмаа”, “Эрүү цагаан болжмор” зэрэг дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч, Ш.Даваахүү нартай хамтран дуулж байлаа.

Тэгэхээр энэ удаагийн тоглолтод ч мөн эхнэртэйгээ хамт олон сайхан дууны уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байна уу?

-Бид хоёр янз янзын гэнэтийн бэлэг барихаар төлөвлөөд байна. Дан драмын жүжиг тоглохоос гадна дуучин эхнэртэйгээ хамтран дуулна (инээв). Эзэнтэй дуу гэж байдаг шүү дээ. Түүн шиг бид хоёрт зориулж “Нандин хайр” дууг Баасанжав зохиож өгсөн байдаг. Соёлын тэргүүний ажилтан Дунгаамаагийн дуулдаг зохиолын дуу шүү дээ. Үүнийг эхнэртэйгээ хамт дуулаад анх удаагаа клипжүүллээ. Клипэнд нь сая “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосон залуу жүжигчин Шинэбаяр болон Намуун гээд миний шавь нар тоглосон. Их аятайхан клип болсон байгаа. Энэ дуугаа дуулна.

Эхнэрийн тань болоод таны тайлан тоглолт, цэнгүүн гээд байгаа. Та хоёрын хувьд урлагтай амьдралаа холбоод хичнээн жилийг ардаа орхиж вэ?

-Би драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 орчим жил болсон байна. Сургуулиа төгсөөд л драмын театрт жүжигчнээр орсон. Өнгөрсөн хугацаанд дэлхийн сонгодог арав гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож. “Дон Жуан” жүжиг тавигдахад Монголын анхны Дон Жуанд тоглолоо. “Отелла” жүжгийн Ягогийн дүрд, К.Гальдоны “Буудлын эзэн авхай” жүжигт гол дүр болох тайжийн дүрд тоглож байлаа. “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодог олон жүжигт гол дүрд тоглосон байна. Мөн “Ромео Жульетта” жүжгийг 1996 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавихад Тебальтын дүрд анхлан тоглосон. Энэ дүрд би 10 жил дублёргүйгээр тоглосон юм. Бүхэл бүтэн сонгодог жүжигт 10 жил тоглоно гэдэг жүжигчин бүрт олдох хувь тохиол биш байх л даа. Дэлхийн сонгодог жүжигт тоглох нь тухайн жүжигчний авьяас чадварыг нээх бүхэл бүтэн сургууль байдаг л даа. Мөн Монголын “Далан худалч”, “Хаан түүх” зэрэг жүжигт бас тоглож байлаа. Эдгээр жүжгээс гадна орчин цагийн дэлхийн сонгодог бүтээл болох Нобелийн шагналтнуудын “Тамын дурлал”, “Хүслийн трамвай”, “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” зэрэг жүжгүүд миний уран бүтээлийн санд байдаг. Үүнээс гадна хошин урлагийн салбарт 20 гаруй жил ажилласан. “Х-Түц”, “Өнгөт инээд” хамтлагт болон “Батзаяа ба түүний нөхөд” театрт ажиллаж байлаа. Нийтдээ 250 гаруй хошин урлагийн тоглолтод оролцоод байна.

Эхнэр М.Анхтуяагийн хувьд…?

-Манай эхнэр “Үндэсний дуу бүжгийн чуулга”-д арваад жил ажиллаж байгаад “Улаанбаатар чуулга” байгуулагдахад орсон. Нийтдээ 20 орчим жил уран бүтээл хийсэн. СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Завханых. Манай зэргэлдээ сум байхгүй юу. Хүүхэд байхад нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жавзан гуайн нэрэмжит уралдаан Завхан аймагт болж гавьяат Далантай, манай эхнэр хоёр тодорч байсан удаатай. Арван жилийн сурагч байхаасаа нэртэй уран бүтээлчдийн тоглолтод оролцож, хөдөө орон нутгаар явж байсан. Нэрт дуучин Адарсүрэн гуайн хараанд өртөж тоглолтод оролцож байснаараа бас онцлогтой.

Таны тухай хөрөг нийтлэл бэлтгэхээр гэрт тань очих үед танайх ам бүл нэмэх гэж байсан юм байна. Охинтой болсон уу, хүүтэй болсон уу?

-Өөрийг тань очиход эхнэр давхар биетэй, Дэмидбаатарынх гэдэг айл шинэ хүнтэй болох гээд их л хөл хөдөлгөөнтэй байсан шүү дээ. Хүүтэй болсон. Одоо миний хүү ой долоон сартай.

Сургууль дээрээ ингээд шавь нартаа хатуухан үг хэлээд сууж байгаа багш аавыг хүү бол гэртээ хайлуулна биз?

-Ёстой хайлж урсана (инээв). Ер нь хүүхдүүддээ хайлна шүү дээ. Хүүхэд гэдэг гэгээхэн ертөнц. Монголын үрс цэлмэг тэнгэр шиг байж, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэж хүсч явдаг. Аав, ээж ч ийм л зарчмаар биднийг өсгөж, өдий зэрэгтэй хүрсэн шүү дээ.

Хошин урлагийн тоглолтод оролцож байна уу?

-Хоёр гурван жилийн өмнө хошин урлагийн тоглолтод оролцож байсан. Сүүлийн үед хошин урлаг гэдэг ч юм уу нэг төрөл жанрыг дагнахаасаа илүүтэйгээр мэргэжил олгож байгаа багшийн хувьд драмынхаа жүжигт зонхилон тоглох болсон. Киноны хувьд ганц ангитай кинонд өмнө тоглодог байсан бол одоо “Гурван найз”, “Саятан болох дамжаа” гээд олон ангитай кинонд шилжих жишээний.

Театрт сүүлийн үед ямар уран бүтээл тавихаар зэхэж байна. Та ямар шинэ бүтээлд тоглохоор байна?

-Энэ жил манай театрын түүхт 85 жилийн ой болох гэж байна. Хүн төрөлхтний үзэх дуртай бурхан багшийн тухай жүжгийг тайзнаа тавихаар төлөвлөөд байна. Энэ жүжиг дээр ажиллах гээд найруулагч Наранбаатар Энэтхэгт судалгааны ажил хийгээд явж байгаа. Улсын драмын эрдмийн театрын Цэрэнсамбуу дарга их ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа. Ер нь театрын найруулагч, удирдлагуудын сайн хамтын ажлын хүчээр эдийн засгийн хямралтай энэ хүнд үеийг театрынхан давж чадаж байна.

СУИСд хичнээн жил багшилж байгаа юм бэ?

-Би Улсын багшийн сургуулийн кино драмын анги гэж байхад суралцаад СУИС байгуулагдахад төгссөн. Арваад жил мэргэжлээрээ ажиллаад байтал намайг төгсгөсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багш маань, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ганхуягт багшлах урилгыг тавьж байлаа. 2005 онд магистр хамгаалаад багшаар СУИС-т ирээд өнөөг хүртэл ажиллаж байна.

Дэмидбаатар багш хичнээн анги төгсгөөд байна вэ?

-Хоёр багштайгаа хамт нэг, нэг анги төгсгөсөн. Өөрөө гурван анги төгсгөсөн. Нийтдээ таван анги төгсгөсөн байна.

Таны шавь нараас гялалзаж яваа ямар жүжигчид байна?

-“Хувьсал” продакшны жүжигчин Ганчимэг, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Шинэбаяр, найруулагч Ёндоншарав, “Х-Түц”, “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, “Шинэ-Үе” зэрэг продакшнуудад байна. Намуун гээд жүжигчин охин байна. СУИС-д хоёр гурван багш байна. Тайзны хөдөлгөөний багш У.Эрдэнэбаяр, тайзны ярианы Оюунжаргал, театр судлалын багшаар төгссөн Дашзэвэг гэж хүү байна. Олон сайхан ирээдүйтэй шавь нар байна. Ер нь багш болно гэдэг сэтгэлээ өгөх хэрэгтэй гэж манай багш нар ярьдаг. Сэтгэлээ өгсний үр дүнд мэргэжил эзэмших гэж ирсэн шавь нар нь тайзан дээр гялалзаж, үүгээрээ багш нар бахархдаг байхгүй юу. Багшийнхаа зааж зөвлөсөн дээр өөрийнхөө хот хөдөөгийн тайз дээр шороо үнэрлэж, хөлстэйгөө холилдож явсан туршлага дээрээ үндэслээд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг ариун үйлс.

Categories
мэдээ цаг-үе

Улсдаа мөнгө зээлүүлсэн Жон Морган

Жон Пирпонт Морган нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том санхүүгийн вант улсыг байгуулж нэрээ мөнхөлсөн. Хариуцлагатай алба хашиж байгаагүй мөртлөө хамгийн их нөлөөтэй хүн байсан гэдэг. Тэрээр орчин үеийн банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны үндсийг тавьж, байгуулсан компаниуд нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Жон Морган удам угсаагаараа ихэд бахархдаг байжээ. Түүний өвөө Жон Паиерпонт нь Бостонд сүмийн номлогч, аав Жон Морган нь бизнесмэн байжээ. Тэрээр Америкийн компаниудын хувьцааг Европт худалдаж хөлжсөн. Чинээлэг гэр бүлд төрсөн гэдгээрээ Жон Морган ихэд бахархдаг байсан гэнэ. Эцэг нь хүүгээ багаас нь нэлээд хатуу гараар хүмүүжүүлсэн. Эрхлүүлдэггүй, гэр бүлийнхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн гэдгийг нь байнга сануулж, амжилтад хүрэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байв. Жон Морган 15 нас хүрсэн тэр өдөр нь хамгийн гунигтай явдал тохиолдсон хэмээн ярьдаг байжээ. Эцэг нь бие султай хүүгээ эмчлүүлэхээр Азорын арал руу явуулжээ. Хүү төрсөн өдрөөрөө аавынхаа илгээсэн захидлыг хүлээн аваад ихэд баярласан байна. Дугтуйг задлан гүйлгэж уншаад өөрийн эрхгүй уйлав. Эцэг нь хүүдээ эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөөд хичээлдээ нэлээд хоцорсныг нь сануулж, ангийнхаа хүүхдүүдээс хоцрохгүйн тулд маш их хичээх хэрэгтэй гэдгийг нь анхааруулсан байжээ. Захидалд төрсөн өдрийн мэнд хүргэсэн нэг ч үг байгаагүй гэдэг. Жон Морганы ээж нь татдаг өвчтэй угийн бие муутай байсан тул хүүхдээ бараг анхаардаггүй байв.

Жон Морган уушгины үрэвсэлтэй, толгой нь таллаж өвддөг, хааяа татаж унана. Гэсэн ч сэтгэлээр унадаггүй, хөгжилтэй, хичээлдээ ихэд мэрийлттэй, амьтанд хайртай хүүхэд байсан гэдэг. Тэрээр Геттингенийн их сургуулийг дүүргээд Нью-Йоркийг зорьжээ. Анх удаа бизнес хийхээр Номхон далайн шуудангийн компанийн таван хувьцааг худалдаж авсан боловч ямар ч ашиг олоогүй. Үүнийг аав нь эхнээсээ таашаагаагүй гэдэг. Залуухан Жон бууж өгсөнгүй ааваасаа мөнгө зээлж Мичиганы төмөр замын компанийн хувьцааг худалдан авч нэлээд ашигтай заржээ.

1861 онд АНУ-д иргэний дайн эхэлж, улс оронд тун ч хэцүү байхад Жон Морган нэлээд ашигтай бизнес хийж байв. Америкчууд хоёр тал болон талцан дайтаж байхад нэгээс нь зэвсэг, хувцас зэргийг авч нөгөөд нь зардаг. Үүнээс маш их ашиг олсон гэдэг. Удалгүй валют болон алтны наймаа эрхлэв. Нэлээд хэмжээний алт цуглуулж түүнийгээ Английн хөрөнгийн бирж дээр 1.15 сая ам.доллараар заржээ. Тэр үед Америкт алтны үнэ эрс өсч Жон Морган үлдсэнийг нь эх орондоо зарж, 17 хувийн цэвэр ашиг олсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь аав нь үүнд маш ихээр бухимдаж түүнээс холбоогоо тасалж, хамтарч бизнес хийхгүй гэжээ.

Америкт иргэний дайн ид болж байхад Жон Морган нэгэн бүсгүйтэй танилцсан байна. Төмөр замын салбарт бизнес эрхэлдэг нэлээд чинээлэг айлын охин болох Амели Стрегист дурлаж эцэг нь эсэргүүцсэн хэдий ч гэрлэжээ. Сэтгэлтэй бүсгүй нь сүрьеэтэй байсныг Жон Морган тоосонгүй. Гэрлэх ёслол дээр бүсгүй арай ядан хөл дээрээ зогсож байв. Эхнэрийнх нь бие муу байхад Жон Морган хажуугаас нь холдоогүй гэдэг. Гэтэл аав нь бизнесийн ажлаа зохицуулах хэрэгтэй хэмээн яаралтай дуудуулав. Тэрээр Парисыг зорьж ердөө нэг хоноод ирэхэд эхнэрийнх нь бие улам дордсон байв. Ингээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жоныг хайр дурлал, нинжин сэтгэл бүхнээ түүнтэй хамт оршуулсан гэдэг.

Түүнээс хойш нэлээд хатуу бизнесмэн болжээ. Жон Морган нь “Американ Телефон энд Телеграф”, “Женерал Электрик”, “Интернэшнл Харвестер”,”Юнайтед Стейст Стил Корпорейшн”, “Вестингхауз электрик корпорейшн” ,“Вестер Юнион” гээд томоохон зургаан компанийг байгуулсан. Өнөөдөр ”J.P.Morgan” банкийг мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ банк санхүүгийн байгууллага нь дэлхийд хамгийн нөлөөтэй, АНУ-ын дөрвөн том банкны нэг нь.

Хайртай бүсгүйгээ алдсаныхаа дараа Жон Морган Америкт эргэн ирсэн. Хууч өвчин нь дахин сэдэрч, нэлээд хэцүү байсан хэдий ч өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Чухал мэдээлэл алдахгүйн тулд нийгэмд юу болж байгаа талаар нэг нэгэнгүй хянах болжээ. Бизнес нь ч улам хүрээгээ тэлж ганцаараа бүхнийг хянах боломжгүй больсон тул туслах хөлсөлсөн байна. Жон Морган холбоо, төмөр зам, тээвэрлэлт, мөнгөн гуйвуулга, ган боловсруулах гээд бүх л салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Амжилтад хүрсэн нэг шалтгаан нь өрсөлдөгчдөдөө ялагдана гэсэн ойлголт байгаагүй, маш хэрцгий байсан гэдэг. Санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэрээр удалгүй бизнесийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй хүн болов. Түүний бас нэгэн онцлог нь ямар салбарт ирээдүйтэй болохыг маш сайн мэдэрнэ. Чийдэнг бүтээсэн Томас Эдисон орон нутгийн захиргаанд хандан Манхеттений төвд гэрэлтүүлэг хийхийг санал болгожээ. Энэ төслийг Жон Морган дэмжин санхүүжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө харшийг цахилгаан чийдэнтэй болгов.

Олон улсын банкны харилцаа холбоог нэлээд сонирхдог байсан тэрээр энэ чиглэлээр маш их зүйлийг хийсэн. Эцэг нь нас барахад компанийнх нь бүх хувьцаа түүний мэдлийнх болж банк санхүүгийн салбарт ч улам идэвхтэй ажилласан. XIX зууны сүүлчээр Англи, Америкт нэлээд хэмжээний зээл олгож, мөнгөн гүйлгээ хийжээ. Түүнийг хийдэг цорын ганц санхүүгийн байгууллага нь Жон Морганы банк байв.

Харамсалтай нь түүний хувийн амьдрал нь тийм сайхан байсангүй. Хайртай бүсгүй нь нас барсны дараа Луиз Трейси хэмээх эмэгтэйтэй гэрлэж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч эхнэртэйгээ таарамж муутай байв. Тиймээс уран зураг худалдан авч, цуглуулж, түүнээсээ сэтгэлийн таашаал авна. Микеланжело, Ватто, Рубенс зэрэг нэртэй зураачдын бүтээлийг авахад нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Португаль гаралтай Белль да Коста Грин хэмээх нэлээд боловсролтой бүсгүй урлагийн бүтээл цуглуулахад нь хамгийн их нөлөөлжээ. Түүний ятгалгаар Жон Морган буяны ажилд нэлээд хөрөнгө хандивласан байдаг. Бидний сайн мэдэх “Метрополитен”-ийг Жон Морганы цуглуулгаар байгуулсан түүхтэй.

XIX зууны сүүлчээр Америк эдийн засгийн хямралд автаж, байдал нэлээд хүндэрсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид ч мөнгөө татаж эхэлжээ. Тэр үед АНУ-ын Сангийн сайд Жон Карлисл түүнээс тусламж хүсэхийн сацуу англичуудтай хуйвалдсан хэмээн буруутгав. Жон Морган ч нөхцөл байдлыг овсгоотойгоор ашигласан. Тэрээр улсдаа 62 сая ам.доллар зээлүүлж үүнээс хэдэн сая ам.долларын ашиг олсон байна. 1907 онд Америкт дахин санхүүгийн хямрал нүүрлэж, энэ нь бүх нийтийн эсэргүүцэл гарч, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн түүхтэй. Тэрээр арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжихээр хэдэн сая ам.долларын хандив цуглуулснаар байдал намжсан байна.

Гэвч үүнээс таван жилийн дараа АНУ-ын Сенат Жон Морганы компанийн эсрэг монополийн эсрэг хэрэг үүсгэсэн юм. Хэргийг Улсын комисс хэлэлцэхэд Морган эцсийн мөч хүртлээ өөрийгөө буруугүй гэдэг дээр баттай зогссон байна. 75 настай байсан тэрээр дараа нь бүх ажлаа өгч Европт очиж амьдарсан. Түүнээс дөрвөн сарын дараа Жон Морган хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Миний хонгор Салли Вест” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар хүүхнийг дурссаныг мэдэхийн тулд охин нь мөрдөгч хөлсөлж баахан мөнгө зарсан байна. Харамсалтай нь мөрдөгчид юу ч олж чадаагүй. Харин гэрт нь хадгалагдаж байдаг хуучин захидлуудаас аавынхаа хүүхэд байхдаа Азорын арал дээр эмчлүүлж байхдаа бичсэн захидлаас нь энэ үгний учрыг олдсон гэдэг. Тэр үед Жон Морган 14 настай байсан. Өвөөдөө бичсэн захидалдаа нэгэн Канар бялзуухайны зургийг хавсаргаж доор нь “Энэ бол миний хонгор Салли Вест. Түүний ачаар би энд ганцаардахгүй байгаа. Хайрт өвөө минь би гэртээ харимаар байна. Ээж, аав хоёрт маань хэлээд өгөөч. “гэжээ.

Жон Морганыг нас барсны дараа хүү Жон нь “J.P.Morgan & Co” компанийг өвлөн авч Уол-Стрийтэд банкныхаа барилгыг бариулсан түүхтэй. Өнөөдөр энэ гудамж нь дэлхийн банк санхүүгийн төв гэгдэх болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нэрт нийтлэлч Баабарын “Архи уух сайхан” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Өчигдрийн улс төрийн томоохон шийдвэр бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр УИХ-аас баталсан явдал байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ зэрэг нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Эдгээр улс төрийн үйл явдлын талаарх дэлгэрэнгйү мэдээллийг манай сонины дөрөв, тавдугаар нүүрнээс уншаарай. “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Баабарын “Архи уух сайхан” нийтлэл гарчээ. Тэрбээр “Архидалт нийгмийн хавтгай үзэгдэл болуут зовлонгийн шалтгаантай биш үр дүнтэй тэмцсэн түүх дэндүү баялаг. 1917 онд америкчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаад архийг хорив … Бүх юм эсрэгээрээ эргэсэн. Мафи цэцэглэж, хууль бус орлоготнууд орширч, нийгэмд гэмт хэрэг, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, биеэ үнэлэх, хулгай дээрэм хэрээс хэтэрнэ … УИХ-аас сая үдэш архи зарах түгээхийг хуулиар чандалчихлаа. Гэвч хэн ч шөнийн хоёр цагт бааранд кола уух гэж ордоггүй учраас эрснээ олж л таарна …” гэжээ.

Сонины долдугаар нүүрт Сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон С.Зоригийн хэрэгт холбогдуулан гэргий Б.Булганыг саатуулсан хэргүүд ямар шатандаа яваа талаарх дэлгэрэнгүй нийтлэл гарсан бол “Маск” продакшны жүжигчин Э.Алдарын хувийн амьдрал болон уран бүтээлийн талаарх дэлгэрэнгүй ярилцлага арвангуравдугаар нүүрт орлоо. Мөн Америкийн монголчууд буландаа “Өдрийн сонин”-ын Америкийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн “Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алунгоо эхийн домгийг сурав” хэмээх сонихолтой нийтлэл багтлаа.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд NBA-гийнх шиг заалтай боллоо

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын танхим NBA-гийн жишигт нийцэн шинэчлэгдлээ. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны дэвжээ болох модон шалыг (Connor sport) ийнхүү тус сургуулийн спортын танхимд суурилуул жээ.

Нийт 800 м.кв талбай бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорткорт нийлүүлэн тус компанийн мэргэжилтний удирдлаган дор Юнимат компанийн суурилуулалтын баг угсарсан байна. Хойд Америкт ургадаг агч моднь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Коннор спорткортын шал неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шал юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийг “заналхийлсэн” боксчин Б.Содгэрэлийн асуудлыг хэлэлцэнэ

Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохисгүй авирласан Б.Содгэрэлийн асуудлыг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болжээ. Тус мэргэжлийн зөвлөлийн даргын гадаад томилолтэнэ сарын 25-нд дуусч ирэх ажээ. Иймд Мэргэжлийн зөвлөлийн даргыг томилолтоосирсний дараа Б.Содгэрэлийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 75 кг жингийн тулааны үеэр Б.Содгэрэл нь өрсөлдөгч .Шинэбаярыг мөргөжээ. Тэрээр өрсөлдөгчөө мөргөөд зогсохгүй шаардлага тавьсан шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, биед нь халдаж, “заналхийлсэн” аж. Энэ үйлдэлнь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр, “Хангарьд” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал нар шигшээд үлдсэн билээ.

Одоогоор Б.Содгэрэлийн медалийг хурааж, багийн дүнгээс оноог нь хасчээ.

Categories
мэдээ спорт

Хакүхо, Котошогикү нар маргааш барилдана

Маргааш мэргэжлийн сүмо бөхийн Хацу башёгийн 11 дэх өдрийн барилдаанмаргааш болно. Энэ өдөр тэмцээнийг тэргүүлэгч хоёр бөх болох их аварга Хакүхо, озэки Котошогикү нар барилдах юм.

Өнөөдрийн онцлох барилдаан их аварга Какүрюү М.Ананд, озэки Котошогикү нарын хооронд болов. Котошогикү золгоон дээрээс сугадаж дэвжээний зах руу түрсээр давсан. Харин Их аварга Хакүхо магэшира Кайсэтэй барилдаж мушгиж өрсөлдөгчөө давсан юм. Тэгвэл Харүмафүжи их аваргын хувьд Точиазантай барилдаж ошидаши мэхээр давснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар байр сууриа хадгалж үлдсэн байна.