Categories
энтертаймент-ертөнц

Мадоннагийн шүтэн бишрэгчид гомдолтой байна

Америкийн нэрт дуучин Мадонна саяхан Луисвилл хотод тоглолтоо хийсэн байна. Харин түүний шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл дундуур байгаа гэнэ. Алдарт дуучны тоглолт товлосон хугацаанаасаа гурван цаг хоцорч эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй Мадонна концертынхоо үеэр дууныхаа үг, бүжгийнхээ хөдөлгөөнийг мартаж их сонин байсан гэнэ. Тиймээс нэрт дуучныг согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ. Концертыг үзсэн нэг хүн олон нийтийн сүлжээнд “Ийм муу тоглолт үзээгүй” хэмээн бичжээ. Үүний хариуд нэрт дуучин маань дуугүй байсангүй” Би хэзээ ч тоглолтынхоо үеэр согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй “ гэсэн тайлбар өгөв.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост шартуулдаггүй архи үйлдвэрлэв

Хойд Солонгосын “Pyongang Times” сонинд тус улсын эрдэмтэд шартуулдаггүй архи бүтээсэн тухай мэдээллээ. “Taedonggang Foodstuff Factory” үйлдвэрийн мэргэжилтнүүд түүнийг гаргаж авахын тулд нэлээд хэдэн жил ажилласан байна. Хүн хороодой болон цагаан будаагаар хийсэн ликерийг “Koryo Liquor” хэмээн нэрлэжээ. Түүний найрлаганд орсон хүн хороодойг эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэг билээ.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжин чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд төр эзэмших хувиа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон. Ордын тусгай зөвшөөрлийг ”Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг. Тус ордын батлагдсан алтны нөөц 40 тонн хэмээн үзэж буй. Гацууртын ордыг ашигласнаар 433,6 сая ам.долларыг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төлнө, Мөн 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд химийн бодист хорджээ

Сүхбаатар аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд химийн бодист хорджээ. Цагдаагийн байгууллагад 15 настай эмэгтэй Ц, М нар сургуулийнхаа байранд химийн бодист хордсон байдалтай ирсэн талаар мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад энэ хоёр оюутан натри гидрогсид гэх бодис олж, химийн багшдаа үзүүлэхээр авч очин, тоглож байгаад санамсаргүй асгаснаас хордсоныг тогтоосон байна. Сүхбаатар аймгийн онцгой байдлын газраас хор 1.002 хувийн тархалттай байгаа талаар мэдэгджээ.

Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Харин химийн бодист хордсон сурагчид эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар ханш 2010 төгрөгт хүрлээ

Сар шинийн өмнөхөн буюу жил бүрийн өдийд ам.долларын эрэлт нэмэгдэхтэй зэрэгцэн ханш нь өсдөг хэдий ч 2000 төгрөгөөс давж, бүр 2010 төгрөгт хүрч байгаагүй. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валютын захад 2008 төгрөг, харин зарим арилжааны банкны ханшаар 2010 төгрөгтэй тэнцэж байна.

Ам.долларын ханш ийн өсч буй шалтгааныг эдийн засгийн шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ нэмснээс гадна дэлхийн томоохон худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн үнэ буурах шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Ялангуяа Монголын нүүрсний томоохон худалдан авагч Хятадын эдийн засаг сайнгүй байгаа нь манайд ам.долларын ханш өсөх голлох шалтгаан болоод буй гэх.

Гэхдээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг 6 хувь, юанийн эсрэг 1.6 хувиар тус тус суларсан ч рублийн эсрэг 15.6 хувь, еврогийн эсрэг 6.4 хувиар тус тус чангараад байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх уулзалт болж байна

Чингис зочид буудалд хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран энэ уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог тодорхой болгох, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайд нар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагынхан оролцож байна.

Мөн уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн талаар баримталж буй төрийн бодлого, өнөөгийн төлөв, бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий чиглэлийг танилцуулах ажээ. Мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Агаар дахь тоосонцрын хэмжээ тав дахин их байна гэв

Агаарын бохирдлын хэмжээ өнөөдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам орчим хамгийн их бохирдолттой гарсан байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө орчмоор их бохирдолттой бол Нисэх, “Мишээл экспо” орчимд бага гэж гарчээ.

Манай улсын агаарын чанарын стандартад зааснаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэвч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 257 микрограмм куб хэмжээтэй гарсан байна. Энэ нь стандарт хэмжээнээс даруй тав дахин их хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа үзүүлэлт юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Хувьсал” продакшн дөрөв дэх бүтээлээ гаргана

“Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулах гэж байна. Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливудын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай “Golden treasure” нэртэйгээр хамтран хийж байгаа аж.

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарах юм. Энэ кинонд тоглох үед жүжигчин А.Ганчимэг үсээ халимаг болгож, ийм нэгэн дүр төрхийг бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

“King tower” хотхоны барилгаас дамнуурга унаж хүн гэмтээв

“Эко констракшн”-ы “King tower” хотхоны барилга дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “King tower” хотхоны барилгын өргөгч кранаас дамнуурга унаж, ажилтан Э-ийн нурууг гэмтээсэн байна. Ослын газар цагдаагийн алба хаагчид очиход хохирогч Э дамнуургад нуруу хэсгээрээ хавчуулагдсан байжээ. Тэрээр тус барилга дээр арматурын ажил хийдэг нэгэн аж. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдээ хазсан эцэг өршөөлөөр суллагджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон хэрэг гарсан билээ. Тэрээр ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьсон юм.

Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг сар бүр хүүхдүүддээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч мөнгө өгөөгүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Өршөөлийн тухай хуулиар суллагджээ.