Categories
энтертаймент-ертөнц

Л.Эрдэнэчимэг гишүүн шинэ өглөөг бүтэлгүйтлээр эхлүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шинэ өглөөг бүтэлгүйтлээр эхэлжээ. Тэрбээр өнөөх “алдарт” бенз машинаараа зам дээр осол гаргаж, багагүй хохирол амссан байна. Энэ тухайгаа “Өнөө өглөөг ингэж л эхлүүллээ дээ. Зам халтиргаатай байхад машины урдуур дайрахгүй дүрмээ барьж жолоо баривал хохиролгүй, осолгүй байна шүү дээ” хэмээн жиргэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эсвэл Засгийг огцруулахгүй гэж шийджээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөө өглөө 07.30 цагт хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ удаагийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон байна. Тэд “Засгийн газрыг авч үлдье” гэсэн шийдвэрт хүрчээ.

Харин үргэлжлүүлэн МАХН-ынхан дангаараа Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд хуралдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Унгарын форумд оролцох компаниудыг бүртгэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь 2016 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Унгарын Үндэсний худалдааны байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдаж, Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөж байна.

Энэхүү бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг МҮХАҮТ энэ өдрүүдэд бүртгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын тэврэлтийн өдөр

Өнөөдөр буюу
нэгдүгээр сарын 21-ний өдрийг дэлхий нийтээрээ Олон улсын тэврэлтийн өдөр
болгон тэмдэглэдэг байна. Анх 1986 онд АНУ-д үндэсний тэврэлтийн өдөр
нэртэйгээр бий болсон бөгөөд удалгүй дэлхий нийтээрээ энэ өдрийг хүн төрөлхтний
эв найрамдлын баяр болгон тэмдэглэж эхэлжээ. Баярын уламжлалын дагуу, энэ өдөр
танихгүй хүнийг ч найрсагаар тэвэрч болно. Тэврэлт биднийг бүхий л амьдралын
туршид дагаж байдаг. Уулзах үедээ, салж яваад буцаж ирэхдээ бид баярлаж,
талархсанаа илэрхийлэхийн тулд найз нөхдийгөө, бие биеэ тэвэрдэг. Манай улсад
энэхүү баярыг дөрвөн жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн бөгөөд баярт зориулж эд
материалын ямар ч зардал гаргахгүйгээр зөвхөн хайртай дотнын хүмүүсээ тэврэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан 203 жолоочид торгуулийн хуудас хүргүүлэв

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол охидыг Малайзад аваачин худалдаалдаг байсан бүлэглэлийг илрүүлжээ

Монгол Улсаас Малайзын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал массажны газруудад охид бүсгүйчүүдийг аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хун худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.

Сэжигтэй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумлур хот хүртэлх зардлыг нь гаргаж, улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан нь хохирогчдын мэдүүлгээр тогтоогджээ.

Дээрх этгээдүүд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын нийт 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 орчим төгрөгийн урамшуулал бэлэн мөнгөөр авдаг байсан байж болзошгүй байдал тогтоогдож байгааг эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

82 тонн самрын идээ хууль бусаар хил нэвтрүүлжээ

Хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний самрын идээ хилээр гаргасан хэрэг гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Альянс менерал” ХХК-ийн захирал Д.Ганхуяг МХЕГ-ын 25 тоот нэгдүгээр сарын 16-ны хилээр гаргах зөвшөөрөл бүхий гэрчилгээг хуурамчаар үйлдэн 82 тонн самрын идээ хилээр гаргасан болох нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. “Альянс менерал” ХХК-ийн захирал Д.Ганхуяг нь татвараас зайлсхийж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдоод байгаа аж.

Э.Баатар

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эсвэл хуралдаж байна

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа бололтой. Тус бүлгийн хуралдаан өглөө 07.30 цагт эхэлж, одоо үргэлжилж байгаа юм. Харин өглөө 08.30 цагт эхлэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна. Тус байнгын хороонд харъяалагддаг Ардчилсан намын найман гишүүн бүгд, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн хуралдаа суухаар танхимд хүрч ирээд байгаа аж.

Тэд Ерөнхий сайдыг огцруулах Тогтоолын төслийг санаачлагч Г.Уянга гишүүн ирж, төслөө танилцуулах болов уу хэмээн байнгын хорооны гишүүд хүлээж байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирлээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарын Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулдаг. Мөн бүсчилсэн уулзалтууд зохион байгуулдаг.

Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ. Мөн Дэлхийн залуу удирдагчид /Youth Global Leaders / форум, “Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг” / Global Shapers/-ийн гишүүнээр монгол залуус элсэн ажиллаж байна.

Гадаад хэргийн яам 2013 онд ДЭЗЧУ-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгааны тайлан илтгэлийг Дэлхийн Эдийн Засгийн 2014 оны чуулга уулзалтын тусгай хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн билээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 250 гаруй салбар хуралдаан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” “2016 оны төлөв, хандлага” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн уулзалт” зэрэг уулзалтад оролцоно. Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийнэ.

Өнөөдөр /1-р сарын 20/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб бараалхлаа.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо. Мөн ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2017 оны 5 сард манай улсад айлчлах болсноо дуулгалаа.

Categories
мэдээ цаг-үе

Бүргэдчин охин Н.Айшолпан: Эмч болохыг хүсдэг

“13 настай, бүргэдтэй анчин охинхэмээн олонд танигдсан Н.Айшолпан охин олон улсын “Sun­dance” кино наадамд оролцохоор Америкийг зорих болжээ. Түүний тоглосонБүргэдчин охинбаримтат кино уг наадамд уригдсан агаад наадмын үеэр нээлтээ хийх гэнэ. УИХын гишүүн, БаянӨлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей охиныг аав, ээжийнх нь хамт хүлээн авч баяр хүргэсэн юм. Бүргэдчин охин цагаан үнэгэн малгайгаар гангарчээ. “Цагаан, хар үнэг хүнтэй амар таардаггүй, буян авчирдаг гэж бэлгэшээдэггэж аав нь тайлбарласан юм. Н.Айшолпан дуу цөөнтэй, инээмсэглэсэн охин байлаа. Охин асуултад ганц нэгхэн үгээр хариулах тул аав Р.Нургайв, ээж К.Алмагүл нар нэмэлт тайлбар хийж туслав. Айшолпан гэдэг нь Үүрийн цолмон гэсэн утгатай нэр юм байна. “Бүргэдийн ачаар Төрийн ордонд зөндөө орлоогэж охины аав хэлсэн. Бүргэдчин охин БаянӨлгий аймгийнШилдэг хүүхэдболж байжээ. Бүргэд гар дээрээ суулгаад, мориндоо мордох нь амаргүй даваа ч охин энэ шалгуурыг дажгүй давдаг байна. Охиныг чадалтай гэж тооцсон багш нар нь нэг хэсэг бөхийн дугуйланд явахыг зөвлөж байсан гэнэ.

Н.Айшолпан, өөрийнхөө тухай танилцуулаач?

-Миний нэр Айшолпан. Би есдүгээр ангид сурдаг. Баян-Өлгий аймагт Монгол-Турк сургуульд сурдаг. Баян-Өлгийн Алтанцөгц суманд манай гэр бий. Нэг ахтай, хоёр дүүтэй.

-13 настай охиноо бүргэдээр ан хийлгэж сургасныг бодоход эрэгтэй хүүхэдгүй айл юм болов уу гэж бодож байлаа?

Аав Р.Нургайв: Би бол удам дамжсан бүргэдчин хүн. Аав маань бүргэдчин. Аавын аав бүргэдчин. Манай том хүү бас бүргэдчин. Тэгээд л хоёр дахь хүүхэд Айшолпан бас өөрөө дуртай болохоор нь бүргэдээр ан хийхэд сургасан юм.

Охидыг бүргэдийн анд сургадаг өөр тохиолдол байдаг уу?

-Цорын ганц энэ Айшолпан байгаа юм. Багаасаа бүргэдтэй хамт өссөн шүү дээ.

Айшолпан, зураг хамт авахуулсан бүргэдийнхээ тухай яриач?

-Бүргэдийг дэгдээхэй байхад нь үүрнээс нь авч сургадаг. Монголоор “Цагаан нүд” гэсэн нэртэй бүргэд.

Аав Р.Нургайв: Баян-Өлгий аймагт болдог Бүргэдийн баярт оролцож 75 бүргэдчинээс охин маань тэргүүн байр эзэлсэн. Зүгээр нэг түрүүлдэггүй. Бүргэдээ дуудаж, таван секундэд гар дээрээ суулгасан. Манайхан шыргаа гэдэг морьтой хүн үнэгний арьс чирж явахад, бүргэд нь тэр арьсан дээр буух ёстой. Би бас Бүргэдийн баярт түрүүлж байсан. Хүнд их дасгасан бүргэд эзнээ дуудахад ингэж хурдан ирж гар дээр нь суудаг.

Бүргэд хэр урт настай амьтан бэ. Ан хийх хугацаа нь хэр удаан байдаг бол?

-Бүргэд бариад тав, зургаан жилийн дараа байгальд нь тавьчихдаг юм. Үржлийн насанд хүрэхээр нь байгальд тавьчихдаг.

Айшолпан, ямар хичээлдээ дуртай вэ?

-Англи, турк, монгол хэл, биеийн тамирын хичээлд дуртай.

Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Эмч.

Хичээлдээ сайн сурч байгаа юу?

-(Толгой дохив).

Ямар үед бүргэдээр ан хийж, дасгал сургуулиа хийдэг вэ?

-Аравдугаар сараас эхлээд өвөл хийнэ.

Айшолпан, бүргэдтэйгээ ямар ан хийж байв?

-Туулай, үнэг, хярс мануул.

Үеийн охид, хөвгүүд чинь чамайг ямар зоригтой юм бэ гээд гайхдаг байх даа?

-Тийм. Манай есөн настай бага эрэгтэй дүү бас бүргэдээр ан хийхэд сурч байгаа.

Бүргэдтэй зураг авахуулж, кинонд тоглосноос хойш олон газраар явсан гэсэн. Арабт очсон гэсэн үү?

-Аавтайгаа хамт явсан. Таван одтой зочид буудалд буусан. Ээждээ зүүлт, цаг, ээмэг авсан.

Зураг авалтынхаа тухай яриач?

-Зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Үүрнээс бүргэдийн дэгдээхэй авахаас эхлээд, хамгийн сүүлд Бүргэдийн баярын тухай бичлэгээр дууссан.

Аав Р.Нургайв: Эхлээд бүргэдийн дэгдээхэй үүрнээс авсныг, номхруулсныг, ан барьсныг, Наурызын баяр, бүргэдийн баярын зураг авсан. Японы Эн Эйч Кей телевизийнхэн бас ирж зураг авсан. Энэ хоёр дахь кино нь. Дахиад нэг кинонд зураг авах тухай яриа гараад байгаа.

Киноны зураг авахуулахаар мөнгө авдаг байх?

-Анхны гэрээ жаахан муухан шиг байсан. Дараа нь Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа дахиад гэрээ хийхэд тусалж, бүгдийг нь сайжруулж өгсөн.

Бүргэдийн хамгийн том ан нь юу байдаг вэ?

-Бүргэд хамгийн том нь чоно барьдаг. Тэгээд үнэг, хярс, туулай, мануул барина. Өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээдэг.

Бүргэд маш том хүчтэй амьтан, жаахан охин яаж даадаг юм бол?

-Бүргэд найман кг байдаг. Жин нь гол биш хумсаараа хатгана, базна.

Бүргэдийн хумснаас болоод өвдөж байсан уу?

Аав Нургайв: Гарандаа хамгаалалт хийдэг. Бид гараа шархлуулдаг. Гэхдээ бүргэдийн хумс ямар нэг хор нөлөө байхгүй. Дороо эдгэдэг.

Цаашдаа Айшолпан маань бүргэдээрээ ан хийсээр байх уу?

-Үгүй ээ. Цаашдаа дүү нартаа заана.

Аав Р.Нургайв: Эмэгтэй хүн болохоор сонирхол нь буурна шүү дээ.

Ээжийн нь хувьд охин чинь бүргэдээр ан хийх болсныг яаж хүлээж авсан бэ?

Ээж К.Алмагүл: Анх арван настай байхдаа л бүргэдэд дуртай байсан. Бүргэд гэрт сууж байхад хажууд нь очоод, гараараа илээд байдаг. Би дургүйцээгүй л дээ. Өөрөө дуртай юм чинь. Ан хийгээд эрчүүдтай хамт явж байгаа юм.

Эмэгтэй хүн гэдгээрээ зан заншилд баригдаад хийж чадаагүй юм танд байдаг уу?

-Миний хийж чадаагүй юм байхгүй л дээ.

Танд ер нь бүргэдээр ан хийх бодол төрж байсан уу?

-Үгүй, тийм бодол төрж байгаагүй. Хүүхдэдээ эрх чөлөө өгдөг. Битгий, боль гэдэггүй. Манай шашин, зан заншилд бүргэдээр ан хийхийг хориглосон юм байхгүй л дээ. Өөрөө чадаж байвал болно.

Казак охид гэрээ өөрийн оёж хатгасан юмаар гоёдог юм билээ. Айшолпан үйлэнд хэр уран бэ?

– Сайн.

Аав нь бүргэдээр ан хийхэд сургажээ. Харин ээж нь охиноо юунд сургадаг вэ?

Ээж Алмагүл: Бид багаас нь гэрийн бүх ажилд сургана. Юм оёх, бүх хувцсаа өөрөө оёход сургадаг.

Сонин хачин хүсэлт ирдэг үү?

-Жуулчид их сонирхож ирдэг. Манай гэрт ирээд, ан хийхийг үзээд, Айшолпантай зургаа авахуулах дуртай.

Айшолпан ямар хоолонд дуртай вэ?

Ээж Алмагүл: Бид зун малаа саана. Айраг цагаан идээ бүгдийг идэх дуртай.

Танайх хэр малтай айл вэ?

Аав Р.Нургайв: Манай аав мянгат малчин Рыс гэж хүн байдаг. Би ч бас сумын сайн малчин. Морь уяна. Морины хорхойтой.

Нэг айл хэдэн бүргэдтэй байдаг вэ?

Аав Р.Нургайв: Янз бүр. Надад нэг бүргэд, Айшолпаны бүргэд гээд хоёр бүргэд байсан. Аав, дүү нарын бүргэд гэх мэтээр манайхан Бүргэдийн баярт нэг айлаас найм, есөн бүргэдтэй морддог.

Миний дүү, бүргэдээр ан хийхээс өөр хобби байгаа юу?

-Ном уншиж, дуу дуулдаг.

Танай гэр бүлийн онцолж тэмдэглэдэг ямар баяр байдаг вэ?

Аав Р.Нургайв: Наурыз, Бүргэдийн баяр.

Охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

Аав: Сургуульдаа сураад, сайн эмч болоод, аав, ээждээ тусалдаг хүн болоосой л гэж боддог.

Бүргэдийн анд хэдүүлээ явдаг вэ. 13 настай охин ганцаараа эзгүй газар ан хийдэг юм биш байгаа гэж зарим хүн санаа зовж байсан?

Аав Р.Нургайв: Охин маань бүргэдээр ан хийхдээ дандаа надтай, манай ах дүү нартай хамт явдаг юм.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ