Categories
мэдээ улс-төр

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталлаа

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв. Байнгын хорооноос уг хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал дүгнэлт гаргасан байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхээр санал хураахад 80.9 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлгээр баталлаа.

этгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн зорилт оршиж байгааг хуулийн танилцуулгад дурдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар -49 градус хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа аж. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 22-25-нд огцом хүйтэрнэ. Идэр, Тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-өөс -49 хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-өөс -42 градус хүрнэ. Харин өдөртөө -25-аас -30 градус байна. Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 градус хүрэх төлөвтэй байгаа аж.

Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэдийг хүйтэнд осгохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төвлөрсөн үйлчилгээг өргөжүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд төвлөрүүлээд байгаа. Тэнд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн тухай тус төвийн дарга О.Мөнх-Оргил танилцуулсан байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Цаашид Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ. Түүнчлэн энэ үйлчилгээгээр нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэлсэн байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ долоо хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хятадад 15 хүүхдийг хүний наймааны золиос болохоос аварчээ

Хятадын цагдаагийнхан Сычуань, Шаньдун мужид хүүхдийн наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлийг илрүүлэх томоохон ажиллагааг явуулж нийт 78 сэжигтнийг саатуулжээ. Улмаар худалдагдах гэж байсан 15 хүүхдийг аварлаа тухай “The China Daily”-д мэдээлсэн байна. Гэмт этгээдүүд Сычуань мужийн ядуу тосгодоос хүүхэд худалдан авч, эдийн засгийн хөгжлөөрөө өндөр Шаньдун муж руу худалддаг байна.

Цагдаагийнхан үүний зэрэгцээ хүүхдээ худалдах гэж байсан хэд хэдэн залуу эх, жирэмсэн эмэгтэйг баривчилжээ. Хятадад хүүхэд худалдаалах гэмт хэрэг удаа дараа гарч, бүхэл бүтэн сүлжээ болоод байгаа аж.

Стокгольм дахь дэлхийн судалгааны хүрээлэнгийн мэдээгээр БНХАУ-д жил бүр 200 мянга орчим хүүхэд сураггүй алга болдгоос дөнгөж 0.1 хувийг нь л олдог гэжээ.

Categories
мэдээ спорт

Г.Ганбаяр “Barnet FC”-д шалгуулна

Сэлэнгэ аймгийн шилдэг тамирчдыг залгамжлан гарч ирж буй Г.Ганбаяр Лондонгийн “Barnet FC” багийн академид шалгуулна. Иймээс бэлтгэлээ базааж буй юм байна. Г.Ганбаяр Англид нэг сар амьдрах ажээ. Тэрээр долдугаар ангид байхдаа Италийн алдарт “АС Милан” багийн дасгалжуулагчийн нүдэнд өртөж, Милан хотыг зорьж байсан билээ.

Г.Ганбаярын Лондон явах зардалд нэмэрлэх зорилгоор хандивын тэмцээнийг төрөлх Сэлэнгэ аймагт нь зохиохоор болжээ. 15-аас дээш насны тамирчид оролцох уг тэмцээн энэ сарын 30-31-нд Сэлэнгэ аймгийн спортын ордонд болох юм байна. Баг тус бүр 10 тоглогчтой байх бөгөөд тоглогч болгон 10 мянган төгрөгийн бооцоо төлөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Цэцээс Ерөнхийлөгчид албан бичиг явуулжээ

Үндсэн хуулийн цэц Цэцтэй холбоотой хуулиуд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг ирэх хоёрдугаар сарын эхээр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр бэлтгэж байна.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж Үндсэн хуулийн цэцийн дарга УИХ-аас баталсан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн талаар албан бичиг илгээжээ. Уг албан бичигтээ “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга, холбогдох бусад албан тушаалтан илгээсэн. Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна. Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэхээр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд энэ асуудлыг анхааралдаа авч Үндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна.” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар Улсын Их Хуралд санал болгон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн 20 мянгыг бүх хүүхдэд олгохоор баталлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын
төслийг гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлгээр баталлаа. Уг
тогтоол батлагдсанаар хүүхэд бүрт алагчлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгох
болж байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2016 оны төсвийн тодотголыг цугт нь
оруулж ирэхгүй болохоор нэг хүүхдэд 20 мянган төгрөг биш, 12 мянган төгрөг
оногдох болж байгаа. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Хэзээ төсвийн тодотголыг
оруулж ирэх вэ гэдгийг тодруулж байлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэ батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр
20 мянган төгрөг олгоод явах боломжтой. Дутагдсан эх үүсвэр дээр нь төсвийн
тодотголыг Засгийн газар оруулж ирнэ гэсэн хариулт өгсөн юм.

Одоо чуулганы
нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж
байна.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар “Энхийн шагнал” хүртжээ

Өчигдөр
“Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энх
тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл
үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулжээ. Энэхүү нэр
хүндтэй шагналын эзнээр өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,
Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн С.Эрдэнэчулуун нар тодорч байжээ.
Энэ жилийн Энхийн шагналд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас 20
хүний нэр дэвшсэнээс шалгаруулж, Монголын хүүхэд залуучуудын боловсрол мэдлэг,
оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Монголын Оюун Ухааны Академи”-ийн
тэргүүн, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер Хандсүрэнгийн Хатанбаатар
тодорсон байна.

Х.Хатанбаатар нь 2009 онд хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурах
арга барилыг олгох, оюуны хөгжлийн олон талт сургалтууд зохион байгуулах, оюуны
спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Оюун Ухааны академийг санаачлан байгуулсан
цагаас хойш олон арван байгууллага, иргэд, ерөнхий боловсролын болон их, дээд
сургуулийн оюутан, сурагчдад оюуныг хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохион
байгуулжээ. Мөн оюуны спортын олон улсын 35 тэмцээнд нийт 50 гаруй тамирчдыг
бэлтгэн оролцуулж, олон улсын түвшний томоохон тэмцээний 484 медалийг хүртэн эх
орноо олон улсад амжилттай сурталчилсан байна.

Энэ бүхний үр дүнд Монголчууд
оюуны спортын олон улсын Их Мастер 3, Их Мастер 2, олон улсын Мастер 7-г
төрүүлсэн бөгөөд оюуны спортын дэлхийн олон дээд рекордыг эзэмшиж байна. Ой тогтоолтын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс багаараа сүүлийн 4 жилийн турш
эхний гуравт тогтмол шалгарсан амжилтыг үзүүлжээ. Х.Хатанбаатарыг Монгол хүний
оюуны потенциалыг дэлхийд гаргаж, Монгол хүний үнэ цэнийг олон улсад хүлээн
зөвшоөрүүлж буй чадсан шилдэг сурган хүмүүжүүлэгч, Монголын оюуны салбарт
оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, Энхийн шагналтнаар ийнхүү тодруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд дайруулан амиа алджээ

Сүүлийн үед галт тэргэнд хүн дайруулж амиа алдлаа гэх мэдээлэл үе үе сонсогдох болов. Тухайлбал, өчигдөр төмөр Замын 396-р км-ийн 8-р зуутад галт тэргэнд дахин нэг хүн дайруулж нас барсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад Баянгол дүүргийн 18 хороонд оршин суух 49 настай эрэгтэй М нь 4301-р галт тэргэнд дайруулсан байжээ.

Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс долларын саятны өсөлтөөрөө Азид тэргүүлж эхэллээ

Монгол улс Ази номхон далайн бүс нутгийн орнуудаас долларын саятны тоогоороо тэргүүлж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, монголын баячууд долларын саятны өсөлтийн хэмжээгээрээ Вьетнам, Индонези, Хятад, Энэтхэг зэрэг орнуудыг гүйцэж түрүүлсэн талаар www.theglobeandmail.com сайт мэдээлсэн байна. Ази Номхон далайн бүс нутагт долларын саятан 3,5 сая байдаг ба нийтдээ 17,7 их наяд ам.доллар эзэмшдэг юм байна. Сүүлийн 15 жилд энэ тоо 117 хувь өсчээ. Харин Монгол Улсын долларын саятны тоо нь энэ хугацаанд 670 хувь өссөн гэнэ.