Categories
мэдээ нийгэм

Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах бүртгэл эхэллээ

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад сурах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ.Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, доктрантурт суралцах боломжтой байдаг. Энэ тэтгэлгийг 1997 оноос хойш олгож байгаа аж. Тэтгэлгээр жилд 16 мянган ам.доллар хүртэлх санхүүжилтийг оюутнуудад олгодог байна.

Магистрт боловсрол, соёл урлаг, анагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүч дэд бүтэц, уул уурхай зэрэг мэргэжлээр суралцуулах юм.

Харин докторт барилга хот байгуулалт, мэдээллийн технологи зэрэг мэргэжлээр суралцуулах аж. Хэрэв та бүхэн энэхүү бүртгэлийг сонирхож байвал Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл авч болно.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд шүлхий гарчээ

Нэгдүгээр сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нэгдүгээр баг Тогта гэх газар дөрвөн үхрээс халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр дээрх үхрүүд шүлхий өвчний халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Тиймээс голомтын бүсэд хөл хорио тогтоон, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унгарын Ерөнхий сайдын айлчлал маргааш эхэлнэ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ. Айлчлал 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах гэнэ.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас хүйтний эрч суларна

Маргаашнаас хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Тодруудбал, 25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Улмаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбаатар: Антарктидын Ливингстон арал дээрх гурав дахь бааз монголынх болох байх

Монголын Усны ассоциаци”-ийн тэргүүн, доктор Д.Батмөнх Антарктид тивд ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа иржээ. Тэрээр тус тивийн Ливингстон арал дээр Монголын бааз байгуулах газрын өндөр нам, байрлал, эргэн тойрных нь видео бичлэгийг дроноор хийж, нарийвчлан тогтоосон байна. Энэ судалгаа нь Монголын баазыг байгуулах үндсэн баримт болох юм. Антарктид судлалд нэлээд идэвхтэй оролцдог “Монгол Улсын Усны ассоциаци”-ийн нарийн бичгийн дарга Д.Ганбаатартай ярилцав. Дашрамд дурдахад тэрээр хоёр жилийн өмнө Антарктидад очиж ажиллажээ.

-Манай эрдэмтэд олон жилийн өмнөөс өмнөд туйлд хийгдэж буй судалгааны ажилд оролцсоор ирсэн. Энэ түүхийг эргэн дурсвал уншигчдад сонин байх болов уу?

-Манай улс Антарктидыг бүр социализмын үеэс сонирхож эхэлсэн. Анх хуучин Зөвлөлтийн Антарктид судлаачдын бүрэлдэхүүнд цаг уурч Ж.Цэрэндэлэг гуай, дараа нь 1982 онд цаг уурч Д.Чулуунбат, мөн Зөвлөлтийн судлаачдын бүрэлдэхүүнд Антарктидад ажилласан. 2003, 2004 он хүртэл нэг хэсэг завсарлаад ТИС-ийн геологи, уул уурхайн тэнхимийн доктор, профессор Л.Дүгэржав гэдэг хүн Болгарын Антарктид судлалын экспедицтэй холбоо тогтоосон. 2003-2008 оны хооронд энэ хүн өөрөө гурван удаа Антарктидын Ливингстон аралд Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд судалгаа хийж ажилласан бөгөөд гурав дахь удаа явахдаа Антарктид тивийн 00 цэгт нь хүрээд ирсэн. Түүний гаргасан замаар Антарктид тивийн Ливингстоны аралд 2008, 2014 онд цаг уурын чиглэлээр хоёр, 2013, 2015 онд Монгол Улсын Усны ассоциациас ус судалгааны чиглэлээр хоёр, нийт дөрвөн хүн очиж Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллан судалгаа хийсэн. Сая Антарктидад очиж ажиллаад ирсэн доктор Д.Батмөнх нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд усны асуудал хариуцаж 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

-Монголоос нийтдээ хэдэн хүн өмнөд туйлд очиж ажилласан бэ?

-Нийтдээ долоон хүн.

-Хэдхэн хоногийн өмнө Антарктидаас ирсэн доктор Д.Батмөнх нэлээд чухал ажил амжуулсан гэсэн. Манай улс өмнөд туйлд кэмптэй болох гэж байгаа талаар тодруулаач.

-Манайх Испанийн баазаас нэг кэмп худалдаж аваад Монголынхоо сонгосон газарт барья гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ кэмп худалдаж авахын тулд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө хэрэгтэй. Тиймээс санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг тал дээр ажиллаж байгаа.Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай улс Антарктид тивд газартай болчихсон, бүр газар өмчилсөн юм шиг ойлголт байх шиг байна. Энэ нь тийм биш юм. Тус тивд газар өмчлөх ойлголт байхгүй, зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгод олон улсууд ашиглахаар Олон улсын Антарктидын гэрээгээр зохицуулсан байдаг. Энэхүү гэрээнд манай улс өнгөрсөн жил элсэж нэгдэн орсон.

-Испанийн бааз Антарктидын чухам хаана нь байрладаг юм бэ. Манайх кэмпээ авчихвал яг хаана нь байрлуулах юм бол?

-Антарктид буюу Өмнөд мөсөн далайн Шотландын бүлэг арлын нэг болох Ливингстон арал дээр Испанийн бааз бий. Ер нь энэ арал дээр ердөө хоёр бааз байдаг. Нэг нь Болгар, нөгөө нь Испанийнх. Гурав дахь нь манай Монголынх болох байх.

-Хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдвэрлэх гэж байгаа юм бол. Та нарыг дэмжиж байгаа компани, байгууллагууд байна уу?

-Ер нь бол Монголын Антарктид судлалын ажил дээр нэр дурдсан доктор, профессор Л.Дүгэржав, Монголын Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн, “МонЗол” ХХК-ний захирал Чинбат болон Антарктид судлаач хувь хүмүүсийн итгэл зүтгэл, хүчин чармайлтаар явж байгаа.Хүмүүс маань экспедицтэй нийлэх хүртлээ өөрсдийнхөө зардлаар явдаг. Доктор Д.Батмөнх болон миний бие гэхэд Болгар улсад очих, буцаж ирэхдээ “Монголын Усны ассоциаци”-ийн зардлаар явсан. Тодруулбал Болгарын судлаачдын багтай нийлэх хүртэл мөнгийг гаргасан. Экспедицийн бүрэлдэхүүнд ажиллах, тэнд байрлах зардлыг Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав зохион байгуулсан. Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чинбат хэлсэн дээ. Яваандаа улс маань энэ салбарыг анхаарах байх гэж найдаж байгаа гэсэн. Одоогоор ямар нэг хувь хүн, компаниудаас санхүүгийн дэмжлэг аваагүй. Нэг үгээр хэлэхэд оюуны потенциалаа худалдан олж авсан мөнгөөрөө явж байгаа.

– Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж Ливингстон арал дээр кэмптэй болохоороо манай эрдэмтэд судалгааныхаа ажлыг юунаас эхлэх вэ?

-Антарктид тив гэдэг маань цасанд хучигдсан эх газар. Тэгэхээр эх газарт ямар судалгаа хийдэг, ер нь хийх боломжтой бүхнийг хийнэ. Ингэхийн тулд судалгаа хийх, эрдэмтэд судлаачид ажиллаж амьдрах бүх нөхцөл бололцоогоор хангагдсан байх ёстой. Тоног төхөөрөмж, харилцаа холбоо гээд л. Мөн ложистик, тээвэрлэлтийн асуудал байгаа. Антарктид тив рүү үсрэлт хийдэг хоёрхон цэг байдаг. Нэг нь Өмнөд Америк, нөгөө нь Шинэ Зеланд. Монгол Улс эдийн засгийн чадавхитай болоод ирвэл өөрсдийнхөө нисэх (эсвэл хөлөг онгоцоор) онгоцоор өмнөд туйлд хүрч болно. Ер нь бол нэлээд хөрөнгө оруулалт шаардах ажил л даа. Тиймээс бид үүнийг яваандаа Монголын төр анхааралдаа авах байх гэж бодож байгаа. Шинжлэх ухааны академи болон олон хүрээлэн байна.Тиймээс залуу ажилтнуудаа тийш нь явуулж туршлагатай болгох хэрэгтэй. Би жишээ нь Антарктидад очоод ирсэн болохоор монгол хүн тэнд амьдрах чадвартай эсэхийг өөрийн биеэр үзээд ирсэн.

-Та ямар улиралд очиж байсан бэ?

-Хавар, зуны улиралд нь очсон. Манайхаар бол ид мал төллөж байсан үе гэж болно. Далайн хав, оцон шувуу, жигүүртнүүд нь өндөглөж үр төлөө бойжуулж байсан. Гэхдээ Монголын өвөл шиг л байсан.

-Та хэр зэрэг удаан ажилласан бэ?

-Ирж очихтойгоо нийлээд хоёр сар болоод ирсэн. Намайг очиход маш их цас орсон байсан. Байшингууд нь бараг дээвэр хүртлээ цасанд дарагдсан. Өмнө нь тэгж их цас ордоггүй байсан гэсэн.

-Ер нь монгол хүн тэнд дасан зохицоход хэцүү юу?

-Монгол хүнд бол тэнд дасан зохицоход хэцүү биш.

-Манайхан кэмп худалдаж авах гэж байгаа Ливингстон арал дээр та өөрөө очсон гэсэн. Тэнд Болгар, Испанийн бааз байдаг гэлээ. Жилийн дөрвөн улиралд тэндээ судалгааны ажлаа хийдэг үү?

-Испанийн Хуан Карлосын баазад бол судлаачид ээлжээрээ ажилладаг. Ямар судалгаа хийхээсээ шалтгаална. Ер нь бол 40 орчим хүн ажилладаг, ээлж солигдож байдаг. Болгарынхад ойролцоогоор 20 хүн ажилладаг. Гэхдээ тэд бүгдээрээ улирлын чанартай ажилладаг. Хавар зун намар гээд дээд тал нь гурван сар л байдаг.

Categories
энтертаймент-ертөнц

“К-pop” хамтлагууд Монголд тоглоно

Солонгосын охидын гурван хамтлаг манай улсад ирэх хоёрдугаар сарын 3-нд тоглохоор болжээ. К-Pop урсгалаар уран бүтээл хийдэг “W.W.Y”, “Super girls”, “Dream” хамтлагууд дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолтоо амжилттай хийсэн байна. Тэд хамтарсан таван цомог гаргасан бөгөөд К-Pop урсгалыг дэлхийд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийн аялан тоглолт хийж эхэлсэн аж. Монголд тоглох тоглолтыг “Сондор” фильмийн залуус хариуцаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гаригт тэгш, сондгойгоор ангилна

Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгой дугаараар
хязгаарлахгүй. Энэ зохицуулалт ирэх долоо хоногийн бямба, ням гариг буюу
энэ сарын 30, 31, мөн хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үйлчилнэ.

Тодруулбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын
дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31,
хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой
тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00-20:00 цагийн
хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн
газраас хийжээ. Мөн энэ удаад дугаарын хязгаарлалтын бүсэд Саппорогоос
Геологийн лаборатори, Таван шар хүртэлх замыг ч оруулахаар болсон.

Учир нь сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд амралтын өдрөөр зах,
худалдааны төвийг зорьсон иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Улмаар замын
ачаалал ихэсдэг учраас ийнхүү зохицуулалтыг хийж байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Э.Одгэрэл загварын агентлагтай болжээ

“Мөнхийн
залуу” гэгддэгтоп модель Э.Одгэрэл загварын агентлаг нээхээр болсон
байна. Тэрбээр ирэх гуравдугаар сард загварын агентлагаа нээх бөгөөд
одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа аж.
Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн
хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм
байна. Загварын тайзнаасаа хөндийрсөн топ модель маань өөрөө ур чадварын
хичээл заахаар төлөвлөж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ус түгээх цэгүүд ухаалаг болж байна

Гэр хорооллын иргэд, хэрэглэгчдээ цэвэр усаар тасралтгүй хангах
зорилгоор 20 ус түгээх байранд 24 цагаар ажиллах “Ухаалаг ус түгээх
төхөөрөмж”-ийг суурилуулжээ. Өнөөдөр ухаалаг ус түгээх цэгийн нээлт
болж, Ус сувгийн газрын удирдлагууд анхны ухаалаг ус түгээх цэгийг
нээлээ. Одоогоор Баянзүрх дүүрэгт 9, Чингэлтэй дүүрэгт 5, Сүхбаатар
дүүрэгт 5 ус түгээх байранд “Ухаалаг ус түгээх төхөөрөмж”- ийг
суурилуулаад туршилтаар ажиллуулж байна.

Баянзүрх дүүргийн 2,10,17,21,27-р хороо, Чингэлтэй дүүргийн 13,15,18-р
хороо, Сүхбаатар дүүргийн 9,10,16-р хороо, Баянгол дүүргийн 16-р хорооны
ус түгээх байруудыг ухаалаг болгож байгаа гэнэ. Дээрх хороодод аж төрж
буй 4654 өрхийн 18600 хүн ам 24 цагийн турш усаар тасрахгүй үйлчлүүлэх
нь. Цаашид энэ ондоо 100 ус түгээх байранд ухаалаг систем суурилуулахаар
төлөвлөж байна.

Ухаалаг систем нэвтрүүлснээр гэр хорооллын хэрэглэгчид цагийн хязгаарт
баригдахгүй цэвэр ус ашиглах боломтой болохын дээр ус сувгийн
байгууллага шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааг
автоматжуулснаар боловсон хүчний зардал хэмнэх ажээ.

Ухаалаг ус түгээх байруудын жагсаалт

Дд

УТБайрны №

Хаяг, байршил

1

52

БЗД 2-р хороо 32-р гудамж

2

69

БЗД 2-р хороо сэлбийн 13 гудамж

3

70

БЗД 2-р хороо 35-р гудамж

4

25

БЗД 10-р хороо Улиастайн задгай

5

15

БЗД 17-р хороо Эмнэлэгийн 10 гудамж

6

71

БЗД 21-р хороо сэлбийн 10 гудамж

7

72

БЗД 21-р хороо сэлбийн 41 гудамж

8

95

БЗД 21-р хороо Сэлбийн 41-р гудамж

9

50

БЗД 27-р хороо Сэлбийн 25 гудамж

10

116

ЧД 13-р хороо Сургуулийн 23 гудамж

11

115

ЧД 15-р хороо Сургуулийн 20 гудамж

12

122

ЧД 15-р хороо Жаргалтантын 6 гудамж

13

123

ЧД 15-р хороо Жаргалантын 9-р гудамж

14

193

ЧД 18-р хороо Яргайтын

15

58

БГД 16 хороо Туулын 5 гудамж

16

54

СБД 9-р хороо Дөлгөөн нуур ХХК-ны зүүн талд

17

53

СБД 10-р хороо 100 айл

18

89

СБД 16-р хороо Бэлхийн 18-608

19

90

СБД 16-р хороо дамбадаржаагийн 3 гудамж

20

99

СБД 16-р хороо Бэлхийн 27-р гудамж

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зорчигч тээвэрлэлт хэвийн явагдаж эхэллээ

Авто Тээврийн Үндэсний Төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан
улсын чанартай замуудын хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгаа талаар
мэдээлэл хийсэн билээ. Учир нь өчигдөр орон нутгийн хэд хэдэн чиглэлд
цасан шуурга шууран зам, даваа хаагдаад байсан юм. Тэгвэл Зам тээврийн
сайд өөрийн цахим хуудаснаа хот хоорондын нийтийн тээврийн зорчигч
тээвэрлэлт хэвийн, зам даваа нээгдсэнийг дуулгажээ.

Тодруулбал, өчигдөр
Улаанбаатар–Мандалговь чиглэлийн ПК76–ПК 84 км хооронд буюу Ногоон дов
орчимд зам даваа цасанд боогдож, 50-60 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
саатаад байсныг Төв аймгийн Авто Зам засвар арчлалтын байгууллага болон Онцгой байдлын хэлтсээс 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг, хоёр автогрейдэр, нэг цас ачигч, нэг үйлчилгээний машин гарч яаралтай арга хэмжээ авч, замыг нээжээ.

Түүнчлэн ойрын өдрүүдэд орон нутгаар хүчтэй цасан шуургатай тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол өмнөх чиглэлийг зорихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Мөн Завхан аймаг Солонготын даваа,
Өвөрхангай аймаг Зүйлийн хөндий, Бумбат, Шартын даваа, Төв аймаг Ногоон
довын давааны орчим цасан шуургатай, замын нөхцөл хүндэрсэн, зам даваа
хаагдаж болзошгүй байгааг анхаарууллаа.