Categories
мэдээ спорт

Котошогикү маргааш давбал дээд зиндаанд түрүүлнэ

Мэргэжлийн сүмогийн Хацу башёгийн 14 дэх өдрийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн онцлох барилдаан их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисенасато нарын хооронд боллоо. Озэки Кисенасато ошидаши мэхээр аваргыг давж 50 хувийн амжилтаа үзүүллээ. Хакүхо их аварга маргааш Харүмафүжи аваргатай барилдана.

Их аварга Хакүхотой тэмцээнийг тэргүүлж явсан озэки Котошогикү сэкиваке Точиозаныг ёорокири мэхээр давж тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр маргааш энэ сард тааруухан амжилттай яваа озэки Гойдотой барилдана. Хэрвээ энэ барилдаанд давбал япон хүн 10 жилийн дараа сүмогийн дээд зиндаанд түрүүлэх боломжтой болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд орон сууцандаа орж эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.23/ “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав.

Талст трейд” ХХК-ийн захирал захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. “Талст трейд” компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бол Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 16 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ барилга угсралтын олон компанид нийлүүлж, хамтран ажилладаг бөгөөд арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байгаагаа хэлж байв.

Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ипотекийн зээл сэргэж, иргэд орон сууцаа худалдан авч эхлэхээр барилга угсралтын компаниудын санхүүгийн нөхцөл байдал сэргэж эхэлнэ. Үүнийг дагаад барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа. Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажилласан албаны хүмүүсийн хамтаар “Талст трейд” ХХК-ийн металл хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хороололд ажилласан юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа 2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт зочиллоо. Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээл зогсоох шийдвэр 12 дугаар сард гаргахад “Буянт-Ухаа 2” хороололд орохоор ипотекийн зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орох боломжгүй болсон юм. Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн байдлаар 100 гаруй өрхийнх зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод байгаа юм. 4 ам бүлтэй О.Гэрэлсайханых тэдгээр өрхүүдийн нэг бөгөөд төр засгаас иргэдээ дэмжин, асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн орон сууц шинээр ашиглалтад орж, айл өрхүүд орон сууцтай болохын хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой талаар хэлж байв.

Иргэн О.Гэрэлсайханы өрхийн сарын орлого 1 сая төгрөг бөгөөд 1м2 нь 1.350.000 төгрөгийн үнэтэй 49 м2 орон сууцанд ороод байгаа юм байна. Төрөөс иргэдээ орон сууцжуулахад анхаарч, хямд өртөгтэй хороолол бариагүй бол тус гэр бүл орон сууцанд орох боломжгүй байсан талаар хэлж байлаа. Олон жил ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд төр засгаас явуулж буй бодлого, шийдвэрийн дэмжлэгтэйгээр шинэ орон сууцтай болсон хэмээн О.Гэрэлсайханы гэр бүлийнхэн хэлж байлаа. Улсын Их Хурлын дарга “Үндсэн хуулийн цэцийн буруу шийдвэрээс үүдэн банкууд ипотекийн зээл олгохоо зогсоосон. Харин Улсын Их Хурал тэр шийдвэрийг өөрчилж, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдсэн. Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гарагт Улсын Их Хурал баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна, одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ.

Ипотекийн зээл нь олон сайн үр дүн үзүүлж байгаа талаар энэ үеэр иргэд ярьж байлаа. Тухайлбал аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилгын худалдан авалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээн ярьж байлаа.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Bentley гар утас гаргалаа

Автомашин үйлдвэрлэгч Bentley компани тансаг зэрэглэлийн гар утас бүтээгч Vertu-тэй хамтран өөрийн нэрийн гар утсыг гаргаж эхэлжээ.

Тэдний энэ удаад гаргаж буй ухаалаг гар утас нь Signature Touch нэртэй юм. Уг гар утас нь савхин гадаргуутай, Snapdragon 810 процессортой аж.

Тус компанийн зүгээс энэхүү гар утсыг тусгай зэрэглэлийн VIP хэрэглэгчдэдээ зориулан бүтээсэн хэмээн онцолжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын шагнал

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь жил бүр зохион байгуулдаг, киноны уран бүтээлчдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг анх Метро Голдвин Мэйр студийн дарга Луис Б.Мэйр сэджээ. 1927, 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны тавдугаар сарын 16-нд Х Рузвельт зочид буудалд зохиогдож байв. Анхны ёслол 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байжээ. Түүнээс хойш жил бүр зохион байгуулагдсан бөгөөд шинэ шинэ номинаци нэмсээр байгаа билээ. Шилдэг туслах дүрийн шагналыг хожуу буюу 1936 онд нэмсэн юм. 1942 оноос өмнө дэлхийн II дайны жилүүдэд тус наадмыг цом болох алтадсан баримлыг жирийн баримлаар хийдэг байжээ.

1945 онд жүжигчин Бари Физгэралд шилдэг эрэгтэй гол ба туслах дүрд зэрэг нэр дэвшиж байжээ. Үүний дараахан номинациудын журамд өөрчлөлт оруулж ийм явдал дахин давтагдаагүй байна. Түүнээс хойш 1948 онд шилдэг гадаад хэл дээрх кино номинаци нэмэгдэж, анхны гадаад хэлээр гардаг киноны шагналыг Италийн “Shoe-Shine” авсан байна. “Оскар”-ын ёслолын ажиллагааг анх 1953 онд телевизээр цацаж эхэлжээ. “Ben-Hur” 1959 онд хийсэн киногоор 1960 онд “Оскар”-ын түүхэнд дээд амжилт тогтоож 12 номинацид өрсөлдөж, 11-ийг нь авсан удаатай.

1973 онд шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн жүжигчин Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцэл илэрхийлэн шагналаа авахаас татгалзжээ. Ёслолын ажиллагааны үеэр тайзан дээр түүний өмнөөс индиан бүсгүй гарч, индианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байв.

1998 оны ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино тэр жилийн гадаад хэл дээрх шилдэг кино болсон юм. Тэрээр нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болсон байна. Энэ кино одоо америкчуудын дурлан үздэг киноны нэг болжээ.

2001 оны улаан хивсний ёслолын үеэр Исландын дуучин Бжоркийн өмссөн хунг дүрсэлсэн загвартай цагаан даашинз “Оскар”-ын түүхэн дэх хамгийн өвөрмөц даашинзны нэг болсон.

1949 онд шилдэг хувцасны дизайнер номинаци нэмэгдсэн бөгөөд хар цагаан, өнгөт кино гэсэн хоёр шагналтай байж. Тус шинэхэн шагналын анхныхыг “Joan of Arc“ киноны дизайнер Дороти жэкинс, Барбара каринска нар авсан бол, хар цагаан төрөлд “Hamlet”-ын хувцсаар дизайнер Рожэр К.Фюрс шалгарчээ. 1968 оноос эхлэн хар цагаан киноны шагнал хасагдаж дан өнгөт киноны шилдэг хувцасны шагнал гардуулдаг болжээ.

1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон хар арьст жүжигчин Хэти Мак Даниел энэхүү наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнээр анхны хар арьст жүжигчин болсон юм. Оскарын шагнал хүртсэн анхны ази жүжигчин 1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж “Оскар”-ын шагналтай анхны Азийн жүжигчин болсон түүхтэй.

“Оскар”-ын шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийн шилдгийг санал хураалтаар тодруулдаг журамтай байсан ч 1945 оноос эхлэн мөрдөж ирсэн уг дүрэмд өөрчлөлт оржээ. Нэг хүн нэг кинонд санал өгөхөө больж, кино бүрийг 1-10 гэсэн оноогоор үнэлэх болсон байна. Ингэснээр хамгийн их үнэлгээтэй кино тодруулж болох тухай шагнал гардуулах академийн захирал Том Шэрак ярьж байсан удаатай.

Энэ жил зохиогдох 88 дахь удаагийн Оскарын шагналын нэр дэвшигчид хэдийнэ тодроод байгаа юм. Өнөө жилийн Оскарын шагнал хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Долби театрт болох юм. Энэ удаагийн ёслолыг алдарт инээдмийн жүжигчин Коис Рок хөтөлнө. Тэрээр 2005 онд 77 дахь удаагийн наадмыг хөтөлж байсан юм.

Энэ жилийн шагнал гардуулах ёслол бусад жилээс илүү сонирхолтой болох хандлагатай байгаа. Үүний том шалтгаан бол жүжигчин Леонардо Ди Каприо “The Revenant” уран бүтээлээрээ шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байгаа явдал. Өдгөө 42 нас хүрч байгаа жүжигчин Каприо “Оскарын шагналтан” хэмээх алдар хүндийг авч үзээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “The Revenant” бүтээлээрээ хүртсэн юм.

Энэ удаагийн наадамд хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа уран бүтээлээр найруулагч Алехандро Г.Инарритугийн “The Rev­enant” 12 төрөлд өрсөлдөж байгаа бол найруулагч Жеорж Миллерийн бүтээл “Mad Max” арван төрөлд өрсөлдөж байна. Мөн бидний сайн мэдэх “Оддын дайн” цуврал уран бүтээлийн сүүлчийн анги болох “Star Wars: The Force Awakens” Оскарын шагналд нэр дэвшиж байгаа нь кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.

Categories
энтертаймент-ертөнц

Adele “Gangnam style”-ийн амжилтыг эвджээ

Британийн нэрт дуучин Аделийн сүүлд гаргасан “Hello” дууг 87 өдрийн дотор “Youtube.com” сайтаас нэг тэрбум хүн үзсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү “Hello” дуу Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam style” дууны амжилтыг эвджээ.

“Gangnam style” дуу “Youtube.com” сайтад байршаад 158 өдрийн дараа тэрбум хандалт авч байсан аж.

“Hello” дуу ийнхүү “Youtube.com” сайтаас хамгийн хурдан хугацаанд тэрбум хандалт авсан уран бүтээл боллоо. Мөн Адель “Hello” дуугаараа дуучин Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдсэн юм. “Bad blood” дууг 24 цагийн дотор “Youtube.com”-ээс 24.5 сая хүн үзсэн бол “Hello” дууг мөн хугацаанд 27.7 сая хүн үзсэн байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

Улсын Филармони 2016 оны нэг, хоёрдугаар сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд нийт 5 тоглолт болох бөгөөд 01-р сарын 22-нд 19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын “Дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлийн концерт” улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.

Тоглолтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, дуучин П.Өнөржаргал, Ш.Наранчимэг, хөтлөгч тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг нар оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ

Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм байна. Учир нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж буй иргэд бүртгэлээ хийлгэх үүрэгтэй байжээ. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болжээ. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-ндаа бүртгүүлдэг болсон аж.

Гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж. Сүүлийн жилүүдэд ийм гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгарсан байна. Гэхдээ энэ ажлыг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх юм байна.

Энэ жил “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн Монгол” хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм. Тиймээс энэ бодлоготой уялдуулан хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хотын иргэд нийтийн тээвэрт мөнгөө төлөөд зорчдог болцгооё

Чингэлтэй дүүргийн иргэн МУСТА-ын ахмад уран бүтээлч Ц.Баттөмөр

Монголчууд социализмаас өвлөсөн бэлэнчлэх сэтгэлгээнээс салах цаг болсон. Өнөөдөр автобусанд үнэгүй зорчдог зорилгот бүлгийн талаар саналаа дэвшүүлж байгааг төр засаг анхаарч сонгууль гэж айлгүйгээр шийдчих. Нэгдүгээрт, аль эрт феодалын үеэс гаралтай цагдаагийнхан байна. Бусад салбарын ажилчид дотроос хамгийн өндөр цалинтай, авлигаар бас барианд нь явдаг, норм хэрэглэдэг, залуухан тэтгэвэрт гарчихаад нэг өрөө байртай дүйх хэмжээний тэтгэмж цохьчихдог, больё! Оюутнуудыг төр засаг нийслэлийн удирдлага мөнгөний хомсдолтой өнөө үед боломжоороо болгоод байхад даварсаар хөдөлмөрчдийн дургүйг хүргэлээ. Нийтлэлч Баабар “Автобусаар аялуулсангүй гээд өлсөөд үхээч ээ”. Гиннест бичигд! Баянхонгорын малчин Батсүх гуай “Би өнгөөр юманд тун дургүй” гэж “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт бичсэн. Зарим төрийн түшээд харин ч нэмж хүүхдийг үнэ төлбөргүй аялуулах популист санал дэвшүүлж харагдлаа. Ихэс дээдэс баячуудын эрх хүүхэд хүүхдийн мөнгө авчихаад нийтийн унаагаар аялаад хар тамхи, архи эргүүлэхийг хэн байг гэхэв. Харин улс эх орондоо борви бохисхийлгүй хөдөлмөрлөчихөөд гавьяаны амралт эдэлж буй өвгөд эмгэдтэй маргуулаад байгаа бол бас больчих. Бид тэтгэврээрээ эм, утасны нэгж, автобусныхаа билетийг аваад амьдаръя. Үлдсэнийг нь үр хүүхэд даах юм чинь.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэвэл тэднийг төрөөс 60 гаруй төрлийн халамж үйлчилгээгээр хангаж анхаарч байна. Мөн ялгаагүй больчих. Ингэсэн цагт хувь, хувьсгалын нийтийн тээврийн байгууллага хамт олон орлогоороо зарлагаа нөхөөд ашигтай ажиллана.

Ард түмний амьдралыг зуун дамжин харааж зүхэж ирсэн ах намынхан л хөдөөгийн амьдрал муу гэдэг. Бид жил бүр хөдөө нутагтаа очиж амардаг. Гэрийнхээ гадаа машингүй айл алга. Завхан, Увсад гэхэд өнөөдөр аймгийн алдарт уяач 105, мянгат малчин 50 гаруй байна. Хот төвлөрсөн газарт компаниуд өдөрт 30-50 мянган төгрөг өгье, ирээд ажил хий гэхэд очих хүн ховорджээ. Хотын гурван айлын хоёр нь машин унаж байна. Монголд ядуурал алга. Харин залхуурал замаас аван байна. Ер нь хөгжил гэдэг чинь “хэрэглээ”, өрх, хүн бүр байгаа нөөцөө ашиглах, баялаг бүтээж баян Монголдоо амьдрах эрх зүйн орчин ч нээлттэй байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

.

Categories
мэдээ нийгэм

Тосон бумын нуруунд үүсээд буй нөхцөл байдалтай танилцана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачилсан тогтоолын төслийнхөө хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийг зорьжээ.

Тэрбээр Тост, Тосон бумбын нуруунд очиж нөхцөл байдалтай танилцан, нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох юм байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл нарын гишүүд Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг санаачилсан. Тэд тогтоолын төсөлдөө санал авахаар өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газарт хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй үнээр шахмал түлш тараах ажил ирэх сард хэрэгжинэ

Агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөрүүдийн нэг болох гэр хорооллын иргэдийг хагас коксжсон шахмал түлшээр хангах ажил энэ жил зогссон. Үүнээс болж нүүрсний хэрэглээ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй агаарын бохирлын хэмжээ эрс өссөн байна.

Нийслэлийн хамгийн их бохирдолтой хэсэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс болгон тогтоосон. БГД-ийн бүх хороодод нүүрс түлэхгүй байх шийдвэр гарч, 2013-2015 оны хооронд нүүрсний хэрэглээг бүрэн зогсоосон юм. Нүүрсний хэрэглээ багасахтай зэрэгцэн агаарын бохирдол буурч байгаа судалгааны дүн гарч байсан хороодод энэ жил бохирдлын хэмжээ ахиад нэмэгджээ.

Энэ жил нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө оруулахгүй байх шийдвэр гарсан. Харин БОНХАЖ-ын сайдын багцад 5 тэрбум төгрөг суулгасан. Энэ хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн ажилд зарцуулахаар төлөвлөж байна.

Манай улс эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 95 хувийг нүүрсний цахилгаан станцуудаас гарган авдаг. Ийм нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд сайжруулсан түлш тараах ажлын үр дүн маш бага байгааг ч албаныхан тайлбарлаж байна.