Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-аас хэвлэлийн хурал хийнэ

Маргааш буюу баасан гарагт Нийслэлийн МАН-аас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд 11:00 цагаас болох аж. Тус хурлаар хоёр асуудлын талаар тодорхой мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна. Нэгдүгээрт нь Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах “Малчиддаа хамтдаа туслья” нэртэй хандивын аяныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулах гэнэ. Хоёрдугаарт, ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээллүүдийг өгөх юм байна. Түүнчлэн тус намын удирдлагууд сүүлийн үед болж буй асуудлуудтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох аж.

Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлаар завсарлага авав

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд уг асуудлыг хэлэлцэх байсан ч ийнхүү хойшиллоо.

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг дэгийн тухай хууль зөрчин, хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг олонхоороо хүч түрэн оруулж ирж байна гэсэн шүүмжлэл гаргасан юм.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлж багагүй маргалдсан. Учир нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг оруулж ирж хэлэлцэж байгаа нь дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэсэн байр суурьтай байв. Тиймээс энэ асуудлаар завсарлага авах хүсэлт тавьсан ч Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат хүлээн аваагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Баяраар иргэдэд үйлчлэх 243 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргажээ

Цагаан сарын баяраар хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Авто тээврийн үндэсний төвөөс Сар шинийн баяраар хот хоорондын чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмсэн байна. Тээврийн хэрэгслүүдийн цагийн хуваарь, тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй аж. Баярын өдрүүдэд 243 тээврийн хэрэгсэл нэмэлтээр иргэдэд үйлчлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна

Латин Америк болоод Карибийн тэнгисийн улс орнуудад Зика вирус тархаад байгаа. Энэ өвчний эсрэг бүс нутгийн улсууд нэгдэн тэмцэхээр болоод байна.

Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг шумуулаар дамжин тархдаг энэ халдварыг зогсоохын тулд багагүй хөрөнгө хүч зарцуулахаар болж байна. Бразил улс Зика вирусийн халдварын эсрэг вакцин бүтээх ажилд хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд энэ өвчинд өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж тусгай эм бэлдмэл, эмчилгээний арга эрж олохоор зорьж байгаа аж.

Ургийн гажиг үүсгэдэг энэ вирусийн эсрэг эм, эмийн бүтээгдэхүүн яг одоогоороо байхгүй байгаа учир эхний ээлжинд шумуул устгах ажилд анхаарахаар болж байна. Тогтонги усанд өндгөө шахдаг шумуулыг устгахын тулд ариутгалын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн автобус дахин осол гаргалаа

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл НӨААТҮГ-ын “Daewoo BS” маркийн автобусны жолооч У нь явган зорчигч 39 настай эрэгтэй Ч-г мөргөж гэмтээсэн байна. Мөн БЗД-ийн нутаг Уулын замд Prius маркийн авто машины жолооч Ц нь Harrier маркийн Б, Porshe маркийн Д жолоочтой автомашинуудтай мөргөлдөж зорчигч есөн настай эрэгтэй Ө болон хоёр хүн гэмтээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын цахим картыг амралтаар нь хаана

Оюутнуудын улирлын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлсэн байна. Хэсэгчлэн гэдэг нь харилцан адилгүйгээр өвлийн амралтаа товлосон их дээд сургуулиудтай холбоотой юм.

Тодруулбал, нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ний хооронд хаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Улаанхүү начны ялаас хоёр жил хасагджээ

Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүг 2011 онд хар тамхины
хэргээр ялласан билээ. Анхан шатны шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11
жилийн хорих ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан бол дараагийн хоёр шатны шүүхэд
ялыг нь хэвээр үлдээсэн юм. Түүнийг хууль бусаар хар тамхи олж хадгалж, бусдад
борлуулахыг завдсан хэргээр ийнхүү ялласан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард
батлагдан гарсан Өршөөлийн тухай хуулиар Ц.Улаанхүү начны дэглэмийг бууруулж,
ялаас хоёр жилийг хасчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд энэ онд Концессоор 44 байршилд авто зам барихаар болжээ

Нийслэлд 2016 онд концессоор 44 байршилд дараах авто замыг барихаар төлөвлөж байна. Үүнд:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн төрөл

СБД, Cалхитын амны 1.9км хатуу хучилттай авто зам

барих-шилжүүлэх

СБД, Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км авто зам

барих-шилжүүлэх

ЧД, Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

барих-шилжүүлэх

СБД, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт

барих-шилжүүлэх

Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих

барих-шилжүүлэх

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих

барих-шилжүүлэх

Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц барих

барих-шилжүүлэх

Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт барих

барих-шилжүүлэх

Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт хийх

барих-шилжүүлэх

БГД-ийн 20 дугаар хороо, Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто зам

барих-шилжүүлэх

БГД-ийн 4 дүгээр хороо, Гермес худалдааны төвийн хойд уулзвараас “Голден парк-2” хотхон хүртэлх авто зам

барих-шилжүүлэх

БЗД-ийн Дарь-Эхийн замыг Монелын (БЗД-ийн 5 дугаар хороо, 22 дугаар хорооны замтай холбох) авто зам

барих-шилжүүлэх

Улаанхуарангийн эцсээс Улиастайн эцэс хүртэлх шинээр төлөвлөж буй 3,7 км авто зам, гүүрийн хамт

барих-шилжүүлэх

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, гүүрийн хамт /Гадна тойруугийн 3 дугаар хэсэг/

барих-шилжүүлэх

Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлааст, 7 буудлын уулзвар хүртэлх 3,3 км авто зам /Гадна тойруугийн 2 дугаар хэсэг/

барих-шилжүүлэх

СХД-ийн Баруун салааны эцсийн буудлаас цааш шинээр баригдах 3.1 км авто зам

барих-шилжүүлэх

100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Дарь-Эхийг Ногоон нуурын гудамжтай холбосон замтай холбох 2,8 км авто зам

барих-шилжүүлэх

БЗД-ийн Гачууртын авто замын төгсгөлөөс зүүн тийш үргэлжлэх 4.7 км авто зам

барих-шилжүүлэх

БЗД-ийн 8 дугаар хороо, Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27

барих-шилжүүлэх

СХД-ийн 1 дүгээр
Гачууртын авто замын төгсгөлөөс зүүн тийш үргэлжлэх 4.7 км авто зам

барих-шилжүүлэх

Гурвалжингийн гүүрэн доорхи 800 метр урт авто зам

барих-шилжүүлэх

СХД-ийн 23 дугаар хорооны нутагт баригдах 0.89 км авто зам

барих-шилжүүлэх

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч сулрахгүй

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Цас орохгүй. Салхи 31-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.

Завхан голын эхээр шөнөдөө 48-53 хэм, өдөртөө 37-42 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.