Categories
мэдээ нийгэм

Автомашиныг 60-90 мянган төгрөгөөр ачна

НИТХ-аас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлэх юм. Ингэхдээ мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачина. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур” балетыг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ оны эхний үзвэрүүдийг танилцуулж байна. 2016 оны эхэнд буюу нэгдүгээр сарын 9-нд Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурь, 10-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох болжээ. Мөн үүнээс гадна ирэх сард Ж.Чулууны “Уран хас” балет, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тус тус тоглох юм байна.

Дашрамд дуулгахад, УДБЭТ-ын уран бүтээлчид “Балетийн хөгжил” сантай хамтран П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг үзэгчдэдээ шинэ оны бэлэг болгож, зургаан удаа тоглосон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкны салбарт гэмт этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Гэмт этгээдүүд 14 сая төгрөг дээрэмдсэн гэх албан бус мэдээлэл байгаа. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтнүүдийг бүртгэнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны нэгдүгээр сарын 6-наас эхлүүлэхээр болжээ. Бүртгэлийг энэ сарын 24-н хүртэл үргэлжлүүлэх аж.

Энэ хугацаанд дараах ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

  • Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
  • Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болонцэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
  • Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
  • Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны нэгдүгээр сарын 27-ны дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлсэн байх ёстой аж.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж ч бүрдэж байгаа аж.

Мөн Гааль хилээр бараа, эд зүйлс, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ огт мэдүүлээгүй эсвэл тоо хэмжээ, гаалийн үнэ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлтийн горим, ангиллын кодыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн бол зөрчлөө залруулж болох юм байна. Хувь хүн болон компаниудад олгож буй дээрх боломжууд энэ оны сүүлчийн өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Жудо бөхийн УАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт болох гэж байна. Тодруулбал, Эрдэнэт хотын Хангарьд ордонд энэ сарын 7-10-ны өдрүүдэд болохоор товлолгджээ.

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй аж. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулах юм.

Categories
гадаад мэдээ

Хойд туйл хайлж байна

Хойт Атлантын хүчтэй шуурга агаарын дулаан массыг дэгдээсэн нь дээд зэргийн дулаарлыг Хойд туйлд авчирчээ. Нэг хэсэг хугацаанд хойд туйлын агаарын хэм 0 градусаас дээш гарсан байв.

Арванхоёрдугаар сарын 30-нд Хойд туйлын асар уудам газар нутагт агаарын хэм нь -1 ба +1,5 С градусын хэлбэлзэлтэй байв. Хойд өргөргийн 87,45 градусын уртрагт байрлуулсан хөвөгч тэмдэг 64760 нь 0,7 градусыг харуулсан тухай The Washington Post сонин мэдээлжээ.

Энэ ер бусын үзэгдлийг цаг агаарын хоёр хүчтэй нөхцөл үүсгэсэн байв. АНУ ба Хойд Европт тогтсон бага даралтын систем (циклон) нь Сибирийн өндөр даралтын системтэй (антициклон) хамт Газар дундын тэнгисийн дулгаан агаарыг Хойд туйл руу хөөсөн байв.

Антициклоны эргэн тойронд агаар нь цагийн зүүний дагуу, циклоны орчинд эсрэгээр эргэн тоос сорогч мэтээр агаарыг сорж байна. Цаг агаарын үзэгдэл нь өөрөө ер бусын биш бөгөөд харин түүний нийлэлтийн үр дагавар хүч чадал нь ер бусын болж байна.

Гэсэн ч нэмэх хэм нь Хойд туйлын өвлийн түр зуурын үзэгдэл гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Тэдний хэлснээр зуны цагийн туйлын хайлалт нь хамгийн том аюул ажээ. Ажиглалтын бүх хугацааны энэ тохиолдлыг 2015 оны төгсгөлийн бас нэг сюрприз гэж сэтгүүлчид нэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд байна

Шинэ оны өмнөхөн Монгол улсын хэмжээнд байгаа орон гэргүй иргэдийн тооллогыг Үндэсний статистикийн хорооноос зкохион байгуулсан байна.

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүрээнд аймаг, нийслэлийн тооллогын комисс цагдаагийн байгууллагатай хамтран орон гэргүй иргэдийг тоолох ажлыг 2015 оны 12 дугаар сарын 27-нд дуусгавар болгосон байна.

Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд тооллогод хамрагдсан байна. Тоолох ажлын үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөл оролцож бичиг, баримтын тодруулга хийхэд хамтран ажиллажээ. Цаашид тооллогоор огт бичиг баримтгүй орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгааг тус хорооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Украин Оросын хүнсний импортыг хориглоно

ОХУ энэ нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Украины хүнсний импортод хориг тавьсны адил хариу арга хэмжээг Киевийн засгийн газар авахаар зэхжээ. Украины засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр нэгдүгээр сарын 10-аас эхлэн ОХУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хориг тавих ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Хоригт мах, загас, хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтаж байгаа аж.

Украин Европын холбооны чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэнээр хөрш ОХУ-ын зах зээлийг алдаж байна. ОХУ нь дотоодын зах зээлээ хамгаалахын тулд Украинтай чөлөөт худалдааны бүсээ хааж, хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавиад байгаа юм.

Украин Европын холбоонд нэгдэх болсноос үүдэн ОХУ-аас байгалийн хий авахад хүртэл үнэ нь нэмэгдэж, хоёр орны харилцаанд олон асуудал үүсээд байна. Тухайлбал, өнгөрсөн намар ОХУ болон Украин улсын хооронд агаарын тээврийг хориглож байв.

Categories
энтертаймент-ертөнц

Паттинсон дахин сүй тавьжээ

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон өнгөрсөн оны аравдугаар сард 2013 онд сүйт тавьсан Британийн дуучин Фкагаас салж буйгаа зарласан билээ. Түүний менежер энэхүү мэдээллийг баталсан бөгөөд хосыг сүйгээ цуцалсан гэсэн юм. Тэгвэл хос эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Хос өчигдөр Лондон хотоор дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөхөөс гадна Фка, Паттинсоны сүй тавихдаа бэлэглэсэн 640 мянган ам.долларын үнэтэй бөгжийг зүүсэн байжээ.

Салалтын мэдээний дараа Фка бөгжөө зүүхээ больсон юм.

“TMZ” сайт”Өнгөрсөн зул сарын баяраар Паттинсон, Фкад дахин гэрлэх санал тавьсан” гэж мэдээлжээ.