Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнгөн шөнө” цэнгүүний хөтөлбөр

21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21.00: Beat Box Ray /1 номер/
21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/
21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга /2 дуу/
21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/
21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга /2 дуу/
21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/
21.50: Хийлч Дээгий/1 номер/
21.55: дуучин Өнөрөө /3 дуу/
22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.

22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)

22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.

Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг (25 мин)

23.05: DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө.

Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)

23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ?Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах

Үзэгчдийг Бүжиглүүлэх

23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.

23.45: Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.

23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.
/Фанфар/

23.59.50: Шинэ жил гарахаас 10 секундын өмнө хонх дуугарч эхэлнэ. Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөх

Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо

“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлааг иргэдэд ТҮЦ машинаар хүргэж эхлээд байна. Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо. ТҮЦ машин дараах үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа
  2. Иргэний үнэмлэхний лавлагаа
  3. Оршин суугаа хаягын тодорхойлолт
  4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
  9. Иргэний үнэмлэх захиалах
  10. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
  11. Иргэний үнэмлэхний баримт авах
  12. Татварын лавлагаа
  13. Цахилгааны төлбөр төлөх
  14. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
  15. Ачааны авто машины зөвшөөрөл
  16. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах
  17. Жолоодох эрхийн лавлагаа
  18. Жолоочийн эрх сэргээх лавлагаа
Categories
мэдээ нийгэм

Баярын ширээний амттан, өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ

Шинэ жилийн баярын ширээний гол чимэг бол яах аргагүй амтат бялуу, оргилуун дарс. Үүнээс гадна мэдээж төрөл бүрийн амттан. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байгааг хүргэе.

-Бидний өргөн хэрэглэдэг Оросын “Советски” оргилуун дарс 7000 төгрөг. Түүнчлэн хоёр гурван жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлсэн Германы “Crown” 6800 төгрөг. Харин дотоодын үйлдвэрийн шампанск 5200-6500 төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн оргилуун дарс 3800-4500 төгрөг.

-Амтат бялуу хэмжээ, үйлдвэрээсээ хамаараад 9000-35000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил Орос үйлдвэрийн технологиор Монголд үйлвэрлэсэн бялуу эрэлт ихтэй байгаа аж. Хэмжээгээрээ арваад хүнд хүрэлцээтэй энэ бялуу 15000-16000 төгрөг байна.

-Амтат нийслэл салатны түүхий эд болох нарийн годгор хиам 5600-6800 бол бүрэн утлагат нь 7200-9800 төгрөгийн үнэтэй байна. Төмс нэг кг нь 1000 төгрөг, лууван 1200 төгрөг.

-Ихэнх айлууд хиамаа өргөст хэмхтэй зүсч, тавагладаг шүү дээ. Тэгвэл нэг кг өргөст хэмх 4000-4500 төгрөг. Улаан лооль 5500-6800 төгрөг.

– Улаанбаатар майонез хагас кг нь 2000 бол нэг кг нь 3000 төгрөг.

Түүнчлэн 25 кг-аар шуудайлсан “Улаанбаатар” болон “Алтан тариа”-н нэгдүгээр гурил 23000 төгрөг бол будаа нэг кг нь 1800-2300 төгрөг. Харин нэг кг-аар савласан дээдийн дээд гурил 1200-1400 төгрөг бол нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 760-1000 төгрөг. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5200 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн маргааш Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.

Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Шампанск Францад үүсчээ

Оргилуун дарсны нэгэн төрөл болох Шампанск (фр. Vin de Champagne) Францын Шампань мужид үүсчээ. Олон улсын гэрээ ёсоор зөвхөн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарснууд л шампанск гэж нэрлэгдэх эрхтэй байдаг аж. Хэрвээ бусад орны дарс үйлдвэрлэгчид оргилуун дарсны шошгон дээр шампанск гэсэн хаяг наачихвал Дарс үйлдвэрлэгчдийн дэлхийн холбооны журмыг зөрчсөн гэж үзэж торгууль тогтоодог гэнэ. Нэг ёсондоо шампанск гэдэг үг нь зөвхөн францын дарс үйлдвэрлэгчдэд зориулан дархлагдсан үг аж. Дэлхийн бусад улс орнуудад үйлдвэрлэсэн дарсыг sparkling wine буюу оргилуун дарс гэдэг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ардчилал бол ижил тэгш байхаас гадна өөр байхыг ч зөвшөөрдөг нийгэм

Израилийн Ерөнхий сайд асан Ш.Перс нэгэнтээ “Ардчилал ижил тэгш байх эрх төдий биш, бас өөр байх эрх” гэж хэлсэн байдаг. Бид ардчилсан нийгэмд орсон тул бүгд адилхан байх ёстой гэсэн буруу ойлголттой өдий хүрсэн. Яагаад ингэж хэлэв гэвэл “Тэр муу баяжчихсан, энэ муу ч баян хулгайч” гэх зэргээр зарим нэг хүмүүсээ элдвээр муу хэлдэг. Бүүр байчихаад өөрсдийнх нь үзэл бодлоос өөр үзэл бодолтой хүмүүсийг элдвээр хэлж, бараг л нийгмийн дайсан гэж зарлах нь халаг болдог. Бас мэргэжил, ажил байдлаар нь ялгаварлан гадуурхах байдал хавтгай болж байх шиг байна. “Муу архи үйлдвэрлэдэг этгээд, уул уурхайтай хулгайчдаас луйвардахад яадаг юм” гэсэн яриа жирийн юм шиг болтлоо хэлэгддэг болжээ.

Тэгвэл өнөөх “өөр байх эрх” хаачсан хэрэг вэ. Үүнийг зориудаар мартагнуулах гэсэн зорилго байгаад л хамаг учир байна. Тэр муу баяжчихсан, бас үйлдвэртэй гэх зэргээр нийгмийг хуваан хагаралдуулах нь Монголд эрхшээх, бидний толгой дээр байж өөрийн захиргаагаа бэхжүүлэх гэсэн хэн нэгний явуургүй арга юм. Баян хүмүүс олон байвал юу гэж хэн нэгний захиргаанд ороод байх вэ. Баялаг бол эрх чөлөө юм гэж үздэг. Нийгэмд тасарч гарсан баячууд байх нь ардчиллын хэвийн үйл явц юм. Үүнийг бид одооноос ч мэдээд байгаа юм биш. Монголчууд айлын хүүхдүүдээс хэн нэгийг нь “энэ амны хишигтэй хүү, хол явах хүүхэд” гэж хэлцгээдэг. Энэ чинь л нөгөө “өөр байх эрх”-ийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ. Бүгдээрээ ядуу адилхан байх нь ардчилалтай байгаад байгаа хэрэг биш юм. Ардчилал гэж ижил тэгш байхыг ч хэлдэг, тэс өөр байхыг ч бас хэлдэг. Харин гагцхүү хуулийн өмнө л эрх тэгш байхыг шаарддаг нийгэм юм.

Categories
мэдээ нийгэм

Утаа багасах үлгэр боллоо. Цэвэр агаар савлаж зардаг болъё

Канадын Альберта мужийн “Banff” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Эндээс “Vitality Air” компани цэвэр агаар авч, савлан борлуулдаг байнаКанадын “Vitality Air” компани хоёр сарын өмнөөс өөрийн орны ой хөвч, уул ус, ургамал цэцэгсээр хүрээлэгдсэн онгон зэлүүд, мөнх цаст, өндөр уулсынхаа цэвэр агаарыг хоолой аргуулсан хорт утаагаар амьсгалж буй Бээжингийн иргэдэд борлуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн жил байгуулагдсан “Vitality Air” компани энэ оны аравдугаар сараас Канадын Альберт мужийн “Banff” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэр агаарыг Хятад руу экспортлох болжээ. Энэ бизнесийг эхлүүлэх санаа хэрхэн төрсөн талаарх “Тelegraph” сайтын сэтгүүлчийн асуултад тус компанийг үүсгэн байгуулагч Мосес Лаам “Сүүлийн хоёр гурван жилд дэлхий нийтийн агаарын бохирдол эрчимжих хандлагатай болсноос үүдэн хүмүүсийн эрүүл мэнд доройтох болсон талаар багын найз Троё Пакетт хэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хичээсэн учраас Троё Пакеттитай хамтраад хэсэгхэн хугацаанд туршилт хийсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт хэр байгааг судалсан гэх үү дээ. Гялгар уутанд савласан цэвэр агаар савлаж зарна гэж бичээд олон улсын худалдааны Ebay сайтад байршуулсны дараахан худалдан авах хүсэлт маш их ирсэн. Чухам эндээс л цэвэр агаар савлаж худалдаалах бизнесийн санаагаа бодит ажил болгох шийдэлд хүрсэн. Байгуулагдсанаасаа хойш жил хүрэхгүй хугацааны дотор өдөрт 500 гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулдаг болсон” хэмээн хариулжээ. Тус бүр нь 7.7 литр хэмжээтэй савласан цэвэр агаар 100 юань буюу 30 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь Бээжин хотноо зарагддаг тус бүр нь нэг литрээр савлагдсан найман шил эрдэсжүүлсэн цэвэр уснаас даруй 50 дахин өндөр үнэтэй юм. “Ихэвчлэн хөрөнгө чинээтэй айлын гэрийн эзэгтэйчүүд өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрэглүүлэх гэж цэвэр агаар худалдан авдаг. Ойр дотнынхондоо бэлэглэх нь ч элбэг. Хятадад цэвэр агаар худалдан авах бол яах аргагүй тансаг хэрэглээ. Энэ өвөл ойролцоогоор дөрвөн мянга гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулах гэрээг Хятадын Засгийн газартай хийсэн. Өвлийн улирал ид дундаа орж байхад гурван мянган гаруй нь аль хэдийнэ зарагдчихсан. Мэдээж Хятадын Засгийн газраас нэмж авах хүсэлтээ илэрхийлбэл бид нийлүүлэхэд бэлэн” гэж “Vitality Air” компанийн Хятад дахь худалдааны төлөөлөгч Харрисон Ванг хэлжээ. Тус бүтээгдэхүүний хэрэглэгчид дан ганц Бээжин хотоор зогсохгүй, Хятадын зүүн хойд хэсэг дэх агаарын бохирдолт ихтэй том хотуудын оршин суугчид, Хойд Америк, Энэтхэгт хүртэл байдаг аж.

Дээрх мэдээлэл цахим ертөнцөд гарсны дараахнаас дотооддоо иймэрхүү цэвэр агаар савлаж, зардаг үйлдвэртэй болъё гэсэн саналыг иргэд өөрсдийн твиттер, фейсбүүкээрээ дамжуулан илэрхийлэх болсон. Тухайлбал Улаанбаатар ойрын хэдэн арван жилдээ утаатай хэвээр байх нь тодорхой. Утаагүй зуух тарааж, гэр хорооллыг орон сууцжуулах, утаагүй түлш үйлдвэрлэх төсөл боловсруулж, “Цэвэр агаар сан” гэсэн тусдаа байгууллага байгуулж хүртэл үзлээ. Аль аль нь төдийлөн амжилттай болоогүй. Үр дүн одоогоор харагдахгүй л байна. Зарим нь бүр төсвийн мөнгөнөөс хумслах гэсэн бодлого боловсруулагчдын заль байсан болохыг цаг хугацаа харуулсан. Үүссэн асуудлыг шийдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах хүртэл “Vitality Air” шиг цэвэр агаар савлаж, зардаг компани байгуулбал хамгийн нүдээ олсон хөрөнгө оруулалт болно”, “10 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр барихаар төсөвлөн, хаана ч туршигдаагүй, бодит ажил хэрэг болоогүй технологийг “нэвтрүүлэхээр” ажилладаг, манайхан мөн чиг хачин улс шүү. Энэ хөрөнгөөр нэг биш нэлээд хэдэн энэ мэт цэвэр агаар савлан, худалдаалдаг үйлдвэр байгуулж болох байсан байх даа. Улаанбаатар хотоос арав гаруйхан км-т гарчихад л цэвэр агаараар цээж тэнийтэл амьсгалж болно. Тэр утгаараа цэвэр агаар үйлдвэрлэлийн “түүхий эд”-ийг нөөцлөхийн тулд хотоос арав гаруйхан км холдоход л хангалттай. 22-ын товчооноос жаахан цаашлахад л хангалттай цэвэр агаар авчихна. Өөрөөр хэлбэл Хятад шиг харь орны цэцэрлэгт хүрээлэнгээс агаар худалдан авах шаардлагагүй гэсэн үг”, “Агаарын бохирдлыг бууруулах ийм ч хөтөлбөр, тийм ч төсөл гэсээр ард түмэн амьсгалын замын өвчнөөр үхээд дууслаа. Утаагаа багасгаж чаддаггүй юм бол ядаж цэвэр агаар савлаж зардаг үйлдвэртэй болчихооч” гэх зэргээр өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан юм.

Дашрамд дуулгахад Японы аялал жуулчлалын Фүжисан бүсийн компаниуд тухайн нутгийн агаарыг бэлэг дурсгалын зориулалтаар анхлан савлаж байжээ. Хятадууд өөрснөө агаар савлан худалдах хэд хэдэн оролдлого хийж байжээ. Тухайлбал, 2012 оны есдүгээр сард хувиараа аж ахуй эрхлэгч Чэн Гуанбяо гэгч анх агаарыг лаазлан худалдаалж байгаагаа хэвлэлээр зарласан бөгөөд 100 мянган ширхэг лаазтай агаар үйлдвэрлэж, ширхгийг нь дөрвөөс таван юаниар заржээ. 2014 оны гуравдугаар сард Хэнань мужийн Лаү Жүньшаний аялал жуулчлалын цогцолбор интернэт хуудсаараа дамжуулан лаазалсан агаарыг бэлэг дурсгал болгон үйлдвэрлэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн бүртгэл өнөөдөр дуусна

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн өнөөдөр дуусна. Уг нь уржигдар буюу 28-нд дуусах ёстой байсан ч хоёр хоногоор сунгасан билээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр:

  • Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт,
  • Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.

Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм.

Categories
мэдээ спорт

Энэ жилийн өндөр чансаатай азарга, их насны морьдыг тодруулжээ

Монголын морин спорт, уяачдын холбооноос жил бүр чансаа өндөр азарга, их насны морьдыг оны төгсгөлд тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн өндөр чансаатай морьдыг хэний, ямар хүлэг тэргүүлснийг танилцуулж байна.

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Загджавын Мэндсайханы хээр. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн тав, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны айргийн гурав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн дөрөвт хурдалжээ.

3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын манлай уяач Ононгийн Батбилэгийн янзага зээрд. Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, “ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд түрүүлжээ.

4. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шөвгөр зээрд. “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны аман хүзүү.

5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

6. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Өсгий цагаан халтар. “Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын түрүү.

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнхийн дүүрэн хээр. “Хутагтын хурд-2015” Говийн хаврын бүсийн уралдааны айргийн тав, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатаржавын Өнөрбаяны молом хээр. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн тав, “ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн тавд хурдалжээ.

9. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын аман хүзүү.

10. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Буянбатын Галбаатарын хар. Увс аймгийн 90 жил “Увс-хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү.

Монголын морин спорт, уяачдын холбооны 2015 оны өндөр чансаатай их насны морьд

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын хул. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн тавд хурдалжээ.

2.Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэргийн Цогтсайханы цавьдар халзан. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны түрүү.

3.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн тав.

4.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалжээ.

5.Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын түрүү.

6.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн хул. “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны аман хүзүү

7.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Дуламсүрэнгийн Төртогтохын халиун. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

8.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын аман хүзүү.

9.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, Алтангэрэлийн Батбаатарын саарал. Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалжээ.

10. Төв аймгийн Баян сумын уугуул, Хэнгэргийн Цогтсайханы хар. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү.



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ онд баригдсан хамгийн өвөрмөц барилгууд

2015 он гарсан жилийн хугацаанд дэлхий дахинаа өвөрмөц сонин олон барилга сүндэрлэн босчээ. Эдгээр барилгын жагсаалтыг Relaxnews сайт гаргасан бөгөөд тэдгээр барилгаас онцлох өвөрмөц барилгуудыг уншигчиддаа сонирхуулж байна.

• “Шанхай Таур” \Shanghai Tower\


Энэ өвөрмөц барилга Хятадын Шанхай хотын санхүүгийн дүүрэгт баригдсан онцгой барилгын нэг. Барилгын зураг төслийг Генслер гэх компани гарган ажилласан байдаг. Тус компанийн ажилтнууд барилгыг салхи, шуурганд тэсвэртэй байлгах үүднээс баруун зүүн талын дээд хэсгийг тэгш бус хэмтэйгээр хийж, дугуйрсэн хэлбэртэйгээр барьжээ.

Барилгын өндөр нь 632 метр бөгөөд 128 давхар бөгөөд Хятадын хамгийн өндөр барилгаар нэрлэгддэг байна. Харин дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт орох гэнэ. Учир нь 828 метр өндөр барилга Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод байдаг билээ.

• Филармони де Парис \Philharmonie de Paris\



Энэ оны нэгдүгээр сард Францын нэрт архитектор Жан Нуволийн загварыг нь гаргасан Филармони де Парис концертын их танхим Парис хотын зүүн хойд хэсэгт сүндэрлэн босчээ. Энэхүү танхим 2400 хүний суудалтай бөгөөд барилгын нийт талбай нь 19.6 метр.кв аж. Үүнээс гадна барилгын дээвэр хэсгээс Парис хотыг тольдон харах боломжтой гэнэ. Энэ хэсэгт хамгийн ихдээ 700 хүн нэг дор байрлах боломжтой юм байна. Шинэ концертын танхимын барилгын төсөл маш их маргааныг дагуулж, гүйцэтгэл нь хоёр жил хойшилсоны эцэст баригдахдаа анх төлөвлөсөн үнээсээ гурав дахин их хөрөнгөөр босчээ.

• The Broad


АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод энэ жил шинэхэн орчин үеийн урлагийн музей баригдсан нь “The Broad”. Энэ барилгын зураг төсөл дээр Диллер Скофидио Ренфро компани Генслер компанитай хамтран ажилласан байна. Нуман хаалга бүхий барилга гурван давхар бөгөөд дайнаас хойш өнөөг хүртэлх 2000 гаруй урлагийн үнэт үзмэрүүд энэ музейд байрлаж буй аж. Тус улсын тэрбумтан Эли Брод эхнэрийнхээ хамтаар энэ музейн хөрөнгийг гаргажээ. Тиймээс музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм байна.

• Dr. Chau Chak Wing Building


Австралид энэ оны хоёрдугаар сард Сиднейн технологийн их сургуулийн Бизнесийн сургуульд барилгын салбарын хамгийн нэр хүндтэй Притцкерийн шагналт архитектор Франк Геригийн зураг төслийг нь гаргасан “Чау Чак Уинг Бюлдинг” гэх өвөрмөц барилга баригджээ.