Categories
мэдээ спорт

Токиогийн гранприд манайхаас 10 жудоч барилдана

Энэ сарын 04-06-ний хооронд Японы нийслэл Токио хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцоно.

Эрэгтэй:

  • 60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, /
  • 66 кг ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб/
  • 73 кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, “Хангарьд” спорт хороо/,
  • ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, “Женко” клуб/
  • 90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймгийн Батцэнгэл сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
  • 100 кг-д хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум, “Женко” клуб/

Эмэгтэй:

  • 48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
  • 57 кг-д Доржсүрэнгийн Сумьяа /Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо/
  • 63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
  • ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /”Хүч” спорт хороо, “Ажнай” дэвжээний бөх/
Categories
мэдээ нийгэм

Афганистанд үүрэг гүйцэтгэх III ээлжийн цэргүүд бэлэн боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн
хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний
Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Тэд Афганистан Улсад явагдаж буй
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг
гүйцэтгэх юм.

Тус арга ЗХЖШ-ын дэд дарга бригадын
генерал Р.Сүхбат, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал
Д.Ганзориг болон ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн Афганистан Улсад
үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн
бие бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон
туршлагатай албан хаагчид аж. Энэ ээлжийнхэн дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ
удирдлаган дор үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ.

Афганистан Улсад явуулж буй НАТО болон
Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг”
ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. Энэхүү
ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 13.000 гаруй цэргийн
алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад агаарын бохирдлын улмаас 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өнөөдөр Хятадад 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Учир нь тус улсын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн учраас ийнхүү 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж. Бээжингийн агаарт үүссэн гашуун өтгөн утаа хэвийн хэмжээнээс 24 дахин ихэссэн байна. Агаарын бохирдлын улмаас Бээжин хотоос Шанхай хүрэх 30 нислэгийг цуцалсан тухай “China daily” мэдээлжээ.

Хятад улс нь жилд 9-10 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хэмээх тооцооллыг 2013 онд гаргаж байсан юм. Энэ нь АНУ-ынхаас хоёр дахин их, Европын холбооны орнуудаас 2.5 дахин их аж. Бээжингийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, үйлдвэрүүдийг хаан, зарим онгоцны нислэгийг цуцалсан энэ үед Хятадын дарга Си Жиньпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд оролцоод буцаж байгаа юм. Төрийн тэргүүн Си Жиньпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг авахаа амласан бөгөөд “Энэ тэмцэлд ядуу буурай орнууд эдийн засгаа золиослох ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл сүүний үйлдвэрийн үхрийн фермтэй болно

Хотын даргын захирамжаар “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталжээ. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм байна.

Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг дарга даалгажээ.

“Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажилласнаар Улаанбаатар хот сүүний чиглэлийн үхрийн фермтэй болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ-ын албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулжээ

АТГ-ынхан өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн газар хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтох, байцаагч н.Оргилмаа нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор дээрх нэр бүхий хүмүүсийг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан бололтой. Одоогоор албан өрөөнд байрлах эд зүйлсийг нь битүүмжилсний улмаас гаалиас гарч буй хүмүүс бичиг баримтаа авч чадахгүй байдалд ороод байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Б.Обама В.Путин хоёр уулзлаа

Парис хотод болж буй цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр Б.Обама В.Путин нар цаг гаруй ярилцсан тухай мэдээллээ. Энэ үеэр Америкийн Ерөнхийлөгч Оросын зэвсэгт хүчний сөнөөгч “Су-24” онгоцыг харван унагасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд Сири болон Украиныг хэрхэн хямралаас гаргах талаар ярилцсан хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд Туркийн Анталье хотод болсон “Их 20”-ын уулзалтын үеэр уулзсан билээ.
Ю.ДЭЛГЭР
Categories
энтертаймент-ертөнц

Коби Брайант зодог тайлахаар шийджээ

“Лос Анжелес Лейкерс” багийн домогт сагсан бөмбөгч Коби Брайант энэ улирлын төгсгөлд албан ёсоор зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. The Players Tribune сайтад хэвлэгдсэн мэдэгдэлдээ “Миний бие бэртэл гэмтлийн дараа эргэн ирэх бүрдээ зорилго тэмүүллээр дүүрэн байдаг байлаа. Гэтэл сүүлийн үед энэ мэдрэмж алга болжээ. Энэ нь намайг одоо болно,дуусга гэсэн дохио бололтой. Улирлаа дуусгаад больё доо” гэж бичжээ. Коби Брайант НБА-гийн таван удаагийн аварга, 17 удаагийн бүх оддын наадмын оролцогч, нэг багтаа хорин жил тасралтгүй тоглосон цорын ганц сагсан бөмбөгч, бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтын гурав дахь гэх мэтчилэн олон амжилтын эзэн билээ

Categories
мэдээ нийгэм

ДОХ 26 хүний аминд хүрчээ

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн нийтээр Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр улс орон бүр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, үйл ажиллагааныхаа цаашдын зорилтоо тодорхойлдог. Энэ удаа “Эрт илрүүлж-Хамтдаа сэргийлье” уриан дор дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Манай улс ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох дэлхий нийтийн зорилтын хүрээнд өөрийн оронд хэрэгжүүлж буй арга хэмжээний тогтовортой байдлыг хангахад төр, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байгааг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлсэн.

ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд өнөөдөр ЭМСЯ, НҮБ-аас Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж, ХДХВ-ын халдварын талаарх улс орны болон дэлхий дахины сүүлийн үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувьд ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ.Харин бусад тохиолдлын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.

Өнөөдрйин байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдвартай эхээс төрсөн 12 хүүхдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтад оруулсан.

ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3 хувь, ДОХ-ын шатандаа оношлогдсон 18.7 хувь байгаа бол нас барсан 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Анх 2003 онд ретровирусын эсрэг эмчилгээг эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 144 хүн эмчилгээнд хамрагджээ.

Дэлхийн эрүү мэндийн байгууллагаас зөвлөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаануудыг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа юм.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Амьжиргааны түвшин өндөр өрхүүд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаж болно

Эдийн засгийн хямралтай холбогдуулан ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 200 гаруй тэрбумаас 144 тэрбум төгрөг болгон суутгасан. Ингэснээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тодруулбал, Монгол улсын нийт айл өрхийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хүүхдийн мөнгө ирэх онд хэвийн олгогдох юм. Эдгээр бүлгүүдэд нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх тодруулгыг салбар яамнаас өгч буй. Харин 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшин бүхий айл өрхүүд хүүхдийн мөнгө авах эрх эдлэхгүй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын XIV их наадам болно

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулна. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.