Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналд таван бүтээл нэр дэвшив

УИХ-ын даргын 2014 оны 176 дугаар тоот захирамж гарч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор олгож эхэлсэн билээ. Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2015 оны 01 дүрээр сарын 13-ны өдөр тодорч байсан бол хоёр дахь удаагийн шалгаруулалтад таван бүтээлийг УИХ-ын Тамгын газарт ирүүлжээ.

Үүнд, “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь“ Л.Галбаатар /2015 он/, “Эрх зүйн онол” Б.Баярсайхан /2010 он/, “Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага” Ч.Өнөрбаяр /2014 он, “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” И.Дашням /Дэд боть 2011 он/ болон С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг” /4 дэх хэвлэлт 2015 он/ зэрэг бүтээл багтсан байна.

Уг шагналын эзэн ирэх оны нэгдүгээр сард тодрох юм. Б.Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан нэрт судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад тэрээр Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын төв номын санд 8000 гаруй ном хандивлалаа

Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын
төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан
“Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг Сүхбаатар
дүүргийн Залуучуудын холбоо хэрэгжүүллээ.

Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбооны санаачлагаар НИТХ болон
Улаанбаатар хотын төв номын сантай хамтран өрнүүлсэн уг аянд нийт 90
орчим төрийн болон төрийн бус байгууллагын 10 000 орчим ажилтан албан
хаагчид, оюутан сурагчид, иргэн хувь хүмүүс нэгдсэн юм.

Ингэснээр нийт 30 гаруй сая төгрөгийн 8000 гаруй номыг хандивласан
байна. Дээрх цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн
“Явуулын номын сан”-д хандивлаж байгаа бөгөөд катологид оруулж
бүртгэсний дараагаар Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг хороодын
иргэдэд хүрч үйлчлэх аж.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын УАШТ-ний анхан шатны шалгаруулалт дууслаа

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх
ажлын хүрээнд шатрын спортыг Улсын Их Хурлын дарга ивээлдээ авч, нийт
орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг
2012 оноос эхлүүлэн, Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Тус тэмцээний цар хүрээг тэлж анхан шатыг сум, дүүргийн аварга
шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн
байна. Дээрх тэмцээнүүдээс шалгарсан шатарчдыг хагас шигшээ буюу аймаг,
нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах юм.

Сум, дүүргүүдийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын
7-ноос 11-р сарын 29-ний өдөр хүртэл зохион байгуулагдсан бөгөөд сум,
дүүрэг бүрээс шалгаран хагас шигшээ тэмцээнд оролцох тамирчдын нэрс
тодорчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 11
дүгээр сарын 7-ны өдөр болж эрэгтэй тамирчдаас Б.Буянмөнх,
Б.Цэцэнбаатар, Б.Гантулга, Л.Анхбаяр, Ш.Ганболд, Б.Мөнхбаяр нар, эмэгтэй
тамирчдаас Г.Дашдаваа, Ц.Хандсүрэн, Т.Сэлэнгэ нар Нийслэлийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн тэмцээн 11 дүгээр сарын 8-ны
өдөр болж эрэгтэй тамирчдаас Ц.Мөнхбат, Ч.Батзаяа, О.Ганбаатар,
Ц.Пүрэвдорж, О.Самбууням, М.Ванчинхүү, эмэгтэй тамирчдаас
М.Жаргалсайхан, С.Цэвэлжав, Г.Баясгалан нар хагас шигшээд тодорчээ.

Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн мөн 11
дүгээр сарын 8-ны өдөр болж, эрэгтэй тэмирчдаас Н.Пүрвээ, Р.Цэндхүү,
Ц.Бямбагэрэл, Б.Баяндэлгэр, М..Мөнхбаатар, Д.Батхорол, эмэгтэй
тамирчдаас Б.Саруултуяа нар хагас шигшээд шалгарсан байна.

Багануур дүүргийн аваргууд 11 дүгээр сарын 12-ны
өдөр тодорсон бөгөөд эрэгтэйчүүдээс А.Ганболор, Ц.Давааням,
Л.Баярсайхан, Л.Цэнд-Аюуш, Д.Гонгоржав, Д.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс
К.Нагаш А.Баярзул, Э.Өлзийбат нар нийслэлд өрсөлдөх болжээ.

Хан-Уул, Баянгол дүүргийн шатрын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн
11 дүгээр сарын 14-ний өдөр болж, Хан-Уул дүүргийн эрэгтэйчүүдийг
А.Энхтөгс, О.Сайнхүү, Н.Мөнхтөр, Д.Нямцэрэн, Х.Дэлэг, Д.Ганхөлөг нар,
эмэгтэйчүүдийг Ж.Даваасүрэн, Ц.Болормаа, Д.Нарангэрэл нар тэргүүлсэн бол
Баянгол дүүргийн эрэгтэйчүүдийг Л.Амгаланбаатар, Д.Энхжаргал,
Д.Насан-Очир, Д.Жаргалсайхан, Д.Бат-Эрдэнэ, Г.Оюунбаяр нар,
эмэгтэйчүүдийг М.Эгиймаа, Д.Сайнзаяа, Ж.Ганбаа нар магнайлсан байна.

Чингэлтэй дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээн 11
дүгээр сарын 17-ны өдөр болж эрэгтэйчүүдээс А.Зоригтбаатар,
С.Алтангэрэл, Б.Чулуун, Ш.Мөнхтөр, Ө.Гомбосүрэн, Б.Батням нар,
эмэгтэйчүүдээс Д.Гэрэлмаа, Б.Түвшинзаяа, Д.Номин-Эрдэнэ нар нийслэлийн
аваргад өрсөлдөх эрхээ авсан байна.

Сүхбаатар дүүргийн аваргууд 11 дүгээр сарын 21-ний
өдөр болж, эрэгтэй тамирчдыг Л.Идэрзана, Ч.Мижиддорж, А.Роб, Х.Данан,
Х.Батзолбоо, Л.Цолмонсүрэн нар, эмэгтэй тамирчдыг Л.Мөнхзаяа, Г.Цэгмид,
А.Буянтөгс нар тэргүүлэн хагас шигшээд өрсөлдөх болсон талаар Нийслэлийн
шатрын холбооноос мэдээллээ. Мөн сумдаас шалгарсан аваргууд хагас
шигшээд оролцох бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс тавантолгой”-н ажилчид нь компанидаа үлдэж ажиллахаар болжээ

“Эрдэнэс тавантолгой” компанийн үйлдвэрчний
эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдаж, багагүй дуулиан дэгдээсэн.
Харин өнөөдөр тус компанийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл
хооронд хамтын гэрээ байгуулжээ. Хоёр талын төлөөлөл харилцан ойлголцож
ажилласны дүнд хамтын гэрээ байгуулсан аж. “Эрдэнэс тавантолгой компанийн
зүгээр С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал хандуулж гадаадад эмчлүүлэхээр болсон
байна. Мөн Зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагааг энэ арванхоёрдугаар сарын 12-ны
өдөр эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл хангаж ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн
ажилчид нь компанидаа үлдэж ажиллахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

“Airbus A320” онгоц жолоодлогын систем нь доголдсоны улмаас сүйрснийг тогтоожээ

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Индонезийн Сурабая хотоос Сингапур чиглэн ниссэн “AirAsia” компанийн 162
хүнтэй онгоц Ява тэнгист унаж осолдсон билээ. “Airbus A320” онгоцны
ослын шалтгаан цахилгааны саатлаас үүдэн жолоодлогын систем доголдсоноос
болсныг тогтоосон талаар “The Wall Street Journal”-д мэдээлжээ.

Ослоос нэг сарын өмнө онгоцонд
цахилгааны саатал илэрч байсныг тэмдэглэлээс олж тодруулжээ. Нисэгчид
онгоц хөөрсний дараа автомат жолоодлого ажиллагаагүй болсноор гараар
жолоодохыг оролдсон бололтой. “AirAsia” компанийн онгоц Индонезийн
Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрснийхөө дараахан унаж, 162 хүн
зорчиж явсан нь бүгд амь үрэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон З-г сулласан байна

Манай улсын иргэн З нь 2013 оны нэгдүгээр
сараас хойш Малайз улсад хар тамхи хадгалсан хэрэгт саатуулагдан шалгагдсан.
Харин Малайзын Хяналтын шатны шүүхээс өнгөрсөн 11 дүгээр нэгдүгээр сарын 26-нд З-г
гэм буруугүй гэж үзэн сулласан юм. Хилийн чанадад өнөөгийн байдлаар Монгол
улсын 220 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Гадаадын 13 улсад
Монгол улсын 107 хүн ял эдэлж байгаа гэсэн албан тоо байна. Үүнээс 31 нь хар
тамхины хэргээр ял эдэлж, гурав нь цаазын ялтай юм. Мөн 2013 оны нэгдүгээр
сараас эхлэн Малайзад хар тамхины хэргээр шалгагдаж байсан Монгол улсын иргэн Х
гэгчийн шүүх хурал 11 дүгээр сарын 30-нд болж гэм буруугүй үзсэн байна. Хэрэв
14 хоногийн дотор Малайзын прокурор эсэргүүцэл бичихгүй бол иргэн Х эх орондоо
эргэн ирнэ.

Categories
мэдээ нийгэм

“Самсунг С&Т” компанийн захирлыг батлан даалтад гаргах хүсэлт тавьжээ

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн
дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяатай хамт
Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд
Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал хоригдоод байгаа билээ. Тэднийг
шинэ төмөр замын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улсад онц их
хэмжээний хохирол учруулсан гэж үзэж таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Самсунг С&Т” компанийн захирлыг батлан
даалтад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Гадаад хэргийн яаманд ирүүлжээ. Уг
хүсэлтийг нь хууль хяналтын байгууллагад уламжилсан байгаа бөгөөд хараахан
хариу ирээгүй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулахаа хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн
байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн хяналт,
шалгалтын дүн, Чингис, Самурай бондын зарцуулалтын талаар хийсэн дүгнэлтийг
танилцуулах байсан. Гэвч дахин хойшлууллаа. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг
хоёр байнгын хорооны гишүүд хэлэлцэх ёстой байсан ч АН-ын гишүүд хэлэлцэх
боломжгүй гэж үзсэн учраас хойшилж байсан юм. Үүний дараа МАН-ынхан “АН-ын
гишүүд картаа сугалж гарсан” гэх мэдээлэл хийж байв. Өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн
банкнаас хэний компани хичнээн төгрөг авсан, хэдэн төгрөгийг зарцуулсан гэх
мэдээллүүд олонд ил болж, хоёр намынхан ч байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн
байнгын хорооны хуралдаанаар 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг
11 сарын дараа эцэслэн дүгнэлтээ гаргаж чадаагүй байгааг гишүүд шүүмжилж байв.
Учир нь ажлын хэсгийн дүгнэлт дээр өнөөдрийн байдлаар 10 гишүүнээс дөрвөн
гишүүн гарын үсэг зураад байгаа аж. Гишүүдийн гаргасан горимын саналаар санал
хураалгаж, олонхи нь дэмжсэнээр ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаан
хүртэл шалгалтын дүнг танилцуулахаа хойшлуулав.

Categories
мэдээ нийгэм

МУИС, РИКЕН хүрээлэнтэй хамтран докторын хөтөлбөр хэрэгжүүлнэ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ оны 2-р сард
Япон улсад хийх айлчлалынхаа үеэр РИКЕН Судалгааны Хүрээлэнд зочилж, тус
хүрээлэнгийн ерөнхийлөгч, 2001 оны Химийн салбарын Нобелийн шагналт, ноён
Р.Ноёоритэй уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр МУИС,
РИКЕН Хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын бодит хамтын ажиллаагааны түвшинг өндрөөр
үнэлэхийн зэрэгцээ хоёр талын хооронд албан ёсны гэрээ байгуулахад өөрсдийн
зүгээс анхаарахаа илэрхийлсэн юм. Энэ тохиролцоо бодит биеллээ олж МУИС-ийн
Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, РИКЕН Судалгааны Хүрээлэн
хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр үзэглэв. Энэ гэрээний
дагуу Монгол, Япон улсын төдийгүй, дэлхийн өмнө тулгарч буй глобаль асуудлыг
шийдэхэд хувь нэмрээ оруулж чадах авъяаслаг залуу Монгол судлаач РИКЕН Хүрээлэн
дээр докторын судалгааны ажлаа хийж, МУИС дээр докторын зэргээ хамгаалах боломж
бүрдэж байна. Мөн МУИС-РИКЕН-ний хамтарсан сертификат нэмж олгохоор болж байгаа
юм. Японы РИКЕН Судалгааны Хүрээлэн нь 1917 онд байгуулагдсан физик, хими,
анагаах ухаан, биологи, технологи зэрэг байгалийн ухааны бүхий л салбарыг
хамарсан цогц судалгааг явуулдаг цорын ганц хүрээлэн юм. Япон төдийгүй дэлхийд
нэр хүнд бүхий, Эзэн хаан нь айлчлан очиж үйл ажиллагаатай нь танилцдаг,
хамгийн сүүлийн үеийн судалгааг манлайлан хийдэг судалгааны хүрээлэн юм. Жилийн
төсөв нь 1 тэрбум гаруй доллараар хэмжигддэг тус хүрээлэн нь Германы Макс
Планкийн Институт, АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Францын Пастер
Судалгааны хүрээлэнгүүдтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна гэв

Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан, ажлын хэсэг байгуулагдаж боловсруулсан. Уг хуулийн төслийг өргөн барихын өмнө улс төрийн намуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ. Өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд өрнөсөн энэ хэлэлцүүлэгт оролцсон намын төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамаг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Б.Зоригоо, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийсэн юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Улс төрийн нам байгуулахад 800 хүний босго тавьсан байдаг. Ийм хуулийн төслийг 31 хүнийг оруулж хийж байгаа. Нэг ангийнхан нам байгуулъя гээд нам байгуулчихаж болох хэмжээний байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам Монгол Улсад ихдэж байна гэж ярьж байна. 200-800 нам байгуулах нөхцөл бололцоотой төслийг оруулж ирж байна. Улс төрийн намтай хариуцлага тооцох асуудал дээр улс төрийн намын гишүүнийх нь ёс суртахууны асуудлаар татан буулга гэж байна. Захиргааны хэргийн гурван удаагийн шийтгэл оногдсон бол тэр намыг татан буулгана гэж байна. Санхүүгийн тайлангаа гурван удаа буруу гаргавал татан буулгана гэх мэт ийм зүйлүүд байна. Үндсэн хуулийн заалтуудтай нэлээд зөрчилдөж байна. Тухайлбал, 16 настай Монгол Улсын иргэн намын гишүүн байж болно гэж орж ирж байна. Гэтэл 18 нас хүрсэн хүн Сонгуульд санал өгөх эрхтэй байдаг. 16 настай намын гишүүн намынхаа ажилд оролцоод дараа нь бусад хуулиараа насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд ажиллуулсан гэх вий. Энэ асуудлаар улс төрийн намууд байр сууриа илэрхийлж энэ хуулийг төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ” гэв.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж: “Улс төрийн намын тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирж байгаа гэж их зүйлийг хүлээж байсан. Харамсалтай нь бидний санасан хүлээсэн бүхэн орвонгоороо эргэлээ. Өнөөдөр иргэний ардчилсан нийггэм байгуулна гэж бүгд ярьж байгаа ч энэхүү хуулийн төслөөр бол Үндсэн хуулийн концевци буюу олон заалтыг зөрчсөн, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх эрх чөлөөг зөрчсөн заалтыг боловсруулан оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр улс төрийн намын асуудал бүрийг хуульчлан, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Аливаа намыг улс төрийн хүчний шууд хамааралтай болгохоор заасан байна. Монгол Улс тодорхой улс төрийн дарангуйлалд оруулах чиглэл бүхий хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм биш үү гэх эргэлзээ, сэжиг төрж байна. Бүхий л асуудлыг Сонгуулийн ерөнхий хороонд төвлөрүүлэхээр заасан нь үнэхээр аймшигтай үйлдэл. Улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явж байгаа нь олон улсын жишиг юм. Гэтэл өнөөдөр шүүхэд бус Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэж, гишүүнчлэлийг шийдэж, тайланг нь авдаг байхаар тусгаж өгсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гишүүдийн ёс зүйтэй холбоотой улс төрийн намыг тараана гэдэг бол бүтэхгүй шийдвэр юм. Өнөөдөр нууц биш шүү дээ. Тодорхой улс төрийн нам, удирдагч, гишүүдийг мөрдөн мөшгөж, гүжирдэж байгаа нь нууц биш. Харин энэхүү заалтаар яаж ийж байгаад гурван удаа захиргааны арга хэмжээ аваад улс төрийн намыг тараах чиглэл барьж эхлэх нь бүтэхгүй зүйл гэдгийг онцолмоор байна. Улс төрийн намыг татан буулгахын тулд энэхүү хуулийн төслийг оруулж ирж байна” гэлээ.