Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн номын сангийн байр ашиглалтад орлоо

АШУҮИС номын сангийн шинэ байртай боллоо. 150 000 гаруй номтой энэ өргөө АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий 6 уншлагын танхим, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудал бүхий цахим номын сан, 56 суудал бүхий эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын танхим, 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчлэх юм.

Хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх энэхүү номын шинэ өргөөг нийт 3.2 тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаанд барьж ажиглалтад оруулжээ.

Номын сангийн барилгад зориулж БСШУ-ны сайд өөрийн багцаас 2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 11:00-13:00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11:00 цагаас 13 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид эх орондоо ирж байна

Грек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

Тэмцээний дунд үеэс төгсгөл хүртэл манай шатарчид маань тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж дөрвөнч медаль авах боломжтой явсаар сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо. Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчидад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчидад медаль хүртээжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих үйлчилгээ зогссоноор хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу 09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.

Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцаж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны урамшуулал олгохгүй

Цахилгааны урамшууллыг энэ жил өрхүүдэд олгоогүй билээ. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2015 онд санхүүжилтийг нь төрөөс суулгаагүй юм. Тэгвэл ирэх 2016 онд ч цахилгааны урамшуулал олгохгүй юм байна.

2011-2014 оны хугацаанд нийт 69 мянга 800 гаруй хэрэглэгч гэрээ байгуулан, урамшуулалд хамрагджээ. Энэ хугацаанд улсаас 8.06 тэрбум төгрөг зар­цуулсан судалгаа байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Автомашин ачих журмыг дахин хэрэгжүүлэх гэж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу 09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.

Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцаж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжсэн байна. Тиймээс тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтжээ. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх эрх олгоно

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 1.4 га

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол бренд-ACEM 2016” үзэсгэлэн гарна

Улаанбаатар хотноо ирэх 2016 онд болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бүх төрлийн ажил үйлчилгээнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглахыг уриалж байгаа билээ. Тэгвэл энэ ажлын нэг хэсэг болсон “Монгол бренд-ACEM 2016” үзэсгэлэнг өнөөдөр Мишээл экспод нээхээр болжээ. Уг үзэсгэлэнд гар урлал, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа боодол зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах юм байна. Өнөөдөр 13.00 цагаас үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно. Ингээд энэ сарын еснийг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Татварын дарамтаас болж бензиний үнэ өснө

УИХ 2015 оны төсвийн тодотголыг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн батлав даа. Тодотголыг хэлэлцэж байхад Засгийн газар нефтийн онцгой албан татварыг “Төвийн боомтуудаар импортлох авто бензинийг тонн тутатмд 200 мянган төгрөг, дизель түлшинд 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэе” гэсэн саналыг оруулж ирсэн байна хэмээн нэлээд шүүмжлэл дагуулсан. Нефть импортлогч компаниуд Онцгой албан татварыг нэмснээр одоо төлж байгаагаасаа гурав дахин их татварыг төлөхөөр болоод байгаа юм. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед хувийн хэвшлийнхнээ хамгийн ихээр анхаарах ёстой гэдэг ч үнэндээ нефть импортлогчдын хүзүүн дээр том хар буулга тавьчихлаа.

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувийн хэвшлийнхэн татварын дарамт доор байгаа ч зүтгэсээр. Төр засаг нь ч мэдсээр байж татвараар дарамталсаар байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн оршин тогтнох боломж үнэндээ хомс болсон. Хомс ч гэж дээ алга болчихсон. Бид гадаадын хөрөнгө оруулалт, гадны бизнес гээд л хөл алддаг. Маахайгаа эргэтэл гүйж, гадныханд найр тавиад өнөөдөр нэмэгдсэн юм юу байна. Гадаадын компаниудаа төр засаг нь байнга дэмжиж ирсэн. Цаашид ч тэгэх дүр зураг харагдаж байгаа. Харин дотоодын хувийн хэвшлийнхэн нь зүтгэсээр л байна.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийг хэлэлцэнэ. Эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч төсвийнхөө алдагдлыг яаралтай нөхөхийн тулд “дуугүй хүнд дээрэнгүй ноёд” олон гэдэгчлэн авирлаж, тэдний татварыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр болсон. Нефть импортлогчдын татварыг нэмэгдүүлчихвэл он дуустал Онцгой албан татвараас 43.5 тэрбум төгрөг, 2016 оны улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэж үзээд байгаа. Гэхдээ үүнийгээ “Бөөний үнэ дээр тавигдаж байгаа татвар” гэж хэлж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ жижиглэнгийн үнэнд зайлшгүй нөлөөлөх нөхцөл бүрдсэн байгааг нефть импортлогч компаниуд хэлээд байна. Манайхан ямар үнэ хөөрөгдөхийг андах биш. Шатахууны үнэ нэмэгдлээ гэнгүүт л талх, гурил, будаа гээд бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдсэн энэ хүндрэл иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлэх нь тодорхой.

Татварын дарамт гэдэг бол ил тод харагдаж, хүн бүрт мэдрэгддэг тийм л зүйл. Манай орон чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжөөд багагүй хугацааг үдээд буй. Төр засгийн татварын дарамт эдийн засгийг эрүүл замд нь ороход чөдөр болж байна. Төрийн зүгээс шударгаар татвараа төлж буй бизнесийнхнээ дэмжихгүй атал “татварын дарамт” дээр “ногоон гэрэл” асаадаг болсон. Төр хувийн хэвшлийн бизнес рүү татвар хэлбэрийн дарамт өгдгөөс болж эдийн засаг хорлогдож байна. Хорлох энэ үйл явцаа зогсоох бүрэн боломж бий. Тэрхүү хорны ерөндөг нь ч төрийн гарт байж л байна.

Ард түмнийхээ нүүрэн дээр гарч ирэхээрээ “Яанаа, ийнээ” болж та бүхнийхээ сайн сайхан амьдралын төлөө бид цаг наргүй зүтгэж байна гэдэг хэдий ч халаасан дотроо гараа зангидан суугааг юу гэх вэ. Татварын энэ таагүй нөхцөлд бизнесийнхэн тэр дундаа үндэсний томоохон компаниуд, уул уурхайнхан бүр мөсөн сөхрөх янзтай. Тэр олон ажилчдаа ажилтай, цалинтай нь байлгахын тулд гүрийж л явна. Гэсэн ч төр засаг нь тэднийхээ эрч хүчийг мохоох “татвар” хэмээх бороохойгоороо балбах гээд л сууж байна даа. Ийм эрүүл бус, зах зээлийн зарчмаасаа ухарсан үйлдлийг Засгийн газар өөхшүүлж байгаа нь нууц биш. Хэрвээ УИХ энэхүү төсвийн тодотголыг нууц тохирооныхоо дагуу баталж орхивол дизель 2200, бензин 2000 хүрч өсөх нь тодорхой болоод байна. Үүнийг дуулсан иргэд өчигдөр цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлж “Баячууд нь Ландаа, борчууд нь Лаазаа уна гэсэн доромжлол. Бензиний үнэ нэмэх юм бол тэмцэхээс өөр арга алга” хэмээн шуугиж байгааг төрийн түшээдэд дуулгачихъя.

Өнгөрөгч нэгдүгээр сард Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ямар ч татварын дарамт өсөхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхий сайд ч гэсэн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа хэлж, “Ямар ч татвар нэмэгдэхгүй” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэж байгаад хэлсэн цаг саяхан билээ. Нефтийн үнэ ханш нэмэгдээд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл бид хэндээ буруу өгөх вэ. Үнээ нэмсэн гээд нефть импортлогчид руугаа дайрах уу.

Тэдний татварыг нэмсэн Засгийн газар руугаа дайрах уу. Эсхүл татвар нэмж авах шаардлагатай болгосон эдийн засгийн хямрал руу буруу өгөх үү. Энэ бүхнийг зохицуулдаг Монголын төр гэж байна даа. Төрдөө залбирч ирсэн түмнээ бодох цаг иржээ.

Э.БОЛД