Categories
мэдээ нийгэм

Зам дээр зөвшөөрөлгүй худалдаа явуулсан иргэдийг торгожээ

Мэргэжлийн байгууллагууд хамтран Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам
талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа
болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоох
зорилгоор хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тээврийн хэрэгсэл,
явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган
зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8
аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Улмаар
зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам
талбайг чөлөөлөн ажилласан байна. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн
арга хэмжээ авч, шийтгэвэрийн хуудсаар гурван аж ахуйн нэгжийг торгож,
38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад гацсан иргэд иржээ

Ойрын хэдэн хоног БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас тус улсад онцгой байдал зарлаад байна. Тэгвэл Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 200 орчим иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатаад байгаа тухай ар гэрийнхэн нь мэдээлж байсан. Цасанд боогдсон иргэдийн мэдээлснээр, их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замуудыг хаагаад байгаа гэнэ.

Хэсэг хүмүүс нь ачаа бараагаа орхин Хөх хот руу явсан байна. Гэвч Хөх хотоор дамжин Монгол руу буцах нь нэлээд зардал өндөртэй тул мөнгөгүй болсон 180 гаруй иргэд Жин-Тэй тосгонд үлдээд байгаа гэнэ. Тэдний 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байна гэж иргэд ярьж байсан. Цасанд боогдсон иргэд хоолны ч мөнгөгүй болж, автобусанд хоноглож байсан аж.

Мэдээлэл гарсны дараа холбогдох албаныхан арга хэмжээ авч, цасанд боогдсон иргэд тосгоноос хөдөлж, Эрээн рүү явж байна гэж ярьсан юм. Энэ талаар тэнд байсан нэгэн иргэнтэй холбогдоход “Бид бүхэн дөнгөж сая Монголд ирлээ. Тэр өдөр Хятадын цагдаа нар болон Бээжин дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдож, яаралтай арга хэмжээ авч байна гэж ярьсан. Ингээд өдөр 15:00 цагийн үед зам нээгдэж бид Эрээн рүү хөдөлсөн. Орой дахиж цас орж эхэлсэн учраас зам хаасан гэж дууллаа” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.09/ Үндэсний өгөх өдөрт зориулсан
тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би”
үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны
инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй
тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн,
Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа
юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн
тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд
залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсны зэрэгцээ С.Намуунцэцэг,
А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний
залуу” алтан медаль гардуулав. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр сэргээн засах
эмчилгээний зориулалттай “Spider cage” буюу “Аалзны тор” төхөөрөмжийг
худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян явагдаж байгаа
талаар “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун Улсын Их Хурлын
даргад танилцуулсан юм.

Занабазарын нэрэмжит Дүрслэх
урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Энэ бол би”
үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хаалтын ёслолд Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн
Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад
хүмүүс оролцсон юм.

Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн
зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын
хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж,
хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн
элч”-ээр өргөмжиллөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Г.Шийлэгдамбын оронд Ц.Шаравдоржийг томилох уу

МАХН-ын сайд нар Эрүүл мэнд, спортын яамыг сүүлийн хэдэн жил удирдсан. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцроход Н.Удвал сайдын халааг МАХН-ын генсек Г.Шийлэгдамба аваад байсан юм. Түүнийг Авлигатай тэмцэх газраас авлига албан тушаалын хэргээр баривчилж 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа. Энэ хугацаанд тэрээр Ерөнхий сайдад захидал бичиж албан тушаалаасаа татгалзсаныг хүлээн авсан талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж байсан.

Тэгвэл одоо Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-аас хэн сонгогдох нь анхаарлын төвд байгаа. Өнөөдөр МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн УИХ дахь бүлэг хуралдлаа. Уг хуралдааны дараа ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрээр энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад “Шударга ёс” эвсэл ямар байр суурьтай оролцох талаар саналаа нэгтгэсэн тухайгаа ярилцжээ. Харин Г.Шийлэгдамбын оронд хэнийг сайдаар томилох гэж буйг тодруулахад “Бүлгийн хуралдаан дээр тийм зүйл өнөөдрийн хурлаар яриагүй” гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Шаравдоржийг томилох магадлалтай гэнэ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад саяхан тус намд дуулиантайгаар элссэн Ж.Сүхбаатарыг тавихаар ярилцсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

25 мянган зөөврийн компьютер олголоо

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний
хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг
бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25 мянган ширхэг зөөврийн
компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга
340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна.

Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473 нийт 625
сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбогдоно.
Ингэснээр сурагч, багш хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах
контентуудыг сургалтдаа ашиглах боломжтой болох аж.

Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэг болголоо

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгахыг үүрэг болголоо

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн
биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг
даалгавар өглөө. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн
нөхцөл байдлын талаар танилцуулав.

Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

  • Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн
    өнгөрүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын
    эздийг тодруулж, “Хүүхдийн найрал дуу”-ны гала тоглолт, “Их хотын
    хямдрал” үзэсгэлэн худалдаа, “Парад шоу”, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл
    үзүүлэх, Нийслэлийн тугийг мандуулах арга хэмжээ, “Нийслэлийн өөрчлөлт
    миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгууллаа.
  • Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж
    гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй
    худалдаалж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт
    шалгалтыг энэ сарын 02-ноос 16-ны хооронд зохион байгуулан ажиллаж
    байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих
хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа
үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийж, ил задгай түлээ нүүрс, малын тэжээл, автомашины
дугуйг хураалган үйл ажиллагааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн
зам талбайг чөлөөлөн ажилласан. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн
арга хэмжээ авч шийтгэвэрийн хуудсаар 3 аж ахуй нэгжийг торгож, 38
шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.

  • Улаанбаатар хотын замын хяналтын камер болон гэрэлтүүлгийн асалтад
    Улаанбаатар хотын цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтарсан
    хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа. Нэгдсэн удирдлагын “Тулга”
    системийн тусламжтайгаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн
    гэрэлтүүлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын шуурхай
    удирдлага зохицуулалтын төвөөс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа
    бөгөөд гэрэлтүүлгийн асалт 92.1 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох байгууллагуудад
дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас
    сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн
    хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах,
    стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж ажил
    тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, иргэдийг нийтийн тээврээр
    чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг тус тус үүрэг болголоо.
Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс танхайн хэрэгт холбогдоогүй

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны
Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар Өршөөлийн хуульд
хамрагдсан хүмүүсийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед зарим
хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс танхайн
гэмт хэрэгт оролцсоны улмаас эргэн хоригдож байна” гэх утга бүхий
мэдээллүүд гарсан. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
“Энэ бол худал мэдээлэл. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс гэмт хэрэгт
орооцолдоогүй. Суллагдсан хүмүүсийн дийлэнхийг нь гэрт нь хүргэсэн.
Орон гэргүй таван хүн байсныг “Зөв амьдрах ухаан” ТББ-т хүлээлгэж өгсөн.
Мөн хоёр хүн Ховд, Говь-Алтай руу гэртээ харихаар замдаа явж байгаа”
гэлээ.

Өршөөлөөр суллагдсан залуус Эрдэнэт
хотод архидаж яваад замбараагүй байдал бий болгосон. Улмаар цагдаа нар
очиход эсэргүүцэл илэрхийлж зодоон үүсгэсэн гэх мэдээллийн талаар
ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү “Энэ мэдээллийг сонсоод Эрдэнэт рүү
холбогдсон. Тэгэхэд тийм зүйл болоогүй гэх хариултыг өгсөн” гэлээ.
Тэрбээр мөн Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6-7 хувь нь дахин гэмт хэрэгт
холбогддог. Ийм баримт практик дээр их бий. Харин манайхан энэ өчүүхэн
хувийг нь өлгөж авч буруушаах биш цаад 96 хувийнх нь сайн, сайхан явааг
сурвалжилж, сурталчилж байвал их сайн гэсэн юм. Өнөөдрийн байдлаар 2071
хүнийг суллаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчлан саатуулсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар тэднийг сэжиглэн шалгаж байгаа аж.

Тэгвэл энэ хэрэгт өөр сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын хуралд Н.Энхбаяр иржээ

УИХ дахь намын бүлгүүд хуралдаанаа үргэлжлүүлж байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болж буй МҮАН-ын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна. Харин МАХН дангаараа хуралдаж буй бөгөөд тус хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр намынхаа хуралд ирсэн бололтой.

Харин АН болон МАН хурал үргэлжилж байна. Ардчилсан нам бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар 14.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ спорт

Байт харвааны ОУХМ Ж.Гантөгс Олимпийн эрхээ авлаа

Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмын эрхээ авлаа.

Энэ сарын 1-8-ны өдрүүдэд явагдсан тус тэмцээнд манай улсаас 7 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү нэг олимпийн эрхтэй ирж байна.

Ж.Гантөгс “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн. Улмаар эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетэй өрсөлдөж, 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай хожигдож байсан юм.