Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн 120 гаруй байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тусгай зөвшөөрлөөр эзэмших үйлчилгээний чиглэл

Экстрасэнсэ ХХК

Эмнэлэг

Шүдний өвчний оношлогоо, эмчилгээ, нүүр амны согог засал

Эрүүл мэнд эрхэм баян ХХК

Эмнэлэг

Дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ

Хэлси Харт ХХК

Эмнэлэг

Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

Пи Эм Ди Си ХХК

Эмнэлэг

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал

Болор шүд ХХК

Эмнэлэг

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ

Гэгээн ар үр ХХК

Эмнэлэг

  • Дүрс оношилгоо /гистеросалпингоскопи, рентген, мамаграмм, уян дуран, ургийн зүрхний бичлэг, КТГ, МRI/
  • Клиник, биохими, иммунологи, бактерологи, молекулбиологийн лаборатори
  • Хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, дотор, уламжлалт, чих хамар хоолой, шүдний өвчний оношлогоо, эмчилгээ, нүүр амны согог засал

Өөжинмед ХХК

Эмнэлэг

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн өвчний оношилгоо, эмчилгээ

Мянганбилэг ХХК

Эмнэлэг

Хүүхдийн гэмтэл, согог засал, сэргээн засал эмчилгээ

Даймонтдент ХХК

Эмнэлэг

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал

Уст дулаан хайрхан ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Нинжнаваг ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сити Энержи ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хараадайн хүч ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Амгай ойл ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хатанбургалтай ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Эс Жи Ти ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

2

Долмалин ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хүрмэн ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монфа трейд ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сайхан сүмбэр ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Мөнхийн тун ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Долоон одой ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Мөнгөн үүрэгт ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сүүн зам өргөө ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ви Ти Эс энержи ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Буянт баялаг тэс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Өлзий дэн ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Тэнүүн гоо ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

МЭИК ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Интер Макро ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ази фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

МЭИК ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Оргил фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Есөн цагаан үндэс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Мөнх хишиг фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Маналын рашаан ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хаппи фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Аньсны амт ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Жинзай жапан ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сэрүүний эх ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Тэрмэстийн өгөөж ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

ЖЖМЖ ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Марал хангай ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монгол бүйлс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хүслэн капитал ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хөх цахилдаг ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

3

Ололт софт ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Солонго хараа ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

ТОДББ ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цацраг фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Оргил фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Евро фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Эрүүл хүн саруул ирээдүй ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монфа трейд ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сэрүүний эх ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Алтан мэлмий ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Алтан өргөө эко ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цэнзээ ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цээнэ фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Арвижах бүл ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Грийн мед ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Бага артын тэнгэр ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цэнд манал ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монос Улаанбаатар ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монос Улаанбаатар ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Гангэс дорнод ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монос говь ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Гараг эгшиг ХХК

Эмийн сан

Нэгдүгээр зэрэглэл

Жи Эм Жэй Брос ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цагаан тун ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хүн орхоодой ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ти Жэй ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Отгон буянт хүрээ ХХК

Эмийн сан

Нэгдүгээр зэрэглэл

Монгол фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

4

Сөүл сэниорс товер ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Урлан фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

ГМ Мөнх нас ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Энто ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Эс Би Эс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Эвт хүч ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Баян танил ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Би Эс Эн Ди ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Баясах төрх ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Жи Ай Эл Өү ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сэргээн засах клиник эмнэлэг ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монгол фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Нахиа импекс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Интернэйшнл медикал сентр ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Сорогзай ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Гэрэлт зотол хайрхан ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хас цифр интерпресс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Энэрлийн тэнгэр ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монфарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ивээлт гуа ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ану тулга фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ургамал мандал ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Энто ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хишигт шандас ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Монфа трейд ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Мөнх номин мед ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Чинсэргэг ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Манал цогт ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хөх Огтрого ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Мойлка Саруул ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Цогт-Ээж ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

5

Наран ундрах тал ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Энх үйлсийн түлхүүр ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ази фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ази фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Жаяа фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Астелла ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Гигиена ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Хос хун трейд ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Наран өгөөж хайрхан ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ви Ти Эс энержи ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Урлан фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Бадам фарм ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Азын найман зоос ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Корнпеарлс ХХК

Эмийн сан

Хоёрдугаар зэрэглэл

Ахужин ХХК

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Шинэ-Ариусгал ХХК

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Баяндэмбэрэл ХХК

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Гэрэлт Орчин ХХК

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Ахуйн хортон шавьж, мэрэгч, устгал, ариутгал

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбатай холбоотойгоор дахин нэг хүн баривчлагджээ

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хахууль авсан гэх шалтгаанаар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан бөгөөд 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн холбогдох 4-5 албан тушаалтанг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгожээ

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулган 35 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна

УИХ-ын чуулганы хуралдаан 10.20 цагт УИХ-ын гишүүдийн 35 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө жил нэг сая тонн өвс хаджээ

Энэ жил улсын хэмжээнд нийт 145 мянган малчин өрхөд 56.3 сая буюу хонин толгойд шилжүүлвэл 92.8 сая толгой мал өвөлжинө.

Засгийн газрын 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 23.0 мянган тонн өвс буюу 78.2 хувь, 3.3 мянган тонн тэжээл буюу 30.1 хувийн бэлтгэлтэй байна.

Харин малчид 1.2 сая тонн өвс, 46.0 мянган тонн сүрэл, 48.0 мянган тонн ногоон тэжээл, 72.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 50.0 мянган тонн гар тэжээл, 136.9 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөснөөс өвс 1 сая тонн буюу 85.6 хувь, сүрэл 44.7 мянган тонн буюу 97.0 хувь, ногоон тэжээл 20.2 мянган тонн буюу 42.1 хувь, үйлдвэрийн тэжээл 25.0 мянган тонн буюу 34.4 хувь, гар тэжээл 42.5 мянган тонн буюу 84.8 хувь, давс, хужир 124.1 мянган тонн буюу 90.7 хувийг бэлтгэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Кармен”-ыг морин хуурын чуулга дахин амилуулна

Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга энэ сарын 13-нд Ж.Бизе Р.Щедрин-Н.Жанцанноров “Кармен сюит” тоглолт хийхээр болжээ.

Ганцхан удаа болох энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон билээ.

Дэлхийн алдартай сонгодог бүтээлийг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосноор ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчилах, морин хуурын чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон нь энэ аж. Тоглолт арваннэгдүгээр сарын 13-ны 19.00 цагаас улсын Филармонид болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хамтран ажиллах 11 бичигт гарын үсэг зуржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:

  1. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  2. БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидалд /рентген/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  3. БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидалд /ой, хээрийн түймэр/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  4. Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монгол улсын Аж, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  5. Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  6. Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэх тухай Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ кордораци хоорондын гэрээнд Монгол улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн ерөнхий захирал Шу Инбяо нар,
  7. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  8. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  9. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол улс БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичигт Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жи Шупин нар,
  10. Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол улсын ИНЕГ, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын дарга Ли Зясян нар,
  11. Хамтын ажиллагааны тухай Монгол улсын ХХБ болон Хятадын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээрт Монгол улсын ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, БНХАУ-ын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ху Хуайбан нар тус тус гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний 2014 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний зардлыг танахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Зочин гийчин хүлээж авах, төрийн байгууллагын урсгал зардлыг , ном хэвлэл худалдан авах санал тус тус дэмжигдлээ. Тухайлбал төрийн байгууллагууд ном, хэвлэл худалдан авах тухай нийт 1.3 тэрбум төгрөгийн зардлыг таналаа.

Харин Хүүхэд харах үйлчилгээний зардлыг 10 тэрбум төгрөгөөр танах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Эмэгтэй гишүүд энэ зардлыг танахыг эсэргүүцэж байсан юм. Тиймээс тэд дэмжигдээгүй энэ саналыг алга ташин хүлээж авлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн амралтын өдөр

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр ирэх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр буюу маргааш тохиож байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Мөн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сурах бичиг цахим болжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа 25.000 багш нэг бүрт зөөврийн компьютер, бүх сургуульд 11.340 ширхэг зөөврийн компьютерийн лаборатори олгосон.

Тэгвэл багш, сурагчид зөөврийн компьютерээ юунд, хэрхэн ашиглах талаар албаны хүнээс тодруулахад, “ЕБС-ийн сурах бичгүүдийг цахим хэлбэрт оруулсан. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэгдэх интерактив хувилбаруудыг дуу дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой хэлбэрээр оруулсан байгаа. Эндээс багш, сурагчид зөөврийн компьютерээ ашиглан сурах бичгүүдээ хэрэглэхээс гадна тухайн хичээлүүдийг илүү сонирхолтой явуулах боломж бүрдэж байгаа” гэв.

Багш, сурагчид econtent.edu.mn веб сайтад нэвтрээд л бүх сурах бичиг, байгалийн ухааны хичээлүүдийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдлээ.