Categories
их-уншсан туслах-ангилал

Авлигатай тэмцэх ариун ажил улс төрийн шоу болж Монголын нийгмийг хагаралдуулах ёсгүй

Сүүлийн хэд хоног нийгмийг донсолгосон дуулиан шуугиантай баривчилгаа ойр ойрхон боллоо. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шөнө гэрээс нь баривчилсан. Батзаяа болон түүний хань хамсаатан гэгдэх нөхдийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, улсад их хэмжээний хохирол учруулсан, зохион байгуулалттайгаар мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа. Тэрхүү дуулиан ид мандаж байтал Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн албан өрөөнөөс нь баривчилсан.

Авлигатай тэмцэх бол зөв зүйтэй, нийгэм эрүүл байхад гол нөлөө үзүүлдэг сайн ажил. Тухайн улс орон үүнийг хийж хэрэгжүүлж байх хэрэгтэй. Одоогоос арван жилийн өмнө буюу 2005 онд манай улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Уг конвенцийг соёрхон баталснаар Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүрнэ” хэмээн тус газрынхан бодлого чиглэлээ тодорхойлсон байдаг. Үнэндээ ч авлигаас үүдэн төр засаг эдийн засгийн хувьд ард түмэндээ ижил тэгш үйлчлэх зарчим алдагддаг. “Авлига, хээл хахууль нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд аюул занал учруулах, улмаар ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга

баривчилсан.

Эл бүгд ихээхэн дуулиан үүсгэж, өнөөдөр манайд болж буй үйл явц шиг нийгмийн анхаарлын төвд байсан учир жишээ болгож байна л даа. Авлигатай тэмцэх газар юм уу, Эрүүгийн цагдаагийн газраас хэн нэгэн албан тушаалтныг шөнө дүлээр гэрээс нь, халуун хэвтрээс нь, мөн албан үүргээ гүйцэтгэж буй өрөөнөөс нь бөөнөөрөө очиж, сүрийг үзүүлэн баривчилдаг. Араас нь залгуулж хэвлэлийн хурал зарлан хүн бүхний сонорт хүргэнэ. Бүр нэг нийгмийг цочроож, айдас хүйдэст автуулан шаагиан, шуугиан болгох нь тэр. Баривчлагдан шорон руу ачигдсан нөхдийн хамтран зүтгэгчид, нам эвслийнхэн “Энэ бол цэвэр улс төрийн гүтгэлэг. Бид тэмцэнэ” гэж мэдэгдэнэ. Ийнхүү шил шилээ даран болж буй хэрүүл тэмцэл, өгөө аваа, өшөө хонзонд жижигхэн Монгол тэр чигтээ донслоод, байр сууцаа олохоо байх шиг санагдах боллоо.

Сүүлд өрнөсөн Батзаяа, Шийлэгдамбын

хагаралдуулж, нам эвсэл улс төрийн бүлэглэлүүдийг улам эв түнжин муутай болгон ан цав үүсгэж, улс төрийн хийрхэлд автсан нөхдийг улам турхирах боллоо. Авлигатай тэмцэх шударга ёсны төлөөх ариун ажил улс төрийн шоу болоод үндсэн зорилгоосоо хазайгаад ирэхээрээ ямар ч үр дүнгүй, үнэ цэнгүй санагдах нь мэдээж. 2013 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өөрийн биеэр мэдээлэл хийж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг цагдан хорьсныг зарласан. Түүний “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар буюу 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгө байршсан нь тогтоогдсон гэв. Дараа нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мөн Отгонбаярын эхнэрийн

байгаа нь сэжигтэй. Тэд тийм өө сэвгүй цэвэр хүмүүс үү. Ард түмний дунд хотын газрын мафи-аас аваад өөр юу юуны ч билээ дээ, баахан бүлэглэлүүдийн талаар ил далд яригддаг. Авлигын баривчилгаа газар авч байгаа энэ үед Ардын намын нөхдийн гэм буруутайг шалгаж, ард түмний хардлага сэрдлэгийг нэг тийш болгох нь зүйтэй байх. Ардын намын нөхдийг баривчлахгүй байгаад зогсохгүй харин ч эсрэгээрээ Ё.Отгонбаярын хэрэг хэрэгсэхгүй боллоо, Ерөнхий сайд асан С.Баярыг шалгасан. Г.Уянга гишүүний гаргасан гомдолд эрүү үүсгэх шаардлагагүй гэж зарлан өмгөөлсөн, хамгаалсан байдал бий болжээ. Хууль шүүхийнхний хувьд салхи эргэсэн бололтой. Тэд ирэх сонгуулиар Ардын нам ялалт байгуулж, засгийн эрхийг авах нь тодорхой гээд тал засан долигонож, хуучны зангаараа нялуун өнгөндөө орчихжээ.

Баривчилгаа хийх эрх бүхий байгууллагууд нь хоорондоо тэмцэлдэж буй мэт харагдана. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь Засгийн газрын гишүүдийг баривчилж байх юм. Засгийн газрын харьяа Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Их хурлын харьяаны хүмүүсийг баривчилж буй мэт харагдаад байгаа. Гансүх, Шийлэгдамбын хэрэг, саяын Батзаяагийн хэрэгт их тод анзаарагдлаа. Ухаандаа, Тавантолгойн ордыг ашиглах Их хурлын дүгнэлт гарч, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх явцад Эрүүгийн цагдаагийн газраас Батзаяаг баривчилсан нь санаандгүй биш гэж улстөрчид үзэж байгаа.

Өнөөдөр Монголын нийгэм төрийн албан хаагч-энгийн иргэд, авлигач-энгийн иргэд, олигархиуд-энгийн иргэд гээд хуваагдчихаж. Төр засаг нь тогтворгүй жижиг улс оронд энэ нь маш аюулт үзэгдэл. Хууль, хүчнийхний баривчилгаа улам дэврээж, өөгшүүлж байна. Нэг л мэдэхэд гэр хорооллын гудманд шуудайтай элсээр бэхлэлт баригдаж, иргэний дайн дэгдэх вий дээ.

Хүмүүс буруу зүйлд маш хурдан суралцдаг. Буруу зүйл нийгмийг яах ийхийн зуургүй өдөөж, босгоод ирдэг. Дээрээс нь шударга ёсны төлөө уриалан тэмцэж байгаа эх орончид дүүрэн байна. Тэд юм л бол төр засгийн эсрэг тэмцье, монголчууд аа босъё гэж турхирч байгаа. Эрх барьж буй намын нөхдийг ээлж дараалан баривчилж, Засгийн газрын гишүүдийг хорьж буй нөхцөл байдал төр засгийг муухай харагдуулж, ард түмэн ийм төрөөр яах юм гэлцэх боллоо. Эцэстээ төр засаг, ард түмэн хоёрын дунд хаос буюу хоосон зай бий болох нь.

Оросын удирдагч Путин “Авлигатай тэмцэж байгаагаа хэвлэл мэдээллээр битгий зарла. Улс төрийн шоу болгож болохгүй” гэх утга бүхий шийдвэр гаргасныг эргэн харахад маш зөв байжээ. Тэгэхээр авлигын хэргээр баривчлагдаж буй баривчилгааг нийгэмд шуугиан болгож дэврээлгүйгээр чимээ аниргүй хийвэл яасан юм бэ. Улс төрийн шоу хийхийн тулд авлигатай тэмцэж, үр дүнд нь нийгэм хагарч, талцаад байгаа юм биш үү. Энэ нь начир дээрээ авлигатай тэмцэхгүй байгаа мэт харагдаад байна. Ер нь тэгээд ард түмнээ талцуулж, улс төрийн шоу хийж байгаа мэт дүр зураг үзүүлэн авлигатай тэмцэх хэрэг байна уу.

Б.Батболд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа нураачихалгүй сонгууль хүргэх юмсан

-БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ-

Сонгуулийн судалгааны дүн үзлээ. Ард иргэд маань ямар хүнийг УИХ-ын гишүүн болгохыг хүсч байна вэ? Нэгдүгээрт, Шударга хүн, хоёрдугаарт, Эх оронч хүн. Харин Хуулиа мөрддөг хүн дөнгөж 15 дугаар байрт орж байна. Яг хэнийг шударга, эсвэл эх оронч гэдэг юм бэ? Хариулт нь хүний тоогоор янз бүр гарчээ. Хуулиа мөрддөг хүнийг тодорхойлоход маш амархан. Ямар ч үйлдэл нь хууль зөрчөөгүйг хуулийн заалттай тулгаад л болоо. Харин манай нийгэмд хуулиа мөрдөх нь төдий л үнэлэгддэггүй юм байна.

Нэр дэвшигч мөнгө тараавал сонгох уу гэсэн дараагийн асуулт байна. Дөнгөж арав гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгоно гэж байна. Харин бараг 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонголтоо хийнэ гэжээ. Ингэхээр юутай ч ная гаруй хувь нь тараасан мөнгийг дуртай авах юм байна. Энэ асуултыг лавшруулан фокус судалгаа олон газар хийж үзжээ. Гэтэл мөнгийг нь аваад өөрийн үзэмжээр сонгох тэр хүн нь хамгийн их мөнгө өгсөн нэр дэвшигч болж таарч байна. Үнэхээр сонгогчид маань шударга юм байна, бараг бүгдээрээ амласандаа хүрч байна. Харин хууль зөрчихийг юманд тоодоггүй бололтой.

Сонгогчдын хувьд авир бодол нь иймэрхүү байна. Насанд хүрсэн хүн болгон санал өгөх болохоор хоорондын өрсөлдөөн тийм ч их биш бололтой. Нам, үзэл бодол гээч юм түүх болсон. Намд харьяалагдагч хэт идэвхтнүүд өөр өөрийн харьяаллыг уралдаж худалдах учир тэдний хооронд л нэлээд өрсөлдөөн, дайсагналцаан үүсдэг боловч тэр нь ердийн төмс идэгчдийн хувьд төдий л хамааралгүй асуудал.

Харин УИХ-ын суудлын тоо хязгаартай болохоор энд өрсөлдөөн тун ширүүн. Нэрээ дэвшүүлэх гэж байгаа хүмүүс ойрноос мэдээллийн хэрэгслээр идэвхтэй үзэгдэх болов. Зарим нь өөрийгөө шинээр танилцуулж, гэр орон ажил албаа ярин завсар нь шударга, эх орончоо цухалзуулж байна. Энэ ч одоохондоо гэм хоргүй л дээ. Зарим нь танилцуулах ажлаа нэлээд өвөрмөц ширүүн хэлбэрээр явуулж эхэллээ. Жишээ нь Ардчилсан намын нэгэн ирээдүйлэг хөвүүн Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг хоёр өрөө үнэгүй байраар ханга хэмээн тулгаад, биелүүлээгүйн учир Ерөнхий сайдыг огцрохыг долоо хоногт нэгээс доошгүй удаа шаардах боллоо. Чукча не дурак, гэр хороололд нэр дэвших нь гээч!

Оюутолгойн толгойг тас цавчих иргэнлэг, эх оронч, шударга бослого УИХ-д мандлаа. Улс орны цаашдын хувь заяаны түлхүүр нь Оюутолгой гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Учрыг нь олохгүй байгаа ч юм биш. Хөрөнгө оруулалт хийж дуусаагүй байхад нь Монголын оролцоог 50 хувь болго гэж сагсалзах нь Монголд л хохиролтой гэдгийг толгойлогчид нь цээжээрээ мэднэ. Монголын Засгийн газрын 34 хувь эзэмшиж байгаа нь ч илүүдээ гарсан тэнэг зүйл болсныг ч мэднэ. Огт хувь эзэмшилгүй татвар, роялтигаа аваад явахад буй болох нийт баялгийн хагасыг ямар ч эрсдэл гаргалгүйгээр Монголын тал авах байсан. Хэрэв 50 хувь авах юм бол тэр хэмжээний мөнгө зээл, хариуцлага гээд хамаг юмыг үүрч төрийн нэр барьсан хулгайч нарын хоол болж дуусна гэдгийг ч мэдэж байгаа. Эрдэнэт, МИАТ, Төмөр зам ямар ашигтай ажилладаг, хэдийг олдог, хэдийг нь хулгайлдгийг лав л Монголын Засгийн газар хэзээ ч мэдэж байгаагүй, өгснийг нь чимээгүйхэн аваад л Бурханд баярлаад явж байдгийг эдэн шиг сайн ойлгодог хүн ховор. Эрдэнэтийн агуулахад хэдэн сая долларын үнэтэй, бараг л баримлын шавраар хийсэн чулуу бутлагч бөмбөлөг зөндөө байгааг эд сайн мэднэ. Гэхдээ нийгмийн ихэнх гишүүн үүнийг ойлгохгүй байгааг бүр ч илүү сайн мэднэ. Оюутолгойн газар доорх баялгийг ил гаргаж мөнгө болгох ажлыг гүйцэтгэгч компани нь гадаадынхан ба тэд энэ компанийн 66 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл Монголын байгалийн баялгийн 66 хувийг гадаадынхан зүгээр хусчихсан, монголчууд өөрийнхөө юмны дөнгөж 34 хувийг эзэмшиж байгаа гээд хүмүүст ойлгуулчихсан учраас эх нутгаа хамгаалах зөн билгээр иргэд хандах болсныг л сайн харж байгаа. Нэр дэвшигчийн хувьд юмны учир ойлгоогүй сонгогч олон ямар их ашигтай тэнгэрийн хишиг гэж санана?

Монгол Улсын хуулиар газрыг 60 хүртэл жилээр түрээслүүлж болно. Монголын оролцоотой Оюутолгой компани ордын газрыг ашиглах эрхтэйгээр 30 жилээр түрээсэлж авсан. Энд нийтдээ 5-6 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоо 2.6 тэрбумын буюу тавин хувийн хөрөнгө оруулалт хийгдчихээд байгаа. Төлөвлөсөн ёсоор хойтон ашиглалтад орох ба тэр үеэсээ бүтээгдэхүүнээ гарган борлуулж эхэлнэ. Нэг үгэндээ компани мөнгө хийгээд эхэлнэ. Энэ борлуулалт нь анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дууссан тэр өдрийн үдээс хойш Монголын тал 50 хувийг нь эзэмших гэрээ хийж болно. Ингэ гэж УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан. Энэ нь ойролцоогоор 10 хүрэхгүй жилийн дотор (урьдчилсан тоцоогоор 2019 он, гэхдээ зэсийн үнэ яаж хэлбэлзэхийг хэн ч мэдэхгүй) болно. Оюутолгойгоос буй болох нийт баялгийн 60 хувь нь Монголын талд ноогдоно. 66 хувийг эзэмшиж байгаа гадаадын компаниуд орлогын 40 хувийг авна. Зэсийн үнийг 4408 ам.доллараар тооцоход зөвхөн энэ төслөөс 30 тэрбум доллар Монголд орж ирнэ. Зэсийн үнэ өнөөгийнх шиг 10 мянга байвал Монголын орлого ганц энэ төслөөс 70-80 тэрбум. Монголыг 20 гаруй жил тэжээсэн Зөвлөлтийн зээлийн өрийг төлөхөд 250 сая ам.доллар зарцуулсан нь Оюутолгойгоос олох мөнгөний нэг хувьд ч хүрэхгүй байна. Монголчууд түүхэндээ ийм их баялагтай болж үзээгүй. Оюутолгойн муу хэлүүлээд байгаа гэрээ ийм учиртай юм. Уг нь Оюутолгой компанид Монголын талын оролцоо огт хэрэггүй боловч нэгэнт гэрээ ингэж хийгдсэн болохоор одоо дүүрч. Оюутолгой унавал Тавантолгой хэзээ ч босохгүй. Галзуу хүнтэй хэн ч наймаа хийдэггүй. Оюутолгойн нөгөө нэг сайн тал гэвэл энэ нь Монгол дахь гурав дахь орны хамгийн анхны дорвитой хөрөнгө оруулалт. Монгол нь хоёрхон хөршөөр төдийгүй бусад орноос хамааралтай болж байж аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон тэнцвэрийг буй болгоно гэсэн үзэл санаа Монголын сүүлийн хорин жилийн албан ёсны үндсэн бодлого. Үүнд хоёр хөрш маань тун ч таагүй хандаж буйгаа байнга илэрхийлдэг. Үүгээр барахгүй таагүй санаагаа үйлдэл болгон хэрэгжүүлэхэд ч бэлэн. Үүнд нь Монголын дотоодын улс төрийн харалган тэмцэл хамгийн аятай дэм болно. Дэм ч болгуулна.

Яагаад эх орны эрх ашгийн эсрэг хөдөлж, улс орны цаашдын хөгжилд шавар хаагаад байгаа юм бэ? Ухамсартай ба ухамсаргүй, зориудын ба санаандгүй, ойлгосон ба ойлгоогүй олон янзын шалтгаан хүн болгонд бий. Судалгаанаас үзэхэд Тэрбишдагва Сонгонохайрхандаа, Сайхансамбуу Завхандаа, Бямбацогт Ховддоо, Энхбаяр Говь-Алтайдаа, Тэмүүжин Баянголдоо, Гантөмөр Сүхбаатар дүүрэгтээ тасархай дэмжлэгтэй байна. Алтай бол улсын хэмжээгээр шомболзож байна. Үүнийгээ ч өөрснөө мэдэж байгаа. Гэвч өнгөрсөн хэдэн жил хэт хувийн тоглолт хийцгээж, тус тусын намтайгаа нэлээд түнжин хагарсан учир нэр дэвшихгүй байж магадгүй. Иймээс ердөө л шантааж хийж буй хэрэг. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн, элдэв юм нэхэх хугацаа нь болоогүй, ер нь бослого гаргалаа ч энэ нь бүтэхгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Энэ хэд МАНАН гэдэг морь унаж байж л дивтаатын барианд орно, түүнээс морь дагаж явган гүйгээд шаварт булуулна.

Гэтэл цаана нь сонгогчдоосоо дэмжлэг авч чадахгүй нь дэндүү тодорхой болсон хэсэг байна. Одоо яая гэхэв, нүдээ аниад л “ва банк” үзэхээс өөр аргагүй болсон. Ядахнаа шүүх цагдаад тулах дээрээ хүрэх юм бол “шударга, эх оронч байсан учраас хавчигдаж байгаа тухай” үлгэр яриад ярдаглаад хэвтээд байх бололцоогоо гаргах хэрэгтэй шүү дээ. Ийм цагаандаа гарчихсан хэсгийн бичиг үсэгтэй сийрэг толгойнууд нь ярьдаг бөх мэтийн харанхуй нэгнээ ашиглаж нохойд мод болгон барьж байгаа хэрэг. “Орос рулет” гэж аймшигтай хатуу мөрийтэй тоглоом байдаг. Гар бууны найман сум ордог магазинд нэг сум хийчихээд харанхуйгаар эргүүлж байгаад чамархайдаа тулган гохоо дарна. Азгүй нэгэнд сумтай нүх таарч мөнгөө үлдээгээд шууд үхэж буй нь тэр. Хөөе, хөөе, зогс… найман нүхэнд наймууланд нь сум хийдэггүй юм, тэнэг ээ!

1992 онд Засгийн газрын тэргүүн болсон Жасрай гуай “Тэрбум доллартай бол Монгол орныг үндсээр нь өөрчилнө” гэсэн гарчигтай ярилцлага өгч байв. 2000 он хүртэл Монгол Улсын төсөв түүхэндээ 300 сая ам.доллар хүрч үзээгүй юм. Одоо 2012 оны улсын төсвийг бараг долоон тэрбум ам.доллараар батлах гэж байна. Ийм их хөрөнгөнөөс хулгай хийдгийг нь тооцдоггүй юм гэхэд захиран зарцуулалцаад сууна гэдэг ямар их аз завшаан, ямар их эрх мэдэл, ямар их аз жаргал вэ? Хяслантай юм шиг дөнгөж далан зургаахан сандалтай энэ эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийсэн, юу ч гэж бурсан, яаж ч хөдөлсөн яадаг юм! Энэ эрх мэдэл аз жаргалын хажууд улс орон гэдэг юу юм бэ? Нураагаад хаячихсан ч яадаг юм, дахиад л шинээр босгохгүй юу! Амла, сонгогчид юу хүссэнийг нь амла, зальд, луйвард… улс сүйртэл хаа ч байсан юм, сүйрлээ ч босоод л ирнэ, дараа нь засаж болно…

Гэвч энэ их мөнгө хэнийх вэ? ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Хэдэн арван тэрбумаар нь татвар төлдөг олон компани буй болжээ. Эндээс цугласан мөнгийг үр ашигтай зарцуулж, нийгэмд мэнэжмэнт хий хэмээн 76 ямаа сонгож байгаа ухаантай юм шүү дээ. Гэтэл аж ахуй эрхлэгчдээс авсан мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийх төдийгүй өөрсдийг нь хорлоход зориулж ашиглаад байна шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж байгаа хэрэг. Эхлүүлсэн ажлыг нь нурааж байна, дууссан ажлыг нь боож байна. Дээр нь шантаажилж байна, заналхийлж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг юм бол хорлон сүйтгэгчдийг УИХ-д оруулахгүйн тулд бизнес эрхлэгчид нэгдэн нийлж мөнгөөр зодож байгаад тэднийг сонгуулахгүй акц хийвэл шударга ёсонд нийцэх юм биш үү? Ой мод огтлон сүйтгэгч нэгэн бээр гол ус аварна гэж нэг хэсгийнх нь захиалгаар нөгөө хэсгийг нь хорлож дууслаа. Хэдэн бизнес эрхлэгч мөнгөө нийлүүлж байгаад тэр зэргийн амьтныг түлхээд унагачихаж чадна шүү дээ. 68 хувийн татвар гэгч Монголын нийгэмд ямар их хохирол учруулав! Олзворлосон алтны 68 хувь нь сураггүй алга болж гэмт хэргийн сүлжээгээр цувдаг боллоо. Эх орондоо хайртай хэн болгон үүний эсрэг мөнгө цуглуулж байгаад иргэний хөдөлгөөн үүсгэн түлхэн унагаж болно шүү дээ. Эсвэл “ингүүлж байхдаа таарсан амьтан” гэдэг хараал шиг хэлц үг мэдэх үү?

МАХН, МҮАН гэсэн хоёр амтай, нэг ходоодтой агууламж томтой хогийн сав бэлэн боллоо. Гологдогсод, гомдогсод, чамлагсад… гээд хэнийг л бол хэнийг багтаана. МАНАН-д гомдогсод гологсдын тийш чиглэх цуваа сонгууль дөхөх тусам улам өтгөрөх болно. Иймээс хэнд ч гологдож, хаанаас ч хөөгдсөн трайншейнд очихгүй, орох бэлэн оромж байна. МАХН, МҮАН хоёр мэдээж сонгуулиар тэргүүлэхгүй нь ойлгомжтой учир аймаар амлалт нэгэнт өгөөд эхэллээ. Бэлэн мөнгө амлахыг хориглосон учир “бэлэн бус” бэлэн мөнгөний амлалт тэндээс гарч, бусдадаа сайхан үлгэр дуурайл үзүүлж байна. Өрхийн тэргүүн болгоныг ажилтай болгоно, тэгж чадахгүй бол нөхөн төлбөр олгох гэнэ. Энэ ч сайхан явна даа. Өрхийн тэргүүн хамгийн багаар бодоход сард 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр авах нь. Татварыг үгүй болгох гэнэ. Ерөөсөө л татвар гэж байхгүй сайхан нийгэм болно. Маркс, Ленин ч амлаж зүрхлээгүй шударга эх оронч нийгэм. Улсын төсвийг уул уурхайгаас бий болгоно. Гэхдээ уул уурхайг хаана, гадаадынхныг хөөж гаргана гээд байгаа уриатай нь авцалдахгүй л байна. Гэхдээ яахав дээ, яваандаа учир нь олдоно биз.

Улс төрийн нам гэдэг бол нэг үзэл бодолтнуудын цуглуулга. Намын нэрээр гарч ирчихээд хорвоо дээр гав ганцаархнаа тэнэг юм шиг “ухаантай” царайлаад байгаа амьтсыг эгнээнээсээ зайлуулж болдоггүй юм уу? Газар хавчсан биш, үзэл бодлоо хаана ч илэрхийлж болно. Тамхи татах зориулалтын өрөөнд өөрөө явж орчихоод цэвэр агаар нэхэн бусдыг зодоод байж болохгүй шүү дээ. Монгол бол ардчилсан орон. Бэлээхэн том хогийн сав байхад, тэнд очоод л амны зоргоор эх оронч загнаж шударгаа харуулна биз. Заавал өөртэйгөө таарахгүй намтай гоомоодож гоомой загнах хэрэг юун? Бие даагаад гар аргаар үзсэн ч болно. Энэ эрхийг нь Үндсэн хууль хамгаалж байгаа. Нам нь ч нам, төрүүлсэн үр могойдоо хатгуулаад хордож үхэж байгаа бол дүүрч дээ, ингүүлэхдээ таарсан юм байлгүй.

Ардчилсан тогтолцоонд ороод хорь гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?

2011.10.10

Categories
мэдээ нийгэм

Монголчууд хямраагүй, зүгээр л амьдрахын төлөө зүтгэж байна

Хямрал гэдэг
олж байсан орлого багасахыг хэлнэ. Багасахаар барах уу байхгүй болохыг хэлнэ. Өнөөдрийн
Монголд бол төсөвт орж байсан орлогын нэг томоохон суваг нь хямарсан. Тэр нь нүүрс.
Нүүрснээс улсын төсөвт орж байсан их хэмжээний мөнгө агшсан. Тэгэхээр төсвөөс болж
авч байсан олон хүн, аж ахуйн нэгжийн орлого буурчихаж байгаа юм. Ингээд хямрал.
Тэрнээс үс, ноос, ноолуур… гээд гаднаас валют авчирдаг бүхэн зарагддагаараа зарагдаж
л байгаа. Жаран сая мал байдгаараа байж л байгаа. Банкууд цусны эргэлттэй, гуанз
дэлгүүр, баар ресторан бүгд ажиллаж байна. Монголд үнэхээр хямарсан бол хүмүүс өлсөж,
хотын гудамжаар машин явахаа байж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих ёстой.

Тэгсэн хотын
асуудал машины түгжрэл хэвээрээ, орцны жижүүр эмэгтэй анх удаа хонины мах бүтнээр
нь авч идэж байгаадаа сэтгэл хангалуун сууна. Махны мангас монголчууд 51 мянгаар
бүдүүн хонины мах худалдаж аваад, орой авгай хүүхдүүдээ тойруулчихсан, шөлөнд нь
будаа хаяж хөлсөө арчсан шигээ Солонгос кинондоо автан жаргаж суугааг хямарсан гэх
үү. Тэгээд хэн хямраад байгаа юм бэ? Юу ч хийхгүй тэнгэр хараад хэвтэж байгаанууд
хямарч байгаа байж магадгүй. Тэд угаасаа хямралтай байдаг. Тэрнээс Монголд их бага
ямар нэг хэмжээгээр “юм” хөдөлгөж, болохоос нь болохгүйг нь хүртэл хөдөлмөрлөж байгаа
хүнд хямрал ярих арай эрт байна. Ийм байхад монголчууд хямралын эцсийн цэгийг зөгнөж
муу амлацгаах хэрэггүй. Хүмүүст асуудал мэт оргиод байгаа өр, зээл, лизинг бол зүй
ёсны чинь ажил амьдралын орчилдоон. Ард нь яаж ийгээд гарч байгаа нь өөрөө амьдарч
байгаа утга учир чинь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан болоочдын Бүгд найрамдах улс” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар
уншигчдын гарт хүрлээ. Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрт залуу эрдэмтдийн
чуулганаас бэлтгэсэн сурвалжлага оржээ. Энэхүү сурвалжлагаас залуу эрдэмтдийн
чуулганаар чухам ямар ямар асуудлыг ярилцаж, ололт, амжилтаа хэрхэн дүгнэсэн
болохыг уншаарай. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт
III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан болоочдын Бүгд найрамдах
улс” нийтлэл нийтлэгджээ. Харин II нүүрт УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн
дарга С.Бямбацогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
нараас авсан тодруулга оржээ. Тэд цаг үеийн асуудлаар ярьсан байна. Учир нь
өчигдрийн чуулган нэлээд ширүүн болсонтой холбоотой юм. Мөн энэ дугаарт “Өдрийн
сонин”-ы Америк дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн нийтлэл орлоо.
Тэрбээр тус улсад ажиллаж амьдарч буй монголчуудын талаар сонирхолтой мэдээ
мэдээллийг хүргэж байдаг билээ. Энэ удаа Оакланд хотоос тэмдэглэлээ хүргэжээ.
Мөн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Хүрэлбаатар Галбын говиос сурвалжлага
бэлтгэв. Тэрээр Галбын говийн хүрэн тэмээд халдварт ботулизм өвчин туссан уу,
цианитад хордсон уу гэдгийг тодруулахаар ийн томилолтоор яваад ирсэн билээ.
Түүний сонирхолтой сурвалжлагыг өнөөдрийн дугаараас уншаарай. Мөн манай нэртэй
сэтгүүлч Э.Энэрэл Люксембургийн вант улсаар яваад ирсэн аян замын тэмдэглэлээ
хүргэж байна. Өнөөдрийн дугаарт цаг агаар, валютын ханш, зурхай зэрэг өдөр
тутмын олон сонирхолтой бусад мэдээлэл хэвлэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ Америкаас бичиж байна

“Өдрийн сонин”-ы Америк дахь тусгай
сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ тус улсад ажиллаж амьдарч буй монголчуудын талаар
сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэж байдаг билээ. Тэгвэл тэрээр энэ удаа
Оакланд хотоос тэмдэглэлээ хүргэж байна. Түүний нийтлэлд Оакланд хотноо
сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл 2015 оны
арваннэгдүгээр сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь
сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн
хөвөөнд орших Сан-Франциско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан, Оакланд
хотын Азийн соёлын төвийн байрнаа ирээд байгаа маань нэгд, тус хотын “Би
монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийг сурвалжлах, хоёрт, тус төвөөс зохион
байгуулж буй “Монгол бахархал- 2” арга хэмжээнд оролцох гэсэн зорилготой,
өөрөөр хэлбэл, “нэг сумаар хоёр туулай буудан” яваа хэрэг билээ” хэмээн
тэмдэглэлээ эхлүүлсэн байх аж. Түүний энэхүү алс холоос илгээсэн сонирхолтой
нийтлэлийг маргаашийн дугаараас та бүхэн уншаарай. “Өдрийн сонин”-ыг сонин
худалдаалах бүх цэгүүдээс авах боломжтой. Мөн 99112954 дугаарт холбогдон
захиалгаа өгөөрэй.

Categories
мэдээ улс-төр

Гамшиг судлалын хүрээлэнг нэгтгэхгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, энэ хооронд УИХ-ын
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
хуралдан тодорхой саналуудаа оруулж ирснээр чуулганы хуралдаан үргэлжилж
байна.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хоёр дахь
хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ хүрээнд санал хурааж байна. Тухайлбал,
“Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслийг хэрэгжүүлэхийн тулд 2.8 тэрбум
төгрөгийг төсөвт суулгах санал гишүүдийн 89 хувийн дэмжлэг хүлээлээ.
Ингэснээр Төрийн ордны баруун талд байрлах обьект эмнэлэг хэвээр үлдэж,
ингэхдээ нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн амбулаторын корпус болохоор болж
байна.

Мөн Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэхгүй,
үүнтэй холбоотойгоор зардал болох 100 гаруй сая төгрөгийг нэмж төсөвт
суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

Завхан аймгийн Их уул сум, 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн
барилгын 1.5 тэрбумыг төсөвт хэвээр үлдээх санал гишүүдийн 87.5 хувийн
саналаар дэмжлэг хүлээлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал
амжилттай өндөрлөлөө. Тэрбээр өнөө үдэш 21.30 минутаас эх орондоо ирэх
юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн
айлчлал талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцааны
найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн
стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш,
харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж
Хятадын хэвлэлүүд болон улс төр судлаачид дүгнэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч Э.Хүрэлбаатарын Галбын говиос хийсэн сурвалжлага хэвлэгдэж байна

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар энэ
удаа Галбын говиос сурвалжлага бэлтгэж байна. Тэрээр Галбын говийн хүрэн тэмээд
халдварт ботулизм өвчин туссан уу, цианитад хордсон уу гэдгийг тодруулахаар ийн
томилолтоор яваад ирсэн билээ. Түүний нийтлэлд “Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Номгон багт арав гаруй тэмээ, таван үхэр ямар өвчний улмаас үхээд байгаа.
Өнөөдрийг хүртэл холбогдох газрууд тэмээ, үхэр ямар өвчин туссаныг эцэслэн тогтоож
чадаагүй байна. Өнгөрсөн сарын 14-нд Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн гэх гурван
айлын гэрийн гадаа байсан ингэнүүд үхэж эхэлсэн байдаг. Аравдугаар сарын 16-нд
Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мал
эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн үхсэн тэмээнүүдээс шинжилгээ дээж
авч, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв
лабораторид явуулсан байдаг” гэх зэргээр бичжээ. Түүний газар дээрээс нь хийсэн
сурвалжлагыг маргаашийн дугаараас уншина уу. Уншигч та манай сониныг 99112954
дугаарт холбогдон захиалаарай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Жан Дөзян бараалхав

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын
хорооны дарга Жан Дөзян бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ
”БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж,
дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр орны өнөөгийн хамтын
ажиллагааны ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Энэхүү
айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач
холбогдол бүхий 11 баримт бичигт гарын үсэг зурсанд баяртай байна.
Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын хооронд байнгын уулзалтын
механизмтай болсноор парламент хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд
гарч идэвхжих ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны хөгжилд
парламентуудын гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ.”

Уулзалтаар хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал,
ажил хэргийн уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь улс төрийн харилцан
итгэлцлэлийг нэмэгдүүлж байгааг онцоллоо. Хоёр улсын хууль тогтоох
байгууллагуудын хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж, өргөжин
хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа хоёр тал илэрхийлээд Монгол Улсын
Их хурал болон БХАТИХ-нь нийтлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэн буй болгоход
харилцан бодлого, байр сууриа гүнзгий ойлгох, бие биеэсээ суралцах,
мэдээлэл туршлага солилцох зэргээр хоёр улсын хөгжлийн бодлогыг
уялдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах нь
зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Энэ хүрээнд БХАТИХ-ын БХ-ны дарга Янь Зьюнчи тэргүүтэй төлөөлөгчид 11
дүгээр сард Монгол Улсад хийх айлчлал амжилттай болж, байнгын уулзалтын
механизмын Анхдугаар уулзалт чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга
Жан Дөзян онцлов.

Мөн хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц,ард иргэд үр дүнг
нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр хоёр тал
санал нэгтэй байдгийг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй төрийн
айлчлал талуудын харилцан ойголцол, итгэлцлэлийг бэхжүүлэх, харилцааны
найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн
стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш,
харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж
байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Шаардлагагүй барилгын төсөвөө хас гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн
хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд Төсвийн байнгын
хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал
хураалгаж байна.

Тухайлбал, Уул уурхайн сайдын багцыг 5 тэрбум төгрөгөөр нэмэх санал
гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээсэн бол АСЕАМ-ын аюулгүй байдлыг
хангахад зориулж тоног төхөөрөмж шинэчлэх зориулалаар 13 тэрбум
төгрөгийг төсөвт суулгахыг гишүүдийн 73.4 хувь нь дэмжлээ.

Харин Говийн бүсийн газрын тосны үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах
зардлыг төсөвт суулгах санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Үүнд нийт 1.8
тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн,
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нефть боловсруулах үйлдвэр байгуулах
ажлыг олон жил гацааж ирсэн. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хасч оруулж
ирж, УИХ гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. УИХ бодлогынхоо эсрэг
шийдвэр гаргаж болохгүй. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг
хасахынхаа оронд хэрэггүй барилгын хөрөнгө оруулалтын зардлыг хасах
ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Саналаа татаад авчих хэрэгтэй юм биш үү” гэсэнд
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Саналаа би татаж
авахгүй, саналыг санал хураагаад шийдэцгээ” гэж байлаа.

Сулинхээрийн отрядыг Улаанбадрах сум руу нүүлгэхэд шаардлагатай 2
тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг
хүлээлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбарласнаар бол тус цэргийн
отрядыг нүүлгэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон аж. Хил дээр гардаг
хэргийн 70-80 хувь нь тэнд үйлдэгддэг. Арга ядаад Засгийн газар их
хэмжээний хөрөнгө зарцуулж, отрядыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой
ажлуудыг хийсэн байна. Одоо эмнэлэг барихад шаардлагатай хөрөнгийг
төсөвт суулгаж буй аж.