Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бүх зүйлийг багтаах хүрэм зохиожээ

Энэтхэг гаралтай Хирал Сангхави гэх залуу эрдэмтэн нэгэн сонирхолтой бүтээл хийжээ.

Тэрбээр ажлын шугамаар болон АНУ-д амьдарч буй эхнэр Ёоганшитайгаа уулзахаар тогтмол гадагшаа явдаг байна. Нисэх онгоцны буудал явах бүртээ хүзүүний дэрээ мартчихдаг зуршилтай байв.

Хүзүүний дэр худалдаж авах гэж байнга 25 ам.доллар төлдөгийн улмаас нэгэн мэргэн санаа олжээ. Тэр нь бүх зүйлийг багтаах халаастай хүрэм хийх санаа байж. Аялахад зориулсан энэхүү гайхалтай хүрэмээ “Baubax” гэж нэрлэжээ.

Баубакс хүрэм нь маш олон төрлийн зүйлсийг багтааж багтаах төрөл бүрийн халааснуудтай. Хүзүүний хийлдэг дэр, ундааны халаас, iPad-ны халаас гэх мэт зүйлсэд зориулсан 15 зориулалтын халаастай аж.

2012 онд олон нийтийн санхүүжүүлэх интернет хуудсанд хосууд хүрэм бүтээх санаагаа танилцуулан санхүүжилт хүсчээ. Тэд ердөө хоёр сарын дотор нийт 11,000 дэмжигчдээс хоёр сая ам.долларын санхүүжилтийг олж чадсан байна. Хосууд Мексик рүү нэг жилийн ойн баяраар нисэхдээ хүрэмний анхны дизайныг гаргасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2016” наадмын шалгаруулалт болно

Монголын дизайнерын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2016” загварын шоуны сонгон шалгаруулалт энэ сарын 26-29-ний өдрүүдэд болох гэж байна. Шалгарсан 20 гаруй дизайнерын бүтээлийг тайзнаа амилуулах аж. Мөн шилдэг 70-80 үаньах өмсөгч оролцоно.


Categories
гадаад мэдээ

Оросын онгоцыг хэт даврагчид дэлбэлжээ

Египетийн Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоц “Airbus A321”-ийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл сүйрүүлсэн болохыг “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг ОХУ-ын Аюулгүй зөвлөлийн дарга Александр Бортников баталсан байна. Тэрбээр өчигдөр онгоц гадны нөлөөтэй сүйрсэн болохыг Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдэж “Онгоц хөөрөхөөс өмнө хэт даврагчид хөдөлгүүрийн хэсэгт нэг кг орчим тэсрэх бөмбөг байршуулсан. Тэд онгоцыг өндрөө авсны дараа дэлбэлсэн. Онгоцны сэгийг шалгаж буй олон улсын шинжээчид онгоцыг сүйрүүлсэн тэсрэх бөмбөгний ул мөрийг олсон” хэмээн хэлжээ.

Тэсрэх бөмбөг онгоцны хөдөлгүүр болон далавчны хэсгийг гэмтээж, дэлбэрчээ. Ослоор 224 хүн амиа алдсан билээ. Мөн хар хайрцагны бичлэгээс тус онгоцонд ямар ч техникийн асуудал үүсээгүй болохыг баталсан байна. Ахмад энэ талаар ганц ч үг дурсаагүй хэмээн Александр Бортников мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

Ерөнхийлөгч Путин тайлантай танилцсаныхаа дараа ослын буруутанг барьж, хариуцлага хүлээлгэхийг тушааж, заавал хариугаа авахаа мэдэгдсэн байна. Египетийн тал зорчигчдын дунд амиа золиослогч байсан байх магадлалтай гэж мэдэгджээ. Ослын дараа хэт даврагчид онгоцыг сүйрүүлсэн хэмээн мэдэгдсэн ч Египет, Оросын удирдлагууд эрс үгүйсгэж байсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний нүүрийг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Америкийн эмч нар хүний нүүрийг
шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. 41 настай Патрик Хардисон хэмээх гал сөнөөгч
залууд хийсэн хагалгаа 26 цаг үргэлжилсэн байна. Өвчтөн нь 2001 онд шатаж буй ачааны
машинд байсан эмэгтэйн амийг аврах гэж байгаад түлэгдэж хараагүй болсон төдийгүй
нүүр нь нэлээд гэмтжээ. Нью-Йорк хотод амьдарч байсан 26 настай зураач Дэвид Родебау
хэмээх залуу түүний донор болсон бөгөөд нэг жилийн өмнө бэртлийн улмаас амиа алдсан
гэнэ. Өвчтөнд шинэ нүүрийг шилжүүлэн суулгахын тулд гавлын ясыг нь үл ялиг өөрчилсөн
байна. Эмч нарын ярьснаар Патрик Хардисон удахгүй хараа орох гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Шилдэг дууны жагсаалтыг “мөрөөдөл” тэргүүлжээ

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэлчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв болон Хай-Фай медиа групп хамтран долоо хоног бүр Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтыг гаргадаг. Тэдний өмнөх өнгөрсөн долоо хоногт гаргасан жагсаалтын эхний арван дууг сонирхуулъя.

“Салхи”, “Сүнс”, “Камертон”, “Номин Талст”, “Guys” хамтлагийн хамтран дуулсан “Мөрөөдөл” дуу нэгдүгээр байрт жагсчээ. “Мөрөөдөл” дууны аяийг Л.Тайванбат, үгийг Д.Батсайхан бичсэн юм.

2. Loving You- Оргил

3. Жингүйдэл- Mekh ZahkQ

4. Special – Зоригт feat NMN

5.Moments- Henza feat Michaela and Narangerel

6.Сүүлийн уянга-The Lemons

7.Хайр хөглөх дуу- Чука, Лхагваа, Дашка, Амгаа

8.Хүнээс аваагүй Монгол-Х.Лхагвасүрэн

9.1000 бээр-RecON

10. Paradise-The Lemons

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр чухал гэрээнд гарын үсэг зурсны нэг нь эрчим хүчний салбарынх байв.

Тодруулбал, “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл ХБНГУ дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог юм. Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ төрлийн цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм.

Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяаг эргэн хорихоор боллоо

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн
дарга, Монгол төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн долоо
хоногийн баасан гаригт батлан даалтад гаргасан билээ. Гэтэл хэргийг шалгаж буй
прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд
прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй
дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй
хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон
Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болов. Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой
хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс
саатуулан шалгаж байгаа. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр
замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн
захирлыг ч мөн саатуулсан.

Categories
гадаад мэдээ

Нигерид бөмбөг дэлбэрч 120 гаруй хүн хохирлоо

Нигери улсын Иола хотод өнөө өглөө алан хядагчид бөмбөг дэлбэлж 32 хүн нас барж, 80 гаруй хүн шархдаад байна. Аль Жазира агентлагийн мэдээлснээр гэмт этгээдүүд тус хотын хүнсний ногоо, жимс жимсгэнэ зардаг зах дээр халдлагаа үйлджээ.

Одоогоор гэмт этгээдүүдийг Боко Харам бүлэглэлийнхэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь тэд өмнө нь Нигерид хэд хэдэн удаагийн террорист ажиллагаагаар олон зуун хүний аминд хүрч байсан билээ.

Иола хот энэ жил хоёр дахь удаагаа бөмбөгдөлтөд өртөөд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэнгэр эзэгнэгч энэ цагийн төмөр хүлгүүд

Шувуу адил нисч, тэнгэрийг эзэгнэх хүн төрөлхтний хязгааргүй хүсэл биелэлээ олсон нь 100 гаруй жилийн тэртээх үе. Харин өнөө үед нисэх онгоцны хөгжил технологийн өндөр түвшинд хүрч, дуунаас дөрөв, тав, арав дахин хурдан гайхамшигт онгоцнуудыг бүтээх болсон байна.

Үлгэр домог болон яригдаж ирсэн нисдэг биeтийн тухай ойлголтыг анх цаасан дээр буулгаж, нисэх аппаратын анхны зургуудыг зурж, хойч үедээ үлдээсэн хүн бол Италийн сэргэн мандалтын үеийн суут эрдэмтэн Лeонардо да Винчи юм. Мөн Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар xүнд төхөөрөмж агаарт хөөрч болох онолын үндсийг анх боловсруулж байжээ.

Оросын авьяаслаг инжeнeр, зохион бүтээгч А.Ф.Мoжайский 1882 онд анхны уурын хөдөлгүүртэй нисэх аппарат бүтээж туршсан байдаг.

Харин агаарын бөмбөлгийг бүр 1783 онд Франц улсын иргэн ах, дүү Монгольфьe нар зохион бүтээж, тэнгэрт хөөргөж байжээ. Энэ нь хүн агаарт хөвсөн анхны гайхамшигт алхам болсон юм.

1885 онд А.Ф.Можайскийн төслөөр xүн жолоодоод агаарт гарч болох нисэх онгоц бүтээжээ. Тэрбээр нэгэн туршилтаараа онгоцоо газраас xөндийрүүлсэн боловч төдөлүй унаж далавчаа эвдсэн байна. Тийм ч амжилттай болоогүй ч энэ нь хүн төрөлхтөн онгоц жолоодох анхны оролдлого байв. Энэ үеэс л олон орны зохион бүтээгчид нисдэг онгоц, нисдэг тэрэг зохион бүтээx нөр их ажилд идэвхийлэн орцгоох болжээ.

Өдгөө АНУ, Их Британи, Франц, Бразил, ОХУ, Хятад, Египет, Герман, Энэтхэг тэргүүтэй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч 30-аад улс оронд нисэх онгоц үйлдвэрлэн гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Японы “Mit­subishi Aircraft” корпораци Mitsubishi Regional Jet (MRJ) нэртэй зорчигч тээврийн онгоцоо нийтэд танилцуулж, туршилтын нислэг үйлдлээ.

Ингээд хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг танилцуулж байна.

1.Дуунаас арав дахин хурдан “Skreemr” онгоц

Агаарын тээврийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн хурдан загварын нисэх онгоц. Нисэх онгоц үйлдвэрлэгч Европын “Airbus” компанид үйлдвэрлэсэн “Skreemr” гэх нэртэй энэхүү онгоц нь энэ сарын 7-нд анхны нислэгээ үйлджээ. Анхны тээвэрлэлтээ Нью-Йорк-Лондон чиглэлд 75 зорчигчтойгоор хийсэн байна. Тус онгоцоор АНУ-ын Нью-Йорк хотоос Английн Лондон хот хүртэл нисэхэд ердөө 30 минут зарцуулсан аж. Энэ нь хэзээ ч тогтоож байгаагүй амжилт юм. Өмнө нь “Конкорд” онгоцоор Атлантын далайг гаталж, Нью-Йоркоос Лондон хүрэхэд гурван цаг зарцуулдаг байв. Харин энгийн тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор долоон цаг нисдэг. Тэгвэл “Skreemr” онгоцоор ердөө 30 минут явна. Яг л агаар дээрх галзуу хулгана адил. Үүнийг Америк, Европт хүмүүс технологийн жинхэнэ тэсрэлт гэж нэрлэжээ. Хэний ч санаанд багтамгүй солиотой гэмээр хурдтай энэхүү онгоц нь дунджаар 12.348 км/ц хурдтай нисдэг аж.

“Skreemr” хөлгөөр үйлчлүүлсэн анхны зорчигчид “Чих дүнгэнэж, нүд эрээлжилж, толгой эргэж байсан. Дуунаас хурдан гэж үүнийг л хэлнэ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Аливаа “конкорд” онгоц, нисдэг тэрэг, хурдны машины хурдыг хэмжихдээ “мах тоо” ашигладаг. “Мах тоо” гэдэг нь тухайн биетийн хурдыг дууны долгионы тархах хурдтай харьцуулсан тоо юм. Тэгвэл энэхүү супер онгоцны мах тоо нь М10 аж. Тус онгоцыг цахилгаан хөөргөх систем ашиглан нисгэсэн бөгөөд “scramjet” хөдөлгүүртэй. “Scramjet” гэдэг нь “ Supersonic combusting ramjet” гэдэг үгийн нийлэмж бөгөөд хэт авиан шаталтат нарийн хөдөлгүүрт онгоц гэж орчуулагдах аж. Шингэн устөрөгч болон нүүрстөрөгчөөр ажилладаг. “Skreemr” онгоцны загварыг Канадын нэрт инженер, зохион бүтээгч Чарльз Бомбардьер гаргаж, зураг төсөл дээр артист Рэй Маттисон ажиллажээ. Загварын тухайд “Хамгийн дур булаам, сэтгэл татам” загвар мөн хэмээн олон улсын шүүмжлэгчид үнэлсэн байна. “Skreemr” онгоц нь пуужин мэт урд, хойт хоёр хэсгээс бүрдэх ба урд талдаа хоёр жижиг далавч, хойт талдаа хоёр том далавчтай юм. Ардаа пуужин адил тийрэлтэт хөдөлгүүртэй.

2.“Transatlantic” далайн нисэх онгоц

Энэхүү далайн нисэх онгоцыг 2015 оны эхээр зохион бүтээсэн. Загварыг Их Британийн хатан хааны нэрэмжит коллежийн залуу эрдэмтэн, зохион бүтээгч Эррикос Левис гэх хүн гаргажээ. “Атлантын далайг гэтлэгч” гэх тодотголтой тус хөлөг онгоц нэг дор хоёр мянган хүн зөөвөрлөх хүчин чадалтай юм. Энэ онгоцны онцлог нь далавчгүй, эх бие, далавч хоёр нь хамтдаа байдагт оршино. Загварын хувьд нисдэг тэрэгтэй ойролцоо, гэхдээ сэнс ч байхгүй. Мөн хөдөлгүүр нь дээрээ байрладаг аж.

3.“Progress eagle”

Монголоор хөрвүүлбэл “Дэвшилтэт бүргэд” гэх нэртэй энэхүү төмөр хүлгийн загварыг зохион бүтээгч Оскар Вихалс гаргажээ. Далавч болон их биен дээрээ нарны зайн хураагууртай “Дэвшилтэт бүргэд” онгоц нарны эрчим хүч болон устөрөгчөөр ажилладгаараа онцлог юм. 800 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

4.“Skywhale” буюу “Тэнгэрийн халим”

“Тэнгэрийн халим” мөн инженер загвар зохион бүтээгч Оскар Вихалсын бүтээл аж. Өнгөрсөн онд зохион бүтээсэн энэ онгоц нь том том цонхнууд, агаарт ямар нэгэн гэмтэл гарвал автомат удирдлагаар засах далавчнуудаараа давуу талтай. Нийтдээ 755 зорчигчийн багтаамжтай заалтай юм.

5.“Аirlander”

Энэ бол агаарын хөлөг болон нисэх онгоцны холимог загвар бүхий онгоц юм. Загварыг 2014 онд Их Британийн тээврийн хэрэгслийн загварын компанигаргажээ. Аварга том агаарын бөмбөлөгний хэлбэртэй, 92 метрийн урттай аж.

6.Цонхгүй дуунаас хурдан онгоц

Цонхгүй гэдгээрээ онцлог энэхүү онгоц нь бизнесийн зориулалттай анхны дуунаас хурдан онгоц юм. Тус онгоцны хурд дууны хурдаас 1.8 дахин их аж. Энэ онгоцны цонхны оронд гаднах орчинг бүхлээр нь харуулах дэлгэцийг зорчигчдын суудлын урд байрлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Мэнд-Ооёо лекц уншина

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо өнөөдөр 18.00 цагт МУИС-ийн багш оюутнуудад “Монголчуудын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл” сэдвээр лекц унших гэнэ. Тэрбээр энэ жилийн Үндэсний бахархалт өдрөөр эл нэр хүндтэй шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржээс хүртсэн билээ. Г.Мэнд-Ооёо нь утга зохиол, яруу найраг, хүүрнэл зохиол, танин мэдэхүйн 50 гаруй ном зохиол хэвлүүлсэн бөгөөд бүтээлүүд нь англи, орос, хятад, франц зэрэг олон орны хэл дээр орчуулагдан уншигчдын хүртээн болсон.