Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус сонгууль явуулах санал гаргажээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдааны үеэр нэр бүхий гишүүд эдийн засгийн хүндрэл, хямралтай үед засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал, бодлоо хэлсэн байна. Энэ хүрээнд Д.Тэрбишдагва гишүүн “Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах ч боломжтой” гэжээ. Гэхдээ ээлжит бус сонгуулийг хэрхэн, ямар журмаар зохион байгуулах зэрэг тодорхой, судалгаа, тооцоолол байхгүй гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаа өргөтгөлөө

Өнгөрсөн амралтын өдөр Замын-Үүд суманд Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ийн өргөтгөлийн ажлын нээлтийн ажиллагаа боллоо. “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-д өмнө нь 3000 тоннын багтаамжтай хоёр сав ашиглаж байсан бол нэмж 5000 тоннын хоёр, 2000 тоннын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хоёр сав, дөрвөн вагонцистернээс дөрвөн вагонцистернд шилжүүлэн ачих буулгах хэсэг, хоёр автоцистернд ачих хэсгийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон байна.

Өргөтгөлийн байгууламжууд ашиглалтад орсноор нийт 16 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж байгаа ба дээрх ажлууд хийгдсэнээр Монгол улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих боломж бүрдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа эрхлэгчдийг оруулахыг хоригложээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны долоон захыг хотоос гаргаж, 22-ын товчооны урд байрлах “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэх ажлыг албадан хийж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд УБЗТ-ын баруун талд байрлах “1000 машины авто зогсоол”-ыг төмөр замын хамгаалалтын албаныхан хүчээр буулгах ажиллагаа явуулж эхэлснийг түрээслэгчид мэдээллэж байсан.

Үүний улмаас өнөөдөр цөөн тооны авто худалдаа эрхлэгчид тус худалдааны төвийн гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэгвэл “1000 машины авто худалдаа”-ны төвийг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд тус зогсоолын гадаа гал командын машинтай онцгойгийн алба хаагчид, цагдаа нар төмөр замын хамгаалалтын албаныхан цуглан хамгаалалтанд гарсан байн. Тэд авто машин худалдаачдыг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. Энэхүү талбайг цаашид УБТЗ-ын үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол болгох, шинэ вокзал барих талбай болгоно хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 1072 хувьцааг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Энэ хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг би ахалсан. Ажлын хэсэг ахлах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гарган боловсрууллаа. Үүн дээр УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан. Ингээд өнөөдөр өргөн барих гэж байна. Тогтоолын төслөөр Тавантолгойн орд буюу 100 жилийн нөөцтэй Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ орд газрыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Харин ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг энэ тогтоолын төсөлд оруулсан. 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг орууллаа. Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах энэ компанийг 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монгол Төмөр зам” компани эзэмших нь зүйтэй.

Иргэдийн 1072 хувьцааг хүчингүй болголоо. Ингээд хуулийн төсөлд энэ 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байхаар оруулсан. “Тавантолгой”-н ордыг ашиглах гэрээ байгуулахдаа дараах чиглэлийг баримталж ажиллаарай гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн хэмээн мэдээлэв.

Н.Энх

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоох өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 онд уриалан гаргасан.

Өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтэд сэтгүүлч хүн амь насаа алдсан тохиолдол бүрийг нягтлан шалгаж, сэтгүүлчдийг ажил үүргээ аюулгүй орчинд гүйцэтгэх боломжийг хангахыг бүх улс орны Засгийн газарт уриалсан билээ.

НҮБ-аас гаргасан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” үйл ажиллагааны төлөвлөгөөнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлнэ

“Голомт” банк иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.

Өнөөдөр манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ байдаг. Хэрэв гурван өрх тутмын нэг нь өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм. Ийнхүү айл өрх, улс орон маань үндэсний хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх учиртай юм.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр болон Монголбанкны баримталж буй үндэсний хуримтлалын бодлогын хүрээнд Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй энэхүү “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг өнөөдөр албан ёсоор нээж Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Голомт банкны дэд захирал Д.Сугар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Үндэсний хуримталыг хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад мэдээллийн хэрэгсэл, арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдол болон хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг таниулан ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайн аврах гарцуудыг чөлөөлнө

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хаасан, гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Мөн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэх, зөвшөөрөлгүй хашааг сунгаж гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан эсэх, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх, гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж чөлөөлнө.

Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяаг улсад их хэмжээний хохирол учруулсан гэв

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригын орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилжээ. Түүнийг Зайсан дахь хорих ангид хорьсон билээ. ЦЕГ-аас Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар ““Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Байцаалт явагдаж байгаа учраас илүү дэлэгрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.

Зарим эх сурвалжын мэдээлснээр Б.Батзаяаг “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн аж. Энэхүү төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж байсан ч зөвхөн газар шорооны ажил л 80 хувьтай яваа юм. Өмнө нь “Ухаахудаг- Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа “Энержи ресурс” компанийн дээр эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга гишүүн Б.Батзаяаг гэмт хэрэг хийх хүн биш гэв

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой асуудлаар “Цагдаагийнхан уржигдар баривчилсан. Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар цааш цаашдаа асуудал хөвөрч гарах болов уу гэсэн бодолтой байна. УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсантай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэлээ. Мөн тэрбээр Б.Батзаяагийн талаар “. Баялгаас болж л юм юм болж байна. Хэн баялгийг барьж, удаан суух асуудал дээр тэмцэл болж байгаа юм. Б.Батзаяа зарчимтай хүн, А.Гансүх хуульч хүн. Миний хувьд энэ зарчимтай хүнээс янз бүрийн юм гарахгүй болов уу. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад янз бүрийн мэдэгдэл хийж болохгүй” гэлээ.

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үднэслэлээр ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын уулзалтад зориулж 1700 гэрэлтүүлэг хийнэ

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Чингис хаан нисэх буудлаас Яармагийн гүүр хүртэл явган болон автозам, Богд уулын арын авто зам, АСЕМ-ын төлөөлөгчдийн байрны доторх авто зам зэрэгт 1700 гаруй гэрэлтүүлэг хийх шаардлагатай бөгөөд үүнд болон зарим зам талбайн ажилд шаардагдах зардлын тооцоотой танилцаж, баталлаа.

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шаардлагатай ажлууд, түүний санхүүжилт, ажил гүйцэтгүүлэх гэрээний талаар танилцуулга сонсов. 2015 оны эхний аравсарын байдлаар ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд хийгдсэн ажил болон Зорчигч терминалын Олон улсын зорчигчдын танхимуудыг өргөтгөх транзит заал шинээр зохион байгуулах, 4С ангиллын агаарын хөлгийн есөн зогсоол нэмж барих, хөөрч буух хучилттай зурвасын хүчитгэл барих зэрэг ажлын гүйцэтгэл 90-100 хувьтай байгаа аж.