Categories
мэдээ соёл-урлаг

Д.Мєнхчулуун: Хип хоп уран илтгэлийн нэг хэлбэр

Татархамтлагийн Д.Мөнхчулуунтай ярилцлаа.

Та 25 дугаар суваг телевизийн “240 цагреалити шоунд оролцож байгаа. Борлуулагч хийж байсан танд хэр ойр байв?

-“Тэсо” компани 25 дугаар суваг телевиз хамтраад “Борлуулагч” гэдэг шоу хийх гэж байна, оролцооч гэсэн санал хэлсэн. Одоо “240 цаг” реалити болчихсон юм. Нэрийг нь сонсоод их олзуурхсан л даа. Би өөрөө Бизнесийн удирдлагаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2009 онд төгсөөд “Доктор” авто сүлжээний борлуулагчаар ажлын гараагаа эхэлж байсан юм. Тиймээс энэ нэвтрүүлэгт орох хүсэл төрсөн. Бас шагналын сан их өндөр, 40 сая төгрөг гэдэг боломжийн шагнал. Анх есөн хүн цуглаад сугалааны зарчмаар нэг баг болсон. Эхэндээ шоу л юм чинь цаг үрсэн юм болох болов уу гэж бодож байсан. “Тэсо” компанийг зайрмаг болоод ганц нэг бүтээгдэхүүнээр нь төсөөлж байсан ч нэвтрүүлгийн явцад 1200 ажилчинтай, 20 гаруй үйлдвэртэй их том групп гэдгийг мэдсэн.

Ялбал яах вэ. Нийгэмд хэрэгтэй юм хийе гэсэн. Чухам юу хийе гэж бодож байна?

-Хэрэв түрүүлбэл зургаан дүүргийн зургаан айлд машин нүүрс аваад өгье. Хавдрын төвд номын сан барьж өгнө. Хавдрыг оюун санаагаар эмчилдэг юм байна. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс ном, сонин авчраарай гэдэг шүү дээ. Нийгэмд хэрэгтэй ажил хийх гэж байгаа учраас хүмүүс намайг дэмжээсэй. Миний фэйсбүүкийн Dugar Munkhchuluun гэх хаяг руу ороод “like” дарж дэмжээрэй.

-“Татархамтлагийн хувьд уран бүтээл хийлгүй удлаа. Ойрын үед уран бүтээл хийх үү. СаяханБороодуугаа шинэчилж дуулсан?

-“Татар” хамтлагийн хувьд 2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт” гээд 10 жилийн ойн тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш бид юм хийсэнгүй. Бид 2004 оноос хойш залуусыг байлдан дагуулж чадсан шүү дээ. Одоо ч гэсэн бидний уран бүтээлийг сонсоод, хүргэх гэсэн мессэжийг маань ойлгоод л явж байгаа. Тодорхой хугацаа өнгөрсний дараа уран бүтээл гаргах байх. Хийхдээ бас өөр өнцгөөс хийх байх. Хип хоп гэдэг бухимдлаа бичээд л амьдрал хэцүү байна гээд дуулчихдаг юм биш. Яагаад урлагийн төрөлд багтаад байна гэдгийг бид ойлгуулах ёстой. “Татар” хамтлагийг анх гарч ирж байхад хип хоп гэдэг зүйлийг хүмүүс бүдүүлэг гэж ойлгодог байсан. Өргөн өмдтэй, гутлаа чирсэн, архи тамхи хэрэглэдэг гудамжны золбин хүмүүс гэж ойлгодог байлаа. “Хайрыг хүндэл” дууг гарснаас хойш хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн.

Ямар өөрчлөлт оруулсан гэж?

-Татар бол өөр. “Хүн хүнээрээ бай”, “Хайрыг хүндэл”, “Ардын багш”, “Чамдаа өгсөн хайр” гэж хэн хэлж байв. Уран яруугаар хэлж байгаа юм. Түүнээс үзэл бодлоо шууд бичээд гаргаагүй. Үүнийг уран болгох гэж манай Заяа их сайн ажилладаг. Би чамд хайртай гээд зүгээр хэлчих утгагүй шүү дээ. Тэрийг өөрөөр хэлэх нь урлаг. Үүнийг хийж чадсандаа арав гаруй жил хүмүүсийн зүрхэнд амьдарч чадсан хамтлаг гэж боддог.

Хамтлагийн гишүүд юу хийгээд яваад байна вэ?

-Нөгөө хоёр маань өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд сургуулиа төгсөөд “Зиг заг”-т хоёр жил худалдагчаас нь эхлээд менежер хүртлээ ажилласан. Менежерээсээ өөрийнхөө компанийг байгуулсан. Хөрөнгийн бирж дээр ч ажиллаж үзлээ.

Анх хамтлагаа хэрхэн байгуулж байв?

-Бид гурав бэлтгэл ангиасаа 39 дүгээр сургуульд сурч байсан. Арван жилээсээ найзалсан найзууд. Заяа бид хоёр хар багаасаа л ундаа, хоолоо хувааж идээд л явдаг байлаа. Заяагийн аав, ээж хуучин “Нарантуул” буюу “Хүчит шонхор” захын хойно кассет зардаг байсан. Манай аав ээж хоёр “Хүчит шонхор” зах дээр ажилладаг. Одоо ч тэндээ байгаа. Бид гурав багаасаа найзалсан болохоор их сайн ойлголцдог. Хамтлаг дотор асуудал үүссэн ч их эвтэйхэн шийддэг. Байнга хамт байдаг байсан болохоор идэж ууж байгаа юм нь адил, үзэл санаа л ижил болчихдог юм билээ. Гурвуулаа их шүүмжлэмтгий. Энэ нь өөр өнцгөөс харахад их тус болдог юм шиг байгаа юм. Шүүмжлэл гэдэг нь тэнэг, мангар гээд яваад байгаа хэрэг биш. Анх арван жилдээ зургадугаар ангидаа реп бүжиглэдэг хамтлаг байсан. Заяа брейк хийхдээ 39 дүгээр сургуульдаа их сайн бүжиглэдэгт орно. Би цэнгээнт, шогшоо, вальс бүжиг хийнэ. Тэрүүгээрээ ангийнхныхаа нүүрийг тахалдаг байлаа. Исгэрнэ, уртын дуу дуулна. Бөөнөөрөө найрал дууны ангид хамрагддаг ийм л хүүхдүүд байлаа. Идэвх санаачилга гэдэг хүнийг хөтлөөд явчихдаг юм шиг байна.

Яагаад хип хоп урсгалыг сонгож байв?

-Энэ нь тухайн үеийн нийгэмтэй холбоотой байх. Тухайн үед реп бүжиг манлайлж байлаа. Реп бүжиглэдэг бол охид, хөвгүүдийн дунд супер од байлаа. Тэгээд бид бүжгийн хамтлагтай болсон. Реп маань хип хоптой адилхан үзэл санаагаа илэрхийлж байгаа хэрэг. Хип хоп гэдэг үг амьдрал гэдэг үгтэй ойролцоо. Тийм ч учраас энэ хип хоп урлаг сүүлийн арван жил Европт ноймор нэг байгаад байна. Сүүлд Блүүмбергийн судалгаа гарсан байна. Бизнесменүүдийн урлаг сонирхож байгаа төрөл нь хип хоп байна гэж гарсан. Яагаад гэвэл хип хоп хүнд хэмжээ өгч, хэмнэл өгч чаддаг. Эрч хүч, урам зориг өгдөг. Тэгэхээр хип хоп гэдэг үзэл санааны маш том суваг. Гэхдээ тэрийг уран сэтгэмжтэй маш гоё хүргэх ёстой. Энэ бол уран илтгэлийн нэг хэлбэр. Хип хопыг тэгж хармаар байгаа юм. Агуу 2PAC уран сэтгэмжтэй дуулдаг. Үгийг нь сонсоод хар, шаргүй шүтдэг шүү дээ. Урлаг тийм л хүчтэй зэвсэг. Хүний зүрхэнд хүрч чаддаг. Зүрх асар хүчтэй эрхтэн. Шийдвэрийн 70 хувийг зүрх гаргадаг. Зүрх сэтгэлээ дага гэдэг шүү дээ. Урлагаар дамжсан маркетинг их хүчтэй байдаг учраас л одоог хүртэл том брэндүүд урлаг соёлыг хамруулж рекламдаа тоглуулдаг.

Та нарт биеэ тоох үе байв уу?

-Байлгүй яахав. 2004 онд Дэнжийн мянгад амьдарч байсан гурван хүүхдийг Монгол Улсын 60-70 хувь нь хоёр жилийн дотор мэддэг болчихсон гээд бод доо. Энэ нь хүнийг пайнагт оруулдаг үе юм байна. Тийм болохоос ч өөр аргагүй. Бид нар “Хайрыг хүндэл” тоглолт хийгээд л араас нь Япон явсан. 20 настай Дэнжийн мянгын юу ч үзээгүй хүүхдүүд Эрээн орж үзээгүй байж шууд л Японд очоод шоконд орж байсан. Бид нарыг үнэхээр сайхан хүлээж авч байлаа. Тэгээд ирэхээр хүн эвдэрдэг юм байна. Японы зах зээлд “Эке69”-ийг дуулаад араас нь Франц, Америкаас их санал ирдэг байлаа. Францаас телевиз, сэтгүүлийнхэн нь зорьж ирээд ярилцлага авдаг байсан. Хоёр, гурван удааирээд танай хамтлагаас Францын үзэл санаа, амьдрал, эрч хүч амтагдаж байна гэдэг байсан. Гараад таксинд мөнгө өгөх гэхээр мөнгө авахгүй. Мундаг хүүхдүүд шүү та нар, залуучуудад энэ урсгалыг өөрөөр харуулж чадсан шүү гээд хүн болгон үнэлээд ирнэ. Залуучууд л хойно бааранд орохоор такс төлөхгүй. Захирал нь орж ирээд эд нараас мөнгө авахгүй шүү гэчихнэ. Бүх зүйл ийм болчихоор хүн айхтар биеэ тоож эхэлдэг. Гэхдээ энийг үзэх л ёстой зүйл гэж боддог. Бид гурав арчаагүйдээ их зан тусаагүй юм.

-“Татархамтлаг ямар мөрөөдөлтэйгөөр гарч ирж байв?

-Бодол санааны хэмжүүр гэж байдаг шүү дээ. Бид дэлхийд гарахыг мөрөөдөх ёстой байж. Бид Монголыг мөрөөддөг байсан юм. Монголын супер од болох юмсан гэж бодсон. 2004 онд Монголд юм хийж гарч ирж байсан нь “Татар” хамтлаг байсан. Үүнтэй маргах хүн байхгүй байх. Бидний мөрөөдөл биелчихгүй юу. Тэгээд жаахан ханачихсан. Дэлхийг мөрөөдсөн бол зогсохгүй байсан. PSY-ыг солонгос хэл мэдэхгүй ч сонсоод л байдаг шүү дээ. Хип хопыг ч бас тэгж болно. Орчин үед олон улсад хип хопоор гарах боломжтой. Бидний хэллэгний давуу тал байгаа. Жаахан хатуу, эмоцитой сонсогддог. Сонсохоор эрч хүч өгөөд ч байгаа юм шиг. Загнаад байгаа ч юм шиг байдаг гэсэн. Бид олон газар очиж дуулж байсан. Японд очоод дуулсан чинь хүмүүс их гайхширч байсан.

Хоолойны өнгийн хувьд өөр байдаг гэж олон хүн хэлсэн үү?

-Анхнаасаа бид тэгж бодож гарч ирж байсан. Тэр үед хэн нь дуулаад байгаа нь мэдэгдэхгүй бүгд л нэг өнгөөр үглээд л дуусчихдаг байсан. Бид юмыг өөр өнцгөөс харсан азтай хүүхдүүд л дээ. Сонор рекордс дээр очсон нь бас азтай. Сонор л бидний дуунд маркетинг хийж зах зээлд нэвтрүүлж гаргаж ирсэн. Бид өдөр болгон хоолойны, уран чадварын бэлтгэл хийдэг байлаа.

Хамтлаг дахин нэгдээд дэлхийд гарна гэж үзвэл яах бол?

-Үүнийг бид гурав шийдэж чадахгүй, баг хэрэгтэй. Жишээлбэл Солонгосын Ерөнхий сайд нь “МTV music awards”-д очоод PSY-тай гар барьж байгаа юм. Энэ нь цаанаасаа гаргасан бодлого. Холливудын одуудтай манай PSY гоё гээд яриад явж байгаа. Бид сайн юм хийж болно. Болохгүй юм байхгүй л дээ. “Татар” хамтлаг дэлхийд гарвал боломж бий. Манайх аяа хийнэ, үгээ, аранжировк гээд бүгдийг дотооддоо хийдэг хамтлаг.

Хип хопын хувьд насны хязгаар бий юу?

-Гайгүй шүү. Одоо Snoop dog, Fifty cent, Jay Z нар дуулж л байна. Тэд бүгд том бизнесменүүд. Jay Z хип хопууд дундаас хамгийн баян нь. NBA-ийнхэнтэй дүйцдэг гээд л боддоо. Fifty cent арав гаруй компанийн захирал. Тэд нар нь дандаа улс орон дамнасан салбаруудтай. Jay Z бараг бүх брэндийг худалдаад авчихлаа ш дээ.

ТаУлс төрд шинэ манлайлалтөсөлд орж байсан байх аа?

-Зохион байгуулагчийн зүгээс намайг орооч гэсэн санал ирүүлсэн. Үүнд ямар нэгэн арын лобигоор түрүүлчихнэ гэсэн санаагаар ороогүй. Би орохдоо их айж байсан. Улс төр гэдэг зүйлд их манлайлалтай залуус орж ирэх байх гэж эмээж байлаа. Төсөөлөл өөр байсан. Миний төсөөлж байснаас харьцангүй бага үнэлгээтэй байсан. Миний хүч чармайлт бол манлайлал гэдэг зүйлийг л харуулах байсан юм. Заавал тэрэнд ороод улстөрч болох нь хаашаа юм. Нэгд орсон хүнийг Харвардын их сургуульд сургана гэсэн юм. Түүнээс биш албан тушаал амлаагүй л дээ. Энэ миний мөрөөдөл байсан. Амьдарч байх хугацаандаа Харвардад сурах юмсан. Ямар хүмүүс нь сураад байдаг юм. Хоёр дахь шалтгаан бол эхний 30-д үлдвэл АНУ-д богино хэмжээний манлайллын хөтөлбөрт сургана гэсэн амлалт байсан. Энэ хоёр л намайг хөгөлсөн. Шоу хийсэн хүмүүс амлалтдаа хүрээд залуусыг аваад л явсан. Дүрэм нь дундаасаа хасах журмаар явсан л даа. Нэг багийн хоёр ч нэгнийхээ эсрэг санал өгч байсан. Би ийм зүйл дээр фракц үүсгэхийг хүртэл хэдүүлээ больё гэсэн үндсэн өөрийн үнэт зарчмаа барьчихсан учраас 20 хүний 15 нь миний эсрэг санал өгсөн. Тэгээд л би гарсан даа. Манлайлаад яваад байгаа тэр залуусыг хэн юм бэ гэдгийг би харсан. Би дутахгүй юм байна гэж бодсон. Дунд нь орсон чинь би түрүүлж магадгүй юм байна гэж бодсон шүү. Энэ их том дэвшил. Хүн өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Гаднаас минь хараад хэн ч намайг боловсролтой гэж мэдэхгүй.

Төрсөн өдрөөрөө хүмүүнлэгийн ажил хийж баярласан нь их сонин шийдэл болсон уу. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Манай хамтлагийн Жагаа бид хоёр нэг өдөр төрсөн л дөө. Жагаа бид хоёр арван жилд байхдаа парк орно, хамт дугуйгаар аялдаг байлаа. Томроод ажлын хамт олон, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Бодоод байхад төрсөн өдрөө сархадгүй тэмдэглэсэн удаа их ховор байдаг. 2014 оны төрсөн өдрөө “Birth in giving day” болгосон. Авах биш өгөх өдөр болгоё гэж шийдсэн хэрэг. Гэр бүлийн хүнтэйгээ, хоёр найзтайгаа ярьж байгаад шийдсэн л дээ. Бэлэг авчихаад авсан зүйлээ өөртөө наах биш. Хэрэгтэй хүнд нь өгье гэж бодсон. Сая зургаан зуун мянган төгрөг цугласан байдаг. Найзууддаа та нараас бэлэг авахгүй. Бэлэгнийхээ 30-50 хувийг мөнгөн хэлбэрээр өгчихөөрэй гэсэн. Төрсөн өдөр маань “Happiness center”-д болж, орж ирсэн хүмүүс такс төлөх зарчмаар явсан. Цугласан мөнгөө “Өхөөрдөм инээмсэглэл” гээд төрийн бус байгууллагад өгсөн юм. Зургадугаар сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй болон алслагдмал аймгийн хүүхдүүдэд бэлэг тараасан. Хүн баярлуулахаар өөрөө баярладаг шүү дээ. Энэ л их том баяр юм шиг. Жил болгон ингэж тэмдэглэвэл зүгээр юм гэсэн бодол төрж байгаа.

Гэр бүлээ танилцуулаач?

-Манай эхнэр бид хоёр Санхүү эдийн засгийн их сургуулийн төгссөн. Манай эхнэрийг Ононгоо гэдэг. Одоо бид хоёр хөөрхөн хоёр охинтой. Бид хоёр 12 жил болж байна. Сонин түүх ярихад эхнэр маань Санхүү эдийн засагт сурдаг байсан юм. Тэгээд намайг тэнд сураач гэсэн. Би тэнд сурахыг хүссэн л дээ. Үнэндээ надад мөнгө байгаагүй. 2006 онд сургуульдаа орж байлаа. Эрхлэгч дээр нь очоод гуйсан л даа. Надад одоо мөнгө алга. Гэхдээ төлж өгнө, та намайг сургуульдаа аваач гээд бараг уйлах гэж орж байлаа. Тэгсэн чинь тэг дээ. Чиний энэ их сэтгэлийг чинь үнэлье. Чи сургуульдаа ор, чамаас мөнгө авахгүй гэж байсан.

Өөрийгөө их хөгжүүлдэг бололтой?

-Хөгжүүлэлгүй яахав. Ном их уншина. Багаасаа Нарантуул дээр ундаа зарж өссөн хүүхэд. Багадаа ээждээ том болоод босс болно гэдэг байлаа. Тэрнийхээ төлөө л явж байгаа. Наймааны ухааныг мэднэ. 90-ээд онд бүгд л наймаа хийдэг байсан ш дээ. Одоо их соёлтой болоод бизнес хийдэг болчихож. Бизнес нь томроод хоёр хүний хооронд байсан бол 30 хүний хооронд болчихож байгаа юм. Тэрэнд бизнесийн ухаан хэрэгтэй. Тэрийг л би суралцаж явсан. Юмыг харахдаа аль аль талаасаа харахыг хүсдэг. Манай аав ээж ч тэгж хүмүүжүүлсэн. Хөдөө эмээ дээрээ өссөн. Хөдөө их явдаг нь зөв болж дээ гэж боддог. Зүгээр байж чаддаггүй юм. 2008 онд хөрөнгийн бирж дээр шатаж үзлээ, босч үзлээ. “Зиг Заг”-ийн хамт олондоо талархдаг. Тэнд ажлыг бүр багаас нь хийж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Найралт эх одтой, харагчин хонь өдөр

Аргын тооллын арван­нэгдүгээр сарын 3. Ангараг гариг. Билгийн тооллын 22. Найралт эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 08:01 цагт мандан, 17:50 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Б.Батзаяа ба түүний нөхөд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар
хэвлэгдэн, уншигчдадаа хүрч байна. Мягмар гаригийн дугаарт ямар сонирхолтой
нийтлэл, ярилцлага гарсныг тоймлон хүргэе. Энэ өдрийн тэргүүн нүүрэндээ “Сэтгүүлчдийн
эсрэг гэмт халдлага ихэсч байна гэв” мэдээ сурвалжлагыг онцоллоо. Улс төрийн
мэдээ, мэдээллийн хоёрдугаар нүүрээс Б.Батболд: Ардчилал нэрийн дор
монголчуудыг талцуулан хувааж буй системийг эвдэх хэрэгтэй” ярилцлагыг уншина
уу. Олон нийтийн цахим хуудсаар “Увайгүй бизнесмэн чи улс төрөөс хол байгтун”
хэмээн уриалсан “Интерконсалтинг” компанийн захирал Н.Энхжаргалтай хийсэн
улстөрчдийн ёс зүйн талаарх ярилцлагыг дөрөвдүгээр нүүрнээс хараарай. Харин
“Б.Батзаяа ба түүний нөхөд” нийтлэлийг манай сонины нийтлэлийн бодлогыг
тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрний “Баримт, үзэл бодол” булангаас
уншаарай. Таны эрүүл мэндийн боловсролд мэдлэг нэмэх үүднээс бид мягмар гариг
бүрт эрүүл мэндийн буланг хүргэдэг. Энэ удаагийн эрүүл мэндийн булангаас чихрийн
шижин өвчин болоод түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж
байна. Ихээхэн шуугиан дэгдээгээд буй газар тариалангийн салбарын талаарх
“Гацуурт”-ын Л.Чинбатын ярилцлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт
нийтэлсэн. Түүний ярилцлагын үргэлжлэлийг уншихыг хүсвэл нэг болон 11 дүгээр
нүүрийг дэлгээрэй. Хар тамхины наймаачид буурахгүй, арга нь улам нарийсч буй
талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Тэгвэл хар тамхины хэргээр
шүүгдэгсэд юу гэж мэдүүлснийг Баримт, үйл явдал булангаас уншиж болно. Монгол
Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовтой
манай сонины сэтгүүлч Л.Батцэнгэл сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Түүний
ярилцлагыг уншихыг хүсвэл 13 дугаар нүүрийг сөхөөрэй. Эдгээр болон болон бусад
сонирхолтой мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас
уншаарай. “Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол
шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан,
“Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин
борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн
“Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин
борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах
сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол
цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч
та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаарай. Хэрэв захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

Манай сонины дугаарыг шуудангийн бүх салбар, сонин түгээх цэгээс худалдан авах боломжтой. Мөн 99112954 дугаарт холбогдон захиалгаа өгөөрэй.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ
НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Б.Батзаяа ба түүний нөхөд” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт “Б.Батзаяа ба түүний нөхөд” нийтлэл хэвлэгдлээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрээс нь баривчилж, шуугиан дэгдээгээд буй. Түүнийг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж, нэлээд хэдэн албан тушаалтан уг хэрэгт татагдан шалгагдах нөхцөл байдал бий болоод байгаа бололтой. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрээс “Б.Батзаяа ба түүний нөхөд” нийтлэлийг бүрэн эхээр нь уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цагдаа нарыг полиграфийн аппаратаар шалгаж оруулна

Сүүлийн үед цагдаагийн албан хаагч гэмт хэрэгт холбогдох хэрэг ихсэх болсон. Сүүлийн хоёр сард л гэхэд цагдаа хүний аминд хүрсэн хоёр ч хэрэг гарсан юм. Үүнээс үүдэн цагдаагийн ёс зүйн асуудал их сөхөгдөх болсон. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан алба хаагч болон тэдний удирдлагад хариуцлага тооцоод зогсохгүй, энэ асуудалд илүү нухацтай хандах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү

“Цагдаагийн албанд орох гэж буй хүмүүсийн шалгуурыг өндөрсгөж, ажил мэргэжлийн ур чадвараас гадна хувийн зан харьцаа, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл гээд бүгдийг нь нарийн судалж байж цагдаа болгодог байя гэсэн шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагын Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг Р.Чингис дарга боловсруулж байна. Үүнийгээ илүү нягталж, тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчдад өндөр сонгон шалгаруулалт хийнэ.

Ер нь цагдаагийн байгууллагад анх ажилд орох гэж байгаа хүмүүсийг үнэн, худал ярьж байгаа эсэхийг нь тогтоодог полиграфийн аппаратаар шалгадаг болъё. Хувийн байдал, гэр бүл найз нөхдийг сайтар судалдаг байсан дээхнэ үеийн шалгуурыг бүр нарийсгаж хэрэглэе” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад онгоц үйлдвэрлэж эхэллээ

Хятадын хамгийн анхны Үндэсний үйлдвэрлэлийн зорчигч тээврийн C919 онгоцны угсралтын ажил өнөөдөр дуусчээ. “COMAC” компанийн Шанхай дахь үйлдвэрийн байранд дэлгэн тавьсан онгоцыг Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс үзэж сонирхсон байна.

Хятад улс дотооддоо онгоц үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд Европын нисэх онгоцны томоохон компани Эйрбус болон АНУ-ын Боинг компанийн монополь эрхтэй зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олохыг зорьж байгаа аж. C919 онгоц нь 168 хүний суудалтай гэнэ. Түүнчлэн хамгийн ихдээ 5555 км хүртэлх зайд зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэ онгоцыг COMAC компанийн Шанхай дахь үйлдвэрт жил гаруйн хугацаанд угсарчээ. COMAC компанийн захирал Жин Зуанлоны хэлж буйгаар туршилтын анхны нислэгийг ирэх онд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Хятадын дотоодын үйлдвэрлэлийн уг онгоцны захиалга одоогийн байдлаар 517-д хүрсэн бөгөөд захиалгын ихэнхийг нь дотоодын компаниуд өгчээ. Гэхдээ Тайланд зэрэг гадаадын орноос цөөн тооны захиалга ирээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр суллагдсан иргэдийг сургалтад хамруулна

Өршөөлийн
тухай хууль өнгөрөгч 10 дугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр
хуулийн дагуу 1800-2000 орчим иргэн эрх чөлөөтэй болно гэдгийг албаныхан хэлж
байгаа.

Харин
өршөөлөөр суллагдсан эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр
Хөдөлмөрийн яам ажиллаж эхэлжээ. Тодруулбал, суллагдсан иргэдийг таван төрлийн
сургалтад хамруулах юм байна. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
“Ажил олгогч эзэд, хувийн компаниуд суллагдаад гарч байгаа иргэдийг ажлын
байраар хангасан тохиолдолд тухайн байгууллагыг урамшуулах асуудлыг судалж
байгаа. Ийм ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Туркт сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов

Турк улсын парламентын сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам ялж, засгийн эрхийг дангаар удирдахаар болсон талаар бид өмнөх мэдээгээрээ хүргэсэн. Эрх баригч намын дэмжигчид ялалтаа тэмдэглэн, нийслэл Анкара хотод баярын жагсаал хийж байгаа бол сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаа иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Курд үндэстэн голчлон амьдардаг Туркийн Диярбакыр, Нусайбин зэрэг хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашигласнаар нөхцөл байдал улам хурцаджээ.

Түүнчлэн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд мэдээлсний дараахан Нусайбин хотын нэгэн хүнсний дэлгүүрт дэлбэрэлт болж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн учир шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон гэж дүгнэж байгааг орон нутгийн удирдлага мэдэгдлээ. Харин хүнсний дэлгүүрийн ойролцоо машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсэн гэх зөрүүтэй мэдээллийг олон улсын хэвлэлүүд цацаж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хэрэг гарсаар байна

Иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр л гэхэд хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгасан байна. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Саруултуяа хэллээ.

Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай. Мөн иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

6100 аж ахуй нэгж шилэн данс хөтөлж байна

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 11 сар болж байна. Энэ
хугацаанд төсвийн болон Төрийн өмчийн 6100 орчим байгууллага, аж ахуйн нэгж
мэдээллээ олон нийтэд ил тод болгожээ. 10 дугаар сарын 29-ний байдлаар Шилэн
дансны хуульд заасан 37 төрлийн 230 мянга орчим мэдээллийг олон нийтэд ил тод
болгосон талаар Засгийн газраас мэдээллээ.

Нэг байгууллага дунджаар таван удаа шилэн дансанд мэдээллээ
оруулсан байна. Төсвийн байгууллагууд төсөв санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн
мэдээгээ шилэн дансанд байршуулах нь их байгаа бол худалдан авах үйл
ажиллагааны төлөвлөгөөг 33 хувь нь л байршуулжээ.

Нөгөө талаас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт
тавьж байгаа юм. Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст нийт 166 мянган хэрэглэгч
446 мянган удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн
авчээ. Цахим хуудаст хандсан иргэдийн 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь
гадаадаас хандсан байна. Хуулийн хэрэгжилт харьцангуй сайн байгаа ч олон нийт
мэдээллийг цогц байдлаар авах боломж бүрдүүлээгүй зэрэг сайжруулах ёстой хэд
хэдэн ажлууд байгааг Засгийн газраас онцолжээ.

Тиймээс цаашид мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах,
хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох, төсвийн ил тод байдал,
иргэдийн оролцоог сайжруулах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ
гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газар үзэж байна.