Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Таван толгойн асуудлаар ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Таван толгойн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрээр “Хаврын чуулганаар миний бие Таван толгойн Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын даргад хүргүүлсэн. Ажлын хэсгийнхэн Таван толгойн нүүрсний ордын цаашдын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс уг тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээс гарын үсэг авах ажил гурван сарын турш үргэлжиллээ. Уг тогтоолын төсөл дээр санал авахаар Засгийн газарт хүргүүлчихсэн. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурна гэдэг нь УИХ-аар тогтоол орж ирээд хэлэлцэхэд олонхиороо батлах хэмжээний гэсэн үг” гэсэн байна. Түүнчлэн “Хэрэв цөөнх болчихвол Таван толгойгоо хуучин гэрээний дагуу цаашаа алдчих магадлалтай юм. Тэр утгаараа гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, учрыг нь ойлгуулах гэж нэлээдгүй цаг хугацаа зарцуулсан. Одоо бол олонхиороо баталчих байх” гэдгийг онцолжээ. Та бүхэн “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарыг сонин борлуулах бүх цэгээс авч унших боломжтой.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав

БНАСАУ-ын лидер Ким Чен Ун фронтын баруун хэсэгт Агаарын довтолгооноос
хамгаалах анги нэгтгэлд сайжруулсан пуужин харвах ажиллагааг хянажээ.
Хээрийн сургууль нь Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ур чадварыг
дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

“Агаарын довтолгооны эсрэг өнөөгийн шаардлагыг хангасан шинэ пуужингууд
бүтээж, агаарын ямар ч довтолгооноос хамгаалахад бэлэн байх” үүргийг
Ким Чен Ун өгсөн тухай Хойд Солонгосын цахилгаан мэдээний агентлаг
дамжуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид сайн үйлсэд нэгдлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж
буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт
хүчний V ээлжийн энхийг сахиулагчид “25-р суваг” телевизээс зохион
байгуулж буй “1000 төгрөг” сайн үйлсийн аянд нэгджээ.

Тус аяныг батальоны “Ахлагчийн зөвлөл”-өөс
санаачлан зохион байгуулсан байгаа бөгөөд нэг цэргийн алба хаагч нэг
доллар буюу нийт 580 долларыг хандивын дансанд шилжүүлэхээр болсон тухай
БХЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Троллейбусны жолооч зорчигчдыг гэмтээжээ

Троллейбусны жолооч зорчигчдыг чирч, гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө “Пийсмолл” их дэлгүүрийн урд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н “Gea” маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 6 настай эрэгтэй Ж нарын хоёр хүнийг чирч гэмтээсэн байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто кузов засварчны анги нээгдлээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар Монгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын анги нээгдлээ. Нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм. Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагийн 440 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод бий, мөн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Үүнийг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээлийг бий болгож, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлэх тооцоо ч бий. “Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон ажил олгогч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадвартай, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй кузов засварчдыг бэлтгэж, ажлын байртай холбох аж.

Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой гэж байна.

Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж, суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийллээ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН ТАНАА

Москва хот

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын “Когалымави” компанийн иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас 200 гаруй зорчигч иргэн амь үрэгдэж, найрсаг оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг харамсан хүлээн авлаа.

Монгол Улсын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот,

2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвсүрэн сайд эмгэнэл илэрхийллээ

2015 оны 11 дүгээр сарын 2-нд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровтай утсаар ярьж ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж эмгэнэл илэрхийлэв.

Мөн ГХ-ийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын явц, НҮБ дэх хамтын ажиллагаа, хоёр талын дипломатуудыг харилцан богино хугацааны сургалтад хамруулж туршлага солилцох тухай болон харилцааны цаг үеийн бусад асуудалаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Туулах чадвар сайтай машины туслалцаа хүсчээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймагт ажиллаад иржээ.

Ажлын хэсэг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дугаар салбар болон Хилийн цэргийн 0198 дугаар отряд, түүний харъяа Бурхантын застав, 0132 дугаар отрядад тус, тус ажилласан байна.

Хилийн цэргийн отрядуудын удирдлагуудын зүгээс “Эх орныхоо зүүн бүсийг манай дайчин цэрэг эрс сонор сэрэмж алдахгүй хамгаалж ирсэн түүхтэй. Энэ үүргээ бид нэр төртэй биелүүлсээр байх болно. Гагцхүү газар нутгийн байдал маань бартаа саад ихтэй учраас хил хамгаалахад туслах машин техникийн хувьд дутагдалтай байна. Туулах чадвар сайтай машин техникийн хувьд туслалцаа үзүүлэх тухай хүсэлт тавьжээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд өнгөрсөн жилээс Монгол Улсын Батлан хамгаалах төрийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргахаар орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад ажиллаж эхэлжээ.

Зүүн бүсэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар Дорнод аймаг буюу зүүн бүс дэх Зэвсэгт хүчний анги, хилийн отряд, заставуудад ажиллалаа. Гишүүдийг дагалдаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

Сумын ЗДТГ-ын орон тооны дээд хязгаарыг тогтоолоо

Засгийн газрын хуралдаанаар сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоосон байна. Тухайлбал, сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Тус эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийнхээ 73 мянган хүүхдэд үйлчилж эхлэх юм. Өнөөдөр шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн байр буюу хуучнаар Эрүүл мэндийн VII төв дээр эмнэлгийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа эмнэлгийн нээлтийн тууз хайчлах ёслол боллоо.