Categories
мэдээ нийгэм

Өрсөлдөх чадвараараа Монгол Улс 103-р байрт оржээ

Өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас Монгол улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг “хангалтгүй байна” гэсэн судалгаагаа танилцууллаа. ННФ-ын Эдийн засгийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамын танилцуулсан судалгааг хүргэе. Дэлхийн 140 гаруй орноос манай улс 10 гаруй тулгуур үзүүлэлтээр эхний 50-д багтсан байна.

Тухайлбал:

-Цалин хөлс тогтоох уян хатан байлаар 9-р байр

-Хөрөнгө оруулагчийн хамгаалалт гэсэн үзүүлэлтээр 14-р байр

-Татварын нийт хувь хэмжээгээр 22-р байр

-Бизнес эрхлэгчдийн шаардагдах журмын тоогоор 38-р байр

-ДНБ-үүнд эзлэх хувь хэмжээгээр 44-р байр

Мөн өрсөлдөх чадварын индексийн судалгаагаар улс орнуудыг хөгжлийн гурван түвшинд хуваан ангилдаг.

Үүнд:

1. Доод түвшний хөгжилтэй улс орнууд

2. Үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнуу

3. Инновацид суурилсан эдийн засагтай улс орнууд буюу дээд түвшний улс орнууд багтдаг.

Монгол улсын хувьд доод түвшний хөгжилтэй улс орнуудын түвшинээс үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнуудын түвшин рүү шилжиж байгаа. Энэ ангилалд нийт 16 улс багтдаг. Тухайлбал, Азербайжан, Бутан, Казакстан, Кувейт зэрэг улсуудыг дурьдаж болно. Манай улс цаашид институтын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг үзүүлэлтийг сайжруулах нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Бизнес эрхлэхэд саад болж байгаа хүчин зүйлсийг бизнесийн удирдах ажилтнуудын дунд явуулсан судалгаа болон статистик мэдээнээс харахад:

-Засгийн газрын тогтворгүй байдал

-Төрийн хүнд суртал

-Санхүүжилт авах боломж сул

-Инфляци

-Мэргэшсэн боловсон хүчний дутагдал

-Бодлогын тогтворгүй байдал гэж тодорхойлжээ.

Дэлхийн 140 орныг өрсөлдөх чадварын индексээр нь жагсаахад Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Итали зэрэг улсууд түрүүлсэн. Энэ жагсаалтанд БНХАУ 28-р байранд, ОХУ 45-р байранд, Монгол улс 103-р байранд эрэмбэлэгдсэн байна. Сүүл мушгиж буй энэ тоон үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс төдийлөн дээшлээгүй байгаа бөгөөд цаашид дээшлүүлэхийн тулд бодлого шийдвэр болоод Засгийн газрын тогтвортой байдлыг хүсч байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал үргэлжилж байна

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдаж шүүгдэж байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хуралдаан үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/, 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/, 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/, 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүж буй. Дөнгөж сая улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж танилцууллаа.

Categories
гадаад мэдээ

Катар иргэдийг саатуулжээ

Иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын БОГУУХХ, СХД дэх МХХ-тэй хамтран СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна. Тус шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 Идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өглөө. Хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна. Үүнд: Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан /Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ/-гээр: Шонхорыг-16000000 төгрөгөөр, Дэгдээхэйг-11200000 төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлэх акт тавьдаг аж. 39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, эсхүл ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшрөөлгүйгээр барихыг завдсан иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 430 автобус үйлчилгээнд явж байна

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд өнөөдөр өглөөнөөс түр зогсолт хийсэн тул нийслэлийн тээврийн үйлчилгээ доголдоод байна.

Яг одоо энэ асуудлаар нийслэлийн Тээврийн газрын болон автобус компанийн удирдлагууд нийслэлийн Тээврийн газрын байранд хуралдаж байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, дээрх төлөөллүүд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт хуралдаж, хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалан дава агаригаас эхлэн автобусаа үйлчилгээнд гаргах боломжгүй болсон талаар хэлэлцэж, Тээврийн газрын зүгээс “Санхүүгийн асуудлыг цэгцэлье. Автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай” гэсэн хүсэлт тавьжээ.

“Харилцан тохиролцсоны дагуу санхүүгийн нөхцөл байдал шийдэгдээгүй, автобус компаниуд шатахууны ч мөнгөгүй болсон тул арга буюу өнөөдрөөс түр зогсолт хийхээс өөр сонголт байсангүй” гэсэн тайлбарыг автобусны үйлчилгээ эрхлэгчид хэлж байна. Тодруулбал, түр зогсолт хийсэн шалтгааныг наймдугаар сарын 15-наас хойш үйлчилгээний орлогоо аваагүй, шатахуун, цалингийн мөнгөгүй болсонтой холбоотой хэмээн тэд тайлбарлаж байгаа.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигчдын тасалбарын хөлс буюу карт уншуулсан мөнгөн орлого “Улаанбаатар смарт карт” компаниар дамжин, автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд очдог болсон аж. Гэтэл энэ үйл явцад хяналтын болон хуваарилалтын алдаа гарснаас үүдэн хувийн компаниуд сар гаруйн хугацаанд орлогоо авч чадалгүй, саатсан тул ийн үйлчилгээгээ зогсооход хүрсэн байна.

“Тэнүүн-Огоо” компанийн хувьд гэхэд 13 чиглэлд 160 орчим автобусаар үйлчилдэг бөгөөд долдугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбум гаруй төгрөгийн орлого оруулсан гэх ба “Улаанбаатар смарт карт” компаниас үүнийхээ 770 гаруй саяыг нь авсан, тодорхой бус шалтгааны улмаас бусад орлогоо авч чадаагүй хэмээлээ. Уг нь бол гэрээний дагуу “Улаанбаатар смарт карт” компани автобус компаниудын орлогоос 10 хувийг нь картын үйлчилгээний хөлс болгож, авахаар тусгасан байдаг ажээ.

Энэ мэт шалтгаан, нөхцлийн улмаас нийт 21 аж ахуйн нэгж өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоосон тул 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос яг одоогийн байдлаар 430 нь үйлчилгээнд гарсан байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид түр зогсолт хийжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн байна. Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Одоогоор “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тахилга эхлэх гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна. Тахилга 10.00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам – Цэцээ гүн, Манзушир хийд – Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцох юм байна. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хоригложээ. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхааруулж байна.

Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн юм. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы маргааш өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваариар бол дээрх мэдээллийг 17.00 цагт хийх юм байна. Ерөнхийлөгчийн мэдээлэл нь 2016 оны төсвийн хуультай холбогдох болов уу гэсэн таамаглал байгаа ч уг мэдээлэл нь хаалттай горимд болох сураг дуулдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Г.Маралмаа нь өдгөө 10 сартай жирэмсэн бөгөөд түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20 гэдгийг өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Тиймээс шүүх хурлыг явуулахад хүндрэл учраад байгаа юм.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор хохирогч, шүүгдэгч нарын талаас хурлыг хойшлуулах ямар нэгэн хүсэлт шүүхэд ирээгүй байна. Тиймээс шүүх хурал товлогдсон цагтаа эхэлнэ. Харин шүүх хурал эхэлмэгц ямар нэгэн хүсэлт ирвэл шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж байж шийднэ” гэх тайлбарыг өгч байна.

Хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Д зааланд 10.00 цагаас эхэлнэ. Хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Ц.Хувцагаан, С.Энхбат, Д.Тунгалаг, н.Манлайжав, н.Дарханбаатар, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчоор талийгаач охины төрсөн эх Б.Өнөржаргал нар оролцохоор болжээ.

Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/

91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/

91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/

100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүх юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай.

Categories
мэдээ нийгэм

Богд уулыг өнөөдөр тахина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг өнөөдөр буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ.

Тахилга тус өнөөдөр 10:00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам – Цэцээ гүн, Манзушир хийд – Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцоно. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“АПУ”-ийн борлуулагчийг хөнөөсөн гэх этгээдийг шүүнэ

“АПУ”-гийн түгээгч хийж байсан Б.Алтанхуяг гэгч залуу бусдад хорлогдон амиа алдсан хэрэг гарч байсан. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед ажлаа хийж яваад ор сураггүй болсон талийгаачийн цогцсыг олон хоногийн дараа цагдаа нар Налайх дүүрэгт уурхайн цооногоос олж, шүүх шинжилгээгээр мөн болохыг тогтоосон юм. Энэ хэргийг үйлдсэн гэх Д.Пүрэвсүрэнд холбогдох шүүх хурлыг Пүрэв гарагт товложээ. Шүүгдэгч “Талийгаачийг хөнөөж цогцсыг нь нүхэнд хийж, машиныг нь унаад Төв аймаг орж, машиных нь дугаарыг нь авч хаяад зугтаасан” гэж хэргээ хүлээжээ.