Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хорих ял оноолоо

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өдөржин үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал шүүх бүрэлдэхүүн Т.Цогт, Г.Маралмаа нарт тус бүр 24 жилийн хорих ял оноолоо. Улмаар Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Цаг гаруйн өмнө улсын яллагч Д.Цолмон Т.Цогтод 22 жилийн хорих ял, Г.Маралмаад 25 жилийн хорих ял төлөвлөснөө уншиж танилцуулад байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,
Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Ганбат гишүүнтэй
өрсөлдсөн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцжээ.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд
даргын алба хашдаг байсан ч түүнээс нь чөлөөлсөн байна.

Түүнийг бүлгээс санал болгон дэмжсэн Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөж,
бүлгийн шийдвэрээс зөрсөн хэмээн үзэж, дээрх хариуцлагыг тооцсон аж.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, байнгын
хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын
бүлгээс Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлж, Ш.Түвдэндорж гишүүн өрсөлдөхөөр болж,
нэр дэвшсэн юм.

Санал хураахад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж олонхийн дэмжлэг хүлээж,
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын талаас хил зөрчсөн иргэнийг хилчид илрүүлжээ

Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн Ханги хилийн боомт хамгаалалтын заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн улсын хил зөрчин орж ирснийг боомт хамгаалалтын заставын байлдагч Г.Дашдондог илрүүлэн заставт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу заставын дарга, ахмад Л.Доржоор ахлуулсан тусгай томилгоот бүлэг уг зөрчигчийг цаг тухайд нь хилийн зурваст саатуулан улмаар уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө.Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн дугаар заставын чиглэлээр автомашин уналгатай хоёр хүн ан хийх зорилгоор зөвшөөрөлгүй явж байсныг хилчид илрүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Сүүлийн үед бэлчээрээр мал хилд тулах явдал таслан зогсоогдохгүй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0245, 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсгээр нутгийн ард иргэд малаа хариулагагүй орхисны улмаас 66 тооны үхэр, 21 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсан байна. Хилд тулсан малыг хилчид илрүүлэн эздэд нь хүлээлгэн өгч, ЗХТХ-ийн дагуу торгууль ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусууд хэзээ үйлчилгээндээ гарах нь тодорхойгүй байна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид ажил хаясан.

Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн 21 аж ахуйн нэгж байдаг. Жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын үйлчилгээнд явуулсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр төрөөс санхүүжилтийг олгодог байсан. Харин нийтийн тээвэр шинэчилсэн буюу цахим системд шилжснээр тухайн автобусыг хичнээн цаг хүн тээвэрлэснээс хамааран ажлын хөлс, зардлыг олгох шинэ гэрээг нийслэлийн Тээврийн газар, хувийн компаниудтай хийжээ. Ингэхдээ тухайн өдрийн нийт орлогын 10 хувийг “Улаанбаатар смарт карт” компани үйлчилгээний хөлс болгон авна гэж тохиржээ. Мөн хувийн компаниудад орлогыг буцаан тушаахдаа хоёр, гурван хоногийн дараа тухайн автобусны ирисийн тоо, цагийн бүртгэлийг шалгаж орлогыг бодож өгөх үүргийг “Улаанбаатар смарт карт” компани хүлээжээ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сараас хойш буюу 70 хоногийн хугацаанд хувийн компаниудын ажлын хөлсийг бодож, санхүүжилтийг олгохдоо “Улаанбаатар смарт карт” компани хайхрамжгүй ажиллаж, компаниудад их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан. Гэрээнд заасан ёсоор нийтийн тээврийн үйлчилгээнд явсан компаниудын цагийг бодохдоо нэгдсэн хяналтын системийг ашиглаагүй, орлогын мөнгийг компаниудад хуваарилахдаа нийт орлогоос 50, 60 хувиар нь дутаасан зэрэг мөнгөний маргаан шинэчлэл хийгдсэнээс хойш тасраагүй тухай хувийн хэвшлийнхэн ярив.

Тухайлбал “Тэнүүндэлгэр” компанид өнгөрсөн долдугаар сараас хойших хугацаанд олсон нийт орлогын 40 хувийг л “Улаанбаатар смарт карт” компаниас өгчээ. Энэ мөнгө нь эргээд үйлчилгээний зардалдаа зарцуулагдсан. Өөрөөр хэлвэл долдугаар сарын дундаас хойш тус компани нь ажилчдынхаа цалинг тавиагүй гэв. Харин “Aтибус” компанийн тухайд нийт гурван чиглэлд ажлын өдөр 32 автобус, амралтын өдөр 21 автобус үйлчилгээнд гардаг. Ингэхдээ өнгөрсөн долдугаар 29-ний өдрөөс есдүгээр сарын 29 хүртэл нийт 414 сая орчим төгрөгийн орлоготой ажиллажээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус компанид “Улаанбаатар смарт карт” компаниас орлогын мөнгө гэж 305 орчим сая төгрөгийг буцаан олгожээ. Үндсэндээ үлдсэн 100 гаруй сая төгрөг яасан нь мэдэгдэхгүй алга болсон гэж “Aтибус” компанийн захирал Д.Баярмагнай мэдэгдлээ.

Тэнүүн-Огоо” компанийн хувьд нийслэлийн хэмжээнд 13 чиглэлд 160 орчим автобусаар үйлчилдэг бөгөөд долдугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбум гаруй төгрөгийн орлого оруулжээ. Тус компани “Улаанбаатар смарт карт” компаниас орлогынхоо 770 гаруй саяыг нь авсан, тодорхой бус шалтгааны улмаас үлдсэнийг нь авч чадаагүй хэмээж байна.

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт хуралдаж, хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалан даваа гаригаас эхлэн автобусаа үйлчилгээнд гаргах боломжгүй болсон талаар ярилцаж, Тээврийн газрын зүгээс “Санхүүгийн асуудлыг цэгцэлье. Автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай” гэсэн санал тавьжээ. “Харилцан тохиролцсоны дагуу санхүүгийн нөхцөл байдал шийдэгдээгүй, автобус компаниуд шатахууны ч мөнгөгүй болсон тул арга буюу өнөөдрөөс түр зогсолт хийхээс өөр сонголт байсангүй” гэсэн тайлбарыг автобусны үйлчилгээ эрхлэгчид өгч байгаа. Гэтэл дээрх мэдээллийг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат үгүйсгэж, хувийн хэвшлийнхэн асуудал хүндэрсэн, ажил зогсоход хүрсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй гэсэн тайлбарыг хийлээ.

Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг цэгцлэх, орлогыг бодитой, хяналттайгаар компаниудад хуваарилах саналыг нийслэлийн Тээврийн газраас боловсруулж, маргааш нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахаар товлосон гэж НТГ-аас мэдэгдлээ. Үндсэндээ санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон 21 аж ахуйн нэгжийн автобус хэзээ хэвийн байдалдаа шилжиж, үйлчилгээндээ гарах вэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлэлцсэний дараа шийдэх юм байна. Энэ хүртэл нийслэлийн хэмжээнд 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос 430 нь үйлчилгээнд явсаар байх юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна.


Төрийн ордны “А” танхимд болж байгаа энэхүү хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын тухай хэлэлцэж буй аж.

Тус бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдаад, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат гишүүнийг томилуулахаар санал нэгдэн, дэвшүүлсэн. Гэвч өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болоход бүлгийн шийдвэр дэмжлэг хүлээлгүй, Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохыг олонхи нь дэмжсэн юм.

Энэ асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах учраас өнөөдөр асуудлаа ярьж буй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана гэв

Сангийн сайд Б.Болор өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.


2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа зардлыг хэмнэх бодлого барина хэмээж буй. Тиймээс ч энэ хүрээнд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороотой нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгахаар болжээ. Энэ шийдвэрийг дагаж цомхотгол хийгдэх нь тодорхой.

Агентлагуудыг ийн татан буулгаж, заримыг нь нэгтгэснээр барилга байгууламжийг нь зарж, төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрнө гэж тооцжээ.

“Ирэх онд эдийн засаг сэргэвэл цалин нэмнэ, түүнээс хүндрэлтэй үед боломжгүй. Цалин нэмсэн тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчдын цалин өсч, хувийн хэвшлийнхэн нэмэгддэггүй. Цалин нэмэх бүрийд инфляци өсч, сөрөг үр дагавар нь нийгэмд илүү тусдаг тул эдийн засгийн нөхцөл байдлаа илүү харахаас аргагүй байгаа” гэдэг мэдээллийг Сангийн сайд энэхүү уулзалтын үеэр өглөө.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл бэлэн болжээ

ИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооноос санал авахаар илгээж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа улс төрийн намууд, иргэд, сонгогчид, судлаачдын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгохыг шаардах болсон. Тухайлбал, тойргийн хуваарилалт, сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн, саналыг гар аргаар тоолж баталгаажуулах, санал тоолох ажиллагааг техник хэрэгсэл ашиглаж ил тод нээлттэй болгох, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой гомдол маргааныг түргэн хугацаанд шийдэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон санал, томъёолол ирүүлсэн байна. Иймд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн 22 нам оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг есдүгээр сард зохион байгуулж, Сонгуулийн хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар санал нэгдэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн төвшинд улс төрийн намууд, судлаачид, иргэдийн саналыг нэгтгэж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Гэхдээ энэхүү хуулийн төслийг боловсруулахад Ардчилсан намаас бусад бүх намууд оролцжээ.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна Үүнд:

  • Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.
  • Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгажээ.
  • Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзсэн байна.
  • Сонгууль хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.
  • Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгасан аж.
  • Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.
  • Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.
  • Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан.
  • Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дээрх мэдээллийг хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ч.Улаан “Дараагийн сонгууль ойртож байгаа тул УИХ хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэж батлах хэрэгтэй. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Хариугаа яаралтай ирүүлэхийг хүсч байна. УИХ-ыг ч энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж ажиллах болно” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эртний олдвор хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумаас палеонтологийн олдвор буюу эртний амьтны чулуужсан толгой олдсон, улмаар хулгайд алдагдсан талаар бид өнөөдөр өглөө та бүхэнд мэдээлсэн. Дөнгөж сая тус аймгийн цагдаагийн хэлтэсээс авсан мэдээллээр уг олдворыг хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэхдээ “Өвөрхангай аймгийн Уянга сумын 6-р баг, Бөөрөлжүүт гэх газар алт олборлож байсан компанийн эксковаторийн шанаганд нэр нь үл мэдэгдэх том хэмжээтэй амьтны толгойг олж, мэргэжлийн байгууллагад шинжлүүлэхээр хадгалж байх үед хулгайд алдагдсан. Энэхүү хэргийг тус аймгийн Арвайхээр сумын харьяат З, Б нар нь бүлэглэн үйлдсэнийг нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна” хэмээлээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх олдвор нь 10-15 мянган жилийн өмнөх мөстлөгийн үед амьдарч байсан савагт хирс гэх эртний амьтны толгой байж болзошгүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Сонгуулийн тухай хууль бэлэн болжээ

УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооноос санал авахаар илгээж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.


2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа улс төрийн намууд, иргэд, сонгогчид, судлаачдын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгохыг шаардах болсон. Тухайлбал, тойргийн хуваарилалт, сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн, саналыг гар аргаар тоолж баталгаажуулах, санал тоолох ажиллагааг техник хэрэгсэл ашиглаж ил тод нээлттэй болгох, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой гомдол маргааныг түргэн хугацаанд шийдэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон санал, томъёолол ирүүлсэн байна. Иймд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн 22 нам оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг есдүгээр сард зохион байгуулж, Сонгуулийн хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар санал нэгдэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн төвшинд улс төрийн намууд, судлаачид, иргэдийн саналыг нэгтгэж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Гэхдээ энэхүү хуулийн төслийг боловсруулахад Ардчилсан намаас бусад бүх намууд оролцжээ.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна Үүнд:

  • Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.
  • Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгажээ.
  • Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзсэн байна.
  • Сонгууль хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.
  • Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгасан аж.
  • Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.
  • Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.
  • Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан.
  • Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дээрх мэдээллийг хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ч.Улаан “Дараагийн сонгууль ойртож байгаа тул УИХ хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэж батлах хэрэгтэй. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Хариугаа яаралтай ирүүлэхийг хүсч байна. УИХ-ыг ч энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ж.Амарсанаа: Транс өөхийг нэг удаа идэхэд л организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг

Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа Хүнсний аюулгүй байдал тэр дундаа, хүн амын транс өөхний хэрэглээ маш өндөр байгаа учир татгалзах уриалга гарган мэдээлэл хийлээ.

ТРАНС ӨӨХ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний хэрэглэж буй өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж гурав ангилдаг бөгөөд транс тос аюултай тосны ангилалд багтдаг. Аюултай тос нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тосыг хэлэх ба үүнийг транс өөх тос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл транс өөх тос гэдэг нь тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмснээр ханасан буюу илүү хатуу хэлбэрт оруулсан тос гэсэн үг. Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учраас бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй. Шингэн тосыг ингэж тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн өргөн хэрэглэсээр иржээ.

Тиймээс ханасан болон транс тосны хэрэглээг аль болох багасгах шаардлагатай. Эдгээр нь эрүүл мэндэд цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг ихэсгэж, судасны хатуурлаас сэргийлдэг бодисын хэмжээг бууруулдаг. Энэ нь зүрх судасны өвчин, цус харвалт, үргүйдэл, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа:

-МОНГОЛД ТРАНС ӨӨХИЙГ ЗОХИЦУУЛАХ СТАНДАРТ БАЙДАГГҮЙ-

Монгол улсын сургууль, цэцэрлэгүүдэд энэхүү транс өөхний хэмжээг бууруулах шаардлагатай байгаа тухай Нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүст зөвлөмж өглөө. Ингэснээр сургууль цэцэрлэгүүдийн транс өөх тосны асуудал ойрын үед цэгцрэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин хамгийн ноцтой асуудал бол хоолны газрууд, ресторан, хоол үйлдвэрлэгч нар энэ транс тосны хэрэглээг бууруулах шаардлагатай байна. Гэвч тус өөх тостой холбоотой нэгдсэн стандарт байхгүй учраас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болоод байна. Одоогоор энэхүү стандартыг боловсруулж буй ч, нилээдгүй цаг хугацаа шаардагдах бололтой.

Иймд стандарт гарах хүртэл иргэн бүр транс өөхнөөс татгалзаж, хэрэглээгээ бууруулахыг уриалж байна. ДЭМБ-аас нийт хүн амыг өдрийн хэрэглээндээ транс өөхийг 2 граммаас хэтрүүлж болохгүй гэж үзэж байхад, зарим орнууд 100% хориглосон байдаг. Одоогийн байдлаар Австри, Канад, Бразил, Швед, Англи зэрэг олон оронд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүний шошгон дээр заавал тэмдэглэгээ хийх болсон. Гэтэл манай улсын дэлгүүрүүдэд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнүүдэд транс өөхний хэмжээг огт тусгаж өгөөгүй.

Транс өөх ургамлын тосонд байдаггүй. Учир нь шингэн тосонд транс өөх байдаггүй бөгөөд ургамлын тосыг химийн урвалд оруулж үзэхэд масло шиг болж үлддэг. Харин транс өөх бол боловсруулагдах нь удаан, хүний биеэс шимэгдэх нь удаан, бодисын солилцоонд сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, үйлдвэрийн аргаар шарж боловсруулсан боов боорцог, хоолнууд, бялуу, тос тосон бүтээгдэхүүн, маргарин, жигнэмэг, бэлэн гоймон, зайрмаг, хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай шарсан төмсөнд маш их хэмжээгээр агуулагддаг юм. Транс өөхийг нэг удаа идэхэд л организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа дахин ухаан алдаж уналаа

Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг яллах дүгнэлтийг улсын яллагч Д.Цолмон уншиж танилцуулсан. Яллах дүгнэлтийг унших үеэр талийгаач охины төрсөн ээж уйлж, танхимд шуугиан болжээ. Энэ үеэр шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан байна. Түүний төрөх сүүлийн хугацаа нь энэ сарын 20 гэдгийг түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.

Хурал эхлэхийн өмнө эмч нар Г.Маралмаагийн биед үзлэг хийж, “хэвийн байна, хуралд оролцож болно” гэж шийдсэн ч ийнхүү шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан байна. Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж байна. Шүүх хурал үүнээс болж завсарласан.