Categories
мэдээ соёл-урлаг

“Мартагдашгүй” тоглолтод Номин талст оролцохгүй

Таван хамтлаг өнөө орой “Мартагдашүй” хэмээх тоглолт хийхээр товлоод байсан билээ. Монголын урлагийн ертөнцөд урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг энэ тоглолтонд “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” зэрэг хамтлагууд оролцох байсан ч энэ удаад хүндэтгэх шалтгааны улмаас “Номин талст” хамтлаг оролцож чадахгүй болсон юм. Учир нь тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий энэ сарын 7-ны өдөр өвчний улмаас харамсалтайгаар хорвоог орхисон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы цахим сонин унших вэб хуудас өөрчлөгдөж байна

“Өдрийн сонин”-ы цахим сонин уншдаг dailynews.imedia.mn хуудас өөрчлөгдөж www.admin.dnn.mn гэсэн вэб хуудсаар уншдаг болж байна. Юуны өмнө технологийн зарим нэг боломж нөхцөлөөс шалтгаалан энэхүү өөрчлөлтийг хийж байгаа тул эрхэм уншигч та бүхнээсээ хүлцэл өчье.

Эрхэм уншигч та манай цахим сониныг уншихын тулд эхлээд www.admin.dnn.mn гэсэн “Өдрийн сонин”-ы албан ёсны вэб сайт руу ороорой. Энэхүү вэб сайтад орохоор дээд талд нь “ЦАХИМ ӨДРИЙН СОНИН” гэсэн цэнхэр өнгө бүхий булан бий. Тэр булан дээр дарахаар НЭВТРЭХ гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд манай цахим албанаас шинээр өгч буй хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулаарай.

Ингээд нэвтэрч орсны дараа хэрэглэгч таны нэр дээр профайл хуудас үүсэн гарч ирэх бөгөөд “ТАНЫ ЗАХИАЛСАН СОНИН” гэсэн хэсгээс өөрийн захиалсан дугааруудаа татаж уншаарай.

Хэрэв та гар утас юмуу таблет, ipad дээрээс унших гэж байгаа бол IOS, Google play store-оос заавал “ӨДРИЙН СОНИН” гэсэн аппликэйшнийг татаж суулгаарай. Аппликэйшний СОНИН УНШИХ гэсэн булан дээр дарж хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулан сониноо татаж унших боломжтой.

Эрхэм уншигч та дэлгэрэнгүй мэдээлэл авах болон санал гомдол байвал 88071920 дугаар руу холбогдоорой. Мөн энэ дугаарт холбогдон хэрэглэгчийн нэр, нууц үг болон бусад мэдээллийг авна уу.

Бидний энэхүү ажлыг дэмжиж буй хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Грэммийн наадамд Монгол хамтлаг нэр дэвшлээ

Дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам болох “Грэмми”-д Монголын “Арга билэг” хамтлаг нэр дэвшсэн байна. Ардын урлагийг сонгодог жазз хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг энэ удаагийн наадамд “Агула” цомгоороо нэр дэвшжээ. “Грэмми” наадмын шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 15-нд болох юм.

Дашрамд дурдахад, “Арга билэг” хамтлаг Швейцарийн нэгэн студитэй гэрээ байгуулан хамтран ажилладаг ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж иргэний танхимд үг хэлнэ

Монгол Улс даяар мод тарих үндэсний өдөртэй болох тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаас хойш таван жил болж байна.

Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд чуулж байна. Энэ үеэр байгаль орчин, экологи зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулиар гурав хоногийн нэмэлт завсарлага өгчээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаравчлах асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Нэмэлт өөрчлөти йн талаар хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганаар яаралтай оруулж ирэх хэрэгтэйг гишүүд хэлсэн юм.

Ингээд Хууль зүйн байнгын хороо өршөөлийн хуулийн зүйл заалт тус бүрээр санал хураалгах хэрэгтэй учир Өршөөлийн хуульиар дахин гурав хоногийн нэмэлт завсарлага өглөө. Харин одоо Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлээлцэж эхэллээ.

Categories
мэдээ спорт

Юрген Клопп Ливерпүүлтэй 3 жилийн гэрээ үзэглэлээ

Английн Ливерпүүл клуб хэдхэн хоногийн өмнө ахлах дасгалжуулагч Брэндан Рожерсыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байв. Тэгвэл “Хото Шувууд” өчигдөр шинэ дасгалжуулагчаа зарласан бөгөөд Борусия Дортмунд клубийн экс менежер Юрген Клопптой гурван жилийн 15 сая фунтын гэрээ байгуулжээ. Германы лигт тун амжилттай улирлуудыг үдэж байсан ч Дортмундын таагүй амжилтаас үүдэж 48 настай герман залуу ажлаа өгөөд байсан. Харин тэрбээр энэ удаа Английн премьер лигт хүрэлцэн ирж, Будант Альбионы хамгийн алдартай клубуудын нэгтэй хувь заяагаа холболоо. Энэ тухай Юрген Клопп өөрөө хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн байна. Ливерпүүл клуб улирал эхэлснээс хойш маш тааруу амжилттай явж ирсэн төдийгүй хамгийн сүүлд Эвертоны талбайд 1:1-ээр тэнцсэний дараа багийн удирдлагууд Брэндан Рожерсыг халж орхисон юм. “Улаанууд”-ын шинэ дасгалжуулагчаар ажиллахаар болоод буй Юрген Клопп долоон улирлыг Германы Бундеслигт үдэхдээ хоёр ч удаа лигийн аваргаар тодорсон билээ.

Categories
мэдээ спорт

Г.Ган-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо үргэлжилж байна. Тэмцээний 49 кг-ын жинд тулалдсан олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ Японы тамирчин Томояа Цүбойтой тулалдаж, 3:0 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Ийнхүү манай тамирчин шигшээ наймд шалгарч байгаа юм. Харин өнөөдөр 56 кг-д тулалдаж буй олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү шигшээ наймд шалгарч үлдэхийн тулд Азербейжаны боксчинтой тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайн доор гурван давхар автозогсоол байгуулна

Нийслэлийн ИТХ-ын өчигдрийн ээлжит хуралдаанаар хотын төв орчимд газар доогуур авто зогсоол барих тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийн дагуу тодорхой дөрвөн байршилд газар доогуурх авто заогсоол байгуулахаар тусгасан байна. Эхний ээлжинд Чингисийн талбайн урд газар доогуурх зогсоолын барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж төлөөлөгчид үзжээ. Ингэхдээ автозогсоолын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг газар эзэмших компани хариуцах аж. Харин нийслэлийн төсвөөс талбайн дээрх тохижилт, явган хүний зам тавих гэх зэрэг ажлын хөрөнгийг гаргах юм байна. Уг автозогсоолыг ирэх зун болох АСЕМ-ын уулзалтаас өмнө барих шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр онцолсон.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 11 цагт “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын төвлөрөлөөр Улаанбаатар хот дэлхийд тэргүүлжээ

Сэтгүүлч Томас Бекдаль Туркийн хүн амын 20 орчим хувь нь Истанбул хотод амьдардаг болохыг олж мэдсэний дараа дэлхийн мега хотуудад хүн амын хэдэн хувь нь төвлөрдөг тухай нарийвчлан судалжээ. Тэрээр Дэлхийн банкны дата мэдээллийг ашиглан хүн амын дийлэнх хэсэг нь нэг хотод төвлөрсөн орнуудыг тодруулсан байна. Энэ үзүүлэлтийг Сингапур, Кувейт, Ливан улсууд тэргүүлсэн бол Монгол улс дөрөвдүгээрт оржээ. Тус дата мэдээллээс үзэхэд Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь төвлөрдөг аж. Харин дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг БНХАУ, Энэтхэг улсуудад төвлөрөл харьцангуй бага байгаа нь ажиглагдсан байна.