Categories
мэдээ соёл-урлаг

Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэгүүд тодорлоо

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан боллоо. Тус наадамд нийт ерөнхий боловсролын 11 сургуулийн 850 сурагч оролцов.

Уралдаанд оролцсон хамтлагууд гурван дуугаар өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Нэгдүгээр байрт 231 оноогоор 84 дүгээр сургууль, хоёрдугаар байрт 225 оноогоор 48 дугаар сургууль, гутгаар байрт 212 оноогоор 33 дугаар сургуулийн найрал дуучид шалгарсан. Харин тусгай байрт 205 оноогоор 44 дүгээр сургууль, Шилдэг удирдаач багшаар 84 дүгээр сургуулийн багш Н.Маралмаа, Шилдэг найруулагч багшаар 44 дүгээр сургуулийн багш Д.Алтангэрэл нар шалгарлаа.

23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхэд оршсон юм.

Categories
мэдээ нийгэм

Японы Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулна

Японы 14 их сургууль оролцсон боловсролын яармаг өнөөдөр, маргааш
Монгол-Японы төвд хоёр өдөр зохиогдож байна. Зургаа дахь жилдээ болж буй
уг үзэсгэлэн жил ирэх тусам өргөжин, оролцогч сургуулийн тоо ч нэмэгдэж
байгаа аж. Яармагийн үеэр сургууль тус бүр дэлгэрэнгүй танилцуулга,
ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөс гадна, Японы Элчин сайдын яамнаас тус
улсын Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулга хийх юм байна. Мөн
Японд суралцан, эх орондоо ирэн амжилттай ажиллаж буй залуусын лекцийг
сонсох боломжтой гэсэн.

Үзэсгэлэнд Японы хамгийн олон Нобелийн шагналтан төрсөн Нагояагийн их
сургууль, тус улсын хамгийн анхны хувийн их сургууль Кэйо оролцож
байна. Түүнчлэн зарим сургуульд элсэхэд япон хэлний мэдлэг
шаардлагагүй, англи хэлээр суралцаж төгсөх боломжтой аж.

Японд суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг холбогдох
албаныхан хэлсэн. Үүний шалтгаан нь Япон улс болон их сургуулиуд нь
өөрсдөө гадаад оюутныг дэмжих бодлого барьж буйтай холбоотой аж.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон охиныг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Малд яваад сураггүй болсон 16 настай
охин одоо болтол олдоогүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын
хэлтсээс мэдээлж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн
“Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны
өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага
мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн
бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр орой 19:10 цаг хүртэл хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул
эрлийг түр зогсоон, өнөөдөр өглөөний 07:30 цагаас үргэлжлүүлж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн
Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17
албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник
хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм.

Categories
мэдээ спорт

Манай боксчид хүрэл медалийн төлөө тулалдана

Боксын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн Катарын Доха хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манай хоёр боксчин
хүрэл медалийн төлөө тулалдана.

49 кг-ын жинд олон улсын хэмжээний
мастер Г.Ган-Эрдэнэ Оросын боксчин Василь Егоровтой, 60 кг-д
Д.Отгондалай Узбекийн тамирчин Е.Абдураймовтой тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Увсад газар хөдлөв

Увс аймгийн Тариалан суманд газар хөдөлжээ. Тодруулбал сумын төвөөс хойд
зүгт 12 км-ийн зайд Хөхөө багийн нутагт “Хөхөөн уул” гэдэг газарт
/У-91086’ Ө-49088’/ өчигдөр өдрийн 12:14:06 цагт 3.7 магнитудын хүчтэй
газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлэв. Увс аймгийн Улаангом хот
болон Тариалан сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл
мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүх нийтээр мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр
бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих,
ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ.

Өнөөдөр 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Бүх нийтээр мод тарих” энэ
намрын арга хэмжээнд оролцож мод тарина. Мөн 13:00 цагт Сэлбэ голын
эрэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг
бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан дагуу мод тарина.

Categories
мэдээ нийгэм

Гэрэл зурагчдын бүтээлийг тольдоорой

Монгол Улсад Гэрэл зургийн алба үүссэн
түүхт 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиж байна. Уг түүхэн ойн хүрээнд
МГЗНХ-оос олон ажил санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь “PRESS
PHOTO” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэнд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 10 гэрэл зурагчин оролцож байгаа аж.

Энэ сарын 10-ны өдрийн 12:00 цагт Чингисийн талбайд очиж үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж буй гэрэл зурагчид болох

Г.Аргуужин – “Монголын мэдээ” сонин
Ц.Баярбаатар – Цензүргүй.МН
Б.Бямба-Очир – MPA.mn сайт
Б.Ганбаяр – “Засгийн газрын мэдээ” сонин
Ц.Мягмарсүрэн – “Өдрийн сонин”
Ү.Одбаяр – “Ардчилал” сонин
Э.Харцага – “Өнөөдөр” сонин
Б.Чадраабал – “Монцамэ” агентлаг
Т.Чимгээ – “Монцамэ” агентлаг
Г.Эрдэнэтуяа – “Үндэсний шуудан” сонин нарын бүтээлийг тольдоорой.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай илт давуу ялалт байгууллаа

Катарын Доха хотноо үргэлжилж буй боксын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний дөрөв дэх өдрийн тулаан өчигдөр болж, дэлхийн Универсиад
наадмын хүрэл, Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Отгондалай
эхний тулаанаа хийлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин
өчигдөр дэлхий аваргаас таван медаль хүртээд буй Италийн Доменико
Валентино тулалдсан юм.

Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж шүүгчдээс 9:10, 9:10, 9:10 гэсэн оноо авлаа.

Хоёрдугаар үед хоёр боксчин эн тэнцүүхэн тоглолт үзүүлж шүүгчид 19:19,
18:20, 18:20 зааж манай боксчин илүү оноо авч чадсан. Шийдвэрлэх үед
29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар Д.Отгондалай Италийн
домогт боксчинг нутаг буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Зам хаах газрууд

Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ.

Зөвшөөрөл авсан компаниуд дараахь ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

Байршил

Хийгдэх ажил

Гүйцэтгэгч компани

Зам хаах хугацаа

1

Баянзүрх дүүрэг,3-хороо, Энэрэл дент эмнэлэг, Ану-Үжин з/б-ын ард авто замыг сэтлэх

Бохирын шугам татах

“Энэрэл дэнт”

10.10-ны 22:00 цагаас 10.12-ны 06:00 цаг

2

Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубын авто замыг сэтлэх

Бохир усны шугамын ажил

“Мөнх инспайринг” ХХК

10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг

3

Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дарь-Эхийн авто зам сэтлэх

Борооны усны шугам

НҮУБН

10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг

4

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Чингэлтэй дүүргийн урд талын хорооллын доторх авто зам

Цахилгааны шугам татах

“Аварга тосон” ХХК

10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг

5

Баянгол дүүрэг,12-р хорооны авто замыг /Энхбаярын зам/ сэтлэх

Бохир усны шугам

“Бат комплект” ХХК

10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг

6

Чингэлтэй дүүрэг Бишрэлт зочид буудлын урд талын чулуун зам

Бохир усны шугам

Иргэн Энхбаяр

10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг

7

Батоникийн эцэс. УС-15-ын зүүн урд Амгалан дулааны станцын зам

Үерийн усны далан

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

10.10-ны 22:00 цагаас 10.20-ний 06:00 цаг

8

БЗД 100 айлын гүүрний зүүн талд

Холбооны шугам сэргээх

“Сава монтаж” ХХК

10.09-ны 22:00 цагаас 10.10-ний 06:00 цаг

Categories
мэдээ нийгэм

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг Чингисийн талбайд болж байна

Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр 10:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эхэллээ.

Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршиж байгаа аж.

“Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, Монголын залуучуудын холбоо, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байгаа аж.