Categories
мэдээ эдийн-засаг

15.2 сая тонн нүүрс олборложээ

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний 8 сард 930.0 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 3.1 сая тн, алт долоон тн, нүүрс 9.6 сая тонн, газрын тос 708.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Categories
мэдээ спорт

Орос, Монголын дрифтчид өнөөдөр шилдгээ шалгаруулна

Энэ зуны турш ОХУ,
Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision
Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр
өнөөдөр эхлэхэд бэлэн болжээ.

Олон улсын дрифтийн
анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг
дрифтчидтэй “тулалдах”-аар Оросын тамирчид ирж яваа
билээ.

ОХУ-ын Топ-5 тамирчны
нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол
залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим
Гроссманн ирж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн харандаа” экспо өнөөдөр үргэлжилнэ

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа” экспо өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хоёр өдрийн турш Нийслэлийн Улаанбаатар чуулгад болж буй үзэсгэлэнгээр хүүхдийг хөгжүүлж, чадваржуулж, сургаж байгаа сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг оролцож байгаа юм.

Энэ үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар тогтуун байх төлөвтэй байна

Энэ сарын 13,14-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр,15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

NBA-ийн шинэ улирал хаяанд ирлээ

Цаг хугацаа хичнээн хурдан өнгөрнө вэ. Бид саяхан л “Голден Стэйт Уорриоз”, “Кливленд Кавалерьз” багуу­дын халз тулааныг шимтэн үзэж Стеф Карригийн оновчтой шидэлт, уран хууралт, Леброн Жэймсийн дайчин тоглолтыг бишрэн аль нэг багийг нь чадлынхаа хэ­рээр дэмжиж хашгирч байсан биш бил үү. Тэгвэл тэд аль хэдийнэ ялагчаа тодруулаад ээлжийн амралтаа эдлээд одоо шинэ улирлын өмнөх сорилт, хяналтын тоглолтуудаа хийж багийн бүрэлдэхүүнээ сольж, дахин нэг шинэ оргилын төлөө тэмцэх эхлэлээ бүтээгээд явж байх юм.

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу НБА-ийн шинэ улирал энэ сарын 27-нд эхэлнэ. Уламжлал ёсоор эхний тоглолтыг өнгөрөгч оны аварга болсон багийн талбай буюу “Голден Стэйт Уорриоз”-ын нутагт эхлүүлэх бөгөөд өнгөрөгч улирлын одууд болох Карри, Томпсон, Игуадала зэрэг сагсан бөмбөгчид мөрөөдөл болсон бөгжөө хуруундаа зүүнэ дээ. Улирлын тэмцээн 2016 оны дөрвөн сарын 13 хүртэл үргэлжилж дуусах ба тэр сарынхаа 16-наас плэй-офф-ын тоглолтууд эхлэх хуваарь гарсан байна лээ. Нийт зургаан бүсэд хуваагддаг 30 баг элдэв шилжилт хөдөлгөөнөө дуусгаж багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын “гал тогоо”-гоо янзалж дуусчихсан гэж байгаа. Өнгөрөгч улиралд гэмтлийн улмаас олигтой тоглож чадаагүй Кевин Дюрант, Кобе Брайант, Кармело Энтони, Пол Жорж зэрэг одууд гэмтлээ бүрэн эдгээж алдсан нэр хүндээ сэргээхэд бэлэн болсноо илэрхийлж байгаа. Өнгөрөгч улирлын төгсгөлд нийтдээ таван баг дасгалжуулагчаа сольсон.

Эдгээрийг дурдвал “Денвер Наггетс” Мелвин Хантыгаа халж Майкл Мэлоуныг, “Нью-Орлеан Пеликанс” Монти Уильямсыг Элвин Джентриг, “Оклахома-Сити Тандер” Скотт Бруксыг халж Билли Донованыг, “Орландо Мэжик” Жеймс Боррегог халж Скотт Скайлз, “Чикаго Буллз” Том Тибодог халж оронд нь Фред Хойбергоор багаа удирдуулахаар томилжээ.

Эдгээрээс “Чикаго”-гийн Том Тибодо, “Оклахома”-гийн Скотт Брүүкс нарын хувьд жаахан харамсмаар. Багийн лидерүүд нь гэмтлээс салахгүй ээлж дараалан жагсаалаас гарч байхад эдгээр дасгалжуулагч нар үнэхээр хичээж ажилласан ч гэлээ багийн эздээс хангалтгүй гэх үнэлгээ авсан бололтой, явцгааж байна. Гэхдээ тэд нэг их удаан ажилгүй яваад байхааргүй өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд л дээ.

Сагсан бөмбөгчдийн хувьд ч гэлээ шилжилт хөдөлгөөн их байлаа. Энэ жилээс эхлэн НБА-ийн багуудын цалингийн дээд хязгаар ахьсан тул багийн эздийн “гар тэнийж” нэлээд бийлэгжүү загнасан бөгөөд үүний үр дүнд ч сагсчид багуудаа овоо гайгүй сольцгоолоо.

Үүнийг дараахь хүснэгтээс харна уу.

Categories
гадаад мэдээ

Туркт гурван хоногийн гашуудал зарлалаа

Өчигдөр Туркийн нийслэл
Анкара хотод тайван жагсаалын үеэр хоёр хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 95 хүн
амиа алдаж, 240 гаруй хүн шархадсан юм. Энэхүү тайван жагсаал нь Анкарад алан хядах үйл ажиллагаа явуулж
буй курдуудыг эсэргүүцсэн байсан юм.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу уг халдлагыг “Туркийн ардчилал”-ын
эсрэг үйлдсэн халдлага гэж нэрлээд гурван өдрийн гашуудал зарласан байна.

Түүнчлэн тус халдлагыг мөрдөн шалгах таван мөрдөн байцаагчийг тусгайлан
томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олжээ

Малд яваад сураггүй болсон 16 настай охиныг гурван өдөр эрэн хайсны эцэст олсон талаарх таатай мэдээг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурван өдөр үргэлжилж, өчигдөр 16:30 цагт охиныг эсэн мэнд олж Цагдаагийн байгуулагт хүлээлгэн өгсөн байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт Байнгын хороогоор дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В”
танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн
засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот
өрөөнд;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг
бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан
14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их
Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс,
хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В”
танхимд;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн
хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн
хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн
сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын
хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн
хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын дэд хэсгийн
хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны
санал солилцох уулзалт, ярилцлага 12.30 цагаас “Туушин” зочид буудлын хурлын
танхимд;
Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн
хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
10 дугаар сарын 16-ны Баасан гарагт:

Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт
бүсийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны уулзалт
ярилцлага 14.00 цагаас “Б” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017
оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
/Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар
2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны
төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн
газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг
дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг байгуулах тухай.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн
2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах
тухай.

10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25
жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл;
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн
барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн
эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13
дугаар дүгнэлт;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн
газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
эсэх/;
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас
“Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
/Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А”
танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн
мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг
хэлэлцэх;
Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө
батлах;
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл
шийдвэрлэлтийн мэдээ.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25
жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл;
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн
барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн
эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13
дугаар дүгнэлт;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017
оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
/Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар
2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018
оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг
дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн
мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар
2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар
2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн
найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн
2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн
татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар
2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн
2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн
төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн
засгийн эргэлтэд оруулах талаар.

Categories
мэдээ спорт

Манай боксчид хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдав

Дэлхийн боксын аваргын 60 кг-ын эхний медалийн төлөө Азийн Наадмын аварга, Азийн аварга Д.Отгондалай, Узбекстаны Элнур Авдурамовтай өчигдөр тоглолоо. Энэ тулаанд Узбекстаны боксчин 3:0-ээр манай боксчинг ялж хүрэл медалийн болзол хангаж цааш тулалдахаар болсон юм.

Мөн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Оросын боксчин, Европын 2015 оны аварга Василий Егоровтой халз үзлээ. Шийдвэрлэх гуравдугаар үе өндөрлөхөд 2:1 харьцаатай ОХУ-ын боксчин ялалт байгуулав.

Categories
мэдээ нийгэм

“Сандэй плаза”-д гал гарсны улмаас өнөөдөр ажиллахгүй

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01-ээс 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвд гал гарчээ. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна.

Яг одоогийн байдлаар тус төвийн хаалгыг лацдаж, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалтад авчээ. “Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, дээшээ дөрөв хүртэлх давхар галд өртсөнөс үзвэл гал нэгдүгээр давхарт анхлан гарсан байх магадлал тун өндөр аж. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна.

Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж.