Categories
мэдээ нийгэм

Визийн мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ

Европын комиссын тогтоолын дагуу энэ даваа гарагаас буюу 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Шенгений орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлж байна.

Монгол Улсаас гадна БНХАУ, Япон,БНСУ зэрэг Зүүн Азийн орнууд дахь визийн хэлтэс мөн өнөөдрөөс эхлэн Визийн мэдээллийн системийн төв мэдээллийн санд холбогдож байгаа аж. Европын Комиссын тогтоолын дагуу 2011 оны аравдугаар сарын 11-нээс хойш виз мэдүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, хилийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх зорилготой энэхүү системийг нэвтрүүлж эхэлсэн байна.

2015 оны эцэс гэхэд дэлхий даяар Шенгений улс орнуудын бүх визийн хэлтсийг Визийн мэдээллийн системд холбосон байх юм байна. Ингэснээр Шенгений орнууд визийн мэдээллийг өөр хоорондоо солилцоход хялбар болохоос гадна виз авахад амар хялбар болж байгааг ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Гарч буй гол өөрчлөлт нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй иргэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулалгүй, биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгөхийн тулд өөрийн биеэр очиж виз мэдүүлэх юм байна.

Харин Төр, Засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч айлчлал хийнэ

Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим
Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн
айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их
хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар
Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалынхаа
хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын
“Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана.
Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно гэж
ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвхөн зөвлөгөө авахын тулд 17.5 тэрбумыг төсөвт тусгасан талаар бие даагчид шүүмжлэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаарх асуулгын хариуг сонссон. Энэхүү асуулгын талаар бие даагч гишүүд “Ерөнхий сайд бидний асуулгад хариу өглөө. Үнэхээр харамсалтай байна. 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажлын хэсэг хэллээ. Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улс орон 21 тэрбум ам.долларын өрөнд орчихсон, цалин тэтгэвэрээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулж байхад өргүй байсан. Харин 2039 онд гэрээ дүгнэгдэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлэхэд Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Төсөвийн тухайд цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум долларыг л хэмнэж байгаа. Гэтэл Амеркийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авахын тулд 17.5 тэрбум төгрөг зарцуулахаар болж, таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байна. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Иймэрхүү ноцтой асуудлууд төсөвт их байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү прокурорт хандахаа мэдэгдэв

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын асуудлаар Нийслэлийн Прокурорт хандахаа мэдэгдэв.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт мэдээлэл хийхдээ түүний нэр хүндэд халдаж гүтгэсэн гэж үзэх болжээ. О.Баасанхүү “Би сайд С.Баярцогтыг огцруулах үндэслэлдээ гурван асуудлыг тусгасан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зураад, өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гээд тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүссэн юм уу, үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм. Намайг мөнгө төгрөгтэй холбож нэр хүндэд халдаж гүтгэлээ” гэв. Мөн тэрээр Автобааз улсын төсвөөс татаас авдаг компани мөртлөө 200 сая төгрөгийн гэрээ хийгээд одоогийн байдлаар 90-ээд сая төгрөгийг гаргана гэдэг бол ноцтой асуудал. Үүнийг шалгах ёстой гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Түвдэндорж нэрээ татав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийв. Учир нь Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөж гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татжээ. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхэд Д.Ганбат, Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлээд байсан. Санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж бүлгийнхээ шийдвэрээс зөрж, Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцон бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн.

Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсанаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн, томилох боломжтой болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сандэй плаза” төвийн түрээслэгчид эсэргүүцэл илэрхийлсээр байна

“Сандэй” худалдааны төвд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн. Уг барилгыг хааж үйл ажиллагааг нь долоон хоног зогсоох талаар шийдвэр гарсан юм. Гэвч худалдаачид буюу тус төвийн түрээслэгчид амрахгүй ажиллана гэдгээ илэрхийлж цуглаан хийж байна. Нийт 800 гаруй түрээслэгчид ийн эсэргүүцлээ илэхийрлэх болжээ. Тэд зоорийн давхраас бусад давхар аюулгүй гэж үзэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргаж гарын үсэг хүртэл цуглуулжээ.

Тус төвийн зоорийн давхарт буюу B1 давхарт өчигдөр гал гарсан. Гал сөнөөгчид нэгээс долоон давхарт байрлах түрээслэгчдийг аюулгүй болгож галыг унтрааснаар түрээслэгчдийн барааг ч хамгаалсан. Галын улмаас долоон давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай хоёр эрэгтэй угаартсан байсныг түргэн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсэн билээ. Энэхүү барилгыг улсын комисс 2009 оны тавдугаар сард хүлээн авсан бөгөөд долоон давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн байна.

Categories
гадаад мэдээ

Александр Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ

Өнгөрсөн ням гарагт Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулийн төв
комиссын дарга Лидия Ермошинагийн мэдээлснээр өнөөгийн төрийн тэргүүн
Александр Лукашенко сонгогчдын 83,49 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Харин түүний
өрсөлдөгч Либерал Ардчилсан намын тэргүүн Сергей Гайдукевич 3.32 хувь,
“Үнэнийг хэл” иргэний хөдөлгөөний гишүүн Татьяна Короткевич 4,42 хувь,
Эх орны намын дарга Николай Улахович 1.67 хувийн санал авсан байна.

Ийнхүү Александр Лукашенко тав дахь удаагийн Беларусийн Ерөнхийлөгчийн албыг хашихаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас зөрчил илэрчээ

Баянхонгор
аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдааныг хийлээ.
Зөвлөлийн хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас
явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, холбогдох
хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг тус
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Пүрэвдамба, улсын бүртгэлийн
байцаагч Л.Мэндбаяр нарыг байлцуулан хэлэлцсэн байна.

Шалгалтын
хүрээнд иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулсан
199, гадаад паспорт хаяж үрэгдүүлсэн 8, иргэний үнэмлэх хуульд заасан
хугацаанд аваагүй 1, нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн
ажиллагаа явуулсан 208 материалыг хянаснаас хөөн хэлэлцэх хугацаа
дууссан байхад захиргааны шийтгэл ногдуулсан 28, шийтгэвэр бичээгүй
байтлаа торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлсэн 58, зөрчлийн тэмдэглэлийг
хуульд заасан журмаар бичээгүй, зөрчил гаргасан цаг хугацааг
тогтоогоогүй 64 буюу нийт 150 зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулахаар
прокурорын шаардлага бичиж хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт
хүргүүлж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 28 шийтгэврийг хүчингүй
болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

ACEM-ийн зочдыг хүлээн авах буудлын нэрс тодорчээ

Ирэх оны
долдугаар сард Ази-Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ болно. АСЕМ-ыг
зохион байгуулах ажлын комиссоос зочид төлөөлөгчдийг байрлуулах, үйл
ажиллагаанд хамтран оролцох зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа.
Комиссын зүгээс эдгээр 42 зочид буудлын ажилтнуудыг сургах дэмжлэг
үзүүлэх юм байна.

АСЕМ-ын зочдыг хүлээж авах зочид буудлын нэрс.

1. “Шангри-Ла”
2. “Platinum”
3. “Баянгол”
4. “Наран булаг”
5. “Blue Sky”
6. “Альфа”
7. “ХУРД”
8. “Континентал”
9. “Grand Hill”
10. “РиверБийч”
11. “Best Western Premier”
12. “UBCITY”
13. “Радисон Блю”
14. Royal House”
15. “Цэцэг”
16. “Decor”
17. “Чингис хаан цогиолбор”
18. Бишрэлт’
19. “Holiday Inn”
20. “СантАсар”
21. “RAM AD A”
22. “Ulaanbaatar” City Center
23. “Нарантуул”
24. “Улаанбаатар”
25. “Кемпински хаан” палас
26. “Сүнжин Гранд”
27. “Springs”
28. “Корпорейти&”Конвейшн”
29. “Центр”
30. “Puma-Imperial”
31. “3үчи”
32. “Дөлгөөн нуур Гайд”
33. “Здельвейс”
34. “KAISER”
35. “Амарбаясгалант”
36. “Өргөө”

37. “Гангар Инвест” ХХК “Их Тэнгэр цогцолбор

38. “White house”
39. “Lion Tower”
40. “Корпорейт”
41. “Park”
42. “Hotel Nine Ulaanbaatar”

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ долоо хоногт УИХ-аар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал солилцох уулзалт, ярилцлага 12.30 цагаас “Туушин” зочид буудлын хурлын танхимд;

Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 16-ны Баасан гарагт:

Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны уулзалт ярилцлага 14.00 цагаас “Б” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай.

10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл шийдвэрлэлтийн мэдээ.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;