Categories
мэдээ нийгэм

Зарим аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчиний тухайд, нэг аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Үүнд:

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдэгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” Оскарын шаардлага хангаагүй гэнэ

Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон Хятадын “China Film News” сонинд тухай мэдээлжээ. Хятадын кино хороо Оскарын наадмыг зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсынх нь иргэд голлох үүрэгтэй оролцоогүй гэжээ. Уг киноны жүжигчид нь хятад хүмүүс. Харин киног бүтээсэн багийн гишүүдийн 90 хувь гадаадын иргэн байжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Дээрх киноны оронд “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг З.Энхболдод шаардлага хүргүүлсэн байна

УИХ-ын дарга З.Энхболдод хандан Н.Алтанхуяг гишүүнээс албан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр уг шаардлагадаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны тавдугаар сарын 8-нд санаачлан зургадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд дэмжиж, 2015 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн. Харин зургадугаар сарын 17-нд Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж, улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон. Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы дөрвөн сарын хугацааг өнгөрөөлөө. Иймд дөрвөн сарын өмнө хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэүү гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ” гэсэн албан бичиг хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна

Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгасан байна.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд хүргэж үйлчилдэг авто тээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. 2014 оны тээвэрлэлтийн гүйцэтгэлээс үзэхэд нийт зорчигчийн 98.8 хувь буюу 342 сая хүн, тээвэрлэсэн ачааны 64 хувь буюу 37639.6 тонн ачаа авто тээврийн салбараар дамжжээ.

Авто тээврийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг эрх зүйн хүрээнд зохицуулах, авто тээврийн салбарын тогтолцоог шинэчлэх, хяналт, удирдлагыг сайжруулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тээврийн бусад төрлүүдтэй уялдуулахад салбарын гол хууль болох Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

“Усны засаглал” олон улсын форум боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран өнөөдөр Төрийн ордны их танхимд “Усны засаглал” олон улсын форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд БОНХАЖЯ, түүний харьяа газрууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон сургачдын төлөөлөл оролцсон юм.

лон улсын форумыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг үндсэн илтэглийг тавилаа. Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтсан бөгөөд судалгаандхамрагдсан 173 орноос 104.-т оржээ.

Форумыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монголд 1996 оноос л анх орон сууцанд орон сууцны тоолуур тавьж эхэлсэн. Одоо цэвэр усаараа 00 цэвэрлэдэг газар Монголоос өөр их цөөхөн үлдсэн. Насанд хүрсэн хүн бүр үүнд анхаарч, өөрчлөлт оруулах ёстой. Даяаршиж буй дэлхий ертөнцөд уур амсгалын өөрчлөлтийн үед түргэн шуурхай ажиллах цаг тулж ирээд байна. Тийм учраас өнөөдөр усны засаглалын тулгамдсан асуудлаар лекц уншуулах арга хэмжээ зохион байгуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн асуудлыг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүд амлав

“Цензургүй яриа” нэвтрүүлэгийн
хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүдэд өчигдөр захидал илгээсэн
билээ. Энэхүү захидалд Хавдар судлалын үндэсний төвд сүүлийн үеийн компьютер
томографын аппарат ганц ширхэг ч байдаггүй. Гэтэл хорт хавдрын өвчлөлөөр Монгол
улс дэлхийд тэргүүлж явааг онцолсон байсан. Түүнчлэн тус төв ачаалалаа
дийлэхгүй байхад өргөтгөлийн барилгыг барьж дуусгах хөрөнгийг төсөвт тусгаагүй
байгаа талаар шүүмжлэлтэй хандсан. Тэрээр энэхүү захиагаа нэвтрүүлэгтээ
оролцсон хүн бүрт илгээсэн болохоо ч сошиол ертөнцөд мэдэгдсэн. Тэгвэл түүний
энэхүү захидлаас улбаалж өнөөдөр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Тэрбишдагва,
С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн болон Л.Мөнхбаясгалан ХСҮТ-ийн үйл ажиллагаатай
танилцаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр очиж үзсэн юм. Тус эмнэлгийн
удирдлагууд өргөтгөлийг ашиглалтад оруулахад 2.6 тэрбум төгрөг шаардлагатай
болохыг хэлсэн. Харин үүнийг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүд амлав. Мөн тус төвийн
компьютер томографын аппаратыг шийдэж өгөхөө УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тагтнаас унах шахсан 2-5 насны 3 хүүхэд өлсөж цангасан байдалтай байжээ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхараас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй 3 хүүхэд байсан гэнэ.

Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл нуурын усанд унаж амиа алджээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Нуруугүй дэнж” гэдэг газар иргэн А /26 настай, эрэгтэй/ тогтоол усанд унасан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн гэх Г.Маралмаа давж заалдана

Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Гэмт хэрэгтнүүдэд шүүхээс охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган, тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан. Харин Т.Цогтод оноосон хорих ялын 5 жилийг гянданд, үлдсэн 19 жилийн чанга дэглэмтэй хорих ангид, Г.Маралмаагийн 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Шүүхийн шийдвэрийн талаар Г.Маралмаагийн өмгөөлөгч Ц.Хувцагаан хэлэхдээ “Маралмаа давж заалдана. Шүүгдэгчдийн нэг нь л давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал хэргийг бүхэлд нь хэлэлцдэг. Тэгэхээр Т.Цогт давж заалдах шатны шүүхэд хандахгүй байсан ч Г.Маралмаа гомдол гаргаж байгаа тул хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцэх юм” гэжээ. Ямартай ч олон нийтийн бухимдлыг төрүүлсэн эл хэрэг ингээд ч зогсохгүй, яллагдагч Маралмаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдолтой байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

Буриадад Монголын 13 иргэн захиргааны зөрчил гаргажээ

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Монголын талаас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч, НХЖХА-ны Замын цагдаагийн газрын дарга, Ү.Зоригтбаатар, Буриад улсын Засгийн газрын Ерөнхий сайдын А.Е.Чепик удирдаж, мөн улсын Дотоод хэргийн сайд хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г.Думнова болон бусад хил хамгаалах, цагаачлалын зэрэг албадын дарга нар албаны хүмүүс оролцсон юм.

2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш Буриад улсын нутаг дэвсгэрт Монгол улсын иргэд гэмт халдлагад өртөж хохирсон болон гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тухайлбал мөн үеэс хойш давхардсан тоогоор 500 мянга орчим монгол иргэн ОХУ-ын Буриад улсад зорчиж, 13-н хүн захиргааны зөрчил гаргасан байна.

Монгол иргэд гол төлөв тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй хөдлөгөөнд оролцох, даатгалд хамрагдахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргадаг. Хоёр тал цаашид харилцан зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.