Categories
мэдээ улс-төр

Маргааш чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн
засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334
тоот өрөөнд;

Хөгжлийн
бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг
бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн
хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хамтын
тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын
хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Монгол
Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн
төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын
захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

“Төрөөс
хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их
Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас Хөдөө аж ахуйн их
сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудын үндэсний II зөвлөгөөнд 700 ахмад оролцов

Хүн амын
хөгжил, нийгэм хамгааллын яам /ХАХНХЯ/-наас Төрийн ордонд “Ахмад настны
хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний II
зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсын
хувьд нийт хүн амын 10 шахам хувийг ахмад настнууд эзэлдэг байна. 2013
онд Дархан хотноо зохион байгуулагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын
шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж,
санаачлагын хэрэгжилтийг энэ удаагийн зөвлөгөөнөөр дүгнэн хэлэлцэж
байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт ахмад настны талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх
түвшний бодлого үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол
зорилго оршиж буй юм.

Categories
энтертаймент-ертөнц

Тайра Бэнксийн шоу хаагдана

“Дэлхийн
хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” шоу нэвтрүүлэг ирэх
оноос дахин эфирт цацагдахгүй” хэмээн тус шоуны санаачлагч, топ модель
Тайра Бэнкс мэдэгдлээ. Тус шоу 22 улирлын турш үзэгчдэд хүрч, олон
залуусын модель болох мөрөөдлийг биелүүлсэн зорилтот шоу нэвтрүүлэг юм.
Дэлхийн 37 улсад цацагддаг тус шоу хаагдах болсон шалтгаан тодорхойгүй
байна.

Тайра “Цаг нь иржээ. Би хуучнаараа
амьдрахыг хүсэхгүй байна. Хөөрхөн охид модель болдоггүй гэдгийг бид энэ
шоугаар батлан харууллаа. Олон охин шоуны буянаар далавчтай боллоо.
Шоугаа хаах шийдвэрийг их удаан бодож гаргасан. Онцгой шалтгаан бий.
Гэхдээ хэлэхийг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Шоуны сүүлчийн анги ирэх арванхоёрдугаар сарын 4-нд цацагдах гэнэ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр кэндогийн шилдгийг тодруулна

Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-аас “Шинэ Монгол” сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгуулна. Уг арга хэмжээг тус ЭСЯ болон Монголын Кэндогийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Японы Кэндогийн холбооноос дэмжлэг үзүүлж байгаа юм. Тэмцээнд оролцогчид хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй тамирчдын болон багийн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Монголд оршин суудаг япон тамирчид монгол тамирчидтай нөхөрсөг тулаан хийж, Японы Кэндогийн холбооны багш дасгалжуулагчид үзүүлэх тоглолт хийж сонирхуулна. Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин JENESYS 2.0 хөтөлбөрийн шугамаар Япон улсад аялах эрхээр шагнуулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хүүхдийн нэгдсэн байгууллага хэрэгтэй байна


Баянгол дүүргийн VII хорооны иргэн Г.ДОРЖ

Хүүхдийн анхны байгууллагын ойг тэмдэглэх тухай чухал асуудал сонин хэвлэлд нийтлэгдэж байна. Манай улсад 1924 оны тавдугаар сарын 25-нд 200 сурагч нэгтгэсэн, 14 салаа дөрвөн бүлэгтэй Монголын пионерийн байгууллага үүсэн байгуулагдаж, тэр жилдээ Монголын пионерийн анхдугаар чуулга хуралдаж, пионерийн зуслан байгуулагдсан түүхэн баримтууд нь Улсын төв архивт байдаг. Гэтэл зарим сонин хэвлэлд бичсэн нь зөрөөд байгааг нягтлан зөв тогтоох нь бэрх маргаантай асуудал биш байх.

Харин энэ ойн ажлын агуулга ач холбогдол нь энэ байгууллагыг сэргээн зохион байгуулахад л байх болов уу. Энэ бол нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Хүүхдийн олон байгууллагын хүч бололцоог нэгтгэн зохион байгуулж, Монгол Улсын хүүхдийн (пионерийн) нэгдсэн байгууллага бий болгож, орон даяар өргөн хүрээнд далайцтай ажил хиймээр байна. Монгол Улсын хүүхдийн байгууллагыг нэг нарийн бичгийн даргадаа хариуцуулан удирдаж байсан түүхэн уламжлал туршлага Монголын залуучуудын байгууллагад бий. МЗХ энэ ажлыг хариуцан удирдмаар байна. Энэ байгууллагад хүч бололцоо байгаагаас гадна ажлын хүрээ агуулгад ч хамаарагдана гэж өвгөн багш би бусдын адил найдаж итгэж байна. Нийгмийн байгууллаас үл хамааран тийм байгууллага байх зайлшгүй шаардлагатайг дэлхийн олон улсын түүх нотолдог. Хүүхдийн байгууллага 1925 онд Америкт “Ирээдүйн гэр бүлийн эзэд, 1945 онд Францад Пионерүүдийн холбоо, ХБНГУ-д “Хараацайнууд”, Англид “Ойн иргэд” нэртэй байгуулагдаж өнөөг хүртэл ажиллан олон улсын хурал зөвлөгөөн, олон ажил зохион байгуулж байдаг.

Хүүхдийн байгууллагын ажил олон төрөл хэлбэр агуулгатай байдаг ч хүүхэд залуучуудын хүмүүжлийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, бусад ажлын түших багана, суурь нь болж амьдралын бүхий л асуудал үүнээс хамааралтай байдаг. Сурах ажиллах ёс зүйтэй, зөв амьдарч иргэнших нөхцөл боломжийг гагцхүү зөв хүмүүжил олгоно. Чингис хааны “Хэн ч хөвгүүд дүү нараа сурган цээрлүүлэхдээ улс үндэснийхээ уг ёсыг бүү март… Үндэс язгуураа бүү марттугай хэмээн үр хүүхдээ сургатугай. Манай үйлсийн шургуу замыг мартуулж үл болмуй” гэсэн сургаал байдаг. Зөв хүмүүжилд уламжлал, ахмадын үг, сургамж чухал. Эрт дээр үеэс манай ахмад үеийнхэн үе залгамжлан ахмадын сургаал, өв уламжлалаа эрхэмлэн даган мөрдөж, баяжуулан үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн нь үндэсний бахархал соёл оюун ухааны өв ариун арвин сан хөмрөг бөгөөд түүний ундарга дундарч ширгэшгүй. “Түүх уламжлалыг хүндэтгэж чадахгүй бол шинэ юм орчлонд үгүй, бидэнд өөрийн гэсэн бодомж уламжлал өгөгдсөн нөхцөл бусдаас дутуугүй заяагдсан билээ” гэж Б.Лхагвасүрэн найрагч хэлсэн байдаг. Энэ бүхэн хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны агуулга, чиглэл байх ёстой болов уу.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

Багануур хотын захирагчийг сонгох сонгууль болж байна

Өнөөдөр нийслэлийн дагуул хот болох Багануур хотын иргэд захирагчаа сонгох сонгуульд саналаа өгч байна. Сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж байна. Сонгууль 07:00-22:00 цагийн хооронд хороо болгон дээр явагдаж байгаа юм.

Тус сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байгаа юм. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна. Түүнчлэн Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн ажээ.

Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын нэгнээс 10-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа билээ. Энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Энэхүү дархлаажуулалтын өдрүүдээр сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 хүүхэд хамрагдаж 86,5 хувьтай, 15 настай 22230 хүүхэд вакцинд хамрагдахаас 17992 хүүхэд хамрагдаж 80,9хувийн хамралттай үргэлжлэн явагдаж байна.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын вакцинаас хоцорсон 989 хүүхдийг нөхөн вакцинжуулсан байна. Мөн улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Томуугийн эсрэг вакциныг 6 сартайгаас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд тариулж болно. Иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандаж болох бөгөөд вакцины талаар дотруулах зүйлээ дархлаажуулалтын албаны 451798 тоот утсанд хандаарай.

Categories
гадаад мэдээ

Иерусалимд хутгатай этгээд халдлага үйлдэв

Израйлийн
эрх баригчид палестинчуудыг Иерусалим хотноо нэвтрэхийг хориглосноос
болж тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэн халдлага үйлдэх нь ихэссэн
байна. Өнгөрөгч долоо хоногт палестинчууд Израйлийн томоохон хотуудад
дараалласан халдлага үйлдэж, 10 гаруй хүний аминд хүрчээ.

Халдлагуудаас болж тус улс хамгаалалтаа
нэмэгдүүлж, палестинчууд амьдардаг хороолол, дүүрэгт зэвсэгтэй цагдаа
нарыг байршуулж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Тэгвэл дээрх хоригийг
эсэргүүцсэн 16 настай Палестин хүү өчигдөр 14.00 цагт Иерусалим хотын
Хеброн дүүрэгт халдлага үйлдэж, гурван иргэний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Хүү хутгаар хүний аминд хүрсэн бөгөөд
цагдаагийнхан түүнийг буудаж, аюулгүй болгосон байна. Гэрчүүдийн
мэдээлснээр “Хүү цагдаа нарыг буу гаргаж ирэх үед амийг нь өршөөхийг
гуйж, ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн. Цагдаа нар хүүгийн
үгийн үл тоон буудан хороосон” гэжээ.

Газын зурвасын нөхцөл байдал хүндэрч
Израйлийн тусгай хүчин хэт даврагч “Хамас” бүлэглэлд цохилт өгч эхэлжээ.
Хоёр улсын дунд өрнөж буй хямралаас үүдэж Израйлийн Ерөнхий сайд
Бенжамин Нетаньяху өнгөрөгч баасан гаригт Палестины удирдагч Мухмад
Аббастай уулзах санал тавьсан. “Одоогоор саналын хариу иргээгүй байна”
хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлсэн
байна.

Categories
мэдээ спорт

Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын
ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12
удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд
зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх
зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна.

Уг ёслолд зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болох ажээ.

Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад
улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцох аж. Тамирчид эрэгтэй дөрөв,
эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорих гэж
байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Их дуулга” тэмцээнээс хоёр алтан медаль хүртээд байна

“Их дуулга” тэмцээнд 84 орны 440 жүдоч өрсөлдөж байна.”Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт V 100 оноо, шагналт VII 80 оноо тус тус нэмнэ.

Тэгвэл жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүллээ. Тэрээр аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр буулгаж авав.

Тэрээр “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай болж байна.

Харин энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн төрлөөс Д.Төмөрхүлэг алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр аваргын төлөө Украйны алдарт жүдоч дэлхийн таван удаагийн медальт Георгий Зантараятай таарч, юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө ялав.

Мөн тэмцээний 60кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд 2013 оны дэлхийн аварга Японы Такато Наохисатой барилдаж цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Голландын бөх Жороенийг дөрөв дэх минутад цэвэр ялсан юм.

Мөн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.